Monday, December 22, 2008

Хайрын тэмдэглэл 1

Зүүн дээд хэсэгтээ улаан өнгийн зүрхээр чимэглэгдсэн ягаан өнгийн энэ дэвтэрийг харваас яг л амьтай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр ширээн дээр эзнээ хүлээн хэвтэх түүнийг дэлгэв.

· Зургаан сарын таван

Сайн байна уу өдрийн тэмдэглэл минь өнөөдрөөс эхэлж би чамайг хөтлөнөө. Өнөөдөр би найзуудтайгаа гадуур явж байгаад түүнийг олж харсан. Тэр бас найзуудтайгаа. Бид хэд зөрөлдөхөд тэр над руу ууртай харцаар аймар ширтсэн би ч бас түүнийг ширтээд л байлаа. Яг тэгж ширтсээр бид 2 зөрчихсөн. Гэтэл ма найз охидууд лаг айлгүйтаал нөгөө залуусын араас эргэж харж мараад, тэгсэн араас тэр хэд нь орилоол, ийм юм байдаг штээ. Тихдээ би эргэж хараагүй ээ. Түүнээс ичсэн ч юм уу, бодвол хэрцгий харцнаас нь айсан ч юм уу тэр чигтээ л урагшаа ухна шиг л зүтгэсэн. Харин ма 2 найзад тэр муухай харцтай залуу их л таалагдсан бололтой байн байн тэрийг яриал тэр өндөр нь ёстой дажгүймаа даанч ямар муухай их зантай юм бэ, найзууд нь арагшаа хараад байхад тэр л ганцаараа яваад өгөхийн гэсэн. Тэгэхэд нь би бас эргэж хараагүй нь ч болж л гэж бодвоо. За тэр өдрийн явдал ч яахав харин одоо яагаад миний толгойг тэр залуугийх харц угаагаад байгааг би ердөө ч ойхгүй байна. Бодлоос гарахгүй юм. Би уул нь ийм хурдан хүн амьтныг шохоорхоод явдаггүйсэн, энэ яг ямар яадаг мэдрэмж вэ. Заза тэнэг юм, унтах минь. Маргааш бичье бка миний дэвтрээ...

Шулганалдах шувууд дур мэдэн ертөнцийг тойрон нисэх нь тэднийг дэндүү их аз жаргалтайгаар эрх чөлөөгөө зарлаж байгаа мэт харагдуулна. Шувууд шиг ингээд л нисэхсэн, хорвоог 2 далавчаараа туулаад л гэх мэт өнөө л ярьдаг мөрөөдлөө амандаа бувтнасаар Ундрал охин, найзуудын хамт их дэргүүрийн урд талын гудамжийг метрлэнэ. Гэтэл урдаас нь бас л тэдэн шиг өдрийг зугаалан өнгөрүүлж буй бололтой хэдэн залуусын 2 нь тамхи сорчихсон хажуугаар нь зөрөх охидыг харцаараа нууцхан хараад нэг нэгэндээ өөрсдийн бодлоо хулгайгаар шивнэнэ. Харин гурав дах залуу тэднийг үл тоох бөгөөд эгц урагшаа ширтэн, нүдэнд нь гүн бодлын ул мөр харагдан алхана. Хар өнгийн кет, шулуухан нарийн судалтай саарал даавуун өмд, дээгүүр нь хар өнгийн сорочкон цамцны ханцуйг мушгин дээд 2 товчоо товчлолгүй орхисон бөгөөд түүнийгээ өмднийхөө гадуур сул орхин өмссөн байлаа. Ундрал холоос энэ залууг яг доороос нь дээш нь нууцхан ширтсэн бөгөөд өөдөөс нь ойртон алхах тусам түүний улам сонирхон ширтэнэ. Гэхдээ Ундралыг харна гэж бодсон ч үгүй тун ойрхон ирэхэд нүд рүү нь харваас түүний ихэмсэг харцтай нь тулав. Ундрал түүний тэр ширүүн харцнаас айсандаа өөр зүг рүү харж, харцаа буулгасан боловч түүний бас гөжүүд зан хөдлөн тасралтгүй өөдөөс нь ширтэнэ. Яг энэ байрлалаар тэр хоёр зөрөн зөртлөө нэг нэгэндээ мөчөөгүй өгөлгүй, өөр хүн харсан бол 2 дайсан нэг нэгнээ дайны өмнө харж байгаа мэтээр харан өнгөрлөө. Найз охидууд нь тэр хоёрыг ажигласан бололтой “Ундралаа чи таньдаг юмуу чиний экс юмуу яагаад та 2 тэгж муухай харалцсан юм өөд өөдөөсөө” гэхэд Ундрал тэдэнд “Мэдэхгүй ээ ямар сонин хүн бэ. Өөрөө л муухай хараад байсандаг.. шал хачин санагдчлаа” гээд аашлангуй урагшаа харан алхахад араас шүгэлдэх чимээ сонсогдоно. Найзууд нь эргэж хараад “Ёоо шал тэнэг банди нар, харин чам руу муухай хардаг нь ёстой дажгүй юм аа. Даанч тэр нь өөрийгөө гайгүйгаа мэдэрчихэж л дээ. Эргэж харах ч үгүй алхаж барьж байгаа нь их зан царайлчихаад” гээд л муулж өгөв. Ундрал ч бас тэдэн шиг бодолтой алхсан бөгөөд яагаад өөр рүү нь муухай харсныг өөрөөсөө асуун алхан, найзуудыгаа түүний тухай ярьж байх хоорондуур цүнхнээсээ сэмээрхэн толио гарган өөрийнхөө царайг хэр харагдаж байгааг хараад амжив. “Муухай юм алга л байна шт” гэж дотроо гоморхонгуй бодоод найзуудыгаа “Заааа больцгоо, замаа хар машин ирж байна. Тэр нэг юмны араас та гурвын зургаан нүд дэгдээд л яваад өглөө.” гэж шоолов. Тэд ч үгүйсгэн, тэгсэн хэрнээ баахан инээлдэж байгаад ашгүй өөр зүйл рүү яриа нь шилжлээ. Ундралд цухас цухасхан яагаад ч юм тэр залуугийн харц бодогдон, түүний хүйтэн төрх нь үгүйлэгдэнэ. “Тэнэг юм аа би яагаад тэрийг бодоод байна аа” гэж бодон толгойгоо сайн сэгсэрч аваад, ээждээ хоол хийхэд нь туслахаар доод давхар руу гаа буув.

