Tuesday, February 9, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 1


Өнөөдөр 4н сарын 22ны өдөр.

Нартай гэхдээ үүл өмнүүр нь нарийхаан зурайчихсан, дулаахан өдөр байсан. Би нөгөө л нэг дургүй ягаан цүнхээ үүрээд гэрээс гарсан, өглөөнөөс л эхлээд урвайсан дүнсийсэн, сэтгэл тавгүй, сургуульдаа явахаас уур хүрсэн тийм л өдөр. Яахвээ жам юм хойно өнөөх муруй тахир замаараа яг миний тоолсноор 2611 алхаад чигээрээ харахад 10н жил тасралтгүй харж байгаа нөгөө балиар том, бор, хүнд хаалга намайг угтдаг юм. Би хамаг хүчээ шавхан онгойлговол нөгөө бор хаалга бие арзасхийм хяхтнаж тос нь дутагдсан эдэлгээ нь аль 2р дайны үед дууссан гэмээр дууг надад бэлэглэж, яг тэр мөчид мэдээж биднээс хураасан тэр их мөнгөөрөө саяхан өөртөө улаан өнгийн том захтай ноолууран цамц худалдаж авсан захирлыг үзэн ядлаа. Улаан муур шиг авгай хаалгандаа тос авч түрх гээд хүний урманд 5000 цаас жижүүрт өгчихгүй хорголоо тоолоод тэрийгээ өөрөө хүлхэж идээд сууж байгаа биз. За тэр улаан авгайг ярихаа больё.

Миний өдрүүд их гунигтай, ер нь ийм л байсан байдаг ирээдүйд байх л байх, ирээдүй ч гэж дээ, ээж бол байнга хэлдэг юм "чамд ирээдүй алгаа" гээд л.. Би тэгэхээр ирээдүйгүү л дээ хөөрхий, одоохондоо яахав энэ том хаалга онгойлгож эхэлдэг өдрүүдээ нэг нэгээр нь цувуулж л байхаас. Гутранги үзэлтэн биш л дээ уул нь, гэхдээ юм ийм л байна, байгаа юмыг байгаагаар нь л бичиж байна, хэнээсээ ч нуухав, өөртөө л зориулж бичиж байгаагаас хойш. За бас тэр яахав..

Хичээл дээрээ ирээд сүүлийн 2 долоо хоног сууж байгаа 3р салааны 4 дүгээр ширээнд нөгөө олны хэлдгээр Алтан загасны дэргэд ирж суулаа. Тэр их том нүдтэй л дээ, тэр нүд н бүүр нүднийхээ алимнаас илүү гарчихсан, өөрөөр хэлбэл яг л алтан загас шиг. Хааяа надаас шугамаа өгч бай гэж гуйхад нь санаандгүй нүд рүү нь харчихвал цоччих гээд байдаг хэцүү талтай. Өөрийгөө тайвшруулж "биеэ барь чи ийм юмнаас айдаг хүн биш зоригтой" гэж дотроо бодоод пиналаа ухаж цэнхэр өнгийн 15н см.ийн урттай, гэхдээ 15н тооных нь 5ын тоо н арилчихсан шугамаа гаргаж өгдөг юм. Энэ үйл явдал бол өнөөх Дэ Жаву гэдэг шиг маш их тохиолддог. Ердөө дасахгүй байнга цочих гээд байдаг. Нэг бол би хэт шинийг хүлээж авахдаа удаашралтай, аль эсвэл тэр "Ертөнцийн ер бусын сонин хачин" гэдэг номонд бичигдэхүйц Алтан загас...

