Нүүж сууна гэдэг бөөн ажил болдогийг хэн хүнгүй л мэдэх биз. Тоос болсон хувцас ялимгүй халтартсан нүүрийг нь ажваас яг л барилгачин шиг харагдах энэ залууг Амарбаяр гэнэ. Тэрээр хэдэн хоног тав тухтай унтах ч завгүй нүүх суух ажилтай ноцолдсоор. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг тул ганц тусалж байгаа хүн нь байлаа. Зөөлхөн сэтгэлтэй бас ч үгүй охидын харцыг булаасан сайхан залуу, хичээлдээ ч давгүй. Гэм нь олон охидтой нэр холбогдон явдаг нэгэн. Гэсэн ч одоог хүртэл сэтгэлийг нь булаах охинтой учрахгүй явсаар л. “Ээжээ энийг дээшээгээ зоочих үү? Алив Сүхээ туслаарай. Хамдаа энийг дээшээгээ өргөлцөөд өгчих?” гэсээр Амараа том буйдангийн нэг талаас нь өргөчихсөн зогсож байлаа. Тэгээд лифт дуудаад хүлээтэл лифт явж байгаа шинж алга. “Хоёулаа ч азтай байна шүү Сүхээ. Лифт гацчихаж, дээрээс нь энэ жижүүр нь ч алга, дээшээгээ мацаждээ” гэж хэлээд бухимдангуй шат өөд харлаа. Тэрээр зургаан давхарт арай гэж гарч ирээд хаалгаа онгойлгох гэтэл хөршийн хаалганы түлхүүр нь байхгүйгээ санав. “За гайхамшигтай энэ л дутаж гэнэ дээ” гэж бодоод, буцаж бууж ээжээсээ түлхүүр асуух гэснээ дахиж доош дээшээгээ явна гэхээс дотор нь муухай оргиж байлаа. Удаан бодсон ч үгүй хөршийнхөө хаалганы жижигхэн улаан хонхон дээр дарав. Тайлах шинж алга, дахиж дарах гэснээ санаа нь зовон зогсож байтал найз Сүхээ нь “Мань доошоо буугаад өөр юм зөөнгөө, түлхүүрийг чинь асуугаад ирье.” гээд шатны уруу гүйгээд өгөв. Найзыгаа олон хоног сайн амрахгүй яваад байгааг нь Сүхээ мэдэж байгаа учраас аль болох бололцоогоороо л туслахыг хичээж байлаа. Амараа найзыгаа юу юугүй доошоо буугаад өгөхөд нь араас нь “хөгшөөн баярлалаа” гэж нэг орилчихоод зогсож байтал хөршийн хаалгыг хэн нэгэн хүчтэй гэгч нь савах нь тэр. Уйлаад будаг нь урсчихсан юм уу гэмээр нүднийх нь доогуур хав хар болчихсон, тэгэхдээ цаанаа л нэг өхөөрдмөөр жижигхэн охин Амарааг дээрээс нь доош нь ууртай гэгч нь ширүүн харцаар ажиглав. Амараа цочин, сандарсандаа ээрч гацан байж -"Сайн байна уу? Танай хажууд чинь нүүж ирж байгаа юм аа. Тэгээд гадаа хаалганы түлхүүр байдаггүй хонхыг чинь дарчихлаа". Охин өөрийг нь шоолсон байртай инээмсгэлэн хаалга онгойлгож өгчөөд гэртээ орон хаалгаа түгжив. Амараа өөрийг нь шоолон инээсэн учрыг хараахан ойлголгүй “хөөрхөн охинтой хөрш болж байгаа юм байна даа” гэж өнөөх л сурсан зангаараа “найрах” талаар бодон найзыгаа хүлээн, халуухан буйдангаа налан суув.
Амараа хичээлдээ явахаар яаран, цүнхээ шүүрэн авч хаалгаар гарахдаа яг үүдэндээ нөгөөх охинтой таарлаа. Хөрш охин анх харж байснаас ч хөөрхөн харагдаж байв. Сормуусаа дэрвийлгэн будсан нь, ягаанаар өнгөлсөн уруул нь гэрэлд гялтганаж байгаа нь түүнийг улам өхөөрдөм харагдуулна. Яг тэр ягаахан уруулыг үнсэхийг, түүний бяцхан гараас хөтлөөд алхахыг тэр л үед Амараа хязгааргүй ихээр хүсэж байв. Тасралтгүй ширтэж байгааг нь охин анзаарсан уу эсвэл үнэхээр яарч байсан уу лифт хүлээлгүй шууд шатаар уруудаад гүйчихэв. Амараа ядаж “Сайн уу” гээд мэндэлдэг байж дээ хэмээн бодоод лифт хүлээн зогслоо.