Гурван хоногийн дараа Ундрал найзуудын хамт зугаацахаар тохиролцож бүгд нөгөө хувцасаа өмсөөд, нүүр амаа будаад гарч одов. Гоёмсог бүжгийн талбай, доргио хөгжмийн ритм дунд охидууд инээлдсээр хаалгаар орж ирээд суудлаа хайн алхаж байтал Ундралын харцыг нэг танил хүний бүдэгхэн төрх халхлав. Сайн лавшруулан харваас өнөөх сүрхий харцтай залуу дүрээрээ мөн байх нь тэр, яг л тэр өдөр өмсөж байсан хувцастайгаа байсан болоод ч тэр үү Ундрал мөн гэдэгт нь бүрэн итгэлтэй байлаа. Найзууд нь суудал хайн яг түүний сууж байгаа зүг рүү чиглэн алхаж байсан болохоор Ундрал мөн л өнөөх залууг дур мэдэн ширтэнэ. Харанхуйд өөрийг нь харна ч гэж бодсонгүй, харсан ч танихгүй биз гэж бодоод алхаж байтал өнөөх залуу өөр рүү нь харлаа. Ундрал яагаад ч юм догдлоод эхлэв. “Яах бол намайг таних болов уу дахиад өөдөөс ширүүн харах болов уу” хэмээн бодож байтал залуугийн харц түүн дээр удаан тогтсонгүй урд байсан лаазтай пивоо барин найзууд руугаа эргэн харлаа. Ундрал ч ийм юм болохыг таамаглаж байсан ч өөрийг нь таних байх гэсэн бяцхан итгэлийг сэтгэлдээ тээж байсан тул өөрийн эрхгүй санаа алдаадхав. Тэднээс холгүй буйдан дээр дөрвүүл суугаад зөөгчийг ирэхийг хүлээнэ. Бүжгийн талбай үнэхээр халуухан байлаа. Ганган ганган охид залуус, транс дууны хүчтэй хэмнэлүүд тайзыг дур мэдэн чичиргэнэ. Тэднийг ажин сууснаа, Ундрал нууцхан өнөөх залуугийн суудал руу өнгийвөл яг сууж байсан байрандаа байхгүй байлаа. Охин бага зэрэг өндийн тойруулан ажсаар буцаад эргэж харан суутал урд талд нь өнөөх залуу зогсож байлаа. Тэрээр цочсондоо түүн рүү бүлтийн хартал залуу “Надтай бүжиглэх үү” гэж асуух нь тэр..

Friday, December 12, 2008

Би хөршдөө хайртай (төгсгөл).

