Monday, December 22, 2008

Хайрын тэмдэглэл 1

Зүүн дээд хэсэгтээ улаан өнгийн зүрхээр чимэглэгдсэн ягаан өнгийн энэ дэвтэрийг харваас яг л амьтай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр ширээн дээр эзнээ хүлээн хэвтэх түүнийг дэлгэв.

· Зургаан сарын таван

Сайн байна уу өдрийн тэмдэглэл минь өнөөдрөөс эхэлж би чамайг хөтлөнөө. Өнөөдөр би найзуудтайгаа гадуур явж байгаад түүнийг олж харсан. Тэр бас найзуудтайгаа. Бид хэд зөрөлдөхөд тэр над руу ууртай харцаар аймар ширтсэн би ч бас түүнийг ширтээд л байлаа. Яг тэгж ширтсээр бид 2 зөрчихсөн. Гэтэл ма найз охидууд лаг айлгүйтаал нөгөө залуусын араас эргэж харж мараад, тэгсэн араас тэр хэд нь орилоол, ийм юм байдаг штээ. Тихдээ би эргэж хараагүй ээ. Түүнээс ичсэн ч юм уу, бодвол хэрцгий харцнаас нь айсан ч юм уу тэр чигтээ л урагшаа ухна шиг л зүтгэсэн. Харин ма 2 найзад тэр муухай харцтай залуу их л таалагдсан бололтой байн байн тэрийг яриал тэр өндөр нь ёстой дажгүймаа даанч ямар муухай их зантай юм бэ, найзууд нь арагшаа хараад байхад тэр л ганцаараа яваад өгөхийн гэсэн. Тэгэхэд нь би бас эргэж хараагүй нь ч болж л гэж бодвоо. За тэр өдрийн явдал ч яахав харин одоо яагаад миний толгойг тэр залуугийх харц угаагаад байгааг би ердөө ч ойхгүй байна. Бодлоос гарахгүй юм. Би уул нь ийм хурдан хүн амьтныг шохоорхоод явдаггүйсэн, энэ яг ямар яадаг мэдрэмж вэ. Заза тэнэг юм, унтах минь. Маргааш бичье бка миний дэвтрээ...

Шулганалдах шувууд дур мэдэн ертөнцийг тойрон нисэх нь тэднийг дэндүү их аз жаргалтайгаар эрх чөлөөгөө зарлаж байгаа мэт харагдуулна. Шувууд шиг ингээд л нисэхсэн, хорвоог 2 далавчаараа туулаад л гэх мэт өнөө л ярьдаг мөрөөдлөө амандаа бувтнасаар Ундрал охин, найзуудын хамт их дэргүүрийн урд талын гудамжийг метрлэнэ. Гэтэл урдаас нь бас л тэдэн шиг өдрийг зугаалан өнгөрүүлж буй бололтой хэдэн залуусын 2 нь тамхи сорчихсон хажуугаар нь зөрөх охидыг харцаараа нууцхан хараад нэг нэгэндээ өөрсдийн бодлоо хулгайгаар шивнэнэ. Харин гурав дах залуу тэднийг үл тоох бөгөөд эгц урагшаа ширтэн, нүдэнд нь гүн бодлын ул мөр харагдан алхана. Хар өнгийн кет, шулуухан нарийн судалтай саарал даавуун өмд, дээгүүр нь хар өнгийн сорочкон цамцны ханцуйг мушгин дээд 2 товчоо товчлолгүй орхисон бөгөөд түүнийгээ өмднийхөө гадуур сул орхин өмссөн байлаа. Ундрал холоос энэ залууг яг доороос нь дээш нь нууцхан ширтсэн бөгөөд өөдөөс нь ойртон алхах тусам түүний улам сонирхон ширтэнэ. Гэхдээ Ундралыг харна гэж бодсон ч үгүй тун ойрхон ирэхэд нүд рүү нь харваас түүний ихэмсэг харцтай нь тулав. Ундрал түүний тэр ширүүн харцнаас айсандаа өөр зүг рүү харж, харцаа буулгасан боловч түүний бас гөжүүд зан хөдлөн тасралтгүй өөдөөс нь ширтэнэ. Яг энэ байрлалаар тэр хоёр зөрөн зөртлөө нэг нэгэндээ мөчөөгүй өгөлгүй, өөр хүн харсан бол 2 дайсан нэг нэгнээ дайны өмнө харж байгаа мэтээр харан өнгөрлөө. Найз охидууд нь тэр хоёрыг ажигласан бололтой “Ундралаа чи таньдаг юмуу чиний экс юмуу яагаад та 2 тэгж муухай харалцсан юм өөд өөдөөсөө” гэхэд Ундрал тэдэнд “Мэдэхгүй ээ ямар сонин хүн бэ. Өөрөө л муухай хараад байсандаг.. шал хачин санагдчлаа” гээд аашлангуй урагшаа харан алхахад араас шүгэлдэх чимээ сонсогдоно. Найзууд нь эргэж хараад “Ёоо шал тэнэг банди нар, харин чам руу муухай хардаг нь ёстой дажгүй юм аа. Даанч тэр нь өөрийгөө гайгүйгаа мэдэрчихэж л дээ. Эргэж харах ч үгүй алхаж барьж байгаа нь их зан царайлчихаад” гээд л муулж өгөв. Ундрал ч бас тэдэн шиг бодолтой алхсан бөгөөд яагаад өөр рүү нь муухай харсныг өөрөөсөө асуун алхан, найзуудыгаа түүний тухай ярьж байх хоорондуур цүнхнээсээ сэмээрхэн толио гарган өөрийнхөө царайг хэр харагдаж байгааг хараад амжив. “Муухай юм алга л байна шт” гэж дотроо гоморхонгуй бодоод найзуудыгаа “Заааа больцгоо, замаа хар машин ирж байна. Тэр нэг юмны араас та гурвын зургаан нүд дэгдээд л яваад өглөө.” гэж шоолов. Тэд ч үгүйсгэн, тэгсэн хэрнээ баахан инээлдэж байгаад ашгүй өөр зүйл рүү яриа нь шилжлээ. Ундралд цухас цухасхан яагаад ч юм тэр залуугийн харц бодогдон, түүний хүйтэн төрх нь үгүйлэгдэнэ. “Тэнэг юм аа би яагаад тэрийг бодоод байна аа” гэж бодон толгойгоо сайн сэгсэрч аваад, ээждээ хоол хийхэд нь туслахаар доод давхар руу гаа буув.

