Sunday, December 27, 2009

Love me... / Love me not...


Гартаа атгасан ганцхан улаан сарнай
Гарах шийдвэр нь ганцхан хариулт
Хайртай хайргүй гэх хоёр дэлбээ
Хариулт нь эцсийн ганцхан дэлбээнд...

Thursday, December 24, 2009

Миний хайр...

Зоо миний чөлөөт цагаа зөв ч зөв бус ч, боловсон ч боловсон бус ч байнга хамт өнгөрөөдөг хайрт маань Яахуу Мэссэнжэр бөлгөө.
Ингээд энэ завшааныг ашиглаад Яахоо.даа хайртай шүү гэдгээ хэляаа..
Миний мэссэнжэрт ийм ийм Грүппүүд бээдий бувайна :P




She is...


Миний өгсөн цэцгийг тэр голоод аваагүй
Магадгүй дотроос н аз жаргал ургахыг мэдээгүй
Миний бичсэн шүлгийг тэр голоод уншаагүй
Магадгүй дотор нь шаналал нуугдсаныг анзаараагүй

Чиний өгсөн чулууг би тэвчээд хаяагүй
Чимээгүй зовлон нуугдаж байсныг хараагүй
Чиний бичээгүй захиаг би айгаад дэлгээгүй
Чамаас сонсмооргүй үгс байна гэж бодоогүй


Tuesday, December 22, 2009

Шуурга...


Шуурганд цохигдсон мод чадах чинээгээрээ үндэснээсээ зуурна..
Шуурга хүчтэй гэхдээ чиний үндэс илүү гүн гүнзгий, чи чадна...
Тэвчээрээ мод минь чанга зуур, шуурга тун удахгүй өнгөрнө...
бүх юм зуурдынх гэдэг шиг шуурга ч бас зуурдых...
Шуурга чамайг орхин явах тэр агшинд магадгүй чи бага зэрэг шархдсан байж болох ч түүнд туугдан одоогүй л бол цаашдаа чи урганаа..
Илүү гоё мод болж илүү олон салаалж ургана..
Чамд итгэж байна, мод минь тэвч, чи чадна!!!


Sunday, December 20, 2009

365

Энэ нэг дууны үг айрр их таалагдлаа тиэд монголоор хөрвүүлээд тавьхаар шийдлээ..

Аура Даяон- Би чамайг Даваа гаригт хайрлана...

Dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
Dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
dum dee dudedum da
dum dum de de dudedum

Би чамайг Даваа гарагт хайрлана
тэгээд чи намайг Мягмар гарагт өвтгөнө
Хэрвээ чи Лхагва гарагт намайг зогсоохгүй бол
Би чамайг Пүрэв гарагт ална
Баасан гарагт чамайг уучилна
Хагассайнд буцаад нийлнэ
Бүх зүйл Бүтэнсайн гэхэд мартагдана


Жилийн 365 хоногууд
эргэлдэн урссаар эргэлдэн урссаар
тэгээд хаашаа ч очихгүйгээр
365 өдөр шөнүүд
үүнийг засах 365 оролдлогууд...


Broken smile...


Жаргалтай инээмсэглэл
Зовлонтой сэтгэл
Доголон нулимс
Шаналсан зураач...

PS: I draw it :D

Tuesday, December 15, 2009

Би халбагаа буруу харуулаад долоочихож...


Намайг өлгийтэй байхад дүү минь хаалга хүчтэй татан гаднаас сэгсийчээд орж иржийж билээ.

Өмнөх орой н гэртээ ирж хоноогүй болохоор би гэдэг хүн уурлаад загнах гэтэл ээж үг хэлүүлэлгүй ам руу мээмээ чихчихсэн.

Тэр өвөл гэрт утаатай байсан болохоор аав галаа улам сайн түлж өгөв. Одоо бодоход бид нарыгаа наршуулахгүй гэсэндээ л тэр байх даа хөөрхий..