Гадуур явах хүмүүс инээд дүүрэн, хайр шингэсэн хотын гудамж, хүн болгон цаанаа нэг л жаргалтай шинэ жилийн баярын үдэш дэндүү гоёхон. Ногоохон гацуурхнаа өнгө өнгөөр бүжих гэрлээр чимсэн нь энэ айлын цонхноос үнэхээр баясгалантай алаглана. Тэр гэрт нэгэн шинэхэн хүн мэндлээд удаагүй бөгөөд нялх хүүхдийг хөөрхөн үнэр ханхалж, гар хөл нь үе үе сарвалзах нь хайр хүрмээр. “Зиааа Эрхмээ хаана байгаад байганий, муухай хүүхэд шүү. Том болоод ч ёстой аав шигээ царайлаг залуу болох байх даа. Аав бид 2 чинь ч сургуульдаа ёстой алдартай хос байсан юм даа.” гэж Өлзийг хэлэх зуур Амарбаяр том өрөөнөөс орж ирэнгээ “Чи нөгөө ярьдагаа л ярьж явна уу. Жаахан том болохоор нь наадахаа нэг хэлэхээ мартав.” гээд Өлзийг шоолонгуй инээмсэглэнэ. Өлзий юм хэлсэнгүй цагаа харж, гэнэт ухаан оров бололтой “Өө цаг ямар хурдан явчихсан юм бэ? Энэрэл энд ирж амжихгүй юм шиг байна. Ажлынх нь хавьд уулзхаас даа.” гээд цүнхээ шүүрэн авч хүүг чанга үнсээд, гэрээс гаран одов. Тэрээр такси хөлөглөн явах замдаа хуучны болсон зүйлсийг дурсан, аманд нь инээмсэглэл дүрслэгдэж, яг л буцаад тэр үедээ очсон мэт сэтгэгдэл төрнө. “Бид бүгдийн гурвалжин дөрвөлжин хайр үнэхээр инээдтэй байж дээ. Гэтэл одоо ингээд санаанд оромгүй жаргалтай төгсгөлд хүрдэг. Хэн ийм юм болно гэж санахав. Бурхан л цаанаас нь зохицуулдаг байх даа” гэх мэтийг дотроо бодон суув.” Гэнэт дуугарах утасны чимээ гүн бодлоос нь сэрээв бололтой цочингуй утсаа сандчин авч харвал Энэрэлийн утасны дугаар байлаа. “Байна уу хайраа хаана байгаа юм, танай наана чинь очихоос чи ч ийшээ ирнэ гэвэл мөдгүй юм байна.” гэхэд цаанаас нь Энэрэл “Өө найз нь Сүхээтэй хамт тавилгын дэлгүүрт л явж байна. Гал тогооны ком харах санаатай. Тэгэхдээ удахгүй дууслаа. Ажилтай ойрхон болохоор чи тийшээ түрүүлээд оччихвол хүлээж байгаарай” гэхэд нь Өлзий “Аан дуусаагүй л байгаа билүү хэхэ. Заза тэгүүл хурдан ирээрэй найз нь ажлын чинь тэр хавьд нөгөө хоёулангийнх нь ордог газар хүлээгээд сууж байя оокэе ” гээд яриагаа дуусгав.
Эндхийн цонхоор ширтэн суухад нэг л тайвшраад сайхан байдаг билээ. Олон хүний хөл бужигнаагүй, дуу чимээ багатай, зуны улиралд бол ногоон навчсаараа гудамжийг чимэх хэдэн моддын доорхи сандал нь хосуудыг урин дууддагсан. Харин одоо харахнээ хэдий хүйтний улиралд навчсаа алдсан ч гэлээ нүцгэн мөчир дээр нь цагаан цас тогтон үлдсэн нь бас л үзэсгэлэнгээ алдаагүйг илтгэх бөгөөд урьдны адил хосуудыг урин дуудсаар л. Өлзий аяга кафе уун Энэрэлийг хүлээх зуураа уг цонхоор ширтэн суувал өнөөх мөчирний доор 2 хос хэрэлдэж байгаа бололтой охин нь юу юугүй л залуугаа цохиод авав. Өлзий сониуч зангаараа тэднийг их л нягтлан ажина. Эмэгтэй нь залуудаа гомдсон бололтой нүдэнд нь нулимсны дусал гялалзах нь нарны хурц гэрэлд тодхон харагдах бөгөөд түүнчлэн шилэн цонхны цаанаас тэр хоёрын яриа муугүй тод сонсогдож байлаа. “Одоо ингээд дуусгая, энэ бүхэн бүтэхгүй, би асуудлыг өөрөө зохицуулах болно” гээд охиныг босон явах гэтэл залуу гарнаас нь үл тавин, охиныг буцаж татаад “Чи зохицуулна гэж юу яриад байгаа юм бэ. Хоёулаа яагаад хамт байж болохгүй гэж, Битгий яв л даа. Би чамдаа хайртай штээ” гээд охиныг цээжиндээ чанга тэврэн авахад охин залууг түлхэн явах гэсэн боловч тэр их чанга тэврэх хүчийг дийлж чадсангүй аажмаар тайвшрав бололтой түлхэхээ больж харин түүний цээж нь чичрэн, залуугаа тэврэн уйлж байгаа нь харагдана. Өлзий энэ бүхнийг хараад түүний сэтгэлийг нэг л гуниг нөмрөөд авлаа. “Шинэ жилийн баяраар охиноо уйлуулж байдаг их л муу зүйл хийсэн юм байхдаа гэж бодонгоо гэнэт толгойд өнөөх Амарынд хоносон явдал орж ирлээ. Тэр үед ч их тэнэг байж дээ. Яах гэж тийм юм бодсон юм бол. Гэхдээ яахвээ одоо бүх юм жаргалтай, хүсэл минь биелсэн болохоор хуучны зүйлийг бодож шаналаад яахав. Би ч угаасаа хүний хайрыг булааж авч байдаг муу л хүн л дээ.” гээд Амараа Сүхээ хоёртой байнга ярьж суудаг байсан сандал дээр ганцаараа элдвийг бодон гуниглан мигшэж суухад түүнд халуун дулаан цээжээ харамгүү өгч налуулаад юу ч хэлэлгүйгээр зүгээр л түүнийг тэврэн авсан тэр хүнийг одоог хүртэл хайрласаар ирсэн. Тэр хүн хэдий өөр хүнд хайртай ч түүнд зориулсан тэр л цээжийг нь алдахыг хүсээгүй. Тийм дээ ч түүний төлөө бүхнийг хийж, эцсийн дүнд өөртөө дурлуулан хайраас нь салгаж, булааж авснаа бодон суутал хаалганы бяцхан хонх жингэнэн дуугарч, Энэрэл охин хүйтэн агаар сэнгэнүүлэн орж ирлээ. Өлзийг олж хармагцаа ширээнд ирж түүнийг тэврэн авч үнсээд “Ёоох ёстой стресстэй өдөр гэж л өнөөдөр байх. Ямар их ажил амжуулваа. Орой ярьсандаа биз дээ. Дөрвүүлээ хэхэ бишээ тавуулаа хамтдаа шинэ жилээ гаргана штээ. Сүхээ бид 2 тавилга харж явахдаа орой уух юмнуудаа авчихсан. Гоё баярланаа бүгдээрээ” гээд нүүрээр нь инээмсэглэл дүүрэв. Өлзий ч бас баярлаж “Юу гэж мартхав. Би харин яг сая тэр тухай бодоод л баярлаад л сууж байлаа. Гэснээс Сүхээ хааччихсан юм, өөдгүй юм надаас зугтааж байх шив дээ. ” гэхэд нь Энэрэл “Харин цаадах чинь нэг тавилга авахаар шийдээд ажлаар орж мөнгө авах юм гэсэн. Мөнгөө мартсан юм шиг байна лээ. Тэгээд очиж мөнгийг нь өгчихөөд ийшээгээ ирнэ л гэсэн шт. ” гэхэд нь Өлзий “Тэгэхдээ л...” гээд гуниглангуй кафегаа ширтэн суутал утас нь түүний гунигыг анзаарав бололтой яаран жингнэнэ. Харвал Сүхээгийн дугаар байх ба Өлзий “Өө хараа чөтгөрийг ярихаар гараад ирдэг гэж энэ дээ.” гээд инээд алдан утсаа авч “Хайраа чамайгаа санаад байхад надаас зугтаагаад байх юмаа ” гэвэл цаанаас нь “Хэхэ за би нь удахгүй очноо. Энэрэлд ажил бүтсэн гэж хэлээрэй. Дарга хараад сайшааж байна лээ. ” гэж баяртай нь аргагүй инээд алдан хэлнэ....