За ингээд эхэлвүү гүү юу 2ын хоёр хүн муулчихлаада би ч..
Өөрийгөө хүнд дурлаж сайн болох чадвартай юм байна гэдгээ ухаарсан тэр нэгэн намрын, од ерөөсөө түгээгүй сар ч байхгүй, үүлтэй тэгээд салхитай яг л надад таарсан мангар армаанчик өдөр урлагийн үзлэгт бэлдэнэ гэж орой цуглацгаан, ширээ сандлаа самбар луугаа түлхчихээд илүү гарсан том зайнд нь хөвгүүдийн маазрахыг хардаг, орон тооны нэмэгдэлд Бумбар багшийн хүчингийн хэргийн золиос болж оролцон, хүний урманд 2 үйлдэл 3н үг дарааллаж хийхгүйгээр суусаар байгаад дуусдаг үйл ажиллагаанаас тараад гэрийн зүг өнөөх надад дурлалыг мэдрүүлэгчээрээ хүргүүлж байхдаа "миний алхдаг 2611н алхамыг бид хоёр хамтдаа 5222 алхам болгож байна" гэж бодоод явж байснаа ёстой ч нэг өчигдөрхөн болсон шигээр л санаж байх чинь.
Аааааа яааг ингээл түүний талаар ярьюуу гэтэл ээж дуудах аястай, унт л гэж орилоод байгаа бололтой, унтахаас, гэрлээ унтраа гэж байна, унтраахаас..
За чамд баяртай гэх нь ч хаашаа юм, тэгж байгаад бичимз, эндээ ингээд үхдэл царайлаад хэвтэж бай даа л гэж хэлэе хахаха...

Friday, January 29, 2010

Behind the..




The Sun keeps on shining
Stars keep on sparkling
but something is wrong, something is not right
Behind the curtain
there is truth that you can't see
darkness is calling you quietly
cloud of sorrow is falling from the sky slowly

She keeps on smiling like an angel
He keeps on singing like a prince
but something is wrong, something is not right
Behind our mask
there is truth that you will see
Angel is crying because she has a broken heart
she can't find the medicine, unhealable wounds
Deep down his voice there is a sadness
The prince is writing a Tragedy with his song..

close the curtain
put on a mask they have
now everything is right, everybody's happy..
(BonBon 28.01.10)

Thursday, January 21, 2010

Оршихуйн Зааг...

Там ч биш диваажин ч биш орчлон хорвоо дэлхий ч биш..

Би тийм газар амьдардаг. Үүнийгээ би Оршихуйн Зааг гэж нэрлэдэг. Энд хүйтэн ч биш, дулаахан ч биш, энд би жаргалтай биш зовлонтой биш, энд би ганцаарддаггүй хүнтэй хамт
байдаггүй, хэн ч надтай хамт биш гэхдээ би ганцаараа биш.
Миний Оршихуйн Зааг дээр төгсгөл гэж байхгүй, эхлэлгүй гэхдээ энд юм бүхэн байдаг. Үүнийгээ би өөрөө зурдаг, буддаг, шүлэглэдэг, оёдог, дуулдаг, янзалдаг, бүтээдэг, зохиодог.
ЭНд надад хэн ч саад болдоггүй. Гэвч бүгд чихэн дээр орилж хашгичиж байдаг. Тэдний орилох чарлах надаа хамаагүй би тоодоггүй би анзаардаггүй гэхдээ би тэдний орилсон яриаг хашгирсан үгсийг ойлгодог, сонсдог.

Хүсэн хүлээсэн өдөр ирэхэд би эндээс зугтана, учир нь би эндээс залхсан, надад жирийн амьдрал, жирийн өдрүүд таалагдсан.
Тэд тэнд их жаргалтайгаар зовцгоодог, зовлонтой жаргадаг. Тэдний чихэн дээр хүн орилоход тэд уурладаг, уураа гаргадаг эмоц гэдэг зүйлтэй. Тэдний зурсан будсан оёсон шүлэглэснийг сонирхдог сонсдог үздэг хардаг хуваалцдаг тэд нар байдаг. Тэд нар ганцаардах чадвартай, ганцаараа байхдаа тэд бодолдоо олуулаа байж ганцаардахгүй ч байж чадна.

Гэвч намайг очиход тэд яаж хүлээж авах бол, би тэдэнтэй дасан зохицож чадах болов уу. Учир нь би оршихуйн зааг дээрээ төгсгөлгүй эхлэлгүй амьдарсаар ирсэн нэгэн биет. Надад эмоц гэж байхгүй, надаас эмоц төрөхгүй. Яаж ийм байхад би тэдэнтэй адилхан алхаж гишгиж, мэдэрч, догдолж, уйлж, инээж чадна гэж?