Би ч тэр их утаанд ханиалгуулаад үхчихгүйн тулд чихэвчтэй хөгжмөө хамгий эцэс дээр н тавиал сонсож билээ. Анхны хайр киноны саундтрак Би чамд хайртай гэдэг дуу явж байсымдаг, тод санаж байна.

Дүү гэтэл согтуу орж ирчихээд над мэтэд агсам тавьна, би яахав сандал аваад шидэх гэсэн боловч өлгийнөөсөө мултарч чаддаггүй аргаа бараад ээжид уураа гаргаж жоол орилов, нэмэр алга.

Хөөрхий ээж минь архины мөнгө гэж авдраа ухсаар хэдэн ёотон гаргаж ирээд дүүд өгтөл өнөөх чинь амтархан идэж суусаар тасраад уначихваа зайлуул.
Ингэж л миний амьдралын 5 дахь өдөр өнгөрчийж билээ. Би ер мартдаггүй юм тэр нэгэн бүгчим өвлийн цастай зуныг...



Sunday, December 13, 2009

Надад халдварласан вирусны тухай...

Сайн байцгаана уу?
Би нэгэн төрлийн вирусээр өвчилчихөж ээ.

/сонсохоор татах/



Энэ хэлбэрийн вирусны тархалт нь сэкундэнд 2 метр буюу өөрөөр хэлвэл нүд ирмэхийн зуурд бүх л биеэр тархдаг гэсэн үг. Уг вирус нь олон зуун жилийн тэртээгээс хүн төрөлхтний дунд хамгийн түгээмэл байсан бөгөөд эрдэмтэд шинжээчид одоог хүртэл яг таарсан тодорхойлолтыг нээж илрүүлээгүй байгаа билээ. Хүн бүр уг вирусыг өөр өөрийн зүгээс дүгнэж өөр өөрийнхөөрөө тодорхойлж гаргаж ирдэг болохоор тэрээр хувьсамтгай, маш олон төрлийн шинж чанартайг нь илэрхийлж өгч байж болох юм. Анх тэрээр хаанаас үүсэлтэйг нь одоогоор би уншиж олж мэдээгүй байгаа. Магадгүй хүн төрөлхтөн бий болохтой зэрэгцэн нээгдсэн байж болох ч түүнээс өмнө одоогийнх шиг хүндээр биш ч их бага хэмжээгээр өөрөөрөө өвчлүүлэх арга хэмжээг авдаг байсныг нь сайн мэдэж байна.

Миний хувьд уг вирусыг энергитэй зэрэгцүүлж төсөөлдөг. Тэрээр нэг биеэс нөгөөд шилждэг, устаж үгүй болдоггүй. Халдварлах явц бол тун энгийн. Харилцан хоёр биетийн дундаас үүсдэг. Тэрээр халдварлагдсан тохиолдолд өглөө нүд нээмэгц халдварлуулсан хүнийхээ тухай бодож эхэлдэг. Бүүр сүүлдээ өөрөөсөө залхтал бодно гээч. Эдгээр нь магадгүй анхан шатны шинж тэмдгүүд байж болох. Цаашилбал яахыг ярихаас ч халширч байна.

За тэгээд миний халдвар авсан уг вирусэнд нөлөөлж байдаг нэгэн том хүчин зүйл байна. Үүнийг бидний хэсэг нөхөд ЦАГ ХУГАЦАА гэж нэрлээд байгаа юм. Уг Цаг хугацаа гэгч этгээдээр аялах явцад вирусны тархалт болон шинж тэмдэгэнд 2 өөрчлөлт гарна. Үүнд нэгдүгээрт вирус устаж үгүй болно аль эсвэл бүүр улам гаарна.
Вирус устаж үгүй болоход халдварлуулсан биетийн өвчтөнд хандах халамж анхаарал суларч улмаар холдон хөндийрөх мөн гадны бусад биетийн худал үнэн нөлөөллөөс хамаарч өвчтөнийг ул ойшоох гэх мэтээр вирусын нөхөн төлжих явцыг зогсоох зэрэг нь нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж уг вирус нь маш хүчтэйгээр биед уусаж тархсан байдаг тул бүр мөсөн хэзээ ч алга болж устдаггүй бөгөөд яг миний урьд хэлсэнчлэн өөр биет рүү шилжих магадлал өндөртэй.
Цаг хугацааны 2 дахь нөлөөлөл буюу вирус улам гаарах. Үүнд итгэл гэдэг зүйл харилцан пропорционалиар тэнцвэрждэг. Юу гэх гээд байна вэ гэвэл итгэл хэдий чинээ их байна вирусны тогтворжилт болон улам цаашаа гааралт нь төдий чинээ их байдаг.