  • Шинэ он гарахад 10хан секунд дутуу. Хот даяараа энэ мөчийг тэсэн ядан хүлээж чангаар бүгд тоолцгооно. 10.. 9.. 8... 7... 6... 5... 4... 3... 2... 1 Вөөөөө гээд оргилуун дарс хүчтэй буудуулж, хундаганы хавиралдах дуу хадан, гэр аз жаргалаар дүүрч хосууд нэг нэгнээ үнсэцгээн зогсох бөгөөд харин жижиг өрөөнд унтах бяцхан үр юуг ч үл анзааран гүн нойрныхоо ертөнцөд амгалан хэвтэнэ.

Saturday, December 6, 2008

Movies that make you cry

Хүний хажууд уйлах дургүй болохоор хааяа ганцаараа кино үзэж уйлах дуртай.
Тихээр миний үзээд уйлж байсан их сэтгэгдэл үлдээсэн кинонууд ингэвэл:

The Notebook - энэ бол үнэхэээээр гого кино.. үзээгүй хүн байвал заавал үзээрэй ингэж хэлий

Titanik- За даа энийг үзээгүй хүн энэ форумд лав байхгүй байх. Надаар хэлүүлэлтгүй ямар киног нь мэджаа. Jack.. Jack... COME BACK COME BACK BRRRRRR BRRRRRRR ингээл шүгэлдээл эхлэж байхад нь нулимс асгараал явцан :cry:
Awake - Энэ киног үзээд ээжийгээ мааш их санасан. Зохиол нь бол айм гого. Тээл ээж нь чүдэнз асаагаал тамхи татдаг хэсгээс нь эхлээл уйлж эхэлсэндээ хөөрхий

Зиа тээд солонгос кинонууд бас л овоо сэтгэл хөдлөгөөд хаячдий шоо.

Windstruck- Залуу нь буудуулаал эмэгтэй нь орилж эхэлдэг хэсгээс эхлээл тээл уйлсандаа. Арай ч дандаа биш л дээ тихдээ уйлаал байсан

A Millionaire's First Love- Энэ кинон дээр 2 удаа уйлсан. Нэг нь охин нь ээжтэйгээ уулзаад уйлдаг хэсэг хоёр дахь нь залуу нь охины төрсөн өдрийг тэмдэглээд нэг эмэн дотор баахан бичиг хийцэн тэрийг нь охин нь уншаад уйлдаг дээр. Өрөвдмөөр шүү.

