Monday, December 22, 2008

Хайрын тэмдэглэл 1

Зүүн дээд хэсэгтээ улаан өнгийн зүрхээр чимэглэгдсэн ягаан өнгийн энэ дэвтэрийг харваас яг л амьтай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр ширээн дээр эзнээ хүлээн хэвтэх түүнийг дэлгэв.

· Зургаан сарын таван

Сайн байна уу өдрийн тэмдэглэл минь өнөөдрөөс эхэлж би чамайг хөтлөнөө. Өнөөдөр би найзуудтайгаа гадуур явж байгаад түүнийг олж харсан. Тэр бас найзуудтайгаа. Бид хэд зөрөлдөхөд тэр над руу ууртай харцаар аймар ширтсэн би ч бас түүнийг ширтээд л байлаа. Яг тэгж ширтсээр бид 2 зөрчихсөн. Гэтэл ма найз охидууд лаг айлгүйтаал нөгөө залуусын араас эргэж харж мараад, тэгсэн араас тэр хэд нь орилоол, ийм юм байдаг штээ. Тихдээ би эргэж хараагүй ээ. Түүнээс ичсэн ч юм уу, бодвол хэрцгий харцнаас нь айсан ч юм уу тэр чигтээ л урагшаа ухна шиг л зүтгэсэн. Харин ма 2 найзад тэр муухай харцтай залуу их л таалагдсан бололтой байн байн тэрийг яриал тэр өндөр нь ёстой дажгүймаа даанч ямар муухай их зантай юм бэ, найзууд нь арагшаа хараад байхад тэр л ганцаараа яваад өгөхийн гэсэн. Тэгэхэд нь би бас эргэж хараагүй нь ч болж л гэж бодвоо. За тэр өдрийн явдал ч яахав харин одоо яагаад миний толгойг тэр залуугийх харц угаагаад байгааг би ердөө ч ойхгүй байна. Бодлоос гарахгүй юм. Би уул нь ийм хурдан хүн амьтныг шохоорхоод явдаггүйсэн, энэ яг ямар яадаг мэдрэмж вэ. Заза тэнэг юм, унтах минь. Маргааш бичье бка миний дэвтрээ...

Шулганалдах шувууд дур мэдэн ертөнцийг тойрон нисэх нь тэднийг дэндүү их аз жаргалтайгаар эрх чөлөөгөө зарлаж байгаа мэт харагдуулна. Шувууд шиг ингээд л нисэхсэн, хорвоог 2 далавчаараа туулаад л гэх мэт өнөө л ярьдаг мөрөөдлөө амандаа бувтнасаар Ундрал охин, найзуудын хамт их дэргүүрийн урд талын гудамжийг метрлэнэ. Гэтэл урдаас нь бас л тэдэн шиг өдрийг зугаалан өнгөрүүлж буй бололтой хэдэн залуусын 2 нь тамхи сорчихсон хажуугаар нь зөрөх охидыг харцаараа нууцхан хараад нэг нэгэндээ өөрсдийн бодлоо хулгайгаар шивнэнэ. Харин гурав дах залуу тэднийг үл тоох бөгөөд эгц урагшаа ширтэн, нүдэнд нь гүн бодлын ул мөр харагдан алхана. Хар өнгийн кет, шулуухан нарийн судалтай саарал даавуун өмд, дээгүүр нь хар өнгийн сорочкон цамцны ханцуйг мушгин дээд 2 товчоо товчлолгүй орхисон бөгөөд түүнийгээ өмднийхөө гадуур сул орхин өмссөн байлаа. Ундрал холоос энэ залууг яг доороос нь дээш нь нууцхан ширтсэн бөгөөд өөдөөс нь ойртон алхах тусам түүний улам сонирхон ширтэнэ. Гэхдээ Ундралыг харна гэж бодсон ч үгүй тун ойрхон ирэхэд нүд рүү нь харваас түүний ихэмсэг харцтай нь тулав. Ундрал түүний тэр ширүүн харцнаас айсандаа өөр зүг рүү харж, харцаа буулгасан боловч түүний бас гөжүүд зан хөдлөн тасралтгүй өөдөөс нь ширтэнэ. Яг энэ байрлалаар тэр хоёр зөрөн зөртлөө нэг нэгэндээ мөчөөгүй өгөлгүй, өөр хүн харсан бол 2 дайсан нэг нэгнээ дайны өмнө харж байгаа мэтээр харан өнгөрлөө. Найз охидууд нь тэр хоёрыг ажигласан бололтой “Ундралаа чи таньдаг юмуу чиний экс юмуу яагаад та 2 тэгж муухай харалцсан юм өөд өөдөөсөө” гэхэд Ундрал тэдэнд “Мэдэхгүй ээ ямар сонин хүн бэ. Өөрөө л муухай хараад байсандаг.. шал хачин санагдчлаа” гээд аашлангуй урагшаа харан алхахад араас шүгэлдэх чимээ сонсогдоно. Найзууд нь эргэж хараад “Ёоо шал тэнэг банди нар, харин чам руу муухай хардаг нь ёстой дажгүй юм аа. Даанч тэр нь өөрийгөө гайгүйгаа мэдэрчихэж л дээ. Эргэж харах ч үгүй алхаж барьж байгаа нь их зан царайлчихаад” гээд л муулж өгөв. Ундрал ч бас тэдэн шиг бодолтой алхсан бөгөөд яагаад өөр рүү нь муухай харсныг өөрөөсөө асуун алхан, найзуудыгаа түүний тухай ярьж байх хоорондуур цүнхнээсээ сэмээрхэн толио гарган өөрийнхөө царайг хэр харагдаж байгааг хараад амжив. “Муухай юм алга л байна шт” гэж дотроо гоморхонгуй бодоод найзуудыгаа “Заааа больцгоо, замаа хар машин ирж байна. Тэр нэг юмны араас та гурвын зургаан нүд дэгдээд л яваад өглөө.” гэж шоолов. Тэд ч үгүйсгэн, тэгсэн хэрнээ баахан инээлдэж байгаад ашгүй өөр зүйл рүү яриа нь шилжлээ. Ундралд цухас цухасхан яагаад ч юм тэр залуугийн харц бодогдон, түүний хүйтэн төрх нь үгүйлэгдэнэ. “Тэнэг юм аа би яагаад тэрийг бодоод байна аа” гэж бодон толгойгоо сайн сэгсэрч аваад, ээждээ хоол хийхэд нь туслахаар доод давхар руу гаа буув.