Эцэст нь хэлэхэд уг Вирусны хүмүүсийн дунд хэрэглэгддэг жинхэнэ нэр нь мэдээж ХАЙР юм шүү. Ингээд хайртай хосуудад бүгдэнд нь аз жаргал хүсье, та хэн нэгнээс вирус авсан бол эсвэл хэн нэгэнд вирус халдаасан бол түүнийгээ битгий эмчлээрэй, бүү эдгээгээрэй байнга түүгээр өвчилж байгаарай гэсэн өлзийтэй сайхан ерөөлөөр уг илтгэлээ дуусгая даа.

Уншиж сонирхсон таньд баярлалаа.

/БонБон 13.12.09/

Thursday, December 10, 2009

Нэг ийм юм блог дээрээ биччихвэл яадаг бол...


Саяхан гурван хоног үргэлжилсэн хэрүүлд оролцоотоховоо хөөрхий.

Тэгээд дашрамд хэлэхэд миний бичсэнийг уншсан хэсэг хүн л ойлгох байх..
Тэгээд хүрэх хүндээ хүрсэн бол удахгүй устгачихноо хэхэ.


Би хэдэн найзтайгаа 6 ба 69 нэртээ нэмэх 18чууды нэгэн суваг нээгээд тэнд Альфа гээд манай үзэгч маань өөрийнхөө гар бие оролцсон киног ярьж эхэлж байлаа. Тэр нь хамгий гоё хэсэг дээрээ явж байгаад л дундуур нь реклам гарчихсым..
Тэгсэн яасан байх нь уу маргааш нь Хувьсгал гардаг юм байна. Хаа сайгүй хүн амьтан хөл үймээн дэгдээсээр. Наян настай чивганцаас найман настай хаана юу хийгээд байгаагаа үнэхээр ухаараагүй нялзрай биетэнгүүд хүртэл оролцож жигсаал хийж байв. Хувьсгалын нөлөөн доор Ардчилалыг дэмжигчид хангамж болон эрх мэдлийн хязгаарын улмаас Коммунист намыханд хуга дарамтлуулаад тэгээд ялагдаж байгаа тухай шуурхай мэдээгээр цацагдаж эхлэв. Энэ бүхнийг гэвч яг Хятад улсад жигсаал хийж байсан оюутнуудыг хүйс тэмтэрч маргааш н ор мөргүй юу ч болооогүй юм шиг устгасан лугаа адилаар цэвэрлэж юу ч үгүй болсон тул тухайн өдөр шуурхай мэдээг үзсэн хэдэн үзэгчид мэдэхээс бус бусад үзэгчид маань зарим нэгэн эд мөрийн баримтуудаас өөрсдөө дүгнэлт хийгээд сохроороо үлдээд өнгөрмой.

Зиа тэр хувьсгал ч яахуу. Энэ бүхнээс үүдэж бидний сайхан суваг ор мөргүй алга болсноор барахгүй хамгийн чухал нь Альфа ахын сайхан киноны төгсгөлийг үзэж чадсангүй. Тэр л тун харамсалтай байна.
Ингээд хэзээ нэгэн цагт уг киног хаа нэгтээгээс дахин олж үзэх байх гэсэн чин хүслийн углуургаар энэ постыг өндөрлөе дөө хэхэ...



Wednesday, December 9, 2009

Speechless...

Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ






Sunday, November 29, 2009

Тайвширдаа охин минь... Тайвшир...

