Оддод түгжүүлсэн зуны үдшээр омогшин
Зориг гарган танилцъя гэж намайг асуухад
Зөрөн өнгөрөхдөө хэгжүүн инээмсэглэсэн
Тэр намайг үзэн яддаг...
Навчисаар хучуулсан ногоон сандал дээр
Намартай цуг ирсэн түүний гэнэтийн үнсэлт
Дургүй хүрэн өгсөн алганы амтанд
Дуугүйхэн босон явахдаа гайхан харсан
Тэр намайг үзэн яддаг...
Жихүүн салхинд хайр найргүй зодуулсан сандалнаас
Жаргалыг хүсээд гарыг нь тавин босон одсон өвлийн
Хүсээгүй хариултыг түүнд өгөөд нулимсаа нуун алхахад
Хүйтэн цасанд тэврүүлсээр араас харан хоцорсон
Тэр намайг үзэн яддаг...
Уйланхай бороонд даруухан норсон сандал руу
Уралдан гүйж ирсэн тэр бид хоёрын жаргалтай хавар
Уруул даган урсах дуслуудаар чимэглэн үнсэлцэх
Ухаангүй дурлалын боол нь болон намайг хайрласан
Тэр намайг үзэн яддаг
Тэд намайг үзэн яддаг
Тэд түүнийг
Тэд тэр охиныг үзэн яддаг...