Тиймээс хүсэн хүлээсэн өдөр ирлээ ч би урагшаа нэг алхаж чадах болов уу.
Энэ алхам хэр том алхам байх бол. Тэр алхам урагшаа байх болов уу эсвэл........




жич: Энэ блогийн маань эхэнд явж байгаа аяыг сонсоод ийм юм бичих сэтгэгдэл төрсиймөө..
Сонсоод уншаад үз..
Танд таалагдаж аятайгаа зохицож бас юуны магад ^^

Friday, January 8, 2010

She is (2)... /ma drawing ^^/


Бүлээн нулимс хацар даган урсахдаа, газарт дусаагүй
Бүрэнхийд үлээх салхи хийсгэн авч одсон
Бүсгүйн тамхи татагдаад дуусахдаа, газарт унаагүй
Бүгчим шөнийн тэнгэрт утаа болон замхарсан

/used a lil bit PShop filter :D/

Тэр намайг үзэн яддаг... /4н улирал, 4н учрал/

Орцны үүдэнд хорогдох сандалнаас босон
Оддод түгжүүлсэн зуны үдшээр омогшин
Зориг гарган танилцъя гэж намайг асуухад
Зөрөн өнгөрөхдөө хэгжүүн инээмсэглэсэн

Тэр намайг үзэн яддаг...

Навчисаар хучуулсан ногоон сандал дээр
Намартай цуг ирсэн түүний гэнэтийн үнсэлт
Дургүй хүрэн өгсөн алганы амтанд
Дуугүйхэн босон явахдаа гайхан харсан

Тэр намайг үзэн яддаг...


Жихүүн салхинд хайр найргүй зодуулсан сандалнаас
Жаргалыг хүсээд гарыг нь тавин босон одсон өвлийн
Хүсээгүй хариултыг түүнд өгөөд нулимсаа нуун алхахад
Хүйтэн цасанд тэврүүлсээр араас харан хоцорсон

Тэр намайг үзэн яддаг...

Уйланхай бороонд даруухан норсон сандал руу
Уралдан гүйж ирсэн тэр бид хоёрын жаргалтай хавар
Уруул даган урсах дуслуудаар чимэглэн үнсэлцэх
Ухаангүй дурлалын боол нь болон намайг хайрласан

Тэр намайг үзэн яддаг
Тэд намайг үзэн яддаг
Тэд түүнийг
Тэд тэр охиныг үзэн яддаг...

Sunday, December 27, 2009

Love me... / Love me not...


Гартаа атгасан ганцхан улаан сарнай
Гарах шийдвэр нь ганцхан хариулт
Хайртай хайргүй гэх хоёр дэлбээ
Хариулт нь эцсийн ганцхан дэлбээнд...

Thursday, December 24, 2009

Миний хайр...

Зоо миний чөлөөт цагаа зөв ч зөв бус ч, боловсон ч боловсон бус ч байнга хамт өнгөрөөдөг хайрт маань Яахуу Мэссэнжэр бөлгөө.
Ингээд энэ завшааныг ашиглаад Яахоо.даа хайртай шүү гэдгээ хэляаа..
Миний мэссэнжэрт ийм ийм Грүппүүд бээдий бувайна :P




She is...


Миний өгсөн цэцгийг тэр голоод аваагүй
Магадгүй дотроос н аз жаргал ургахыг мэдээгүй
Миний бичсэн шүлгийг тэр голоод уншаагүй
Магадгүй дотор нь шаналал нуугдсаныг анзаараагүй

Чиний өгсөн чулууг би тэвчээд хаяагүй
Чимээгүй зовлон нуугдаж байсныг хараагүй
Чиний бичээгүй захиаг би айгаад дэлгээгүй
Чамаас сонсмооргүй үгс байна гэж бодоогүй


Tuesday, December 22, 2009

Шуурга...