Өнөөдөр миний охин уйлчихсан 
Өглөө босоод нүд нь хавдчихсан
Өрөвдсөндөө би түүнийгээ энхрийлж хэвтүүлсэн
Өшөө илүүг би түүндээ өгч чадахгүй байсан

Намайг тэврээд чанга орилсон
Надад хэцүү байсан, шаналсан
Нууцхан мэгшээд би түүнийгээ дулаацуулсан
Нулимсыг нь өөртөө шингээж л суусан

Чи минь одоо сэтгэлээр уначихсан
Чаддагаараа наддаа л уураа гаргасан
Чичиртэл өвдтөл би түүндээ зодуулсан
Чамайгаа аргадаад би тэвчээртэй цохиулсан

Жаргалтай байвал чи намайг шөнө л санасан
Жаахан хүүхэд шиг хүлээж би хэвтсэн
Зуурдаар ирээд буцсан хайрын шаналалдаа мансуурахдаа
Зовлонгоо хуваалцахаар дэр намайгаа ирж тэвэрсэн...  

тайвширдаа миний охин...
тайвшир...


Monday, November 23, 2009

Шалиг залуу...

Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу

Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц сарнай байхад л болчихно

Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс

Зүрх минь охидыг багтаах томоос том зайтай
Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг залуу

Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз

Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно...


жич: хэхэ би эмэгтээ л дээ, дихтээ юм юмны зах зухаас оролдмоор санагдлаа л даа.
охид залуус минь уншаад юу бодогдов бичээрээ хэхэ


Wednesday, November 18, 2009

Үүнийг мэдэх үү...


Хоолой зангирах тэр мөчийг мэдэх үү
Хоёр нүднээс дуслууд бөмбөрдгийм
Хорсон шаналгах зүрхийг мэдэх үү
Хонзон өсийг араасаа дагуулдгийм

Охин минь дээ, үүнийг уйлах гэж нэрлэдэг
Овоорсон бухимдал гадагшаа тэмүүлдэг

Гунигтай шүлэгний амтыг мэдэх үү
Гашуун дурсамжинд чинь хөг нэмдгийм
Ганцаардсан хүний зовлонг мэдэх үү
Гар нь минийх шиг хүйтэн байдгийм

Залуу минь дээ, үүнийг эмгэнэл гэж нэрлэдэг
Зарим ганцаардал цангааг минь тайлдаг

Тоглуулсан хайрын жүжгийг мэдэх үү
Туг намируулсаар нулимс айлчилдгийм
Тоогдоогүй орхигдсон үгсийг мэдэх үү
Томоотой хүлээхээс залхаж эхэлдгийм

Найз минь дээ, үүнийг амьдрал гэж нэрлэдэг
Надад бас чамд ирэхгүй халамж гэж байдаг



Thursday, November 12, 2009

I Believed...


Хүлээсэн бол ирнэ гэж итгэсэн
Хүссэн бол авна гэж итгэсэн
Хашгирсан бол сонсоно гэж итгэсэн
Хайрласан бол жаргана гэж итгэсэн


**************************



She is in Rushh..
He just stays..
waiting with hopes..
..until she comes back


Friday, November 6, 2009

Намайг Зовлон гэдэг...

