Thursday, February 25, 2010
<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 8 Төгсгөл.
Өнөөдөр 5н сарын 13ны өдөр
Бүх юм ил болсон. Аллагын эзэн, алуурчин, Төөгөөг хорвоогоос холдуулж чадсан тэр хүн хэн бэ гэдгийг бүгд мэдсэн. Энэ тухай олон зүйл нуршихын оронд өглөөхөн уншсан сонингийн нийтлэлээс дурдая.
4р сарын 24ний шөнө Баярсайханы Төгөлдөр золгүйгээр хүнд алуулсан, гэмт этгээд олдсон. Их хэмжээний бэртэл авч, хамгийн сүүлд нь маш том хүнд модоор толгой тушаа газар нь цохиж хороосон. Зодоон гарсан газар дах гэрчийн этгээдийн мэдээллэсний дагуу сэжиглэж байсан хүнээ гэмт хэрэгтэн гэдгийг нотолж чаджээ. Хэдийгээр хийсэн хэргээ хүлээхгүй байгаа ч гэсэн аллага үйлдсэн нь талийгаач Төгөлдөрийн цамцан дээрх цусны толбо зэргээс нь түүнийг мөн гэдгийг мөн батлаж чадсан. Нөхөр Жавхлан нь талийгаач Төгөлдөрийн сурдаг сургуулийн дээд ангийнх бөгөөд зодоон үүссэн шалтгаан нь охинтой холбоотой гэнэ...
Талийгаачийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье....
Сонинд бичсэн нийтлэл ерөнхийдөө иймэрхүү байсан санагдаж байна. Энэ тухай өглөөний сонингоос ээж уншчихаад танай ангийн хүүхэд мөн үү гэж асуугаад надад өгөхөд нь би сандран авч уншсан. Хэргийн зангилаа тайлагдсан, хэн гэдгийг мэдсэн, гэхдээ энэ тухай сургууль дээр очоод л Жавхлан гэгч хэн болохыг мэдсэн юм. Чимгээгийн найз залуу. Яагаад тийм зүйл хийснийг би мэдэхгүй ч, миний таамаглаж байгаагаар Чимгээг Төгөлдөртэй хардсан юм болов уу, үнэндээ яг ямар шалтгаан гэдгийг сайн мэдэхгүй өнгөрсөн, энэ тухай надад ярьж өгөх хүн ангид байхгүй. Гэхдээ тэр хамаагүй ээ, хамгийн гол нь Төөгөөгийн маань сүнс тэнгэрт амгалан нойрсож чадахаар боллоо. Уучлаарай, дэргэд чинь байж хамгаалж чадаагүйд, сэтгэлийг чинь эртхэн ойлгож чадаагүйд, хариу хэлэлгүй хүлээлгэсэнд, намайг бүх зүйлд уучлаарай Төөгөө.
Өнөөдөр ангид нам жим, бүгд л нэгийг ярилцана, Чимгээ хичээлдээ ирээгүй байсан. Яагаад ч юм түүнийг маш их өрөвдөх шиг. Алтан загас ч бас бусдын адил цонхийсон царайтай байсан ч намайг дахиж энэ ангийнхан зовоохгүй гэхэд санаа нь амраа юм болов уу, цаанаа л баяртай харагдаж байсан. Нээрээ түүний жинхэнэ нэрийг Энхмөнх гэдэг. Хичээл тараад надтай хамт манайх руу явж, намайг хүргэж өгсөн. Замдаа надад зөндөө юм ярьж өгсөн ч миний толгойноос Төөгөөгийн тухайх бодол салахгүй байсан юм, үнэндээ түүний юу ярьсныг санахгүй байна. Гэхдээ цаг хугацаа улиран өнгөрөхөд энэ бүхэн мартагдаж, хэзээ нэг өдөр зүүдэлж байсан зүүд шиг бүдэг бадаг үлдэх байх гэж бодох хэдий ч, ийм тод зүүд мартагддаг эсэхд эргэлзэх. Ямартай ч Төөгөө миний өнгөрсөн амьдралын дурсамжинд маш зузаан, чухал түүхийн хуудас хэвээр үлдэнэ. Яг өнөөдрөөс би дахиж тэмдэглэл хөтлөхгүй ээ, энэ дэвтэр, энд бичсэн бүхэн Төөгөөтэй хамт миний дурсамжинд л үлдэж, шинээр ирэх өглөөг инээмсэглэлээр угтаж сурахын тулд хичээх болно. Ингээд дэвтэр минь, Төөгөө, өнгөрсөн хэдэн өдрүүд минь бүгд баяртай.
...........................................................