Шуурганд цохигдсон мод чадах чинээгээрээ үндэснээсээ зуурна..
Шуурга хүчтэй гэхдээ чиний үндэс илүү гүн гүнзгий, чи чадна...
Тэвчээрээ мод минь чанга зуур, шуурга тун удахгүй өнгөрнө...
бүх юм зуурдынх гэдэг шиг шуурга ч бас зуурдых...
Шуурга чамайг орхин явах тэр агшинд магадгүй чи бага зэрэг шархдсан байж болох ч түүнд туугдан одоогүй л бол цаашдаа чи урганаа..
Илүү гоё мод болж илүү олон салаалж ургана..
Чамд итгэж байна, мод минь тэвч, чи чадна!!!


Sunday, December 20, 2009

365

Энэ нэг дууны үг айрр их таалагдлаа тиэд монголоор хөрвүүлээд тавьхаар шийдлээ..

Аура Даяон- Би чамайг Даваа гаригт хайрлана...

Dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
Dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
dum dee dudedum da
dum dum de de dudedum

Би чамайг Даваа гарагт хайрлана
тэгээд чи намайг Мягмар гарагт өвтгөнө
Хэрвээ чи Лхагва гарагт намайг зогсоохгүй бол
Би чамайг Пүрэв гарагт ална
Баасан гарагт чамайг уучилна
Хагассайнд буцаад нийлнэ
Бүх зүйл Бүтэнсайн гэхэд мартагдана


Жилийн 365 хоногууд
эргэлдэн урссаар эргэлдэн урссаар
тэгээд хаашаа ч очихгүйгээр
365 өдөр шөнүүд
үүнийг засах 365 оролдлогууд...


Broken smile...


Жаргалтай инээмсэглэл
Зовлонтой сэтгэл
Доголон нулимс
Шаналсан зураач...

PS: I draw it :D

Tuesday, December 15, 2009

Би халбагаа буруу харуулаад долоочихож...


Намайг өлгийтэй байхад дүү минь хаалга хүчтэй татан гаднаас сэгсийчээд орж иржийж билээ.

Өмнөх орой н гэртээ ирж хоноогүй болохоор би гэдэг хүн уурлаад загнах гэтэл ээж үг хэлүүлэлгүй ам руу мээмээ чихчихсэн.

Тэр өвөл гэрт утаатай байсан болохоор аав галаа улам сайн түлж өгөв. Одоо бодоход бид нарыгаа наршуулахгүй гэсэндээ л тэр байх даа хөөрхий..

Би ч тэр их утаанд ханиалгуулаад үхчихгүйн тулд чихэвчтэй хөгжмөө хамгий эцэс дээр н тавиал сонсож билээ. Анхны хайр киноны саундтрак Би чамд хайртай гэдэг дуу явж байсымдаг, тод санаж байна.

Дүү гэтэл согтуу орж ирчихээд над мэтэд агсам тавьна, би яахав сандал аваад шидэх гэсэн боловч өлгийнөөсөө мултарч чаддаггүй аргаа бараад ээжид уураа гаргаж жоол орилов, нэмэр алга.

Хөөрхий ээж минь архины мөнгө гэж авдраа ухсаар хэдэн ёотон гаргаж ирээд дүүд өгтөл өнөөх чинь амтархан идэж суусаар тасраад уначихваа зайлуул.
Ингэж л миний амьдралын 5 дахь өдөр өнгөрчийж билээ. Би ер мартдаггүй юм тэр нэгэн бүгчим өвлийн цастай зуныг...



Sunday, December 13, 2009

Надад халдварласан вирусны тухай...

Сайн байцгаана уу?
Би нэгэн төрлийн вирусээр өвчилчихөж ээ.

/сонсохоор татах/



Энэ хэлбэрийн вирусны тархалт нь сэкундэнд 2 метр буюу өөрөөр хэлвэл нүд ирмэхийн зуурд бүх л биеэр тархдаг гэсэн үг. Уг вирус нь олон зуун жилийн тэртээгээс хүн төрөлхтний дунд хамгийн түгээмэл байсан бөгөөд эрдэмтэд шинжээчид одоог хүртэл яг таарсан тодорхойлолтыг нээж илрүүлээгүй байгаа билээ. Хүн бүр уг вирусыг өөр өөрийн зүгээс дүгнэж өөр өөрийнхөөрөө тодорхойлж гаргаж ирдэг болохоор тэрээр хувьсамтгай, маш олон төрлийн шинж чанартайг нь илэрхийлж өгч байж болох юм. Анх тэрээр хаанаас үүсэлтэйг нь одоогоор би уншиж олж мэдээгүй байгаа. Магадгүй хүн төрөлхтөн бий болохтой зэрэгцэн нээгдсэн байж болох ч түүнээс өмнө одоогийнх шиг хүндээр биш ч их бага хэмжээгээр өөрөөрөө өвчлүүлэх арга хэмжээг авдаг байсныг нь сайн мэдэж байна.