Гурван хоногийн дараа Ундрал найзуудын хамт зугаацахаар тохиролцож бүгд нөгөө хувцасаа өмсөөд, нүүр амаа будаад гарч одов. Гоёмсог бүжгийн талбай, доргио хөгжмийн ритм дунд охидууд инээлдсээр хаалгаар орж ирээд суудлаа хайн алхаж байтал Ундралын харцыг нэг танил хүний бүдэгхэн төрх халхлав. Сайн лавшруулан харваас өнөөх сүрхий харцтай залуу дүрээрээ мөн байх нь тэр, яг л тэр өдөр өмсөж байсан хувцастайгаа байсан болоод ч тэр үү Ундрал мөн гэдэгт нь бүрэн итгэлтэй байлаа. Найзууд нь суудал хайн яг түүний сууж байгаа зүг рүү чиглэн алхаж байсан болохоор Ундрал мөн л өнөөх залууг дур мэдэн ширтэнэ. Харанхуйд өөрийг нь харна ч гэж бодсонгүй, харсан ч танихгүй биз гэж бодоод алхаж байтал өнөөх залуу өөр рүү нь харлаа. Ундрал яагаад ч юм догдлоод эхлэв. “Яах бол намайг таних болов уу дахиад өөдөөс ширүүн харах болов уу” хэмээн бодож байтал залуугийн харц түүн дээр удаан тогтсонгүй урд байсан лаазтай пивоо барин найзууд руугаа эргэн харлаа. Ундрал ч ийм юм болохыг таамаглаж байсан ч өөрийг нь таних байх гэсэн бяцхан итгэлийг сэтгэлдээ тээж байсан тул өөрийн эрхгүй санаа алдаадхав. Тэднээс холгүй буйдан дээр дөрвүүл суугаад зөөгчийг ирэхийг хүлээнэ. Бүжгийн талбай үнэхээр халуухан байлаа. Ганган ганган охид залуус, транс дууны хүчтэй хэмнэлүүд тайзыг дур мэдэн чичиргэнэ. Тэднийг ажин сууснаа, Ундрал нууцхан өнөөх залуугийн суудал руу өнгийвөл яг сууж байсан байрандаа байхгүй байлаа. Охин бага зэрэг өндийн тойруулан ажсаар буцаад эргэж харан суутал урд талд нь өнөөх залуу зогсож байлаа. Тэрээр цочсондоо түүн рүү бүлтийн хартал залуу “Надтай бүжиглэх үү” гэж асуух нь тэр..

Friday, December 12, 2008

Би хөршдөө хайртай (төгсгөл).

