Thursday, October 23, 2008

Хайр байсан...

Анхны харцаар чамд дурлаад
Араас чинь харан хоцрохдоо
Анхаарахаа больсон бусад хүмүүсийг
Анзаарахаа ч больсон орчлон хорвоог

Чамтайгаа анх дуугарч үзээд
Чаас улаан хацартай бучахдаа
Чичрэн догдолж байсан юм тэр мөчид
Чанга орилоод нисчихмээр л байсан юм шүү

Чамтай л уулзах гэж би сургууль руугаа яардаг байлаа
Чамд л харагдах гэж би бүтэн цаг тольддогсон
Чамаас л халамжийг мэдрэх гэсэн өөрийгөө би зүхсэн
Чамаар л хайрлуулах гэсэн сэтгэл зүрхээн би өрөвдсөн

Удаан чамайг харж хүлээж явсаан
Улаахан уруулыг чинь амтлахыг хүсдэг байсан
Ухаан жолоогүй дурлачихсан байсийм
Утга учиргүйн дунд мөрөөдөн ниссээр байсийм

Олон жил ард нэгэнт хоцорчихжээ
Одоо чи хэн ч бишээ
Оюутан насны минь гэгээн дурлал байсан
Ондоо хүн түрүүлээд надад хайраа илчилчихсэн

Хожимдсон хойно нь чи ирээд
Хайртай байсан штээ би чамдаа гэж
Хэлсэн үг чинь дэндүү оройтож
Хэлээд хэрэггүй байсан юм даа наад үгээ...

7 comments:

  1. ХайР БээСааН НГЖ...

    ReplyDelete
  2. "...Чамтай л уулзах гэж би сургууль руугаа яардаг байлаа
    Чамд л харагдах гэж би бүтэн цаг тольддогсон
    Чамаас л халамжийг мэдрэх гэсэн өөрийгөө би зүхсэн
    Чамаар л хайрлуулах гэсэн сэтгэл зүрхээн би өрөвдсөн..."
    Н ХэСэГ ээМэР ТааЛаГДаВ...

    ReplyDelete
  3. t1 zaluu. bardam zan, devruun setgelee gej...

    ReplyDelete
  4. ter hun chin hen bsiim be aiiin

    ReplyDelete
  5. nig oodgui amitan beesii :P hihi hudlaa hudlaa tiim hun beegaaguumoo :D

    ReplyDelete
  6. oilgohgui yumaa, anime-s ondoo yum :p

    ReplyDelete
  7. hahaha buh yum anime.tai adilhan been ingej yu beesii jije mini deee :))

    ReplyDelete