Сайн байна уу. Намайг Зовлон гэдэг. Би хэзээ төрснөө мэддэггүй. Гэхдээ хаанаас төрснөө мэддэг. Би ямар нэгэн амьд биетийн шаналал дээр дэлбээлсэн нулимсны дуслуудаас мэндэлсэн. Би төрөхдөө мэдээж уйлж л төрсөн, уйлж төрсөн аз жаргалтай нэгэн. Гэвч би бусдад аз жаргал бэлэглэдэггүй би зовлон бэлэглэдэг болохоороо би аз жаргалтай Зовлон юм болов уу. Өөрийнхөө үхэшгүй мөнх гэдгээ би ойлгосон. Би хэзээ ч үхэхгүй, амьд биет байгаа цагт би амьдарсаар байх болно, магадгүй тэднийг алга болвол тэднийг хайх ажилдаа гарна. Хэрвээ хэнийг ч олохгүй бол би ганцаардсан зовлон болж хувирна. Ганцаараа зовсоор хүүхэд төрүүлнэ. Хүүгээ би өөрийнхөө зовлон гэж нэрлэж болох юм.
Би бээр олон мөчирлөдөг, олон салаалдаг тийм л сонин хийсвэрлэгдсэн үнэн. Миний салаа бүр хэзээ ч нахиалдаггүй, үргэлж тоосонд дарагдан шалдан мөчрүүд болон амилж байдаг. Тэднийхээ нэрнээс дурьдвал хайрын зовлон, үхлийн зовлон, өвчингийн зовлон, ганцаардлын зовлон, гашуудлын зовлон, сэтгэлийн зовлон, ажилгүйдлийн зовлон, архичны зовлон, асуудлын зовлон гэх мэт тоочоод баршгүй.
Үгүй ээ бодоод байхад үгүй юм. Надаас бас бяцхан дэлбээ ургадаг юм байна. Тэр нь ухаарал гэдэг дэлбээ. Надтай учирвал магадгүй ухаарал хэмээх тэр бяцхан дэлбээг олж хардаг. Олж хардаггүй ч нэгэн байна. Учир нь тэр минь нуугдаж байдаг, мөчирнөөс минь тууштай зүүгдэж түүнийг даван гарч чадсан нэгэн тэр ухаарлын дэлбээнд хүрч чаддаг байх. Ухаарлын дэлбээнд хүрсэн амьд биет магадгүй аз жаргалаа олж авах үндсээ тарьж болох юм. Тэгэхээр би аз жаргалыг эхлүүлэгч нь юм болов уу. Аз жаргалаа олсон нэгэн нь түүнийгээ чанга атгаж чаддагүй улмаар надтай учирдаг. Тэгэхээр аз жаргал миний анхдагч юм болов уу. Ёстой сонин юм, энэ бүхнийг бодсоор байтал бүүр зовчихлоо. Би ингээд зовлонтой Зовлон болов. Одоо би зовлонгоосоо ухаарлын дэлбээг олж авахаар алхаж байгаа Зовлон. Надад амжилт хүсээрэй.

/Б. Хулан 06.11.09/

Thursday, October 29, 2009

Нэг л мэдсэн нэг жил....

Сайн байцгаана уу. 

 

  Би гэдэг хүн энэ блогоо нээгээд нэг л мэдэхнээ бүтэн жилийг ардаа орхичихож. Цаг хугацаа гэдэг үнэхээр харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Анх нээчихээд юу бичихээ мэдэхгүй байхдаа, шөнө нойр хүрэхгүй тэгээд үзэг цаас аваад нэг шүлэг бичиж орхисныгоо яаравчлан блог руугаа хуулаад л хамгийн түрүүнд мэссэнжэрт байсан найзууддаа хэлээд л орж үзээд коммэнт үлдээ гээд л хүчилж байж билээ хэхэ.

  Энэ нэг жилийн дотор блог нээснийхээ хүчинд үнэхээр том юм нэгийг хийсээн. Мэдээж тэр нь миний "Саарал үзэгнээс унасан үгс" хэмээх бяцхан хөөрхөн ном маань билээ. Би номондоо үнэхээр сэтгэл хангалуун байсаан. Амьд явсных бас нэг ном гаргаад л авсан маань 20 давхар байшингийнхаа цонхноос харахад олонд хүргэж чадсан хамгийн том зүйл минь байж магадгүй юм. Мэдээж номыг минь гаргаж өгсөн ээж аав хоёртоо маш их баярлаж байгаа. Бүх л зүйлийг нь үнэхээр сэтгэл гаргаж гоё хийж өгсөн. Миний ганц хийсэн зүйл бол хэдэн үг үсэг холбож өгсөн юм болвуудаа хэхэ. Мөн энэ хугацаанд блогоор минь орж гарч сонирхож уншиж бас урмын үгээр дэмжиж мөн шүүмжлэх үед н шүүмжилж байсан найз нөхөд та бүхэндээ маш их баярлалаа. Би нь цаашдаа хэдэн үг холбодог энэ сонирхолоо орхихгүй улам ихийг бичиж байхыг хичээнэ ээ.  Та нар маань хэдэн хормоо ч болов түр саатуулж, тэр саатсан хормондоо блогоор минь ороход магадгүй инээмсэглэл эсвэл гуниг, ер нь ямар нэгэн мэдрэмж төрүүлээд үдэж өгч чаддаг бол тэр л миний блогийн минь үүрэг юм болов уу гэж бодож байна. 