A Moment to remember - Энэ бас их өрөвдмөөр кино бээлээ. Хамгийн хэцүү өвчин хамаг ой санамжаа алдах ч юм шиг. За за солонгосууд энэ сэдвээрээ уулаасаа алдартай л даа :mmagirl:

Тээд хамгийн сүүлд үзэж уйлсан кино бол

Боолын гэрээ - ээмр уйлсан шүү. Монголчууд маань хийсэн монгол хэлээрээ үзсэн сэтгэлд дэндүү их хүрсэн.

Бодоод байсан их уярамтгай хурдан уйлдаг болцон бээлээ. Гадаадад ирээд тэгдийн бээхдаа мээдкүүү...За тээд та нар бас өөрсдийнхөө үзээд уйлсан, эсүүл их сэтгэлийг чинь хөдөлгөсөн киног бичээрэй. Би тийм кино хайжаа..

Friday, December 5, 2008

Би хөршдөө хайртай 7 ....


Хонх дуугарахад ердөө л тавхан минут.. Самбарын урд, зүгээр л үлгэр ярьж байгаа мэт урдаа тавьсан номыг уншин зогсох багшийн нэгэн уйтгартай лекц.. Оюутнууд цагаа байн байн харах бөгөөд урагшилж өгөхгүй байгаа урт зүүг дургүйхэн ширтэнэ. Тэрээр уг лекцийн танхимдах оюутнууд шинэхэн өдрийхөө хувиарыг бодон сууцгаах бөгөөд Амарбаяр ч бас тэдний адил багшийн ярьж байгааг үнэндээ сонсох сонирхолгүй байлаа. Харин түүний толгойд зөвхөн өөр дээр нь ирж байгаа олон асуулт, үл ойлголцол, тэр бүгдийг яаж тайлбарлахаа олж ядах бодлууд эрээлжлэнэ. Хүсэн хүлээсэн хонх олон хүнийг баярлуулан дур мэдэн дуугарахад, оюутнууд санд мэнд дэвтэр номоо цүнхэндээ хийж, уйтгартай багшид өөрсдийхөө тэндээс гарах хүслээ яаравчлан илэрхийлнэ. Амарбаяр лекцийн танхимаас гарч явтал үүдэнд нь Өлзий сууж байлаа. Ийм хурдан хүрээд ирнэ гэж төсөөлөөгүй байсан тэрээр бага зэрэг сандран Өлзий дээр очиж “Сайхан амарсан уу?” гэж тэнэг юм шиг асуув. Гэтэл уур, үзэн ядалтаар дүүрсэн харц Амарбаярыг угтан авч “Танихгүй хүнийг хамаагүй үнсэх тийм сайхан байдаг уу чамд?” хэмээн асуувал Амарбаяр “Уучлаарай, тэр үед би согтуу байсан.. тэхдээ..” гээд үргэлжлүүлж ярих гэтэл Өлзий “Би чамаас ямар ч тайлбар авахыг хүсэхгүй байна. Миний найз чамд ямар их сайныг чи мэдэх үү? Чам шиг эмэгтэй хүнийг ашигладаг хүнтэй ярьмааргүй байна. Би өчигдөр согтуу байсан байж болно.. Тэхдээ чамайг би арай ч тийм юм хийх хүн гэж бодсонгүй” гэхэд Амараа гайхан “Чи юу яриад байгаан бэ Өлзий. Чи өчигдөр өөрөө хамт явна гэсээр байгаад явсан штээ. Бас Энэрэл надад сайн биш штээ. Тэглээ ч...” гэтэл хаалгаар Сүхээ гарч ирэн Өлзийг хараад “Хүүе Чи минь яачаав ээ, гудамжинд хоноо юу, наад царай зүс чинь” гээд инээхэд Өлзийгийн нүдэнд нулимс цийлэгнэн “Өөдгүй амьтад” гээд хоолой нь зангиран өөр үг хэлж чадсангүй, тэр хоёрыг орхин гүйн одлоо. Амарбаяр Өлзийгийн араас гүйх гэтэл саяын лекц орсон багш гарч ирэн “Амарбаяраа ярих юм байгаа. Хүлээж байгаарай.” хэмээн дуудсан бөгөөд Амарбаяр Өлзийгийн гүйсэн зүг рүү эргэн харсан ч аль хэдийн олон оюутнуудын дунд орон алга болсон байлаа.
Өглөөхөн болсон эдгээр уулзалт, үл ойлголцолыг Амарбаяр эргэцүүлэн бодонгоо зургаан давхрын шатаар уруудан алхана. Өлзий Амараагийнд утсаа орхичихсон байсан тул холбоо барих боломж олдохгүй аргаа барна. Гэхдээ өглөөнөөс хойш, Өлзийгийн хэлсэн “Миний найз чамд ямар их сайныг чи мэдэх үү?” гэсэн өгүүлбэр санаанаас нь үл гарна. Тэрээр орцны үүдэнд гарч ирвэл тэнгэрээс зөөлхөн будран орох цасан гудамж талбайг цагаан өнгөөрөө бүрсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Амараагийн нүдэнд өөрийн эрхгүй баясал төрөн эргэн тойрныг ажин хартал хажуу талын орцны сандал дээр сууж байгаа Энэрэлийг олж харав. Яагаад ч юм тэрээр зүрх нь өөрийнх нь мэдэлгүйгээр хүчтэй цохилон эхлэхэд тэрүүхэндээ сандран байсан ч энэ удаад Энэрэлээс зугтаахыг хүссэнгүй, түүн дээр оч гэсэн тушаалыг зүрх нь түүнд өгч байлаа. Чимээгүйхэн хажууд нь очин сууваас сүрчигний ялдамхан үнэр зөөлхөн сэнгэнэх нь яг л тэр үнсэж байх үед үнэртсэнтэй адил сайхан байсан бөгөөд бүх явдал өчигдөрхөн юм шиг л санагдаж, дурсамжийг нь сэргээнэ. Өвдгөө тэврэн толгой гудайлган суусан Энэрэл охин хажууд нь урилгагүй ирж суусан хүнийг харахаар толгой өргөв. Амарбаяр Энэрэлийг харвал гуниг дүүрэн харц, шаналал дүүрэн төрхөөр түүнийг ширтэнэ. Гэхдээ Энэрэл Амарбаярыг удаан ширтсэнгүй будран орох цас руу харснаа “Цасанд хүслээ шивнэвэл биелдэг болов уу?” гэхэд нь Амарбаяр сайн ойлгосонгүй “Айн” гэхэд нь Энэрэл “Биелдэг бол би энэ бүтэхгүй хайрыг мартуулаад өгөхийг шивнэх байсаан” гээд чимээгүй болов. Тэр 2 энэ чимээгүй нам гүмхэн байдлаар хэр удаан суусныг бүү мэд, суугаад л байлаа. Гэхдээ яагаад ч юм хэн нь ч юу ч үл хэлнэ. Зүгээр л тэдний зүрх нэг нэгэнтэйгээ хослон хүчтэй цохилно. Гэтэл яг энэ мөчид тэр цохилох чимээг Амарбаярын утасны дуу эвдлээ. Утсаа сандчин гаргаж ирээд харвал Өлзий нэгжгүй болохоороо хааяа мсж бичдэг байсан түүний ээжийнх нь утасны дугаар байв. “Өлзий залгаж байна уу?” гэж Энэрэлийг гэнэт асуухад Амарбаяр “Тийм байна. Бид 2 өглөө...” гээд цааш ярих гэтэл түүнийг Энэрэл чанга тэврэн авч “Намайг битгий орхи л доо.. Надтай үлдчих тэхүү.. Гуйя чамаас” гээд зангирсан хоолойгоор арай ядан хэлэв. Энэ хэдэн үгсийг сонсоод Амарбаярын зүрх нь Энэрэлийг хэзээ ч орхиж явж чадахгүйгээр шимшрэнэ. Тэрээр утсаа буцаад халаасандаа хийнгээ Энэрэлийг эргүүлж тэврээд “Орхиж явахгүй ээ.. Миний хайрыг хулгайлчихсан хүнийг яаж зүгээр орхиод явах юм.” хэмээхэд нь Энэрэл сонссон бүхэндээ итгэж ядан толгойгоо цээжнээс нь авч Амарбаяр руу хартал санаанд оромгүй өнөөх үнсэлт, гэхдээ түрэмгий биш маш эелдэг зөөлхөн байлаа. Энэрэл энэ удаад сандран түүнийг түлхсэнгүй харин ч улам чанга тэврэн, нүдээ зөөлөн анингаа Амарбаярыг эргүүлэн үнсэв. Тэр хоёрын хайр дэлбээгээ аажуухан дэлгэж байх яг энэ мөчид, хариулахгүй байгаа утсыг чагнан байсан Өлзий гартаа барьсан жирэмсний тестийг ширтэн зогсоно...

