Wednesday, November 19, 2008

Би хөршдөө хайртай 4…

14-ний сар гэж байдаг бол тэр сарыг л хэлэх байсан биз. Яг бүтэн юмуу гэхээр үгүй гэмээр энэ сар, тунгалагхан тэнгэрт гялалзан айлгүйтэх ододтойгоо хамт цас нэвсийн орсөн талбайг гайхамшигтайгаар гэрэлтүүлнэ. Улаанбаатарчууд гэр гэртээ орон өдөржингөө ажилласан хичээллэсэн цэнгэсэн гэх мэт бүх л ядаргаагаа тайлан нойрсох шөнийн дөрвөн цаг. Хааяадаа зам даган давхих согтуу жолооч нарын сүртэй чимээг эс тооцвол нам гүм хотыг тэр аяар нь ноёрхоно. Энэ чимээгүй орой бяцхан зүрхний хүчтэй цохилох чимээ, гэнэхэн бодлууд нь Энэрэл охины нойрыг хулжаасаар өдийг хүргэв. Унтахын хичнээн хичээвч Өөгийгийн үнсэлт яавч санаанаас нь гарахгүй зовоох боловч тэрмүү бүдүүлэг амьтанд уурлах биш юундаа ингэж ихээр догдлон байгаагаа баахан гайхана. “Энэ дурлал биш, энэ дурлал биш зүгээр л тэрэнд уурлаад л би тайвширч чадахгүй байна” гэж бодовч энэ нь өөрөө өөрийгөө хуурах бяцхан заль нь гэлтэй. Яг үнэндээ өдийг хүртэл хэн нэгэн согтуу хүнээс ийм түрэмгий, тийм амттай үнсэлтийг авна гэж бодож байсангүй. Тэр байтугай тэр согтуу нь хажуу айлых нь өнөөх өөрийг нь тоодоггүй залуу байна ч гэж төсөөлөөгүй. Одоо санахнаа тэрмүү согтууг түлхэж хаячихаад галзуу хүн шиг гэртээ орсон бөгөөд ээжийнхээ асуусан асуултуудад хариулах завгүй хаалгаа зад хаагаад л өрөөндөө орон хэвтсэн байв. Тухайн үед ээж нь санаа нь зовон баахан асуусан ч харцнаас нь шууд л нэгэн хөвгүүнтэй холбоотой асуудал гэдгийг олон жилийн туршлагаасаа мэдсэн тул тэгээд л тайван орхисон байна. Тэр л шөнийг Энэрэл охин үнэхээр цурам хийлгүйгээр өнгөрөөсөнсөн. Бодвол өөрт нь хэлэлгүйгээр ирсэн хайр нь түүнийг сэрүүн байлгасан биз.
Хоёр хоногийн дараа орцны үүдэнд хөрш залуутайгаа зөрөн өнгөрөхдөө түүнийг өөрт нь ямар нэгэн юм хэлэх байх гэж найдсан боловч залуу нэг л өөрөөс нь айж дөлсөн янзтай бушуухан шиг ороод явчихав. Энэрэлийн уур нь үнэхээр хүрч араас нь “Хөөш тэнэг минь уучлалт гуйж мэддэггүй юм уу?” гэтэл Өөгий эргэж харангаа “Уучлаарай” гэж хэлчихээд л тэр чигтээ яваад өгөв. ‘Ямар тэнэг амьтан бэ? Намайг юу гэж бодсон юм бол тэгээд энэ муугийн төлөө би юунд бүтэн шөнөжин нойргүй хоносон юм бол, би л тэнэг, согтуу хүний тэнэг үйлдэлд хууртагдаж байдаг’ гэх мэт өөрийгөө нэг зүхэж түүнийг нэг хараан бодож байтал “Хөөе мөнгөө өгөөч, төлж чадахгүй бол алив буу буу хурдла” гэх кондуктарын уцаартай яриа дуулдах нь тэр. Охин сандрангуй оюутны билетээ нэг шалгуулчихаад ‘Хэзээдээ би автобусанд ороод ирчихсэн юм бол оо?’ гэж өөрийгөө нэг шоолонгуй бодчихоод сургуулийн зүг хүн ихтэй автобусанд чихэлдэн, даруулчих нь холгүй явсаар арай гэж буух буудал дээрээ бие бүтэн буужээ.
Тэр өдрөөс хойш багагүй хугацаа өнгөрч, Энэрэл Амарбаяртай эвлэрээгүй хэвээр тэр хоёр нэг л бие биесээсээ дөлж зугтсаар тийм үнсэлт байгаагүй юм шиг л болсон байлаа. Мэдээж Энэрэлийн хувьд яаж мартах билээ, хэдий бардам зантай охин болохоороо Амараас элдэв бусыг шалгааж бариагүй ч тэр үнсэлтийг одоо хүртэл бяцхан зүрх нь тээсээр өдийг хүрчээ. Нар халуун дулаан илчээ ертөнцөд харамгүй тараан, хүйтний эрч суларч хүүхэд шуухдын тоглон бужигналдах дуун хадсан хаврын урь орсон уу гэмээр нэгэн дулаахан өвлийн өдөр. Энэрэл охин өөрт тохиолдсон бүх зүйлсийг сайн найз Өлзийдөө А-Б-гүй ярьдаг байв. Тэгж ярих болгонд Өлзий залууг харахаар гэрт нь очдог ч тааралдадгүй байлаа. Гэсээр Өлзий бүүр тэр залууг “Үл үзэгдэгч” гэж нэрлээд амжсан бөгөөд Энэрэлтэйгээ уулзах бүртээ “Үл үзэгдэгч”-ийн талаар асуун шаналгаана. “Та 2 өнөөдөр тааралдав уу? Цаад чинь юм хум хэлсэнгүй юу? Хогийн залуу вэ? Би байсан бол тэр өдөр шууд л алгадаад авах байсан. Чи бас их тэвчээртэймаа тэгээд зүгээр орхичихдог. Тэгэхдээ л тэр залуу яагаад ч юм надаа аймар таалагдаад байгаа, хэдий хараагүй ч гэсэн нэг цаанаасаа л” гэснээ Энэрэлийн гуниглангуй хувирах царайг ажигласан тул “Заза хэрэггүй хүний тухай ийм гоё өдөр яриад яахав. Хоёулаа өнөөдөр кино үзэх үү? Эсвэл ямар нэгэн гоё зүйл хамт хийе. Ийм гоё өдрийг зүгээр өнгөрөөмөөргүй байна штээ. Найз нь хичээлээ тараад чам руу мсж бичье за” гэж хэлээд бас өөрийнхөө шинэ хайрыхаа тухай ам хумхилгүй баахан хуучлав. Охид бидний л ярьдаг зүйл болсон хойно Энэрэлийн Өөгий, Өлзийгийн хайр хоёроор тэр хоёрын яриа эхэлдэг жамтай байлаа. Таван цагийн алдад утасны чичиргээнээр Энэрэл гүн бодлоосоо цочин сэрэв. ‘tsagiin daraa Tengis.n uudend uulzii. Zaawal irii shuu goy kino hanindaa uzi’ гэх Өлзийгийн мсж байлаа. Угаас өнөөдөр онцын хийх зүйл байхгүй байсан тул нээрээ ч Өлзийгийн хэлдгээр ийм гоё өдрийг сайхан өнгөрөөхөөр шийдэн юу өмсөхөө бодож тольны өмнүүр баахан эргэлдсээр арай гэж л цагийн дараа автобусандаа сууж амжив. Өлзий байн байн залгасаар, Энэрэл хоцорч байгаа тул санаа нь зовон “очиж явнаа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Гучаад минутын дараа Тэнгисийн үүдэнд амьсгаадсаар гүйж ирээд Өлзий рүү залган хаана байгааг нь асууваас “Дээшээ гараад ир хурдлаарай.”
Энэрэл өөрийгөө бага зэрэг цэгцлээд Тэнгис кино театрын шатаар дээш өгсөн Цагаан өнгийн куртиктай Өлзийг олж хараад очтол Өлзийгийн хажууд Өөгий тэр байтугай сугадуулчихсан зогсож байлаа. Өлзий Энэрэлийг олж хармагцаа “Өөө чи яасан уддаг юм бэ. Хүн чухал юм хэлэх гээд хүлээгээд байхад. За танилц АМАРБАЯР, Энэ миний хамгийн хайртай найз ЭНЭРЭЛ”....

