Friday, December 12, 2008

Би хөршдөө хайртай (төгсгөл).

Гадуур явах хүмүүс инээд дүүрэн, хайр шингэсэн хотын гудамж, хүн болгон цаанаа нэг л жаргалтай шинэ жилийн баярын үдэш дэндүү гоёхон. Ногоохон гацуурхнаа өнгө өнгөөр бүжих гэрлээр чимсэн нь энэ айлын цонхноос үнэхээр баясгалантай алаглана. Тэр гэрт нэгэн шинэхэн хүн мэндлээд удаагүй бөгөөд нялх хүүхдийг хөөрхөн үнэр ханхалж, гар хөл нь үе үе сарвалзах нь хайр хүрмээр. “Зиааа Эрхмээ хаана байгаад байганий, муухай хүүхэд шүү. Том болоод ч ёстой аав шигээ царайлаг залуу болох байх даа. Аав бид 2 чинь ч сургуульдаа ёстой алдартай хос байсан юм даа.” гэж Өлзийг хэлэх зуур Амарбаяр том өрөөнөөс орж ирэнгээ “Чи нөгөө ярьдагаа л ярьж явна уу. Жаахан том болохоор нь наадахаа нэг хэлэхээ мартав.” гээд Өлзийг шоолонгуй инээмсэглэнэ. Өлзий юм хэлсэнгүй цагаа харж, гэнэт ухаан оров бололтой “Өө цаг ямар хурдан явчихсан юм бэ? Энэрэл энд ирж амжихгүй юм шиг байна. Ажлынх нь хавьд уулзхаас даа.” гээд цүнхээ шүүрэн авч хүүг чанга үнсээд, гэрээс гаран одов. Тэрээр такси хөлөглөн явах замдаа хуучны болсон зүйлсийг дурсан, аманд нь инээмсэглэл дүрслэгдэж, яг л буцаад тэр үедээ очсон мэт сэтгэгдэл төрнө. “Бид бүгдийн гурвалжин дөрвөлжин хайр үнэхээр инээдтэй байж дээ. Гэтэл одоо ингээд санаанд оромгүй жаргалтай төгсгөлд хүрдэг. Хэн ийм юм болно гэж санахав. Бурхан л цаанаас нь зохицуулдаг байх даа” гэх мэтийг дотроо бодон суув.” Гэнэт дуугарах утасны чимээ гүн бодлоос нь сэрээв бололтой цочингуй утсаа сандчин авч харвал Энэрэлийн утасны дугаар байлаа. “Байна уу хайраа хаана байгаа юм, танай наана чинь очихоос чи ч ийшээ ирнэ гэвэл мөдгүй юм байна.” гэхэд цаанаас нь Энэрэл “Өө найз нь Сүхээтэй хамт тавилгын дэлгүүрт л явж байна. Гал тогооны ком харах санаатай. Тэгэхдээ удахгүй дууслаа. Ажилтай ойрхон болохоор чи тийшээ түрүүлээд оччихвол хүлээж байгаарай” гэхэд нь Өлзий “Аан дуусаагүй л байгаа билүү хэхэ. Заза тэгүүл хурдан ирээрэй найз нь ажлын чинь тэр хавьд нөгөө хоёулангийнх нь ордог газар хүлээгээд сууж байя оокэе ” гээд яриагаа дуусгав.
Эндхийн цонхоор ширтэн суухад нэг л тайвшраад сайхан байдаг билээ. Олон хүний хөл бужигнаагүй, дуу чимээ багатай, зуны улиралд бол ногоон навчсаараа гудамжийг чимэх хэдэн моддын доорхи сандал нь хосуудыг урин дууддагсан. Харин одоо харахнээ хэдий хүйтний улиралд навчсаа алдсан ч гэлээ нүцгэн мөчир дээр нь цагаан цас тогтон үлдсэн нь бас л үзэсгэлэнгээ алдаагүйг илтгэх бөгөөд урьдны адил хосуудыг урин дуудсаар л. Өлзий аяга кафе уун Энэрэлийг хүлээх зуураа уг цонхоор ширтэн суувал өнөөх мөчирний доор 2 хос хэрэлдэж байгаа бололтой охин нь юу юугүй л залуугаа цохиод авав. Өлзий сониуч зангаараа тэднийг их л нягтлан ажина. Эмэгтэй нь залуудаа гомдсон бололтой нүдэнд нь нулимсны дусал гялалзах нь нарны хурц гэрэлд