Амарбаярын ээж гайгүй дээд албан тушаалын ажил эрхэлдэг, нөхрөөсөө салсан хэдий ч хоёр хүүгээ юм хумаар дутаалгүй өсгөсөн бөгөөд хөөцөлдөн барин байж том хүүгээ гадаадад сургахаар явуулчихсан үнэхээр чадалтай эмэгтэй ажээ. Тэрээр бага хүүгээ бас Германд ах руу нь явуулах бодолтой байдаг ч Амарбаяр үүнийг нь зөвшөөрдөггүй, ээжийгээ ганцааранг нь орхихгүй гээд тэр талаар ярихад нь тун дүргүйцдаг байлаа. Тэрээр хөршийн эгчтэй тун чиг найзархаг байгаад нь Амараа хувьдаа багагүй баярлаж байв. “Ашгүй дээ муу ээж минь ажил ажил гэж гүйсээр найз нөхөд ч багатай ингээд ярьж алжаалаа тайлах хүнтэй болж байгаа нь яамай дээ” хэмээн бодож, мөн хөршийндөө орон өнөөх хөөрхөн охиныг харахыг багагүй хүсдэг байлаа. Гэвч тэр охин нэг л Амарбаярт дургүй мэт. Таарах болгондоо өөрийг нь үл ойшоон үг сольдоггүй, хааяа бүүр хараагүй юм шиг хажуугаар нь зөрнө. Тийм болохоор Амарбаяр тэр охинтой ярьж ч үзээгүй боловч, түүний хөөрхөн царайг харах болгондоо битүүхэндээ догдолдог байсан юм. Хөрш охиныхоо талаар найз нөхөддөө цухуйлгахад Амарбаярыг анх удаа сонирхсон охинтойгоо яриа дэлгэж чадахгүй байгаад нь гайхацгаасан бөгөөд найз Сүхээ нь “За тэр чинь их л тасарчихсан охин байх нь л дээ. Манай муу залууг тоохгүй өдийг хүртэл яваад байдаг. Би танайхаар очиж нэг харъяаа” гээд шоолонгуй инээж байсансан.
Өглөө гэрээсээ гартал хараахан гэгээ ороогүй ч шөнөжин орсон бололтой байрны гадаах талбай тэр чигээрээ цагаахан цасанд хучигдчихсан байгаа нь харанхуйг гэрэлтүүлнэ. 43 размерийн гутлаараа чанга гишгэлэн шинэхэн цасан дээр хос хос мөр үлдээн алхахад Амарбаярт цаанаа л нэг хайран санагдсан ч (яалтай ч билээ нисээд явалтай биш) гэж бодсоор, цагаа харан яаран гүйв. Сургууль дээрээ очвол өнөө орой болох сургуулийн Шинэ жилийн үдэшлэгийн тухай найз нар нь ярилцан сууж байлаа. Сүхээ Амарааг тэдэнтэй нэгдэн суухад “Хөгшөөн өнөө орой хамт явах юм байгаа биз дээ? Өчигдөр хам нь 1-р курсын нэг дажгүй охинтой танилцаад авав. Би ч яахав найз охинтой хүн. Чи харин нэг юм бодно байгаа. Тэр охин баярт ирнэ гэсэн, мань нь чамайг тэр охинтой танилцуулнаа за юу? Эсүүл нөгөө их зантай охиноо бодсоор л байна уу?” гээд инээхэд Амараа “Заа би ямар охиноор дутсан биш. Гэрт засвар хийгээд, хийх ажил ихтэй, мань зүгээр орой зав гарвал гэгээн дүрээ тэр охидуудад чинь харууламз ” гэж сүртэй бардам хэлээд инээд алдав.
(ахиад үргэлжлэл бээгаа :D)
HUrdan duusgaara za.
ReplyDeleteБитий хурдан дуусгаарай... :D
ReplyDeletehaha udaanaa udaana hunuusiig zalhtal udaanaa :P
ReplyDeleteЯг үнэн.. Санта Барбара шиг юм болго... :D
ReplyDelete