Саарал хавтастай дэвтэр дээр бичигдсэн бичмэлүүд дуусч, цаашаа үргэлжлэх хуудаснууд цагаан өнгөтэй, бичиг бичихийг хүлээх мэт горьдонгуй харна. Гэхдээ дэвтрийг зөөлхөн хаав. Энэ бүгдийг уншиж дуусаад түүний бодолд тэр өдөр болсон бүхэн нэг нэгээрээ орж ирэв.
“Цус нөжиндөө хутгалдан, бараг л алхаж чадахаа больтлоо зодуулчихаад мөлхөх шахуу түүнийг явж байхад хамгийн түрүүнд харагдсан зүйл бол хажууханд байсан том мод. Хайртай охиныг нь түүнийг хэзээ ч хайрлахгүй болгож байгаа энэ залууг яг одоо л ингээд зүйл дуусгачихвал чамд боломж байгаа гэсэн бодол зурс хийн орж ирэв. Бүх зүйл яг нүд ирмэхийн зуурд л өнгөрсөн, хамаг хүчээрээ нэг цохисон, тэгээд модоо хаяаад зугтсан, нэг мэдэхэд гэрийн үүдэндээ ирэн амьсгаагаа даран зогсож байлаа. Тэр өөрийгөө солиотой новш гэдгээ мэднэ, гэхдээ үүнийгээ амьдрал дээр нууж чаддаг ч, гэнэт орж ирсэн бодлоо биелүүлж чадсандаа, хэнд ч баригдалгүй зугтаж чадсандаа цээж нь дүүрч нэг л мэдэхэд ганцаараа чанга чанга инээн шатаар дээш өгсөж байсан. Энэ миний буруу биш, чиний л буруу, хэн чамайг миний замд хөндөлс гэсэн юм. Хохь чинь... “ гэх бодлууд, яг л тэр үед буцаад очсон мэт сэтгэл тэнэгэр, дэндүү их баярлан, яг л солиорчихсон хүн шиг нүд нь тогтохгүй эргэлдэн ам нь мушилзан зогсоно. “Миний хайртаа, маргааш чи хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй, би эрт амжуулах ажилтай” гэж Мөөжийгийн орилох дуунаар Энхмөнх Төөгөөг алж байсан тэр өдрийн бодлоосоо гэнэт цочин гарч ирэв. “Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэлийг” сэмээрхэн байсан байранд нь тавиад хайрт руугаа очин буйдан налан суухдаа юу ч болоогүй мэт хүүхдээ өргөн авч эрхлүүлэв.
Цонхон дээр цагаан цас ширхэг ширхэгээр будрана, цагаан тагтаа цонх налан тэднийг ширтэнэ...
Subscribe to:
Post Comments (Atom)
хөөөөөөөөх ямар гоё төгсгөл вэ
ReplyDeleteгихдээ хүн үхчихлээ гэж бодохоор л бас айрррр юмаа
болждээ болж Мөөжий шоронд хатаагүй нь
гихдээ л Чимгээ гэж шуналтай 2 эрийн дунд гүйдэг тэгээд бас Мөөжийг зовоож байсныхаа төлөө шийтгэлгүй хоцорсон гэж бодохлээр жоохон тийм юмаа
хүний толгой эргүүүлээээл бсан чинь
ReplyDeleteүлгэр гоё л төгсжийшд :P
ямар нэгэн шинэ содон эсүүл санаанд оромгүй юм хүлээжийсан чинь гарсангүй шд xexe
Гэхдээ аз жаргалтай төгсгөл нь гоё байлаа ^^
ямар сонин төгсгөлд баярладаг хүнүүд вэ хаха..
ReplyDeleteУул нь Төөгөөг алсан жинхэнэ хүн н Энхмөнх, тгсн хэрнээ баригдалгүй Мөөжийтэй суучихсан байгаа юмсан. Ойлгоогүү л юм шиг байхы хэхэхэ
Заза хамт байж уншиж сонирхсонд баярлалаа :)
goe tugsgul bna ehleed unshij bhdaa hurdhan duusgah gd yarchihsiin bhdaa gj bodsn daraa ni harin sanaad oromgyi um garch ireed enhmunhiig alsan gdiig unshaad yuuuu ve gd kino tugsuhduu suuliin 5mind ch umuu shal uur um blsniig ni oilguulaad duusdag kino shig blsn bna shd bi ehleed teriig ni unshij bhdaa muujiig altsiin bhdaa gj sejiglesen bas l sanaand oroogyi l um bna heheh nice
ReplyDeleteene deer comment uldeesen 2 hun sain oilgoogyim shig bhiin hehe
ReplyDeletebi oilgosiishu hehe
ReplyDeleteiim l togsgol huleejiisiin hehe
:D
хэхэ би өөрөө төгсгөлөө бичжийхдаа айрр дургүү хүрээл байжуу..
