Sunday, November 29, 2009

Тайвширдаа охин минь... Тайвшир...

Өнөөдөр миний охин уйлчихсан 
Өглөө босоод нүд нь хавдчихсан
Өрөвдсөндөө би түүнийгээ энхрийлж хэвтүүлсэн
Өшөө илүүг би түүндээ өгч чадахгүй байсан

Намайг тэврээд чанга орилсон
Надад хэцүү байсан, шаналсан
Нууцхан мэгшээд би түүнийгээ дулаацуулсан
Нулимсыг нь өөртөө шингээж л суусан

Чи минь одоо сэтгэлээр уначихсан
Чаддагаараа наддаа л уураа гаргасан
Чичиртэл өвдтөл би түүндээ зодуулсан
Чамайгаа аргадаад би тэвчээртэй цохиулсан

Жаргалтай байвал чи намайг шөнө л санасан
Жаахан хүүхэд шиг хүлээж би хэвтсэн
Зуурдаар ирээд буцсан хайрын шаналалдаа мансуурахдаа
Зовлонгоо хуваалцахаар дэр намайгаа ирж тэвэрсэн...  

тайвширдаа миний охин...
тайвшир...


Monday, November 23, 2009

Шалиг залуу...

Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу

Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц сарнай байхад л болчихно

Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс

Зүрх минь охидыг багтаах томоос том зайтай
Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг залуу

Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз

Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно...


жич: хэхэ би эмэгтээ л дээ, дихтээ юм юмны зах зухаас оролдмоор санагдлаа л даа.
охид залуус минь уншаад юу бодогдов бичээрээ хэхэ


Wednesday, November 18, 2009

Үүнийг мэдэх үү...


Хоолой зангирах тэр мөчийг мэдэх үү
Хоёр нүднээс дуслууд бөмбөрдгийм
Хорсон шаналгах зүрхийг мэдэх үү
Хонзон өсийг араасаа дагуулдгийм

Охин минь дээ, үүнийг уйлах гэж нэрлэдэг
Овоорсон бухимдал гадагшаа тэмүүлдэг

Гунигтай шүлэгний амтыг мэдэх үү
Гашуун дурсамжинд чинь хөг нэмдгийм
Ганцаардсан хүний зовлонг мэдэх үү
Гар нь минийх шиг хүйтэн байдгийм

Залуу минь дээ, үүнийг эмгэнэл гэж нэрлэдэг
Зарим ганцаардал цангааг минь тайлдаг

Тоглуулсан хайрын жүжгийг мэдэх үү
Туг намируулсаар нулимс айлчилдгийм
Тоогдоогүй орхигдсон үгсийг мэдэх үү
Томоотой хүлээхээс залхаж эхэлдгийм

Найз минь дээ, үүнийг амьдрал гэж нэрлэдэг
Надад бас чамд ирэхгүй халамж гэж байдаг



Thursday, November 12, 2009

I Believed...


Хүлээсэн бол ирнэ гэж итгэсэн
Хүссэн бол авна гэж итгэсэн
Хашгирсан бол сонсоно гэж итгэсэн
Хайрласан бол жаргана гэж итгэсэн


**************************



She is in Rushh..
He just stays..
waiting with hopes..
..until she comes back


Friday, November 6, 2009

Намайг Зовлон гэдэг...

Сайн байна уу. Намайг Зовлон гэдэг. Би хэзээ төрснөө мэддэггүй. Гэхдээ хаанаас төрснөө мэддэг. Би ямар нэгэн амьд биетийн шаналал дээр дэлбээлсэн нулимсны дуслуудаас мэндэлсэн. Би төрөхдөө мэдээж уйлж л төрсөн, уйлж төрсөн аз жаргалтай нэгэн. Гэвч би бусдад аз жаргал бэлэглэдэггүй би зовлон бэлэглэдэг болохоороо би аз жаргалтай Зовлон юм болов уу. Өөрийнхөө үхэшгүй мөнх гэдгээ би ойлгосон. Би хэзээ ч үхэхгүй, амьд биет байгаа цагт би амьдарсаар байх болно, магадгүй тэднийг алга болвол тэднийг хайх ажилдаа гарна. Хэрвээ хэнийг ч олохгүй бол би ганцаардсан зовлон болж хувирна. Ганцаараа зовсоор хүүхэд төрүүлнэ. Хүүгээ би өөрийнхөө зовлон гэж нэрлэж болох юм.
Би бээр олон мөчирлөдөг, олон салаалдаг тийм л сонин хийсвэрлэгдсэн үнэн. Миний салаа бүр хэзээ ч нахиалдаггүй, үргэлж тоосонд дарагдан шалдан мөчрүүд болон амилж байдаг. Тэднийхээ нэрнээс дурьдвал хайрын зовлон, үхлийн зовлон, өвчингийн зовлон, ганцаардлын зовлон, гашуудлын зовлон, сэтгэлийн зовлон, ажилгүйдлийн зовлон, архичны зовлон, асуудлын зовлон гэх мэт тоочоод баршгүй.
Үгүй ээ бодоод байхад үгүй юм. Надаас бас бяцхан дэлбээ ургадаг юм байна. Тэр нь ухаарал гэдэг дэлбээ. Надтай учирвал магадгүй ухаарал хэмээх тэр бяцхан дэлбээг олж хардаг. Олж хардаггүй ч нэгэн байна. Учир нь тэр минь нуугдаж байдаг, мөчирнөөс минь тууштай зүүгдэж түүнийг даван гарч чадсан нэгэн тэр ухаарлын дэлбээнд хүрч чаддаг байх. Ухаарлын дэлбээнд хүрсэн амьд биет магадгүй аз жаргалаа олж авах үндсээ тарьж болох юм. Тэгэхээр би аз жаргалыг эхлүүлэгч нь юм болов уу. Аз жаргалаа олсон нэгэн нь түүнийгээ чанга атгаж чаддагүй улмаар надтай учирдаг. Тэгэхээр аз жаргал миний анхдагч юм болов уу. Ёстой сонин юм, энэ бүхнийг бодсоор байтал бүүр зовчихлоо. Би ингээд зовлонтой Зовлон болов. Одоо би зовлонгоосоо ухаарлын дэлбээг олж авахаар алхаж байгаа Зовлон. Надад амжилт хүсээрэй.

/Б. Хулан 06.11.09/