  За тэгээд дараагийн дахин нэг жилд БонБон нь юу хийх нь үү, харцгаая цөмөөрөө.

  Цаг гарган уншсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.


Wednesday, October 28, 2009

Лекцийн танхимаас...


Ногоон нүдтэй залуугийн дэвтэр дээрхи зүрх
Нүдний шилнийхээ араас ширтсэн миний харц
Нуугдаж ядаж байсан нойрмоглолын сэрэлт
Нойтон сормуусны нүдний шилэнд үлдээсэн будаг

Өнөөдөр танилцсан бүдүүн охины найрсаг инээд
Үг үсэггүй сараачилтанд өртөх түүний өрөвдмөөр дэвтэр
Өмнө минь бувар бувар шивнэн нялуурах хос хоёр
Үнсэлцэхийг нь харсан манай эгнээнийхэний анхаарал

Уснаасаа шуналтай уух шар үстэй бүсгүй
Утгагүй олон юм чалчих тарган халзан багш
Удалгүй өлсгөлөн ходоодны минь өр нэхэх чимээ
Урд талын залуугийн шоолонгуй инээмсэглэл

Он сараар тамгалсан дэвтрийн цагаан цаас
Ойлгохгүй биш харахгүй байгаа самбарын зурвас
Олигтой зүйл хийгээгүй хичээлийн ерэн минут
Одоохон жингэнэх хонхны дууны хүлээлт....

цаг харсааар....
одоо тавхан минут....


Хэхэ өнөөдрийн нэг лэкцэн дээр болсон үйл явдлыг л биччихлээ..
Би гэдэг хүн хичээлээ ч ойлгосон юм байхгүй цаг харж баахан суусөөөн..

Tuesday, September 22, 2009

Mistletoe Legend


Mistletoe буюу Монголоор Цагаан бурз гэх энэ цэцгэн доор үнсэлцдэг жам н өөртөө нэгэн домгийг агуулдаг юм бн.

Хайрын бурханг Фригга мөн түүний хүүг Нарны бурхан Балдэр гэдэг байжээ. Нэгэн удаа Балдэр өөрийнхөө үхлийн тухай зүүдлэсэн бн. Уг хачирхалтай зүүдэндээ санаа н зовинон энэ талаараа ээждээ хэлжээ. Фригга ч мөн адил зовинож, учир н гагцхүү хүүгийнх нь амьнаас гадна Балдэргүйгээр дэлхий дээр ямар ч амьдрал байхгүү болохыг мэдэж байлаа. Иймээс хамаг чадлаараа уг муухай явдлаас сэргийлэн бүхий л газрууд руу очиж агаар, ус, гал, газар бүгдээс нь хүүд н ямар ч гэм хийхгүй гсэн амлалтыг авч чаджээ. Мөн газар дээр болон доор амьдрагч бүх амьтад ургамлаас ч адил амлалт авж гэнэ.