Гурван хоногийн дараа Ундрал найзуудын хамт зугаацахаар тохиролцож бүгд нөгөө хувцасаа өмсөөд, нүүр амаа будаад гарч одов. Гоёмсог бүжгийн талбай, доргио хөгжмийн ритм дунд охидууд инээлдсээр хаалгаар орж ирээд суудлаа хайн алхаж байтал Ундралын харцыг нэг танил хүний бүдэгхэн төрх халхлав. Сайн лавшруулан харваас өнөөх сүрхий харцтай залуу дүрээрээ мөн байх нь тэр, яг л тэр өдөр өмсөж байсан хувцастайгаа байсан болоод ч тэр үү Ундрал мөн гэдэгт нь бүрэн итгэлтэй байлаа. Найзууд нь суудал хайн яг түүний сууж байгаа зүг рүү чиглэн алхаж байсан болохоор Ундрал мөн л өнөөх залууг дур мэдэн ширтэнэ. Харанхуйд өөрийг нь харна ч гэж бодсонгүй, харсан ч танихгүй биз гэж бодоод алхаж байтал өнөөх залуу өөр рүү нь харлаа. Ундрал яагаад ч юм догдлоод эхлэв. “Яах бол намайг таних болов уу дахиад өөдөөс ширүүн харах болов уу” хэмээн бодож байтал залуугийн харц түүн дээр удаан тогтсонгүй урд байсан лаазтай пивоо барин найзууд руугаа эргэн харлаа. Ундрал ч ийм юм болохыг таамаглаж байсан ч өөрийг нь таних байх гэсэн бяцхан итгэлийг сэтгэлдээ тээж байсан тул өөрийн эрхгүй санаа алдаадхав. Тэднээс холгүй буйдан дээр дөрвүүл суугаад зөөгчийг ирэхийг хүлээнэ. Бүжгийн талбай үнэхээр халуухан байлаа. Ганган ганган охид залуус, транс дууны хүчтэй хэмнэлүүд тайзыг дур мэдэн чичиргэнэ. Тэднийг ажин сууснаа, Ундрал нууцхан өнөөх залуугийн суудал руу өнгийвөл яг сууж байсан байрандаа байхгүй байлаа. Охин бага зэрэг өндийн тойруулан ажсаар буцаад эргэж харан суутал урд талд нь өнөөх залуу зогсож байлаа. Тэрээр цочсондоо түүн рүү бүлтийн хартал залуу “Надтай бүжиглэх үү” гэж асуух нь тэр..

6 comments:

  1. aaya zun chamtai iim yum tohioldson yumu? tsaash n sonsii :)

    ReplyDelete
  2. hihihi guuguu hun zohiol ehluuljiihadda :P

    ReplyDelete
  3. sonirholtoi zohiol yum shig bna dandaa ingej togsgohoo bolioch

    ReplyDelete
  4. goe boljee tsaash ni bicheed bgaarai yg ter huvtsastaigaa 2udaa dairaldsan gsn chini neg hyniig genet sanalaa you know who he is hehe
    za hyleej baie daraagiinhiig ni

    ReplyDelete
  5. gogo zoxiol ain, vrgeljlel xiine bizdee aan kkk

    ReplyDelete