Гадуур явах хүмүүс инээд дүүрэн, хайр шингэсэн хотын гудамж, хүн болгон цаанаа нэг л жаргалтай шинэ жилийн баярын үдэш дэндүү гоёхон. Ногоохон гацуурхнаа өнгө өнгөөр бүжих гэрлээр чимсэн нь энэ айлын цонхноос үнэхээр баясгалантай алаглана. Тэр гэрт нэгэн шинэхэн хүн мэндлээд удаагүй бөгөөд нялх хүүхдийг хөөрхөн үнэр ханхалж, гар хөл нь үе үе сарвалзах нь хайр хүрмээр. “Зиааа Эрхмээ хаана байгаад байганий, муухай хүүхэд шүү. Том болоод ч ёстой аав шигээ царайлаг залуу болох байх даа. Аав бид 2 чинь ч сургуульдаа ёстой алдартай хос байсан юм даа.” гэж Өлзийг хэлэх зуур Амарбаяр том өрөөнөөс орж ирэнгээ “Чи нөгөө ярьдагаа л ярьж явна уу. Жаахан том болохоор нь наадахаа нэг хэлэхээ мартав.” гээд Өлзийг шоолонгуй инээмсэглэнэ. Өлзий юм хэлсэнгүй цагаа харж, гэнэт ухаан оров бололтой “Өө цаг ямар хурдан явчихсан юм бэ? Энэрэл энд ирж амжихгүй юм шиг байна. Ажлынх нь хавьд уулзхаас даа.” гээд цүнхээ шүүрэн авч хүүг чанга үнсээд, гэрээс гаран одов. Тэрээр такси хөлөглөн явах замдаа хуучны болсон зүйлсийг дурсан, аманд нь инээмсэглэл дүрслэгдэж, яг л буцаад тэр үедээ очсон мэт сэтгэгдэл төрнө. “Бид бүгдийн гурвалжин дөрвөлжин хайр үнэхээр инээдтэй байж дээ. Гэтэл одоо ингээд санаанд оромгүй жаргалтай төгсгөлд хүрдэг. Хэн ийм юм болно гэж санахав. Бурхан л цаанаас нь зохицуулдаг байх даа” гэх мэтийг дотроо бодон суув.” Гэнэт дуугарах утасны чимээ гүн бодлоос нь сэрээв бололтой цочингуй утсаа сандчин авч харвал Энэрэлийн утасны дугаар байлаа. “Байна уу хайраа хаана байгаа юм, танай наана чинь очихоос чи ч ийшээ ирнэ гэвэл мөдгүй юм байна.” гэхэд цаанаас нь Энэрэл “Өө найз нь Сүхээтэй хамт тавилгын дэлгүүрт л явж байна. Гал тогооны ком харах санаатай. Тэгэхдээ удахгүй дууслаа. Ажилтай ойрхон болохоор чи тийшээ түрүүлээд оччихвол хүлээж байгаарай” гэхэд нь Өлзий “Аан дуусаагүй л байгаа билүү хэхэ. Заза тэгүүл хурдан ирээрэй найз нь ажлын чинь тэр хавьд нөгөө хоёулангийнх нь ордог газар хүлээгээд сууж байя оокэе ” гээд яриагаа дуусгав.
Эндхийн цонхоор ширтэн суухад нэг л тайвшраад сайхан байдаг билээ. Олон хүний хөл бужигнаагүй, дуу чимээ багатай, зуны улиралд бол ногоон навчсаараа гудамжийг чимэх хэдэн моддын доорхи сандал нь хосуудыг урин дууддагсан. Харин одоо харахнээ хэдий хүйтний улиралд навчсаа алдсан ч гэлээ нүцгэн мөчир дээр нь цагаан цас тогтон үлдсэн нь бас л үзэсгэлэнгээ алдаагүйг илтгэх бөгөөд урьдны адил хосуудыг урин дуудсаар л. Өлзий аяга кафе уун Энэрэлийг хүлээх зуураа уг цонхоор ширтэн суувал өнөөх мөчирний доор 2 хос хэрэлдэж байгаа бололтой охин нь юу юугүй л залуугаа цохиод авав. Өлзий сониуч зангаараа тэднийг их л нягтлан ажина. Эмэгтэй нь залуудаа гомдсон бололтой нүдэнд нь нулимсны дусал гялалзах нь нарны хурц гэрэлд тодхон харагдах бөгөөд түүнчлэн шилэн цонхны цаанаас тэр хоёрын яриа муугүй тод сонсогдож байлаа. “Одоо ингээд дуусгая, энэ бүхэн бүтэхгүй, би асуудлыг өөрөө зохицуулах болно” гээд охиныг босон явах гэтэл залуу гарнаас нь үл тавин, охиныг буцаж татаад “Чи зохицуулна гэж юу яриад байгаа юм бэ. Хоёулаа яагаад хамт байж болохгүй гэж, Битгий яв л даа. Би чамдаа хайртай штээ” гээд охиныг цээжиндээ чанга тэврэн авахад охин залууг түлхэн явах гэсэн боловч тэр их чанга тэврэх хүчийг дийлж чадсангүй аажмаар тайвшрав бололтой түлхэхээ больж харин түүний цээж нь чичрэн, залуугаа тэврэн уйлж байгаа нь харагдана. Өлзий энэ бүхнийг хараад түүний сэтгэлийг нэг л гуниг нөмрөөд авлаа. “Шинэ жилийн баяраар охиноо уйлуулж байдаг их л муу зүйл хийсэн юм байхдаа гэж бодонгоо гэнэт толгойд өнөөх Амарынд хоносон явдал орж ирлээ. Тэр үед ч их тэнэг байж дээ. Яах гэж тийм юм бодсон юм бол. Гэхдээ яахвээ одоо бүх юм жаргалтай, хүсэл минь биелсэн болохоор хуучны зүйлийг бодож шаналаад яахав. Би ч угаасаа хүний хайрыг булааж авч байдаг муу л хүн л дээ.” гээд Амараа Сүхээ хоёртой байнга ярьж суудаг байсан сандал дээр ганцаараа элдвийг бодон гуниглан мигшэж суухад түүнд халуун дулаан цээжээ харамгүү өгч налуулаад юу ч хэлэлгүйгээр зүгээр л түүнийг тэврэн авсан тэр хүнийг одоог хүртэл хайрласаар ирсэн. Тэр хүн хэдий өөр хүнд хайртай ч түүнд зориулсан тэр л цээжийг нь алдахыг хүсээгүй. Тийм дээ ч түүний төлөө бүхнийг хийж, эцсийн дүнд өөртөө дурлуулан хайраас нь салгаж, булааж авснаа бодон суутал хаалганы бяцхан хонх жингэнэн дуугарч, Энэрэл охин хүйтэн агаар сэнгэнүүлэн орж ирлээ. Өлзийг олж хармагцаа ширээнд ирж түүнийг тэврэн авч үнсээд “Ёоох ёстой стресстэй өдөр гэж л өнөөдөр байх. Ямар их ажил амжуулваа. Орой ярьсандаа биз дээ. Дөрвүүлээ хэхэ бишээ тавуулаа хамтдаа шинэ жилээ гаргана штээ. Сүхээ бид 2 тавилга харж явахдаа орой уух юмнуудаа авчихсан. Гоё баярланаа бүгдээрээ” гээд нүүрээр нь инээмсэглэл дүүрэв. Өлзий ч бас баярлаж “Юу гэж мартхав. Би харин яг сая тэр тухай бодоод л баярлаад л сууж байлаа. Гэснээс Сүхээ хааччихсан юм, өөдгүй юм надаас зугтааж байх шив дээ. ” гэхэд нь Энэрэл “Харин цаадах чинь нэг тавилга авахаар шийдээд ажлаар орж мөнгө авах юм гэсэн. Мөнгөө мартсан юм шиг байна лээ. Тэгээд очиж мөнгийг нь өгчихөөд ийшээгээ ирнэ л гэсэн шт. ” гэхэд нь Өлзий “Тэгэхдээ л...” гээд гуниглангуй кафегаа ширтэн суутал утас нь түүний гунигыг анзаарав бололтой яаран жингнэнэ. Харвал Сүхээгийн дугаар байх ба Өлзий “Өө хараа чөтгөрийг ярихаар гараад ирдэг гэж энэ дээ.” гээд инээд алдан утсаа авч “Хайраа чамайгаа санаад байхад надаас зугтаагаад байх юмаа ” гэвэл цаанаас нь “Хэхэ за би нь удахгүй очноо. Энэрэлд ажил бүтсэн гэж хэлээрэй. Дарга хараад сайшааж байна лээ. ” гэж баяртай нь аргагүй инээд алдан хэлнэ....



  • Шинэ он гарахад 10хан секунд дутуу. Хот даяараа энэ мөчийг тэсэн ядан хүлээж чангаар бүгд тоолцгооно. 10.. 9.. 8... 7... 6... 5... 4... 3... 2... 1 Вөөөөө гээд оргилуун дарс хүчтэй буудуулж, хундаганы хавиралдах дуу хадан, гэр аз жаргалаар дүүрч хосууд нэг нэгнээ үнсэцгээн зогсох бөгөөд харин жижиг өрөөнд унтах бяцхан үр юуг ч үл анзааран гүн нойрныхоо ертөнцөд амгалан хэвтэнэ.

