Friday, March 27, 2009

We Belong Together...

Түүдэг галыг ширтэн чамдаа би дулаацахсан
Тэврүүлээд үүрд хайранд чинь би жаргахсан
Тэвчээд алдаа бүхнийг чинь би уучлахсан
Тэсээд чамтайгаа зовлон бүхнийг би туулахсан

Орчлонд ганц чамдаа үнэнчээ би андгайлахсан
Одот тэнгэрийн доор чамтайгаа би бүжихсэн
Олсон юм чинь мөнхөд чамайгаа би хадгалахсан
Олон бүүр ч олон жилээр чамайг л би хайрлахсан

Дахин дахин дурлах хүн минь ганцхан чи байгаасай
Дасал, сэтгэлийг хулгайлагч нь ганцхан чи байгаасай
Дэргэд минь байж энхрийлэгч нь ганцхан чи байгаасай
Дундрашгүй хайрын минь илч ганцхан чи байгаасай

Намайг шагнадаг хөөрхөн инээд ганцхан чинийх байгаасай
Нуугаад хэлдэггүй гурван үгс ганцхан чинийх байгаасай
Нулимсыг минь арчдаг гар ганцхан чинийх байгаасай
Нандин хайрын минь түлхүүр ганцхан чинийх байгаасай

Чи минь ханхүү бол чамайг би гүнж чинь болон хүлээе
Чи минь нар бол чамаасаа би илч чинь болон цацрая
Чи минь салхи бол чамайг би навч болон даган хийсэе
Чи минь мод бол чамаасаа би мөчир чинь болон салаалъя...





Tuesday, March 24, 2009

Nipaaa ^^

Ниг мидсэн блогтоо болоод хагас жил болчиж..

Тиэээд миний блогийг умшжийсан, умшдаг, умшахжаа бүх найзууд, танилууд, танькуунууд бүгдэнд н ёстоо их баяллаа..

Шүлэгнүүд маань жаахан ч ингэсэн таалагдсан бол баяртаа бээнаа..

Зиа тиэд дараагий хагас жилд бичиж магадгүү юмнууд минь хичнээн цаг хугацааг туулж, танд хүрч, аз жаргал, инээд хөөр, гунигий алийг н авчрахыг Балхаа ах бид 2 таашгүээ :D

Зүүдэнд ирсэн залуу

Зүүдэнд ирсэн тэр залуугийн зураг
Зүрхэнд минь сум харвачихлаа
Зөөлөн салхинд илбүүлэн сэрээд би
Зуурдаар ирээд буцсан харцыг үгүйлнэ

Сар гийсэн намуухан шөнийн зүүд
Сайхан түүнийг минь над руу заллаа
Сахилгагүй уруулууд нэгнээ шүргэхүйд
Сэрүүлэгний дуугаар бүгд замхран одлоо

Болзоондоо яаран шөнийг би хүлээнэ
Бороо шивэрсэн уянгат тэр үдшээр
Бодлоороо би чамтай хэдийнээ уулзжээ
Бухимдан чарлах утас гэнэт саад болло

Энэ оройн зүүдэнд чи минь ирсэнгүй
Эцэс төгсгөлгүй ойд би ганцаар төөрнө
Эндээс намайг гаргаач гэж ориловч
Илбэх салхи, бүлээн уруул бүгд алга...




Sunday, March 15, 2009

Дайсны цэрэг

Дуугарах бүрд чинь би чамайг
Дэндүү ихээр үзэн яддаг
Багалзуурдаж байгаад чамайг
Балконаараа гаргаад шидчихсэн

Дурлал дунд умбаж явахад минь цочоон
Дутуу нойрноос минь байнга сэрээдэг
Бүлтийчихээд өөдөөс орилоод байдаг
Балиар амьтан чамайг даа...




Миний бодлууд...


Хааяа би боддог, хайр хаагуур яваа болоо гэж
Халаасаа ухаад бас боддог мөнгө яаж олох вэ гэж
Хажуу дахь дэвтрээ хараад боддог хичээлээ яана даа гэж
Харандаагаа аваад нэг боддог ямар шүлэг бичнэ дээ гэж
Хөшгөө онгойлгоод нэг боддог хэзээ нар гарна даа гэж
Хөнжилдөө ороод бас л боддог өглөө яаж босно доо гэж