Tuesday, November 11, 2008

Би хөршдөө хайртай.. 1

Гадаа хүн орилж дээш доошоо ачаа зөөж байгаа бололтой чимээнээр Энэрэл сэрчихэв. Нойрондоо хармыг ч хэлэхүү ундуйцан хөнжлийнхөө доор толгойгоо шургуулан буцаад дуг хийхийг хичээн хэвтэж байлаа. Яг зүүрмэглээл ирэхийн даваан дээр хаалганы хонх дуугарах нь тэр.
Өчигдөр Баасан ахын төрсөн хэдэн ч юм насных нь баярыг өвөр түрийдээн орж өссөн багын хайрт найз Өлзийгийн төрсний 18-н насны баяртай хамт зад тэмдэглэн үүрийн дөрвөн цагт төмөр хаалгаа тачигнуулан байж онгойлгоод, басчхүү бага зэргийн юм үнэртүүлчихсэн байсандаа ээж ааваасаа айн тэр чигтээ орондоо орж унтаад одоо яг л ойн зэрлэг иргэн шиг сэгсийчихсэн, нүдний будаг нь хацрыг нь дагаад урсчихсан сайхан амьтан орноосоо ууртай гэгч нь өндийн цаг харлаа. Дөнгөж 9-н цаг. "Бурхан минь, дөнгөж 5хан цаг унтаж" хэмээн бодоод гэрийн халатаа нөмрөн хаалга руугаа сажилав. Тэрээр "Хэн бэ?" ч гэж асуулгүй шүррдхийлгэн хөршийн хаалгаа хүчтэй онгойлгон ууртай гэгч нь харлаа.
Өөрөөс нь толгой өндөр, өтгөн хөмсөг том биш хирнээ цаанаа л өөрт нь зохисон ширүүн харцтай нүдтэй , хацраа муухай гараараа мэдэхгүй арчсан болвуу гэмээр халтар болчихсон тийм нэгэн залуу Энэрэлийн ууртай хаалганы савалтанд чоцсон бололтой нөгөө ширүүн харц нь өрөвдөлтэй гэгч нь өөрчлөгдөн -"Сайн байна уу? Танай хажууд чинь нүүж ирж байгаа юм аа. Тэгээд гадаа хаалганы түлхүүр байдаггүй хонхыг чинь дарчихлаа" гэв. Энэрэл залуугийн хацрыг хараад өөрийн эрхгүй инээд нь хүрэн амаа даран инээснээ -"Аан сайн уу би харин унтаж байгаад дутуу сэрчхээрээ ингээд бухимдалттай байгаад байдын. Заза ор ор" гэж хэлээд гэртээ орон хаалгаа түгжив. Тэгээд хана налан зогсоод саяын залуугийн тухай толгойноос гарахгүй байлаа. Түүний харц хоолой мөн өөрөөс нь айсан тэр өхөөрдөм төрх. Удалгүй ухаан орон толинд өөрийгөө очиж хартал БУРХАН МИНЬ. Өөрөөсөө маш ихээр ичээд бас өөрийгөө мэдэхгүй тэр хүнийг шоолон инээсэндээ бантан баахан шаналж суужээ.
Ингэж л Энэрэлийн зовлонтой ч юм шиг жаргалтай ч юм шиг хайрын түүх эхэлсэнсэн.