ReplyDeleteтээ сүүлий цагаан тагтаа цонх налан сууна гэдэг хэсгийг биччээд нээх сэтгэл үймрээл явцц
мангар эмоцтоо байгаа шү :P
Bonboni tagtan deer hezeech tsagaan tagtaa byy suugaasai, dandaa jargaltai ylgert umbaarai za, saihan bichjee,
ReplyDeleteхэхэ эвгүү сонсогджийх чин...
ReplyDeleteБаяллаа, хамт байж уншсанд зөндөө гилаала :)
harin tiiiin tsagaan tagtaa nalan ,,tedniig shirtene suuna,, gdg heseg deer yooooy gsn shd bi ter heseg bol nadad hamgiin goe uguulber bsaan shirtene suuuna bas l... heheheh
ReplyDeleteхэхэ дихх би тэр хэсгээ биччээл өөрөө аягү сонин болсым чин хэхэ..
ReplyDeleteЗа одоо энүүгээр кно хийнээ ооооё :))
Aluurchintai amidarch baigaagaa medexgvi baigaa ter xoorxiidoo
ReplyDeleteдахиж уншжийж ойлоо шд :p
ReplyDeleteүлгэр сайхан төгсчээ :))
Санаанд ороогүй төгсгөл байна... Алтан загас хайрынхааа төлөө эцсийг нь хүртэл тэмцсэн ч, Төөгөөг үгүй хийчихээд инээд алдан баярлаж байсан гэхээр бас л...
ReplyDeleteЯмар ч ухаантан дурлахаараа тэнэг болдог гэж...
Өрсөлдөгчөө 'нухчихаад' баригдахгүй зугтаад дээрээс нь Мөөжийг аваад суучихдаг бас овоо муу гар юм аа :P
Mobbing gej...
ReplyDeletegoy zohiol bna
bugdiine neg dor unshih amar yumoo
Орчлон хорвоогийн үзэсгэлэн гоо, охь юу сэтгэлийн хайрын соронз, онгод хөлөглөгч сахиусан тэнгэр Охин минь чамд Бурханч хүртэл атаархам буян дагуулсан Бүсгүй болон мэдэлсний баярын мэнд хүргэе, сайхан баярлаарай,
ReplyDeletehi kino zohiol shig boljee unheer avyastai ohin shuu chi min ! zohiolooin huvid ih dajgui boljee aluurchindaa suusan muujgii huurhii ter tuuguu giin suns amrsanguidee hairtai hunee uuriig n alsan huntei hamt bgaag n tsonhnii tsaanaas jiguurtnii nudneer harhad hezuu l bgaa bhdaa gj yoyo nadaa ch gesn suuliin hesg n aimr taalgdlaa hamg um ugsuud l yvchihlaa kk!!! amjilt hongor min ushuu goy um zunduu bicheerei!!!
ReplyDeleteхэхэ гилаалаа
ReplyDeleteбас цаг гарган уншсанд тнкс ^^
nziihaa zohioliig unshlaa, uvurmuts goy zohiol bn. bas yasan muuhai tugsgul vee? tsaad chin 1 yum unshchihaaraa terneesee garah gj 80 jil boldog bolhooroo shunujinguu bodood, zuudleed uur hureed bnaa :p, zaza ymartai ch nzdaa amjilt, suuliin muchid ingej ogt uuruur ergene gej sanasangui shuu, (^_^)
ReplyDeleteби тийм л юманд дуртай :)
ReplyDeleteнээрээ сонин хүн явжийх чинь вээ
чи сайнуу би сайну үрий зулай үнэрлэх юу болжийн :P
би сайн, харин чи сайн уу? эрдэм номын мөр хөөгөөд үрийн зулай үнэрлэх зав цаг одоохондоо алгөө :P
ReplyDeletewow vnxeer gogo bichjee...
ReplyDeletegxdee ingej tugsunu gj bodsongvv shvv tusuuluu ch gvv bsn jin... tugsgul n istoi gogo boljee... bvr ximarjixlaa bain.... (sanaa aldax)
zovhon mongolchuud unshina geheer haramsaltaiin, orchuulaad nom bolgood zarchuul bayjchchdiin boluu xD
ReplyDeleteхэхэ зиаа англиа вэршн гаргы байз гж хуцкү юу :P
ReplyDeleteyahav zvgeer l iin onts ym barag algoo hovsh gdg vgiig arai l ih oruulchij ter n eroosoo taalagdsangv bs air nurshuu.. zaza er n sonirholt ym barag l alga tsagiin garz shahuu.. gaigvn bh geed unshtsan chin hehe..
ReplyDeleteшүүмжилснд баярлалаа
ReplyDeleteховш гж ямар үг оруулсы болдоо
уншаад сонирхолтой санагдсан ганц 2 хүн бга бхаа гэхдээ цагаа гарздаж уншсанд чин баярлачий :)
yooooooh yamar uilmaar togsgol veee :'(
ReplyDelete