Чиний өвөрт өнгөрүүлэх шөнө бүхэнд
Царайгаа инээмсэглэлээр чимэглэвч
Цээжиндээ би шархаа тодруулан будлаа, амраг минь
Шөнийн жаргалдаа хоёул бүхнийг мартаад
Шарзанд согтох шиг мансууравч
Шинэ өглөөг чи гэргийтэйгээ угтахаар одлоо, амраг минь
Тэмүүлэх сэтгэлээ нуулгүй илчлээд
Тэвэрт чинь эрхлэх дэндүү их жаргалтай ч
Тайлж чадахгүй бөлзөг ядам хуруунд чинь байлаа, амраг минь
Зөөлөн үнсэлтэнд чинь нэгэнтээ дасаад
Зүрхээн чамд бэлэглээд явуулсанч
Зүг нийлэхгүй гэрийн чинь үүдэнд өнчирлөө, амраг минь
Минийх болохгүй
Маргаашийг хүлээхгүй
Үүрээр босоод явахад
Үнэр чинь хүртэл замхран замхарсаар...
Шарзанд согтох шиг мансууравч
Шинэ өглөөг чи гэргийтэйгээ угтахаар одлоо, амраг минь
Тэмүүлэх сэтгэлээ нуулгүй илчлээд
Тэвэрт чинь эрхлэх дэндүү их жаргалтай ч
Тайлж чадахгүй бөлзөг ядам хуруунд чинь байлаа, амраг минь
Зөөлөн үнсэлтэнд чинь нэгэнтээ дасаад
Зүрхээн чамд бэлэглээд явуулсанч
Зүг нийлэхгүй гэрийн чинь үүдэнд өнчирлөө, амраг минь
Минийх болохгүй
Маргаашийг хүлээхгүй
Үүрээр босоод явахад
Үнэр чинь хүртэл замхран замхарсаар...
Eniig yaaasan nuguu " hend" zoriulsiimuu? Haha tuuhiig ni sonssoor bgaad hehe
ReplyDeleteхэн нэгэнд зориулаагүйээ, амьдралын эргэн тойрондох хайры олон хувилбаруудаар үсэг холбохыг л оролдож бн даа ооё :P
ReplyDeleteби одоо нууц амрагий шүлэг хэндээ зориулды хахахаха, нууц амраг байтугай ил амраг ч алга :))
ReplyDeleteaimar amidral uzsen ohin geed bgaazde xp
ReplyDeleteүзсэн үзсэн юм юм үзсэн толгойдоо хэхэ
ReplyDeleteмундагг... :)
ReplyDeleteHey Hulaan, owoo butsaad yumaa bicheed ehlewuu :D :D :D nice ene zuragiig n haanaas olsiin dandaa goe zuragnuud tawichihsan bh yum <3
ReplyDeleteгүүгл ахаас л авдыштэ хэхэ, харин mamma is back :))
ReplyDeleteene bol laitai
ReplyDeleteLIKE