Энэрэлийн ээж сайхан ааштай найрсаг хүн тул тун ч удалгүй хөршийнхөө эзэгтэйтээ танилцаж цай цүү уун буу халан сайхан найзууд болоод ирэх нь тэр. 2 ээжүүд нэг нэгнийхээрээ байнга орж гарна. Энэрэл тэднийд орохоос байнга зугтаадаг байлаа. Тэр болсон зүйлээс болон ичсэндээ ч тэр үү эсүүл тэр залууг харахаараа сандраад олон үг хэлж чадахаа больчихдог болоод ч тэр үү тэднийд орохоос айдаг байлаа. Тэгсэн ч гэсэн түүний ээж байнга гэрт нь орж Энэрэлийн ээж Цэндтэй шинэ орчин тойрон шинэ ажил хүүхдүүдийнхээ тухай ярьдаг болохоор бага ч үгүй мэдээлэл сайн цуглуулсан байлаа. Түүний Өөгий(Өхөөрдөм гэдэг үгийг товчлоод өөрийх нь оноож өгсөн нэр)-гийн жинхэнэ нэрийг Амарбаяр гэнэ. Тэрээр 19-н настай ТИС-ийн 2-р курсын оюутан гэх мэтийг мэдэж авав. Тэднийх хоёр хүүтэй бөгөөд том хүү нь Германд сурдаг гэж бас дуулсан. Энэ мэтээр ээжээс нь л элдэв бусын юм сонсон өдөр хоногийг сүүлийн үед хүчтэйгээр зүрхийг нь догдлуулж байгаа тэр нэгнийг бодон, тоотой хэдэн удаа хальт харан өнгөрөхдөө өөрөө ч үг дуугарахгүй зөрөн өнгөрч тэр ч юм хэлэхгүй өнгөрөхөд нь бухимдан байдаг байлаа.
Нэг орой найзуудтайгаа баахан гадуур зугаалан хорвоогийн элдэв бусыг хамж шимэн яриад цаг хугацааг ч мартчихсан байтал гэрээс залгахад утасных нь чичрээ яг л бөмбөр дарж байгаа мэт чанга пиржигнэн араас нь залгуулан сүүлийн үед салахаа байсан Shayne Ward-н No Promises дуу уянгалав. Сандран утсаа автал ээж нь- "Залуухан бүсгүй минь цагаа нэг өнгийж харна байгаа. Хэзээ гэртээ гэгээн дүрээ харуулах гэж байна?" хэмээн ёжтой асуухад Энэрэл инээн -"За харилаа ээжээ" гээд найзууддаа баяртайгаа хэлээд ойрхон байсан болохоор гэрийн зүг алхахаар шийдэв. Орцныхоо үүдэнд ирэн гэртээ орох гэтэл хажуу талын сандал дээр нэг л танил күртиктай хүн тонгойн сууж байх нь тэр. Дөхөж очоод харваас сүүлийн хэдэн хоног өнөө л нэг гайтай бодлоос гарахгүй байгаа Өөгий маань сууж байлаа. Гэхдээ тэрээр багагүй халамцуу зүүрмэглээд ч байгаа юм шиг гуйван барин арай гэж тэнцвэрээ олон сууж байлаа. -"Хүүе чи юу хийж суугаа юм бэ? Гэртээ орооч" гэтэл Өөгий өөдөөс нь далжийтлаа инээмсэглээд -"Вөөөө сайнуу их зантаа чи надтай дуугардаг байжээ бас" гээд зивүүнээр инээв. Энэрэл тухайн үед (өөрөө дуугардаггүй байсым байж) гэж бодоод -"За сонин юм яриад бай би чамтай дуугардаг л байсышт, алив гэртээ ор би чамайг түшээд оруулаад өгий өөрөө алхаж чадна биздээ. Өдий багаасаа ямар их архи уудаг юм чи одоо" гэж хэлээд (би одоо эхнэр нь биш дээ юун ч олон юм ярьчихав даа) гэж бодон гарыг нь мөрөн дээгүүрээ давуулан түшиж босгоод шатаар дээж өгсөн лифтээ дуудаад хана тулан зогсов. Тээд дурлачихсан байж тун болзошгүй нэгэн залуутайгаа ийм ойрхон ингээд байж байна гэдэгтээ итгэж ядан нэг бодлын баярлаж нөгөөтэйгүүр архины муухай үнэрэнд нь дургүй нь хүрэн зогсож байтал Өөгий түүнийг хана руу түлхэн тэврээд юу ч хэлэхийн завдалгүй уруул дээр нь шуналтай гэгч нь үнсчих нь тэр. Юу болоод байгааг үнэндээ ойлгож амжилгүй Энэрэл охин нүдээ байдгаараа том нээчихсэн нэг том залуугийн тэвэр дотор гар нь салганан зогсож байлаа....

үргэлжлэл байгаа шоо :D

1 comment:

  1. Дараагийн анги нь хүчингийн хэрэг 2 гэх нэртэй байх байжээ ;))

    ReplyDelete