тодхон харагдах бөгөөд түүнчлэн шилэн цонхны цаанаас тэр хоёрын яриа муугүй тод сонсогдож байлаа. “Одоо ингээд дуусгая, энэ бүхэн бүтэхгүй, би асуудлыг өөрөө зохицуулах болно” гээд охиныг босон явах гэтэл залуу гарнаас нь үл тавин, охиныг буцаж татаад “Чи зохицуулна гэж юу яриад байгаа юм бэ. Хоёулаа яагаад хамт байж болохгүй гэж, Битгий яв л даа. Би чамдаа хайртай штээ” гээд охиныг цээжиндээ чанга тэврэн авахад охин залууг түлхэн явах гэсэн боловч тэр их чанга тэврэх хүчийг дийлж чадсангүй аажмаар тайвшрав бололтой түлхэхээ больж харин түүний цээж нь чичрэн, залуугаа тэврэн уйлж байгаа нь харагдана. Өлзий энэ бүхнийг хараад түүний сэтгэлийг нэг л гуниг нөмрөөд авлаа. “Шинэ жилийн баяраар охиноо уйлуулж байдаг их л муу зүйл хийсэн юм байхдаа гэж бодонгоо гэнэт толгойд өнөөх Амарынд хоносон явдал орж ирлээ. Тэр үед ч их тэнэг байж дээ. Яах гэж тийм юм бодсон юм бол. Гэхдээ яахвээ одоо бүх юм жаргалтай, хүсэл минь биелсэн болохоор хуучны зүйлийг бодож шаналаад яахав. Би ч угаасаа хүний хайрыг булааж авч байдаг муу л хүн л дээ.” гээд Амараа Сүхээ хоёртой байнга ярьж суудаг байсан сандал дээр ганцаараа элдвийг бодон гуниглан мигшэж суухад түүнд халуун дулаан цээжээ харамгүү өгч налуулаад юу ч хэлэлгүйгээр зүгээр л түүнийг тэврэн авсан тэр хүнийг одоог хүртэл хайрласаар ирсэн. Тэр хүн хэдий өөр хүнд хайртай ч түүнд зориулсан тэр л цээжийг нь алдахыг хүсээгүй. Тийм дээ ч түүний төлөө бүхнийг хийж, эцсийн дүнд өөртөө дурлуулан хайраас нь салгаж, булааж авснаа бодон суутал хаалганы бяцхан хонх жингэнэн дуугарч, Энэрэл охин хүйтэн агаар сэнгэнүүлэн орж ирлээ. Өлзийг олж хармагцаа ширээнд ирж түүнийг тэврэн авч үнсээд “Ёоох ёстой стресстэй өдөр гэж л өнөөдөр байх. Ямар их ажил амжуулваа. Орой ярьсандаа биз дээ. Дөрвүүлээ хэхэ бишээ тавуулаа хамтдаа шинэ жилээ гаргана штээ. Сүхээ бид 2 тавилга харж явахдаа орой уух юмнуудаа авчихсан. Гоё баярланаа бүгдээрээ” гээд нүүрээр нь инээмсэглэл дүүрэв. Өлзий ч бас баярлаж “Юу гэж мартхав. Би харин яг сая тэр тухай бодоод л баярлаад л сууж байлаа. Гэснээс Сүхээ хааччихсан юм, өөдгүй юм надаас зугтааж байх шив дээ. ” гэхэд нь Энэрэл “Харин цаадах чинь нэг тавилга авахаар шийдээд ажлаар орж мөнгө авах юм гэсэн. Мөнгөө мартсан юм шиг байна лээ. Тэгээд очиж мөнгийг нь өгчихөөд ийшээгээ ирнэ л гэсэн шт. ” гэхэд нь Өлзий “Тэгэхдээ л...” гээд гуниглангуй кафегаа ширтэн суутал утас нь түүний гунигыг анзаарав бололтой яаран жингнэнэ. Харвал Сүхээгийн дугаар байх ба Өлзий “Өө хараа чөтгөрийг ярихаар гараад ирдэг гэж энэ дээ.” гээд инээд алдан утсаа авч “Хайраа чамайгаа санаад байхад надаас зугтаагаад байх юмаа ” гэвэл цаанаас нь “Хэхэ за би нь удахгүй очноо. Энэрэлд ажил бүтсэн гэж хэлээрэй. Дарга хараад сайшааж байна лээ. ” гэж баяртай нь аргагүй инээд алдан хэлнэ....