Saturday, December 6, 2008

Movies that make you cry

Хүний хажууд уйлах дургүй болохоор хааяа ганцаараа кино үзэж уйлах дуртай.
Тихээр миний үзээд уйлж байсан их сэтгэгдэл үлдээсэн кинонууд ингэвэл:

The Notebook - энэ бол үнэхэээээр гого кино.. үзээгүй хүн байвал заавал үзээрэй ингэж хэлий

Titanik- За даа энийг үзээгүй хүн энэ форумд лав байхгүй байх. Надаар хэлүүлэлтгүй ямар киног нь мэджаа. Jack.. Jack... COME BACK COME BACK BRRRRRR BRRRRRRR ингээл шүгэлдээл эхлэж байхад нь нулимс асгараал явцан :cry:
Awake - Энэ киног үзээд ээжийгээ мааш их санасан. Зохиол нь бол айм гого. Тээл ээж нь чүдэнз асаагаал тамхи татдаг хэсгээс нь эхлээл уйлж эхэлсэндээ хөөрхий

Зиа тээд солонгос кинонууд бас л овоо сэтгэл хөдлөгөөд хаячдий шоо.

Windstruck- Залуу нь буудуулаал эмэгтэй нь орилж эхэлдэг хэсгээс эхлээл тээл уйлсандаа. Арай ч дандаа биш л дээ тихдээ уйлаал байсан

A Millionaire's First Love- Энэ кинон дээр 2 удаа уйлсан. Нэг нь охин нь ээжтэйгээ уулзаад уйлдаг хэсэг хоёр дахь нь залуу нь охины төрсөн өдрийг тэмдэглээд нэг эмэн дотор баахан бичиг хийцэн тэрийг нь охин нь уншаад уйлдаг дээр. Өрөвдмөөр шүү.

A Moment to remember - Энэ бас их өрөвдмөөр кино бээлээ. Хамгийн хэцүү өвчин хамаг ой санамжаа алдах ч юм шиг. За за солонгосууд энэ сэдвээрээ уулаасаа алдартай л даа :mmagirl:

Тээд хамгийн сүүлд үзэж уйлсан кино бол

Боолын гэрээ - ээмр уйлсан шүү. Монголчууд маань хийсэн монгол хэлээрээ үзсэн сэтгэлд дэндүү их хүрсэн.

Бодоод байсан их уярамтгай хурдан уйлдаг болцон бээлээ. Гадаадад ирээд тэгдийн бээхдаа мээдкүүү...За тээд та нар бас өөрсдийнхөө үзээд уйлсан, эсүүл их сэтгэлийг чинь хөдөлгөсөн киног бичээрэй. Би тийм кино хайжаа..

Friday, December 5, 2008

Би хөршдөө хайртай 7 ....