Thursday, December 4, 2008



Бүтэн сартай тэнгэрийн доор ганцаар алхаж байна би
Бүрхэг тэнгэртэй ч сар намайг гэсээр сүүмэлзэнэ
Бүдэгхэн ч гэлээ үүлний цаанаас тэр сар
Бачуурах ганцаардлыг минь хуваалцана

Сар чиний хажууд нэгэн од чамайг гэсээр дөхнө
Саваагүй тэр одонд чи таалагддаг бололтой
Сэтгэлээсээ чамайг гээд дөхөх тэр одны үгийг
Сонсоод үзээрэй чи ганцаараа бишээ ухаарна

Хаа нэгтээ намайг гэсэн тэр од шиг
Хамгаас ихээр ганцхан намайг хайрлах
Харцыг минь булааж хайрыг минь татах тэр нэгэн
Хүлээж суугаа болов уу? эсвэл энэ мөрөөдөл үү?
(Bonbon 14.07.08)

Чиний амьдрал... жүжиг

Амьдралыг чи жүжиг гэж бодоо юу
Аа тэгээд бас гунигт драм тоглох нь уу
Асгарах нулимсаараа бусдыг хуурах гэсэн юм уу
Арчаагүй чамайг хэн ч өрөвдөхөв дээ

Инээд хүрээд байх юм энэ жүжгэнд чинь
Ичихгүй өөрөө бас гол дүрд нь тоглочихож
Ингээд хэр удаах гэсэн юм
Ирээдүйгээ бодоод эртхэн больвол яасан юм

Баг өмсөөд танихын аргагүй болчихжээ
Бас тэгээд өөрийгөө мэдэрчихэж
Бусдад чиний инээмсэглэл сайхан ч
Би тэр сохор үзэгчдийн нэг нь биш

Хөшиг хаагдах тэр аймшигт мөчид
Хуурмаг амьдрал чинь баяртай гэсээр одно
Хүлээж байсан үнэлгээг үзэгчид чамд өгөөгүй
Харамсалтай байна чиний амьдрал бас жүжиг 2 дуусаа...