Миний хувьд уг вирусыг энергитэй зэрэгцүүлж төсөөлдөг. Тэрээр нэг биеэс нөгөөд шилждэг, устаж үгүй болдоггүй. Халдварлах явц бол тун энгийн. Харилцан хоёр биетийн дундаас үүсдэг. Тэрээр халдварлагдсан тохиолдолд өглөө нүд нээмэгц халдварлуулсан хүнийхээ тухай бодож эхэлдэг. Бүүр сүүлдээ өөрөөсөө залхтал бодно гээч. Эдгээр нь магадгүй анхан шатны шинж тэмдгүүд байж болох. Цаашилбал яахыг ярихаас ч халширч байна.

За тэгээд миний халдвар авсан уг вирусэнд нөлөөлж байдаг нэгэн том хүчин зүйл байна. Үүнийг бидний хэсэг нөхөд ЦАГ ХУГАЦАА гэж нэрлээд байгаа юм. Уг Цаг хугацаа гэгч этгээдээр аялах явцад вирусны тархалт болон шинж тэмдэгэнд 2 өөрчлөлт гарна. Үүнд нэгдүгээрт вирус устаж үгүй болно аль эсвэл бүүр улам гаарна.
Вирус устаж үгүй болоход халдварлуулсан биетийн өвчтөнд хандах халамж анхаарал суларч улмаар холдон хөндийрөх мөн гадны бусад биетийн худал үнэн нөлөөллөөс хамаарч өвчтөнийг ул ойшоох гэх мэтээр вирусын нөхөн төлжих явцыг зогсоох зэрэг нь нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж уг вирус нь маш хүчтэйгээр биед уусаж тархсан байдаг тул бүр мөсөн хэзээ ч алга болж устдаггүй бөгөөд яг миний урьд хэлсэнчлэн өөр биет рүү шилжих магадлал өндөртэй.
Цаг хугацааны 2 дахь нөлөөлөл буюу вирус улам гаарах. Үүнд итгэл гэдэг зүйл харилцан пропорционалиар тэнцвэрждэг. Юу гэх гээд байна вэ гэвэл итгэл хэдий чинээ их байна вирусны тогтворжилт болон улам цаашаа гааралт нь төдий чинээ их байдаг.

Эцэст нь хэлэхэд уг Вирусны хүмүүсийн дунд хэрэглэгддэг жинхэнэ нэр нь мэдээж ХАЙР юм шүү. Ингээд хайртай хосуудад бүгдэнд нь аз жаргал хүсье, та хэн нэгнээс вирус авсан бол эсвэл хэн нэгэнд вирус халдаасан бол түүнийгээ битгий эмчлээрэй, бүү эдгээгээрэй байнга түүгээр өвчилж байгаарай гэсэн өлзийтэй сайхан ерөөлөөр уг илтгэлээ дуусгая даа.

Уншиж сонирхсон таньд баярлалаа.

/БонБон 13.12.09/

Thursday, December 10, 2009

Нэг ийм юм блог дээрээ биччихвэл яадаг бол...


Саяхан гурван хоног үргэлжилсэн хэрүүлд оролцоотоховоо хөөрхий.

Тэгээд дашрамд хэлэхэд миний бичсэнийг уншсан хэсэг хүн л ойлгох байх..
Тэгээд хүрэх хүндээ хүрсэн бол удахгүй устгачихноо хэхэ.


