Найзууд байсаан хоёулаа гоё найзууд
Нандин нууцаа би чамд чи надад ярьдаг
Хажууд чинь би зөвлөгч
Харин ч миний хамтрагч
Өөр охидтой байхад чинь харамлаад л
Өөрийнх биш хэрнээ нууцхан бухимдаад л
Тэгсэн мөртлөө би чамд дурлаагүй
Тэвэрч үнсүүлж эрхэлмээр санагдаагүй
Хоёуланг нь хүмүүс хосууд гэж шивнэлддэг
Хамаагүй тэр ярианд нь дасчихсандаг
Нэг л өдөр харин чи надад дурласанаа хэлсэн
Насан туршдаа би тэр үгнээс чинь зугтааж байсан
Дотно найзууд биз дээ бид 2 чинь ингэж болохгүй
Дурлалт залуугаараа би чамайг хүлээж авч чадахгүй нь
Тэр үеэс хойш бидний дунд боссон тэр том ханыг
Түлхэж унагааж хэн нь ч дийлээгүй
Битүүхэн дотроо чамайг санадагсан
Болсон бүхнийг мартмаар байдагсан...
Хоёр жил биднийг орхин оджээ
Хөөрхөн алаг хүүтэй болжээ чи минь
Ханилсан бүсгүй чинь яасан ч хөөрхөн юм
Хэлээгүй ч гэсэн тэрүүхэн тэндээ атаархсан юм
Найзын сэтгэлээр дахин чамтайгаа уулзаж
Наргиж цэнгэж хуучнаа дурсацгаав
Гэрт минь хүргэж өгөхөд би буцаад л сайн найз чинь болсон
Гайтай юм шиг нөгөө түүхийг чи юунд сөхөвдөө
Одоог хүртэл би чамд хайртай
Ондоо хүнийг хайрлаж чадахгүй
Чи л надад маш нандин байдаг
Чамаас бусад нь хэрэггүй гэлээ
Тэнэг амнаас чинь энэ хэдэн өгүүлбэр
Түгдрэн байж гарч ирэхэд
Нөгөө л нэг том хана гэнэт баригдчихав
Нууцхан хадгалаад өөртөө үлдээсэн бол дээр байсан юм
Эхнэрийн чинь царай, хүүгийн чинь инээд нүдэнд үзэгдэж
Эр хүн чамайг би тэр л үед үзэн ядсан бас өрөвдсөн...

vnexeer goe shvleg bna :D
ReplyDeleteblog ni zondoo unshigchtai bolox boltugai. Amjilt xvsie xairt naizdaa :D
goy boljee...uridiin yavdaluud nudend uzegdeh shig l bolloo. keep going. viel erfolg.
ReplyDeleteYaay ene yostoi ehniih gehed unen laitai boljdee chamd abyas bnaa :D
ReplyDeleteүнэхээр гоё шүлэгнүүд байна аа маш их таалагдлаа баярлалаа амжилт хүсье
ReplyDeletechi heldee bi bugdiig ni unshaad goe bna gej bichhuu? goe setgel hodolmoor laitai tasarhai boljee
ReplyDelete