Гэсэн хэдий ч Балдэрийн дайсан, байнга муу зүйлийг сэтгэж явдаг Муу бүхний бурхан болох Локи, Фриггагий харалгүй өнгөрөөсөн ганцхан ургамал байсныг олж мэджээ. Тэр н алим болон царс модон дээр ургадаг Цагаан бурз хэмээх ургамал байв. Тэгээд Локи нум сум бэлтгэж үзүүрт н өнөөх ургамлыг хатгаад, Балдэрийн сохор ах болох Өвлийн бурхан Хөүдэрийг хууран өөртөө итгүүлж улмаар Балдэр лүү харвуулж орхих нь тэр. Балдэр тэр даруйдаа хордож удалгүй чад хийжээ. Дэлхий тэр аяараа хүйтэрч зэврүүн хөгжил баясалгүй болоход бүгд санаа зовж байлаа. Бүгд л Балдэрийг эргэн амьлуулахын төлөө гурван өдрийн турш зүтгэсэн ч гагцхүү Фригга л өнөөх цагаан бурз ургамлын хүчээр дахин амьлуулж чадсан юм. Түүний ургамал дээр дусаасан нулимс н сувдан цагаан жимсхэн болж тэрбээр уг ургамлын доор зогссон хэнд ч болов ямар ч гай зовлон тохиохгүйгээс гадна хайрыг хүртэж байна гэж ойлгон үнсэлцэх эрхийг олгосон юм байна.





Friday, September 11, 2009

Чи, Би, Бид 2


Чи тэгэхэд хайрладаг халамжилдаг харамладаг
Чи тэгэхэд хүсдэг үнсдэг энхрийлдэг
Чи тэгэхэд аргаддаг тэвэрдэг өхөөрддөг
Чи тэгэхэд зөвхөн минийх байсан

Чи анх гуйдаг гомддог гэгэлздэг
Чи анх эрхэлдэг хүлээдэг уучилдаг
Чи анх хамтдаа цугтаа дэргэд
Чи анх ганцхан минийх байсан

Бид 2 үүрд хамт юм шиг тэгэхэд
Бид 2 үлгэрт гардаг шиг тэгэхэд
Бодол бүхэн чамайг үгүйлдэг анх
Би чамайг хайрладаг хоёулаа...

Чи гэтэл хоосон харцтай хөндий үгтэй
Чи гэтэл холддог орхидог мартдаг
Чи гэтэл залхдаг зугтдаг залгадаггүй
Чи гэнэт минийх биш болсон

Чи одоо гуйлгадаг гунигладаг гутардаг
Чи одоо эргэж хардаггүй энгэрээ өгдөггүй
Чи одоо түүнтэй охинтой жаргалтай
Чи одоо өөр хүнийх болсон

Бид 2 хэзээ ч хамт биш гэнэт
Бид 2 хэлгүй жүжиг шиг гэнэт
Бодол бүхэн чамайг үзэн ядна одоо
Би чамайг хайрладаг ганцаараа...



коммэнт: Энэ шүлгээ бичиж дуусчаад, уншаад шүлгий гол дүрий бүсгүйг өрөвдөөд шаналсаан... Хэхэ магадгүү та гайхах бх өөрөө биччихээд тэрийгээ уншаад өрөвдсөн гэхээр. Тихдээ л би шүлгээ бичсэнийхээ дараагаар уншаад өөрөө бичээгүүм шиг хүний юмыг уншжаам шиг дандаа санагдды хэхэ.

Monday, September 7, 2009

Би шуналтай >:)

Дулаахан үгсийг халуун байхыг
Дуугүй мөрөөдлийг дүрэлзэж байхыг
Дундуурхан сэтгэлийг хальж байхыг
Дурласан зүрхийг шатаж байхыг хүсдэг
.....би шуналтай


Шиврээ бороог асгарч байхыг
Шивнэх үгсийг орилуулж байхыг
Шигтгээтээ бөгжийг алмаз байхыг
Шударга хүнийг олон байхыг хүсдэг
.....би шуналтай


Өдөр болгон дурсамжтай байхыг
Өглөө болгон үнсүүлж байхыг
Өөрийгөө үргэлж ойлгодог байхыг
Өвчин гуайнхаар зочилдоггүй байхыг хүсдэг
.....би шуналтай


Бодол болгонд тэр нэгэн байхыг
Болзоо болгон тэр нэгэнтэй байхыг
Битүүхэн хашгираан зүрхэнд байхыг
Биендээ багтахгүй жаргалтай байхыг хүсдэг
.....би шуналтай