Хонх дуугарахад ердөө л тавхан минут.. Самбарын урд, зүгээр л үлгэр ярьж байгаа мэт урдаа тавьсан номыг уншин зогсох багшийн нэгэн уйтгартай лекц.. Оюутнууд цагаа байн байн харах бөгөөд урагшилж өгөхгүй байгаа урт зүүг дургүйхэн ширтэнэ. Тэрээр уг лекцийн танхимдах оюутнууд шинэхэн өдрийхөө хувиарыг бодон сууцгаах бөгөөд Амарбаяр ч бас тэдний адил багшийн ярьж байгааг үнэндээ сонсох сонирхолгүй байлаа. Харин түүний толгойд зөвхөн өөр дээр нь ирж байгаа олон асуулт, үл ойлголцол, тэр бүгдийг яаж тайлбарлахаа олж ядах бодлууд эрээлжлэнэ. Хүсэн хүлээсэн хонх олон хүнийг баярлуулан дур мэдэн дуугарахад, оюутнууд санд мэнд дэвтэр номоо цүнхэндээ хийж, уйтгартай багшид өөрсдийхөө тэндээс гарах хүслээ яаравчлан илэрхийлнэ. Амарбаяр лекцийн танхимаас гарч явтал үүдэнд нь Өлзий сууж байлаа. Ийм хурдан хүрээд ирнэ гэж төсөөлөөгүй байсан тэрээр бага зэрэг сандран Өлзий дээр очиж “Сайхан амарсан уу?” гэж тэнэг юм шиг асуув. Гэтэл уур, үзэн ядалтаар дүүрсэн харц Амарбаярыг угтан авч “Танихгүй хүнийг хамаагүй үнсэх тийм сайхан байдаг уу чамд?” хэмээн асуувал Амарбаяр “Уучлаарай, тэр үед би согтуу байсан.. тэхдээ..” гээд үргэлжлүүлж ярих гэтэл Өлзий “Би чамаас ямар ч тайлбар авахыг хүсэхгүй байна. Миний найз чамд ямар их сайныг чи мэдэх үү? Чам шиг эмэгтэй хүнийг ашигладаг хүнтэй ярьмааргүй байна. Би өчигдөр согтуу байсан байж болно.. Тэхдээ чамайг би арай ч тийм юм хийх хүн гэж бодсонгүй” гэхэд Амараа гайхан “Чи юу яриад байгаан бэ Өлзий. Чи өчигдөр өөрөө хамт явна гэсээр байгаад явсан штээ. Бас Энэрэл надад сайн биш штээ. Тэглээ ч...” гэтэл хаалгаар Сүхээ гарч ирэн Өлзийг хараад “Хүүе Чи минь яачаав ээ, гудамжинд хоноо юу, наад царай зүс чинь” гээд инээхэд Өлзийгийн нүдэнд нулимс цийлэгнэн “Өөдгүй амьтад” гээд хоолой нь зангиран өөр үг хэлж чадсангүй, тэр хоёрыг орхин гүйн одлоо. Амарбаяр Өлзийгийн араас гүйх гэтэл саяын лекц орсон багш гарч ирэн “Амарбаяраа ярих юм байгаа. Хүлээж байгаарай.” хэмээн дуудсан бөгөөд Амарбаяр Өлзийгийн гүйсэн зүг рүү эргэн харсан ч аль хэдийн олон оюутнуудын дунд орон алга болсон байлаа.
Өглөөхөн болсон эдгээр уулзалт, үл ойлголцолыг Амарбаяр эргэцүүлэн бодонгоо зургаан давхрын шатаар уруудан алхана. Өлзий Амараагийнд утсаа орхичихсон байсан тул холбоо барих боломж олдохгүй аргаа барна. Гэхдээ өглөөнөөс хойш, Өлзийгийн хэлсэн “Миний найз чамд ямар их сайныг чи мэдэх үү?” гэсэн өгүүлбэр санаанаас нь үл гарна. Тэрээр орцны үүдэнд гарч ирвэл тэнгэрээс зөөлхөн будран орох цасан гудамж талбайг цагаан өнгөөрөө бүрсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Амараагийн нүдэнд өөрийн эрхгүй баясал төрөн эргэн тойрныг ажин хартал хажуу талын орцны сандал дээр сууж байгаа Энэрэлийг олж харав. Яагаад ч юм тэрээр зүрх нь өөрийнх нь мэдэлгүйгээр хүчтэй цохилон эхлэхэд тэрүүхэндээ сандран байсан ч энэ удаад Энэрэлээс зугтаахыг хүссэнгүй, түүн дээр оч гэсэн тушаалыг зүрх нь түүнд өгч байлаа. Чимээгүйхэн хажууд нь очин сууваас сүрчигний ялдамхан үнэр зөөлхөн сэнгэнэх нь яг л тэр үнсэж байх үед үнэртсэнтэй адил сайхан байсан бөгөөд бүх явдал өчигдөрхөн юм шиг л санагдаж, дурсамжийг нь сэргээнэ. Өвдгөө тэврэн толгой гудайлган суусан Энэрэл охин хажууд нь урилгагүй ирж суусан хүнийг харахаар толгой өргөв. Амарбаяр Энэрэлийг харвал гуниг дүүрэн харц, шаналал дүүрэн төрхөөр түүнийг ширтэнэ. Гэхдээ Энэрэл Амарбаярыг удаан ширтсэнгүй будран орох цас руу харснаа “Цасанд хүслээ шивнэвэл биелдэг болов уу?” гэхэд нь Амарбаяр сайн ойлгосонгүй “Айн” гэхэд нь Энэрэл “Биелдэг бол би энэ бүтэхгүй хайрыг мартуулаад өгөхийг шивнэх байсаан” гээд чимээгүй болов. Тэр 2 энэ чимээгүй нам гүмхэн байдлаар хэр удаан суусныг бүү мэд, суугаад л байлаа. Гэхдээ яагаад ч юм хэн нь ч юу ч үл хэлнэ. Зүгээр л тэдний зүрх нэг нэгэнтэйгээ хослон хүчтэй цохилно. Гэтэл яг энэ мөчид тэр цохилох чимээг Амарбаярын утасны дуу эвдлээ. Утсаа сандчин гаргаж ирээд харвал Өлзий нэгжгүй болохоороо хааяа мсж бичдэг байсан түүний ээжийнх нь утасны дугаар байв. “Өлзий залгаж байна уу?” гэж Энэрэлийг гэнэт асуухад Амарбаяр “Тийм байна. Бид 2 өглөө...” гээд цааш ярих гэтэл түүнийг Энэрэл чанга тэврэн авч “Намайг битгий орхи л доо.. Надтай үлдчих тэхүү.. Гуйя чамаас” гээд зангирсан хоолойгоор арай ядан хэлэв. Энэ хэдэн үгсийг сонсоод Амарбаярын зүрх нь Энэрэлийг хэзээ ч орхиж явж чадахгүйгээр шимшрэнэ. Тэрээр утсаа буцаад халаасандаа хийнгээ Энэрэлийг эргүүлж тэврээд “Орхиж явахгүй ээ.. Миний хайрыг хулгайлчихсан хүнийг яаж зүгээр орхиод явах юм.” хэмээхэд нь Энэрэл сонссон бүхэндээ итгэж ядан толгойгоо цээжнээс нь авч Амарбаяр руу хартал санаанд оромгүй өнөөх үнсэлт, гэхдээ түрэмгий биш маш эелдэг зөөлхөн байлаа. Энэрэл энэ удаад сандран түүнийг түлхсэнгүй харин ч улам чанга тэврэн, нүдээ зөөлөн анингаа Амарбаярыг эргүүлэн үнсэв. Тэр хоёрын хайр дэлбээгээ аажуухан дэлгэж байх яг энэ мөчид, хариулахгүй байгаа утсыг чагнан байсан Өлзий гартаа барьсан жирэмсний тестийг ширтэн зогсоно...

Thursday, December 4, 2008



Бүтэн сартай тэнгэрийн доор ганцаар алхаж байна би
Бүрхэг тэнгэртэй ч сар намайг гэсээр сүүмэлзэнэ
Бүдэгхэн ч гэлээ үүлний цаанаас тэр сар
Бачуурах ганцаардлыг минь хуваалцана

Сар чиний хажууд нэгэн од чамайг гэсээр дөхнө
Саваагүй тэр одонд чи таалагддаг бололтой
Сэтгэлээсээ чамайг гээд дөхөх тэр одны үгийг
Сонсоод үзээрэй чи ганцаараа бишээ ухаарна

Хаа нэгтээ намайг гэсэн тэр од шиг
Хамгаас ихээр ганцхан намайг хайрлах
Харцыг минь булааж хайрыг минь татах тэр нэгэн
Хүлээж суугаа болов уу? эсвэл энэ мөрөөдөл үү?
(Bonbon 14.07.08)

Чиний амьдрал... жүжиг

Амьдралыг чи жүжиг гэж бодоо юу
Аа тэгээд бас гунигт драм тоглох нь уу
Асгарах нулимсаараа бусдыг хуурах гэсэн юм уу
Арчаагүй чамайг хэн ч өрөвдөхөв дээ

