Thursday, October 30, 2008

Тэврээд үлдээгээч...

Би явах гэж байна хайрт минь
Болзоонд дахиж ирэхгүйгээр одох гэж байна
Эргэж харалгүйгээр эндээс зугтах гэж байна
Эргэлзээд зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Чамаас салах гэж байна хайрт минь
Чиний хүйтэн хайраас татгалзаж байна
Дахиж уулзахгүйгээр холдох гэж байна
Дуугүй зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Халамжгүй сэтгэлийг чинь үзэн ядаж байна
Хариугүй мессежийг чинь хүлээсээр удаж байна
Хайртай болохоороо чамаас би гэвч хагацмааргүй байна
Хараад зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Салаа замын уулзвар дээр би зогсож байна
Сална салахгүй гэсэн хоёр чиглэл байна
Сэтгэлдээ нулимстай салах чиглэлийг сонгож байна
Санаашраад зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Зүрх минь чиний төлөө удаан шаналж чадахгүй нь
Зөөлөн уруулыг чинь удаан хүлээж чадахгүй нь
Завгүй хайрыг чинь удаан санагалзаж чадахгүй нь
Цөхрөөд зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үл......

......
......
......

Тиймээ баярлалаа
Тэврэлт чинь халуун байна
Үлдэнээ би
Үүрд үлдэнэ хайрт минь ...




4 comments:

  1. Вао,,, иСТо ТааЛаГДЖийНэ,,, ааСаН Го ШүЛэГ Вэ...

    ReplyDelete
  2. goeiin. tugsgul ni. tevreed unssen uu tee. :D

    ReplyDelete
  3. barag eniig duunii ug bolgood deer dahilt oruulahad duu bolohoor bolcon bna shd :D

    ReplyDelete
  4. ÿìàð ãî¸ óðàí ÿðóó áºãººä ñýòãýë äîãäëóóëìààð áè÷ýý âý òààëàãäàæ áàéíà

    ReplyDelete