Хюүго Боссын ус ханхлуулсан байсан
Харц булаам царайлаг залуу
Хажууд минь ирэн надтай бүжиглэсэн
R&B, Hipaap, Electro аяс
Ар араасаа цувран доргиож байлаа
Нүдээ анин хөгжмийн хэмнэлд
Нөгөө хэдэн хөдөлгөөнөө хийж байлаа
Бэлхүүсээр минь орж ирсэн чиний гар
Бүх л биеийг минь соронздох шиг болсон
Бүжгийн талбайн яг дунд
Бие биендээ уусан бүжиглэж байлаа
Чиний бүжгийн хэмнэл гайхалтай
Чимээгүйхэн тэр бүхэн чинь намайг эзэмдчихсэн
Үсийг минь илэнгээ нүд рүү минь хараад
Уруул дээр минь зөөлхөн үнсчихлээ одоо би яанаа
Энэ үнсэлт сэтгэлийг минь сэргээсэн
Эелдэг даруухан үнсэлт байсан
Гайхалтай байсан яг л зүүд шиг
Гэхдээ энэ зүүдийг би үргэлжлүүлэхийг хүсээгүй, баяртай.. (Bonbon 19.10.08)