Би нэгэн төрлийн вирусээр өвчилчихөж ээ.
/сонсохоор татах/
Энэ хэлбэрийн вирусны тархалт нь сэкундэнд 2 метр буюу өөрөөр хэлвэл нүд ирмэхийн зуурд бүх л биеэр тархдаг гэсэн үг. Уг вирус нь олон зуун жилийн тэртээгээс хүн төрөлхтний дунд хамгийн түгээмэл байсан бөгөөд эрдэмтэд шинжээчид одоог хүртэл яг таарсан тодорхойлолтыг нээж илрүүлээгүй байгаа билээ. Хүн бүр уг вирусыг өөр өөрийн зүгээс дүгнэж өөр өөрийнхөөрөө тодорхойлж гаргаж ирдэг болохоор тэрээр хувьсамтгай, маш олон төрлийн шинж чанартайг нь илэрхийлж өгч байж болох юм. Анх тэрээр хаанаас үүсэлтэйг нь одоогоор би уншиж олж мэдээгүй байгаа. Магадгүй хүн төрөлхтөн бий болохтой зэрэгцэн нээгдсэн байж болох ч түүнээс өмнө одоогийнх шиг хүндээр биш ч их бага хэмжээгээр өөрөөрөө өвчлүүлэх арга хэмжээг авдаг байсныг нь сайн мэдэж байна.
Миний хувьд уг вирусыг энергитэй зэрэгцүүлж төсөөлдөг. Тэрээр нэг биеэс нөгөөд шилждэг, устаж үгүй болдоггүй. Халдварлах явц бол тун энгийн. Харилцан хоёр биетийн дундаас үүсдэг. Тэрээр халдварлагдсан тохиолдолд өглөө нүд нээмэгц халдварлуулсан хүнийхээ тухай бодож эхэлдэг. Бүүр сүүлдээ өөрөөсөө залхтал бодно гээч. Эдгээр нь магадгүй анхан шатны шинж тэмдгүүд байж болох. Цаашилбал яахыг ярихаас ч халширч байна.
За тэгээд миний халдвар авсан уг вирусэнд нөлөөлж байдаг нэгэн том хүчин зүйл байна. Үүнийг бидний хэсэг нөхөд ЦАГ ХУГАЦАА гэж нэрлээд байгаа юм. Уг Цаг хугацаа гэгч этгээдээр аялах явцад вирусны тархалт болон шинж тэмдэгэнд 2 өөрчлөлт гарна. Үүнд нэгдүгээрт вирус устаж үгүй болно аль эсвэл бүүр улам гаарна.
Вирус устаж үгүй болоход халдварлуулсан биетийн өвчтөнд хандах халамж анхаарал суларч улмаар холдон хөндийрөх мөн гадны бусад биетийн худал үнэн нөлөөллөөс хамаарч өвчтөнийг ул ойшоох гэх мэтээр вирусын нөхөн төлжих явцыг зогсоох зэрэг нь нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж уг вирус нь маш хүчтэйгээр биед уусаж тархсан байдаг тул бүр мөсөн хэзээ ч алга болж устдаггүй бөгөөд яг миний урьд хэлсэнчлэн өөр биет рүү шилжих магадлал өндөртэй.
Цаг хугацааны 2 дахь нөлөөлөл буюу вирус улам гаарах. Үүнд итгэл гэдэг зүйл харилцан пропорционалиар тэнцвэрждэг. Юу гэх гээд байна вэ гэвэл итгэл хэдий чинээ их байна вирусны тогтворжилт болон улам цаашаа гааралт нь төдий чинээ их байдаг.
Эцэст нь хэлэхэд уг Вирусны хүмүүсийн дунд хэрэглэгддэг жинхэнэ нэр нь мэдээж ХАЙР юм шүү. Ингээд хайртай хосуудад бүгдэнд нь аз жаргал хүсье, та хэн нэгнээс вирус авсан бол эсвэл хэн нэгэнд вирус халдаасан бол түүнийгээ битгий эмчлээрэй, бүү эдгээгээрэй байнга түүгээр өвчилж байгаарай гэсэн өлзийтэй сайхан ерөөлөөр уг илтгэлээ дуусгая даа.
Уншиж сонирхсон таньд баярлалаа.
/БонБон 13.12.09/