Wednesday, December 3, 2008

Би хөршдөө хайртай 6…

Хайр... Хайр чи яг юу юм бэ? Ухаан бодлыг аван залгигч заналт дайсан уу? Хүсэл шуналыг хөдөлгөгч мансууруулагч хар тамхи уу? Эсвэл үнэхээр ариухан сайхан эд үү?

Хүний хөдөлгөөн намжиж, жихүүн салхи хорлонтойгоор сийгэх өвлийн үдэш.. Өмссөн хувцас нь өөрт нь дэндүү хүндэдсэн үү эсвэл сэтгэл зүрх нь гунигийн нулимсаар хүндэрсэн үү, биеэ арай гэж хөдөлгөн алхаж буй энэ охин нөхөрлөл хайр хоёр нь түүнийг мэхлээд одсон хэмээн сэтгэлдээ давтан хэлэх болгонд алхаа нь улам удааширна. Өглөөхөн сэргэлэн цовоо гэрээсээ гаран гүйж Тэнгист үзэх киногоо таамаглан байхдаа, өөрөө хүлээн зөвшөөрөөгүй ч удаан хугацааны туршид нууцхан хайрлаж байгаа хүн нь, итгэдэг хайрладаг дэндүү их хайрладаг найзтай нь хамт түүнд өөрсдийнхөө үерхлийг тунхаглан зарлах юм гэж бодоогүй байсан биз. Хайр гэдэг хэлэхгүй нисээд ирдэг ч орхиод одохоо дөхөхөөр хорлонтой зарлах юм. “Чи яагаад намайг үнссэн юм бэ? Тэр үнсэлт байгаагүй бол бүх юм сайхан байх байсан, би чамайг хэзээ ч хайрлахгүй байсан, би найзыгаа хэзээ ч ингэж их үзэн ядахгүй байсан... Үзэн ядалт энэ мөн үү? Эсвэл атаархал уу? Гэвч тэр мэдэж байсан штээ.. Би түүнд ярьсан штээ.. Тэр мэдэж байсан.. Тэр мэдэж байсан...” ингэж бодох болгонд гашуун нулимс нь улам ихээр хацрыг нь норгоно.
Элдвийг бодсоор байрныхаа ойролцоо ирэхэд хажуухандах орцны үүдэнд Энэрэлээс 4, 5-н насаар ах байрын хоёр залуу тамхилан зогсоно. Энэрэл шаналалдаа багтарч ядан байсан болохоор энэ бүхнээс хэсэг боловч хугацаанд ангижрахын тулд түүний толгойд орж ирсэн хамгийн эхний бодол тамхи татах байлаа. Шууд л өнөөх 2 залуу дээр очин “Надаа ганц тамхи өгчөөч.. хамт тамхилая?” Хоёр залуу гайхсан байртай нэг нэгэн рүүгээ хараад жуумалзан “Зиа энэ чинь ийм орой болсон хойно ийм хөөрхөн охин танихгүй залуучуудаас тамхи гуйж байдаг. Мэдээж ах нар нь өгөлгүй яахав. Чи харин бид 2той сайхан танилцах юм байгааздээ.” гэхэд нь Энэрэл “Би тамхи л татмаар байна.. Татсан хойноо танилцах үгүйгээ хэлье.” Тэрээр тамхи татаж чаддаггүй учир нэг сороод л хоолой нь хорсон хүчтэй ханиалгахад “Хэхэ миний дүү тэгээд татаж чаддаг юм уу ай? Тэгснээс гурвуулаа сайхан юм ууж суувал яасан юм. Энд хажууханд нэг газар руу хамт явъя л даа айн?” хэмээн нэг залууг хэлэхэд Энэрэл өөрийгөө буруу юм хийж байгааг гэнэт ухаарав бололтой явахаар шийдэн “За тамхиар дайлсан явдалд баярлалаа. Би явлаа” гээд татаж дуусгаагүй тамхиа залуугийн гарт өгчөөд явах гэтэл өнөөх залуу Энэрэлийн гарыг тавьсангүй. Тэрээр “Ийм амархан явахгүй шүү. Бид 2 чамтай зүгээр л ярьж байна. Яасан жаахан юм байж том дуутай охин бэ чи айн?” гэтэл Энэрэл “Намайг тайван орхи, тавиач муу новшоо”.. “Өө за бүүр новш гэнэ ээ. Хэн нь эхэлж ирж өдлөө” гээд угз татан гарыг нь улам чангаар атган зогстол “Наад охиноо зүгээр явуулчаач” гэсэн танил хоолойг сонсогдох нь тэр. “Чамд бидний хэрэг ямар хамаатай юм. Өөрийгөө хичээ муу нусгай бацаан минь.” хэмээн хоёр дах залууг хэлэхэд “Би найз залуу нь байна. Эм хүнд хүчээ хэргэлж байдаг чам шиг хүн байснаас нусгай бацаан байвал дээр биз” гэхэд өнөөх залуу “Юу гэнээ муу новш минь” гээд дайрах гэтэл яг энэ мөчид аз болж уг хэрүүлийг сонссон жижүүр орцноосоо гарч ирэн “Юу хийгээд байгаа юм та нар өдий шөнө болсон хойно. За муу Батаа гуай чамайг эцэг эхэд чинь хэлнэ шүү. Зодоон цохион хийгээд охин хүүхэд зүгээр байлгахгүй. Гэртээ орооч та 2” хэмээн загнахад өнөөх 2 “Чавганц чинь ” хэмээн амандаа үглээд “Тэнэг бацаан минь үгээ мэдэж яваарай. Найз охиноо өөрөө аштайхан аваа явж чадахгүй, тэр нь бусдын өмнө өөрөө ирж алцганачихаад дараа нь олон юм яриад, хэнийх нь бурууг мэдэж байгаа биз” гээд яваад өгөв. Тэднийг явсны дараа Энэрэл Амарбаяр руу эргэж хараад “Би ямар чиний найз охин юм уу?” гэж ууртай асуухад Амарбаяр “Чи яах гэж ийм хүмүүс дээр ирж ярьж байдаг юм. Айдаггүй юм уу чи? би сая байгаагүй бол яах гэсэн юм чи” хэмээн бараг орилох шахан чангаар түүнийг загнахад Энэрэлд түүний өөдөөс харах зориг хүрсэнгүй хэсэг чимээгүй болсноо “Битгий миний хэрэгт оролцоод бай” гээд явах гэтэл араас нь “Тийм ээ чи надад дүргүйг мэднэ.. гэхдээ ядаж л өөрийг чинь аюултай байдлаас гаргасан хүнд баярлалаа гээд хэлчиж болдоггүй юм уу?” гэхэд Энэрэл (би чамд дүргүй биш штээ, өдийг хүртэл чи ингэж боддог байсан юм уу? ) хэмээн дотроо бодсон хэдий ч “Тийм ээ би чамд дүргүй.. бүүр үзэн яддаг, чи намайг хүчээр үнсчихээд юу ч болоогүй юм шиг байсныг чинь, чи миний хамгийн сайн найзтай үерхэж байгааг чинь, чи миний бүүр хажууханд амьдарч байгааг чинь, чамайг тэр чигээр нь би үзэн яддаг, үзэн яддаг” гээд амаа даран гүйн одов.
Маргааш нь Энэрэл өрөөнөөсөө ч цухуйсангүй хичээлээн таслан орондоо өдрийг өнгөрөөнө. Утсанд нь байн байн дуудлага ирэх бөгөөд тэр нь Өлзийгөөс байх тул түүнтэй утсаар ярих өчүүхэн ч сонирхол төрөхгүй байлаа. Гэтэл удалгүй мессэж ирэхэд нь аван уншваас “Minii nz yagad utsaa awahgui baigan be. Ochigdor sain yawj harisan uu. Nzd ni chamd heleh tailbarlah yum zondo l bn. Chi namaig ochigdor oor huuhedtei baihad gaihsan biz de. Za eniig unshwal naiz ruga zalgaarai. ” гэсэн мсжийг уншмагц Энэрэлд (Өлзий түүнийг мэдэхгүй байгаа гэж үү. Юу ч гэсэн маргааш Өлзийтэй уулзаж ярилцахаас даа бүгдийг түүнд хэлье , бүгдийг бас асууя. Тэгээд ч Амараа намайг аварсан штээ. Би ч тэнэг зан гаргажээ.) гэж бодоод дахин хөнжилдөөн шурган хэвтлээ.
Маргааш өглөө нь Энэрэл хичээлдээ явахаар цүнхээ үүрэн гэрээс гартал яг үүдэндээ Өлзийтэй тааралдах нь тэр. Тэрээр нүүр ам нь будаггүй, хайш яайш хувцасласныг нь харвал уг айлд хоносон нь тодорхой байлаа. Энэрэл бүх болсон явдлыг хараад л ойлгосон тул юу ч асуусангүй юу ч хэлсэнгүй зүгээр л түүний зүрх нь түүнд “хурдан эндээс гүй хурдан зугт” гэсэн тушаал өгч тэрээр шатны уруу хурд мэдэн гүйлээ. ‘Бүх юм ийм хурдан байх байсан гэж үү.. миний хайр хүлээн зөвшөөрөгдөх ганцхан ч хувийн боломж байгаагүй гэж үү.. Үгүй ээ ийм байж болохгүй штээ.. Намайг юунд ингэж шийтгэнэ вэ? Би яах ёстой вэ бурхан минь надаа хэлээч Би яах ёстой вэ?’.........