  • Шинэ он гарахад 10хан секунд дутуу. Хот даяараа энэ мөчийг тэсэн ядан хүлээж чангаар бүгд тоолцгооно. 10.. 9.. 8... 7... 6... 5... 4... 3... 2... 1 Вөөөөө гээд оргилуун дарс хүчтэй буудуулж, хундаганы хавиралдах дуу хадан, гэр аз жаргалаар дүүрч хосууд нэг нэгнээ үнсэцгээн зогсох бөгөөд харин жижиг өрөөнд унтах бяцхан үр юуг ч үл анзааран гүн нойрныхоо ертөнцөд амгалан хэвтэнэ.

24 comments:

  1. Та бүхэнд миний зохиол таалагдсан ингэж гүнээ итгэжийнэ. Тэвчээр гаргаж уншсан явдалд баярлалаа. Магадгүү хүнүүсий хүсээгүй төгсгөл байж болно. Тихдээ яаху яаху :D.

    ReplyDelete
  2. Bonbon-- doo amjilt husiii :D ymarchisan unshaad duusgachlaa ugend ordog sn huhed shu gyls bichsen bh shiv :D

    tehdee arai uuruur tugsuh bh gj bodjiilaa... ystoi l yahu yahu hehe

    zia teed bonbon--do gants yum husii... shine onoos umnu shan hairtai uchraarai =]

    ...MiLy...

    ReplyDelete
  3. hehe, goy l togsson bnashde, nadaal lav taalagdaj bna, gehdee ingej togsono gej bodoolgyildee, gehdee iim togsgol ilyy saihaaaaaaan gej, bygdiin unshisan nadaa bayarlah estoi shyy, hehe8 chi iim togsgol bichsen bolohoor chinii setgel chinii amirdal chinii erh tanhi dyr torh iim l jargaltai bgaa bhdaa, poka chaka chao,

    ReplyDelete
  4. hey ene yag yamar utgatai yum bolood bnaa ene henii huuhed we eej aaw ni hen be? henii huuhed we henii huuhed we? nzaa chi joohon hawsralt bicheechee gogtsoorson heweeree l bna shuu minii tarhind

    ReplyDelete
  5. Энэрэл+Амараа=Эрхмээ
    Өлзий+Сүхээ=Лоов

    ReplyDelete
  6. zuugii өмнөхийг нь уншаачээ :P

    ReplyDelete
  7. goe tugsgul bna ghdee tugsguluu arai ert hiichihsen um bishuu suhee ulzii 2iin tuhai ter test ene ter gd l jaahan nurshihgyi yasiin tegehgyi denduu ert tugsguchluu neg l medsen suuchihsan bhiin gsn hehe zaza ghdee l saaak tugsgul bolj taalagdsan daraagiin zohioliig chini tesen ydan hyleej bgaa shuu

    ReplyDelete
  8. hunuus ehnees ni unshihaar ayguu ergelzej baigazdee. hen ni hentei suuchwaa ingeel. tiguulehiin tuld olzii suhee ntr.iin talaar bichij bas test ntrii talaar bichsenguie. herwee ted nariig bichchihwel togsgoliin bulgiin maani utga alga bolchih yum shig sanagdaad. gunigtai togsgol huleej baisan hunuus beewel uuchlarai bi gogooor togsgomoor sanagdsii. :D za yutai ch tsag zawaa gargaj unshsand bayrlalaa ^_^V

    ReplyDelete
  9. re ANON: chaag hen ingedgig medsen dee :->

    ReplyDelete
  10. hen gejiine, hyn l gej bgaa bizde, hehe

    ReplyDelete
  11. goy tugsjiin shde bayrlalaa... udahgui shine on garlaa ygd ch ym eniig unshsan chn neeh goy setgegdel turjiin shuu
    Bayrlalaa Hani.