Би хэдэн найзтайгаа 6 ба 69 нэртээ нэмэх 18чууды нэгэн суваг нээгээд тэнд Альфа гээд манай үзэгч маань өөрийнхөө гар бие оролцсон киног ярьж эхэлж байлаа. Тэр нь хамгий гоё хэсэг дээрээ явж байгаад л дундуур нь реклам гарчихсым..
Тэгсэн яасан байх нь уу маргааш нь Хувьсгал гардаг юм байна. Хаа сайгүй хүн амьтан хөл үймээн дэгдээсээр. Наян настай чивганцаас найман настай хаана юу хийгээд байгаагаа үнэхээр ухаараагүй нялзрай биетэнгүүд хүртэл оролцож жигсаал хийж байв. Хувьсгалын нөлөөн доор Ардчилалыг дэмжигчид хангамж болон эрх мэдлийн хязгаарын улмаас Коммунист намыханд хуга дарамтлуулаад тэгээд ялагдаж байгаа тухай шуурхай мэдээгээр цацагдаж эхлэв. Энэ бүхнийг гэвч яг Хятад улсад жигсаал хийж байсан оюутнуудыг хүйс тэмтэрч маргааш н ор мөргүй юу ч болооогүй юм шиг устгасан лугаа адилаар цэвэрлэж юу ч үгүй болсон тул тухайн өдөр шуурхай мэдээг үзсэн хэдэн үзэгчид мэдэхээс бус бусад үзэгчид маань зарим нэгэн эд мөрийн баримтуудаас өөрсдөө дүгнэлт хийгээд сохроороо үлдээд өнгөрмой.

Зиа тэр хувьсгал ч яахуу. Энэ бүхнээс үүдэж бидний сайхан суваг ор мөргүй алга болсноор барахгүй хамгийн чухал нь Альфа ахын сайхан киноны төгсгөлийг үзэж чадсангүй. Тэр л тун харамсалтай байна.
Ингээд хэзээ нэгэн цагт уг киног хаа нэгтээгээс дахин олж үзэх байх гэсэн чин хүслийн углуургаар энэ постыг өндөрлөе дөө хэхэ...



Wednesday, December 9, 2009

Speechless...

Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ






Sunday, November 29, 2009

Тайвширдаа охин минь... Тайвшир...

Өнөөдөр миний охин уйлчихсан 
Өглөө босоод нүд нь хавдчихсан
Өрөвдсөндөө би түүнийгээ энхрийлж хэвтүүлсэн
Өшөө илүүг би түүндээ өгч чадахгүй байсан

Намайг тэврээд чанга орилсон
Надад хэцүү байсан, шаналсан
Нууцхан мэгшээд би түүнийгээ дулаацуулсан
Нулимсыг нь өөртөө шингээж л суусан

Чи минь одоо сэтгэлээр уначихсан
Чаддагаараа наддаа л уураа гаргасан
Чичиртэл өвдтөл би түүндээ зодуулсан
Чамайгаа аргадаад би тэвчээртэй цохиулсан

Жаргалтай байвал чи намайг шөнө л санасан
Жаахан хүүхэд шиг хүлээж би хэвтсэн
Зуурдаар ирээд буцсан хайрын шаналалдаа мансуурахдаа
Зовлонгоо хуваалцахаар дэр намайгаа ирж тэвэрсэн...  

тайвширдаа миний охин...
тайвшир...


Monday, November 23, 2009

Шалиг залуу...

Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу

Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц сарнай байхад л болчихно

Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс

Зүрх минь охидыг багтаах томоос том зайтай
Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг залуу

Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз

Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно...


жич: хэхэ би эмэгтээ л дээ, дихтээ юм юмны зах зухаас оролдмоор санагдлаа л даа.
охид залуус минь уншаад юу бодогдов бичээрээ хэхэ


Wednesday, November 18, 2009

Үүнийг мэдэх үү...