12 comments:

  1. Би лав ийм юм уншсан бол уурлаад орилж байгаа хихихи. Заза дараагийхийгаа хүлээгээрэй хүнүүсээ уншсанд баярлалаа :D

    ReplyDelete
  2. ааааааааааааааааа үгүүэээээээээээээ цаааш нь бичээчэээ яг сонирхолтой хэсэг дээр нь....
    олон ангит кинь гоё хэсэг дээрээ дуусдаг шиг иии
    Хурдан бичээрэй тэсэн ядан хүлээжиина.....

    ReplyDelete
  3. yu ve tgd ter 2 chini bnga yridag hernee amarbayr ene ter gj neriig ni heldeggyi bsn umuu tgd ch ger ene teriigee hymyys shuud l meddeg shd eoooe bi byr kinond orchihson um shig bolchloo zaza ghdee daraagiinhiig ni unshnaaa hehe

    ReplyDelete
  4. хихи наадхыг чинь цэндээ би яг бодсоон тээд энэ талаар дараагийх дээрээ гарна оок цэндээ битий уурлаарай хихихи

    ReplyDelete
  5. bi yag gadarlaj bsiinmaa
    tegeed ter ohinduud ni yag biden shig sain bolson hundee nuuts ber ogdog yum nbna tee
    wie z.B. oolknoo hehehe

    ReplyDelete
  6. ooooh ystoi goy ym ehleh ni de...kekkeke

    ReplyDelete
  7. yu veeeeeeeeeeeee yag ingeh ged baisiimaa.tehdee hairtai hoyoriig ingeed salgachihgui bizde hulaaaan!!!

    ReplyDelete
  8. хүнүүсээ удааан хүлээлгэжаа бол совви совви. Үүрээ хэрхэхийг тэнгэр мэдэг сайхан өвчнөөр үхүүлдиймөө ингээл бодоодаагаашт :P

    ReplyDelete
  9. goy togsgooroi ... amarbayar saihan zaluu bnoo

    ReplyDelete
  10. yeee yu bolchvooo.. balai yen... ;)) daraagihig n unshihaas :D
    MiLy

    ReplyDelete