Tuesday, September 22, 2009

Mistletoe Legend


Mistletoe буюу Монголоор Цагаан бурз гэх энэ цэцгэн доор үнсэлцдэг жам н өөртөө нэгэн домгийг агуулдаг юм бн.

Хайрын бурханг Фригга мөн түүний хүүг Нарны бурхан Балдэр гэдэг байжээ. Нэгэн удаа Балдэр өөрийнхөө үхлийн тухай зүүдлэсэн бн. Уг хачирхалтай зүүдэндээ санаа н зовинон энэ талаараа ээждээ хэлжээ. Фригга ч мөн адил зовинож, учир н гагцхүү хүүгийнх нь амьнаас гадна Балдэргүйгээр дэлхий дээр ямар ч амьдрал байхгүү болохыг мэдэж байлаа. Иймээс хамаг чадлаараа уг муухай явдлаас сэргийлэн бүхий л газрууд руу очиж агаар, ус, гал, газар бүгдээс нь хүүд н ямар ч гэм хийхгүй гсэн амлалтыг авч чаджээ. Мөн газар дээр болон доор амьдрагч бүх амьтад ургамлаас ч адил амлалт авж гэнэ.

Гэсэн хэдий ч Балдэрийн дайсан, байнга муу зүйлийг сэтгэж явдаг Муу бүхний бурхан болох Локи, Фриггагий харалгүй өнгөрөөсөн ганцхан ургамал байсныг олж мэджээ. Тэр н алим болон царс модон дээр ургадаг Цагаан бурз хэмээх ургамал байв. Тэгээд Локи нум сум бэлтгэж үзүүрт н өнөөх ургамлыг хатгаад, Балдэрийн сохор ах болох Өвлийн бурхан Хөүдэрийг хууран өөртөө итгүүлж улмаар Балдэр лүү харвуулж орхих нь тэр. Балдэр тэр даруйдаа хордож удалгүй чад хийжээ. Дэлхий тэр аяараа хүйтэрч зэврүүн хөгжил баясалгүй болоход бүгд санаа зовж байлаа. Бүгд л Балдэрийг эргэн амьлуулахын төлөө гурван өдрийн турш зүтгэсэн ч гагцхүү Фригга л өнөөх цагаан бурз ургамлын хүчээр дахин амьлуулж чадсан юм. Түүний ургамал дээр дусаасан нулимс н сувдан цагаан жимсхэн болж тэрбээр уг ургамлын доор зогссон хэнд ч болов ямар ч гай зовлон тохиохгүйгээс гадна хайрыг хүртэж байна гэж ойлгон үнсэлцэх эрхийг олгосон юм байна.





Friday, September 11, 2009

Чи, Би, Бид 2


Чи тэгэхэд хайрладаг халамжилдаг харамладаг
Чи тэгэхэд хүсдэг үнсдэг энхрийлдэг
Чи тэгэхэд аргаддаг тэвэрдэг өхөөрддөг
Чи тэгэхэд зөвхөн минийх байсан

Чи анх гуйдаг гомддог гэгэлздэг
Чи анх эрхэлдэг хүлээдэг уучилдаг
Чи анх хамтдаа цугтаа дэргэд
Чи анх ганцхан минийх байсан

Бид 2 үүрд хамт юм шиг тэгэхэд
Бид 2 үлгэрт гардаг шиг тэгэхэд
Бодол бүхэн чамайг үгүйлдэг анх
Би чамайг хайрладаг хоёулаа...

Чи гэтэл хоосон харцтай хөндий үгтэй
Чи гэтэл холддог орхидог мартдаг
Чи гэтэл залхдаг зугтдаг залгадаггүй
Чи гэнэт минийх биш болсон

Чи одоо гуйлгадаг гунигладаг гутардаг
Чи одоо эргэж хардаггүй энгэрээ өгдөггүй
Чи одоо түүнтэй охинтой жаргалтай
Чи одоо өөр хүнийх болсон

Бид 2 хэзээ ч хамт биш гэнэт
Бид 2 хэлгүй жүжиг шиг гэнэт
Бодол бүхэн чамайг үзэн ядна одоо
Би чамайг хайрладаг ганцаараа...



коммэнт: Энэ шүлгээ бичиж дуусчаад, уншаад шүлгий гол дүрий бүсгүйг өрөвдөөд шаналсаан... Хэхэ магадгүү та гайхах бх өөрөө биччихээд тэрийгээ уншаад өрөвдсөн гэхээр. Тихдээ л би шүлгээ бичсэнийхээ дараагаар уншаад өөрөө бичээгүүм шиг хүний юмыг уншжаам шиг дандаа санагдды хэхэ.

Monday, September 7, 2009

Би шуналтай >:)

Дулаахан үгсийг халуун байхыг
Дуугүй мөрөөдлийг дүрэлзэж байхыг
Дундуурхан сэтгэлийг хальж байхыг
Дурласан зүрхийг шатаж байхыг хүсдэг
.....би шуналтай


Шиврээ бороог асгарч байхыг
Шивнэх үгсийг орилуулж байхыг
Шигтгээтээ бөгжийг алмаз байхыг
Шударга хүнийг олон байхыг хүсдэг
.....би шуналтай


Өдөр болгон дурсамжтай байхыг
Өглөө болгон үнсүүлж байхыг
Өөрийгөө үргэлж ойлгодог байхыг
Өвчин гуайнхаар зочилдоггүй байхыг хүсдэг
.....би шуналтай


Бодол болгонд тэр нэгэн байхыг
Болзоо болгон тэр нэгэнтэй байхыг
Битүүхэн хашгираан зүрхэнд байхыг
Биендээ багтахгүй жаргалтай байхыг хүсдэг
.....би шуналтай