Инээд хүрээд байх юм энэ жүжгэнд чинь
Ичихгүй өөрөө бас гол дүрд нь тоглочихож
Ингээд хэр удаах гэсэн юм
Ирээдүйгээ бодоод эртхэн больвол яасан юм

Баг өмсөөд танихын аргагүй болчихжээ
Бас тэгээд өөрийгөө мэдэрчихэж
Бусдад чиний инээмсэглэл сайхан ч
Би тэр сохор үзэгчдийн нэг нь биш

Хөшиг хаагдах тэр аймшигт мөчид
Хуурмаг амьдрал чинь баяртай гэсээр одно
Хүлээж байсан үнэлгээг үзэгчид чамд өгөөгүй
Харамсалтай байна чиний амьдрал бас жүжиг 2 дуусаа...


Wednesday, December 3, 2008

Би хөршдөө хайртай 6…

Хайр... Хайр чи яг юу юм бэ? Ухаан бодлыг аван залгигч заналт дайсан уу? Хүсэл шуналыг хөдөлгөгч мансууруулагч хар тамхи уу? Эсвэл үнэхээр ариухан сайхан эд үү?

Хүний хөдөлгөөн намжиж, жихүүн салхи хорлонтойгоор сийгэх өвлийн үдэш.. Өмссөн хувцас нь өөрт нь дэндүү хүндэдсэн үү эсвэл сэтгэл зүрх нь гунигийн нулимсаар хүндэрсэн үү, биеэ арай гэж хөдөлгөн алхаж буй энэ охин нөхөрлөл хайр хоёр нь түүнийг мэхлээд одсон хэмээн сэтгэлдээ давтан хэлэх болгонд алхаа нь улам удааширна. Өглөөхөн сэргэлэн цовоо гэрээсээ гаран гүйж Тэнгист үзэх киногоо таамаглан байхдаа, өөрөө хүлээн зөвшөөрөөгүй ч удаан хугацааны туршид нууцхан хайрлаж байгаа хүн нь, итгэдэг хайрладаг дэндүү их хайрладаг найзтай нь хамт түүнд өөрсдийнхөө үерхлийг тунхаглан зарлах юм гэж бодоогүй байсан биз. Хайр гэдэг хэлэхгүй нисээд ирдэг ч орхиод одохоо дөхөхөөр хорлонтой зарлах юм. “Чи яагаад намайг үнссэн юм бэ? Тэр үнсэлт байгаагүй бол бүх юм сайхан байх байсан, би чамайг хэзээ ч хайрлахгүй байсан, би найзыгаа хэзээ ч ингэж их үзэн ядахгүй байсан... Үзэн ядалт энэ мөн үү? Эсвэл атаархал уу? Гэвч тэр мэдэж байсан штээ.. Би түүнд ярьсан штээ.. Тэр мэдэж байсан.. Тэр мэдэж байсан...” ингэж бодох болгонд гашуун нулимс нь улам ихээр хацрыг нь норгоно.
Элдвийг бодсоор байрныхаа ойролцоо ирэхэд хажуухандах орцны үүдэнд Энэрэлээс 4, 5-н насаар ах байрын хоёр залуу тамхилан зогсоно. Энэрэл шаналалдаа багтарч ядан байсан болохоор энэ бүхнээс хэсэг боловч хугацаанд ангижрахын тулд түүний толгойд орж ирсэн хамгийн эхний бодол тамхи татах байлаа. Шууд л өнөөх 2 залуу дээр очин “Надаа ганц тамхи өгчөөч.. хамт тамхилая?” Хоёр залуу гайхсан байртай нэг нэгэн рүүгээ хараад жуумалзан “Зиа энэ чинь ийм орой болсон хойно ийм хөөрхөн охин танихгүй залуучуудаас тамхи гуйж байдаг. Мэдээж ах нар нь өгөлгүй яахав. Чи харин бид 2той сайхан танилцах юм байгааздээ.” гэхэд нь Энэрэл “Би тамхи л татмаар байна.. Татсан хойноо танилцах үгүйгээ хэлье.” Тэрээр тамхи татаж чаддаггүй учир нэг сороод л хоолой нь хорсон хүчтэй ханиалгахад “Хэхэ миний дүү тэгээд татаж чаддаг юм уу ай? Тэгснээс гурвуулаа сайхан юм ууж суувал яасан юм. Энд хажууханд нэг газар руу хамт явъя л даа айн?” хэмээн нэг залууг хэлэхэд Энэрэл өөрийгөө буруу юм хийж байгааг гэнэт ухаарав бололтой явахаар шийдэн “За тамхиар дайлсан явдалд баярлалаа. Би явлаа” гээд татаж дуусгаагүй тамхиа залуугийн гарт өгчөөд явах гэтэл өнөөх залуу Энэрэлийн гарыг тавьсангүй. Тэрээр “Ийм амархан явахгүй шүү. Бид 2 чамтай зүгээр л ярьж байна. Яасан жаахан юм байж том дуутай охин бэ чи айн?” гэтэл Энэрэл “Намайг тайван орхи, тавиач муу новшоо”.. “Өө за бүүр новш гэнэ ээ. Хэн нь эхэлж ирж өдлөө” гээд угз татан гарыг нь улам чангаар