Tuesday, March 24, 2009

Зүүдэнд ирсэн залуу

Зүүдэнд ирсэн тэр залуугийн зураг
Зүрхэнд минь сум харвачихлаа
Зөөлөн салхинд илбүүлэн сэрээд би
Зуурдаар ирээд буцсан харцыг үгүйлнэ

Сар гийсэн намуухан шөнийн зүүд
Сайхан түүнийг минь над руу заллаа
Сахилгагүй уруулууд нэгнээ шүргэхүйд
Сэрүүлэгний дуугаар бүгд замхран одлоо

Болзоондоо яаран шөнийг би хүлээнэ
Бороо шивэрсэн уянгат тэр үдшээр
Бодлоороо би чамтай хэдийнээ уулзжээ
Бухимдан чарлах утас гэнэт саад болло

Энэ оройн зүүдэнд чи минь ирсэнгүй
Эцэс төгсгөлгүй ойд би ганцаар төөрнө
Эндээс намайг гаргаач гэж ориловч
Илбэх салхи, бүлээн уруул бүгд алга...




6 comments:

  1. Өчдөр хол замд машаан дотор хийх юмгүү сууж яваад зохиосымоо..
    Зүүдэнд ирсэн залуудаа мэнд хүргий :D

    ReplyDelete
  2. hehe, synsteich uchirtsiimuu syrhii saihan zaluutai zyggyitsiimuu ain, sejig byhii bna shoo, hamgiin goy heseg n minii bodloor SAHILGAGYI URUULUUD NEGNEE SHYRGEHED, ene hesegt bgaa ygnyyd n engiin bolovch hovorhon ongo ayastai mor boljee, amjilt hysii,

    ReplyDelete
  3. hehehe... surhii saihan sunste uchirsiimaa :P
    unshsand bayllaa chi yaad blogtoo yum bichdegguuyen bee. bi bas orj unshiilda ene chin

    ReplyDelete
  4. oo bi ene blogiig chinii shylegiig l unshih gej neesiin, tyynees blog neen hymyystei hariltsah geegyimoo, sob sorri,

    ReplyDelete
  5. миний зүүдэнд бас нэг хүн ирээл яваад өгдийн
    Гэхдээ би дандаа араас нь хардын хаха

    ReplyDelete
  6. Hehe yass nuutslag zaluuw ter chini :P

    ReplyDelete