Sunday, July 5, 2009

Аз жаргалаа надаас нуу

Миний нз Сараагий зохиосон шүлэг.
Уншаад үзээрээ аааягүү гоё болсон бн лээ..
За тээд аз жаргалаа нууж яваарай ^^


Аз жаргалаа надаас нуу найз минь
Анд найзууд ч гэсэн би чамд атаархана
Агуу их хайр дурлал чинь бадран асахад
Алдаж байгаа хайраа бодож чамд атаархана

Харин найз минь хэцүү бүхнээ надад хэл
Хайр дурлалынхаа хэцүүг хэл
Хагацал, хайр хоёуланг нь амссан болохоор
Харин ч нэг сонсох болно найз нь

Итгэж байгааг чинь найз нь мэднээ
Итгэлийг чинь даахыг чи ч мэднэ
Ирээдүйн сайхан төлөвлөгөөгөө
Ирэх дөрвөн жилдээ найздаа битгий хэл

Алс холын нутгаас хайраа санагалзах
Ахархан сэтгэлээ найз нь татахгүйэ
Аз жаргалаа надаас нуу найз минь
Анзааралгүй хайрыг чинь атаархлаар манана

Харийн нутгаас хайрыгаа өгүүлэн найз нь
Хайраар баялхаж буй чамд атаархана
Хоёр сэтгэл нэг дор байхыг сонсоод
Хагацаж байгаа хайрандаа харамсана.

Аз жаргалаа надаас нуу найз минь
Аливаа зовлонгоо харин надад хэл
Аз жаргалаа бусдаас нуу найз минь
Ариухан хайраа та хоёр л мэдэр.

/Сараа 2007/



6 comments:

  1. хихихи найзынхаа шүлгийг тавьж өгсөн дахиад баярлалаа :D

    эвгүй санагдаа байхий хүмүүс уншина гэсэн чинь хэхэ

    ReplyDelete
  2. pooh aimr goy bichsen bn shdee saraa ohin chin aimr avyasatai um bna shdee good luck1

    ReplyDelete
  3. shuluuhan helehed engiin hyyrneltei mortloo mash goy shyleg boljee, 2 naiz hoorondoo neeh saihan heneesch hamaaralgyi huuch hoorch bgaam shig, naizad chini GADAADAAE "GOOD LUCK",

    ReplyDelete
  4. үүү хүнээс гоё comment авах чинь ямар урамтай юм бээ :D:D:D:D

    баярлалаа :D

    ReplyDelete
  5. shn shuleg bnaa
    ataarhalgui hun haa bhavdee budda ch gesen ataarhdag bsan biz

    ReplyDelete