    ReplyDelete
  12. eee ashguude hihihi nig ch hun boltugaa oor togsgol husjiisiin ingej bichsenguu dnks dnks :D Ma gunjee shine jilee gogo temdegleerei..

    ANon: oisonguie chi mini tanih hun yumoo

    ReplyDelete
  13. гоё болсон байна.
    эхэндээ солигдцон байна гэж бодоод яаагаад ч юм гунигтай санагдаад байсан чинь...ашгүү гоё төгслөө :D
    Гунигтай төгсгөсөн бол уурлах байсы:p

    ReplyDelete
  14. ooroo door bgaaga bichsen bsanshde, tegeheer chini l bi hyn l gej bgaa bizdee gesiin, bi buruu oilgoson bolovuu,
    re ANON: chaag hen ingedgig medsen dee :->

    ReplyDelete
  15. mmnn bi hariulsniig ni bas oidgu mangar hune :P

    ReplyDelete
  16. saraadaa bayrlalaa hari tii bi gunigtai togsgol bichij bolkuu ingese aim olon surgaaliud sonsson blr teel tegsenguiee :D

    ReplyDelete
  17. shineer uguulleg ehlehdee gunigtai tugusgu... uiltal bicheeree... guijii shu... :D

    ReplyDelete
  18. shal uitgartai bnaa, saihan Heineken uugaad suujiina, hamt uuya hyreed ir MGL-d hehe,

    ReplyDelete
  19. Uya unshchixaad exendee buruu oilgood uilaad, tgd duusaxad ni bas sain oilgoogvi bjiigaad, tailbarlaj ogson chin say l nvvrend ni ineemseglel todordog beeshd
    Gexdee tsaa chin xvnii nerv.r togloloo geed comment bichixgvi genee :p
    bi omnoos ni bichee suujiina xaxaxa
    gexdee goe togsloo gejiine :D:D:D

    ReplyDelete
  20. hahahahaha, uilaadaahdaa aadii ishh uya mini dee :P

    ReplyDelete
  21. Сайхан зохиол байна...Эхнээс нь дуустал уншлаа...Дүр тус бүр дээр дэлгэрүүлж, эсрэгцүүлэн бичсэн нь их таалагдав... :D
    Дахиад өшөө олон гоё өгүүллэг, тууж бичээрэй...Нэг өдөр номоо хэвлүүлэх ч юм билүү :D
    Аа нээрээ энэ сүүлийн хэсэг яагаад ийм хурдан болчив...Жижигхэн логикын алдаа байх шигээ? Анх эхлэхдээ 1 2р курсын оюутан байсан атлаа хүүхэдтэй болоод, хүүхэд нь төрөхөд ажил төрөлтэй, амьдрал нь тогтцон байхын...Эсвэл өмнөх хайр дурлалын адал явдал нь удаан үргэлжилснийг би анзаарсангүй юу? :D

    ReplyDelete
  22. Хай, БонБон
    эртээд нэг орж ирэхдээ бүх шүлгүүдийг чинь уншсан. Өнөөдөр Би хөршдөө хайртай-г бүгдийг нь нэг дор уншиж дууслаа... Төсөөлж байснаас өөрөөр төгслөө хэхэ

    Энэрэл+Амараа=Эрхмээ
    Өлзий+Сүхээ=Лоов юм уу?

    Энэрэл+Амараа=Лоов
    Өлзий+??? = Эрхмээ гэж бодсий шд :P

    өөрийг бичих хүсэл / бодол / төлөблөгөө байна уу?

    ReplyDelete
  23. Хэхэ тий чиний эхний вариант чин зөв бнаа..
    Зохиолын төгсгөл н төсөөлснөөс өөр байх гоё бдаг штээ..
    Би яг ингээл дуусгана ингэж бодсон тиэд ч бодсондоо хүрсэн..
    Яахуу зарим нэгэн хүнүүд жоохон ойлгоогүм шиг бээлэ..
    Өөр өгүүллэг нтр бичиж магадгүээ одоохондоо санаа оноо алга л бн..

    Блогоор минь ороод бүгдий н уншиж дуусгасанд айм их баяллаа
    Цаашдаа ч бас уншиж бгаараа :D

    ReplyDelete