атган зогстол “Наад охиноо зүгээр явуулчаач” гэсэн танил хоолойг сонсогдох нь тэр. “Чамд бидний хэрэг ямар хамаатай юм. Өөрийгөө хичээ муу нусгай бацаан минь.” хэмээн хоёр дах залууг хэлэхэд “Би найз залуу нь байна. Эм хүнд хүчээ хэргэлж байдаг чам шиг хүн байснаас нусгай бацаан байвал дээр биз” гэхэд өнөөх залуу “Юу гэнээ муу новш минь” гээд дайрах гэтэл яг энэ мөчид аз болж уг хэрүүлийг сонссон жижүүр орцноосоо гарч ирэн “Юу хийгээд байгаа юм та нар өдий шөнө болсон хойно. За муу Батаа гуай чамайг эцэг эхэд чинь хэлнэ шүү. Зодоон цохион хийгээд охин хүүхэд зүгээр байлгахгүй. Гэртээ орооч та 2” хэмээн загнахад өнөөх 2 “Чавганц чинь ” хэмээн амандаа үглээд “Тэнэг бацаан минь үгээ мэдэж яваарай. Найз охиноо өөрөө аштайхан аваа явж чадахгүй, тэр нь бусдын өмнө өөрөө ирж алцганачихаад дараа нь олон юм яриад, хэнийх нь бурууг мэдэж байгаа биз” гээд яваад өгөв. Тэднийг явсны дараа Энэрэл Амарбаяр руу эргэж хараад “Би ямар чиний найз охин юм уу?” гэж ууртай асуухад Амарбаяр “Чи яах гэж ийм хүмүүс дээр ирж ярьж байдаг юм. Айдаггүй юм уу чи? би сая байгаагүй бол яах гэсэн юм чи” хэмээн бараг орилох шахан чангаар түүнийг загнахад Энэрэлд түүний өөдөөс харах зориг хүрсэнгүй хэсэг чимээгүй болсноо “Битгий миний хэрэгт оролцоод бай” гээд явах гэтэл араас нь “Тийм ээ чи надад дүргүйг мэднэ.. гэхдээ ядаж л өөрийг чинь аюултай байдлаас гаргасан хүнд баярлалаа гээд хэлчиж болдоггүй юм уу?” гэхэд Энэрэл (би чамд дүргүй биш штээ, өдийг хүртэл чи ингэж боддог байсан юм уу? ) хэмээн дотроо бодсон хэдий ч “Тийм ээ би чамд дүргүй.. бүүр үзэн яддаг, чи намайг хүчээр үнсчихээд юу ч болоогүй юм шиг байсныг чинь, чи миний хамгийн сайн найзтай үерхэж байгааг чинь, чи миний бүүр хажууханд амьдарч байгааг чинь, чамайг тэр чигээр нь би үзэн яддаг, үзэн яддаг” гээд амаа даран гүйн одов.
Маргааш нь Энэрэл өрөөнөөсөө ч цухуйсангүй хичээлээн таслан орондоо өдрийг өнгөрөөнө. Утсанд нь байн байн дуудлага ирэх бөгөөд тэр нь Өлзийгөөс байх тул түүнтэй утсаар ярих өчүүхэн ч сонирхол төрөхгүй байлаа. Гэтэл удалгүй мессэж ирэхэд нь аван уншваас “Minii nz yagad utsaa awahgui baigan be. Ochigdor sain yawj harisan uu. Nzd ni chamd heleh tailbarlah yum zondo l bn. Chi namaig ochigdor oor huuhedtei baihad gaihsan biz de. Za eniig unshwal naiz ruga zalgaarai. ” гэсэн мсжийг уншмагц Энэрэлд (Өлзий түүнийг мэдэхгүй байгаа гэж үү. Юу ч гэсэн маргааш Өлзийтэй уулзаж ярилцахаас даа бүгдийг түүнд хэлье , бүгдийг бас асууя. Тэгээд ч Амараа намайг аварсан штээ. Би ч тэнэг зан гаргажээ.) гэж бодоод дахин хөнжилдөөн шурган хэвтлээ.
Маргааш өглөө нь Энэрэл хичээлдээ явахаар цүнхээ үүрэн гэрээс гартал яг үүдэндээ Өлзийтэй тааралдах нь тэр. Тэрээр нүүр ам нь будаггүй, хайш яайш хувцасласныг нь харвал уг айлд хоносон нь тодорхой байлаа. Энэрэл бүх болсон явдлыг хараад л ойлгосон тул юу ч асуусангүй юу ч хэлсэнгүй зүгээр л түүний зүрх нь түүнд “хурдан эндээс гүй хурдан зугт” гэсэн тушаал өгч тэрээр шатны уруу хурд мэдэн гүйлээ. ‘Бүх юм ийм хурдан байх байсан гэж үү.. миний хайр хүлээн зөвшөөрөгдөх ганцхан ч хувийн боломж байгаагүй гэж үү.. Үгүй ээ ийм байж болохгүй штээ.. Намайг юунд ингэж шийтгэнэ вэ? Би яах ёстой вэ бурхан минь надаа хэлээч Би яах ёстой вэ?’.........

