Friday, September 11, 2009

Чи, Би, Бид 2


Чи тэгэхэд хайрладаг халамжилдаг харамладаг
Чи тэгэхэд хүсдэг үнсдэг энхрийлдэг
Чи тэгэхэд аргаддаг тэвэрдэг өхөөрддөг
Чи тэгэхэд зөвхөн минийх байсан

Чи анх гуйдаг гомддог гэгэлздэг
Чи анх эрхэлдэг хүлээдэг уучилдаг
Чи анх хамтдаа цугтаа дэргэд
Чи анх ганцхан минийх байсан

Бид 2 үүрд хамт юм шиг тэгэхэд
Бид 2 үлгэрт гардаг шиг тэгэхэд
Бодол бүхэн чамайг үгүйлдэг анх
Би чамайг хайрладаг хоёулаа...

Чи гэтэл хоосон харцтай хөндий үгтэй
Чи гэтэл холддог орхидог мартдаг
Чи гэтэл залхдаг зугтдаг залгадаггүй
Чи гэнэт минийх биш болсон

Чи одоо гуйлгадаг гунигладаг гутардаг
Чи одоо эргэж хардаггүй энгэрээ өгдөггүй
Чи одоо түүнтэй охинтой жаргалтай
Чи одоо өөр хүнийх болсон

Бид 2 хэзээ ч хамт биш гэнэт
Бид 2 хэлгүй жүжиг шиг гэнэт
Бодол бүхэн чамайг үзэн ядна одоо
Би чамайг хайрладаг ганцаараа...



коммэнт: Энэ шүлгээ бичиж дуусчаад, уншаад шүлгий гол дүрий бүсгүйг өрөвдөөд шаналсаан... Хэхэ магадгүү та гайхах бх өөрөө биччихээд тэрийгээ уншаад өрөвдсөн гэхээр. Тихдээ л би шүлгээ бичсэнийхээ дараагаар уншаад өөрөө бичээгүүм шиг хүний юмыг уншжаам шиг дандаа санагдды хэхэ.

5 comments:

  1. :(
    goe mortloo gunigtai... :(

    ReplyDelete
  2. Haaya gunih goy shuu..
    nz n odoo uilmaar bn :(

    ReplyDelete
  3. yaanaa chi shulgiig nadad bichsen yum shig bna:(

    ReplyDelete
  4. Сорри найз н зүэр л ийм юм биччихсиймаа
    ягад бичсий бүү мэд дээ
    Миний найз зоригтой шүү
    Өдөөд байгаа новшнуудыг эргэж хартал амьдар гэжааш :D

    ReplyDelete
  5. хэхэ тийшд өдөөд бгаа новшнуудыг эргэж хартал амьдрах хэрэгтэй....
    үнэхээр өрөвдчихлөө....
    би лав оронд нь байсан бол тэр залууг өөртөө хайртай байлгахын тулд хамаагүү хийх байсаан

    ReplyDelete