Хоолой зангирах тэр мөчийг мэдэх үү
Хоёр нүднээс дуслууд бөмбөрдгийм
Хорсон шаналгах зүрхийг мэдэх үү
Хонзон өсийг араасаа дагуулдгийм

Охин минь дээ, үүнийг уйлах гэж нэрлэдэг
Овоорсон бухимдал гадагшаа тэмүүлдэг

Гунигтай шүлэгний амтыг мэдэх үү
Гашуун дурсамжинд чинь хөг нэмдгийм
Ганцаардсан хүний зовлонг мэдэх үү
Гар нь минийх шиг хүйтэн байдгийм

Залуу минь дээ, үүнийг эмгэнэл гэж нэрлэдэг
Зарим ганцаардал цангааг минь тайлдаг

Тоглуулсан хайрын жүжгийг мэдэх үү
Туг намируулсаар нулимс айлчилдгийм
Тоогдоогүй орхигдсон үгсийг мэдэх үү
Томоотой хүлээхээс залхаж эхэлдгийм

Найз минь дээ, үүнийг амьдрал гэж нэрлэдэг
Надад бас чамд ирэхгүй халамж гэж байдаг



Thursday, November 12, 2009

I Believed...


Хүлээсэн бол ирнэ гэж итгэсэн
Хүссэн бол авна гэж итгэсэн
Хашгирсан бол сонсоно гэж итгэсэн
Хайрласан бол жаргана гэж итгэсэн


**************************



She is in Rushh..
He just stays..
waiting with hopes..
..until she comes back


Friday, November 6, 2009

Намайг Зовлон гэдэг...

Сайн байна уу. Намайг Зовлон гэдэг. Би хэзээ төрснөө мэддэггүй. Гэхдээ хаанаас төрснөө мэддэг. Би ямар нэгэн амьд биетийн шаналал дээр дэлбээлсэн нулимсны дуслуудаас мэндэлсэн. Би төрөхдөө мэдээж уйлж л төрсөн, уйлж төрсөн аз жаргалтай нэгэн. Гэвч би бусдад аз жаргал бэлэглэдэггүй би зовлон бэлэглэдэг болохоороо би аз жаргалтай Зовлон юм болов уу. Өөрийнхөө үхэшгүй мөнх гэдгээ би ойлгосон. Би хэзээ ч үхэхгүй, амьд биет байгаа цагт би амьдарсаар байх болно, магадгүй тэднийг алга болвол тэднийг хайх ажилдаа гарна. Хэрвээ хэнийг ч олохгүй бол би ганцаардсан зовлон болж хувирна. Ганцаараа зовсоор хүүхэд төрүүлнэ. Хүүгээ би өөрийнхөө зовлон гэж нэрлэж болох юм.
Би бээр олон мөчирлөдөг, олон салаалдаг тийм л сонин хийсвэрлэгдсэн үнэн. Миний салаа бүр хэзээ ч нахиалдаггүй, үргэлж тоосонд дарагдан шалдан мөчрүүд болон амилж байдаг. Тэднийхээ нэрнээс дурьдвал хайрын зовлон, үхлийн зовлон, өвчингийн зовлон, ганцаардлын зовлон, гашуудлын зовлон, сэтгэлийн зовлон, ажилгүйдлийн зовлон, архичны зовлон, асуудлын зовлон гэх мэт тоочоод баршгүй.
Үгүй ээ бодоод байхад үгүй юм. Надаас бас бяцхан дэлбээ ургадаг юм байна. Тэр нь ухаарал гэдэг дэлбээ. Надтай учирвал магадгүй ухаарал хэмээх тэр бяцхан дэлбээг олж хардаг. Олж хардаггүй ч нэгэн байна. Учир нь тэр минь нуугдаж байдаг, мөчирнөөс минь тууштай зүүгдэж түүнийг даван гарч чадсан нэгэн тэр ухаарлын дэлбээнд хүрч чаддаг байх. Ухаарлын дэлбээнд хүрсэн амьд биет магадгүй аз жаргалаа олж авах үндсээ тарьж болох юм. Тэгэхээр би аз жаргалыг эхлүүлэгч нь юм болов уу. Аз жаргалаа олсон нэгэн нь түүнийгээ чанга атгаж чаддагүй улмаар надтай учирдаг. Тэгэхээр аз жаргал миний анхдагч юм болов уу. Ёстой сонин юм, энэ бүхнийг бодсоор байтал бүүр зовчихлоо. Би ингээд зовлонтой Зовлон болов. Одоо би зовлонгоосоо ухаарлын дэлбээг олж авахаар алхаж байгаа Зовлон. Надад амжилт хүсээрэй.

/Б. Хулан 06.11.09/