Saturday, November 29, 2008

Үүрд чамайг...


Зүгээр л намайг ингээд орхиод одохгүй шүү
Зүрхийг минь буталж хагалж хаячихаад
Зүүдэнд чинь чамайг би мөрдөх болно
Зөвхөн намайг гэтэл чинь салахгүй дагана

Чамаас би залхлаа гээд орхиод одохгүй шүү
Чамайг гэсэн сэтгэлийг урж хаячихаад
Чөтгөр болон чамайг дагах болно
Чи минь эргээд ир гэтэл чинь салахгүй дагана

Хүлээж чадахгүй нь гээд мартахгүй шүү
Хайрыг минь чи тавихгүй олзолчихоод
Хаана ч байсан би ард чинь алхана
Хайрт минь чамаагаа хайрлая гэтэл чинь дагана

Айж байна уу чи надаас
Анхнаасаа өөртөө юунд дурлуулаав
Аврал байхгүй ээ бүх юм эхэлсэн
Ард чинь байна би, эргээд хар даа !!!




Wednesday, November 26, 2008

Би хөршдөө хайртай 5…


Өлзий өчигдрийн танилцсан эгдүүтэй залууг нүд бэлчүүлэн хайна. Өөрт нь уриалгахан тусласнаас гадна тун хөгжилтэй тэр залууг Сүхээ гэх бөгөөд өөрийн эрхгүй түүнд татагдсансан. Тэгээд өнөөдөр баярт ирнэ гэсэн болохоор зайлшгүй тааралдна гэж бодож байлаа. “За тэгээд өнөөдрийн манай Miss-ээр Барилгын 1-ийн Өлзий” гэж хэлэхэд оюутнууд алга нижигнүүлэн ташицгаана. Өлзий эхэндээ өөрийгөө гэж бодсон ч үгүй, ухаан санаа нь өөр газар байсан болохоор түүний яриаг анхаарч суугаагүй юм. Гэтэл түүний найз нар нь “Өлзий чамайг дуудаад байна штээ” гэж хэлэхэд нь гайхах ичих 2 зэрэгцэн, гэхдээ эвгүй байдалд орохгүйн тулд даруухан инээмсэглээд тайз өөд гарч зогсов. Удалгүй Мистерийг дуудахад ойрхон суух хэдэн залуус чанга чанга орилолдон, өнөөх Мистер болсон бололтой залууг тайз өөд түлхэх нь тэр. Бүжгийн талбайн голд тэр 2 бүжиглэж байхад залуу Өлзийг илт шохоорхсон бололтой олон юм асууна. “Намайг Амараа гэдэг” гээд Өлзийгийн чихэн дээр аяархан шивнэх мөчид түүний бие нэг л эрвэгнээд явчихав. Өлзий угаас иймэрхүү залуучуудад тийм ч талтай биш тул бүжгийг бушуухан дуусгаад ширээндээ суумаар санагдаж байлаа. Гэтэл тэр залууг Барилгын 2ых гэж дуулсан тул мэдээж Сүхээтэй нэг анги байх хэмээн дотроо бодов. Түүний бодлыг нь сонссон мэт Мистер маань ширээ рүү нь хамт явахыг урихад Өлзий өдөржин бодсон залуугаа тэнд л байгаа гэсэн итгэлээр дүүрэн түүний ширээг зүглэв. Ширээнд очмогц өнөөх эгдүүтэй залуу маань яг л өчигдрийнх шиг сэтгэл татам инээмсэглэлээр тэр хоёрыг угтан авахад Өлзийгийн цээжин доторх зүрх нь цохилох хүчээ нэмлээ. Найзуудтай нь хамт баярлан сууж байтал тэд ч овоо халаад эхлэх нь тэр гэтэл өнөөх Мистер бологчоон маань Өлзийг бүүр л хэзээний өөрийх нь охин мэтээр хамаагүй хандах нь жихүүцмээр. Харамсалтай нь энэ байдлыг Сүхээ ерөөс тоохгүй байлаа. Харин ч бүүр тэр хоёрыг “сайхан хосууд” гэж хэлсэнд нь Өлзий тун ч их гомдсон. Найзтай нь ойрхон байвал түүнийг тоох байх гэсэн гэнэхэн бодлоор Амараагаас зугтчихгүйхэн шиг тэнд суусаар байсан юм. Амарааг удалгүй явсны дараа түүнийг таксинд суулгаж өгчихөөд буцаад алхаж байтал түүний өөдөөс нэг гуйвсан амьтан алхах нь Сүхээ мөн бололтой. “Чи юу хийж байгаа юм бэ, алив буцаад оръё” гээд урд нь гараад алхах гэтэл мөрөн дээгүүр нь күртик нөмрүүлэнгээ “Сургуулийн маань Мисс ингэж нүцгэн шахуу хүйтэнд явж байгаад өвдчихвөл их л олон залуусын санаа зовох байх даа” гэж Сүхээ хэлээд түүн рүү инээмсэглэхэд Өлзийгийн бие нь мөн сэтгэл нь ч тэр халуун дулаанаар дүүрэн хацар нь ягаанаар гэрэлтээд л явчихав.
Сургууль дээрээ Өлзий Амараатай цуг байх нэрийдлээр Сүхээтэй уулзах дуртай байлаа. Сүхээ яагаад ч юм түүнийг зүгээр л энгийн найз шигээ хүлээн авч, түүний хичээлд нь тусалж бас байнга инээлгэнэ. Харин Амараатай сургуулиар алхахад олон охидын харц өөр дээр нь тусаж байгааг мэдэрдэг байлаа. Мэдээж л дээ жилийн Мисс Мистер 2 ингээд хамт явж байхад хэн ч гэсэн эргэж харах нь лавтай. Энэ бүхэн Өлзийд сайхан сэтгэгдэл төрүүлдэг ч Амараад үнэн сэтгэлээсээ сайн уу гэвэл үгүй, учир нь түүний зүрхийг тэр шинэ жилийн орой күртикээ нөмрүүлж байхдаа Сүхээ өөртөө авчихсан бололтой Амараад өгөх зүрх үлдээгүй байлаа. Гэсэн ч Амараагаас холдчихвол Сүхээ түүнийг тоохгүй юм шиг санагдах бөгөөд Амараатай хамт байгаа нь бас тийм ч муухай байсангүй.
“Өө энэ Энүк яачваа, кино хэдээс гэж байна, цаадах чинь ирж яваа гэсэн гурвуулаа билетээ авчихая” гээд “За чи миний хөөрхөн найзыг тайван байлгаарай Сүхээ гуай.” гэж Өлзийг хэлэхэд Сүхээ “Чи миний царайлаг найзыг зүгээр байлгаагүй л биз дээ, би ч өшөөгөө авдаг юм билүү л гэж бодож байгаа шт” гээд тэр 3 инээлдэн зогстол Энэрэл ирчихсэн шатны тэнд байж байлаа. Өлзий Энэрэлийг дуудаад түүнд Амарыг танилцуулангаа бас Сүхээг танилцуулаад “Энэ чинь нөгөө миний ярьдаг хэргийн эзэн дээ.” гээд инээхэд нь Сүхээ ”За энэ чинь юу болж байна. Намайг чамд тэгэхээр зөндөө ярьжээ.” гээд зальтай жуумалзахад Өлзий тачигнатал инээгээд “Чи л байнга намайг хийдэг биз дээ, чамайг дандаа муулдаг юм яадагийн” гэв. Гэтэл Энэрэл Амар 2 тэдний яриаг сонсоогүй мэт огтхон ч инээхгүй чив чимээгүй байгаад нь Өлзий тэрүүхэндээ гайхсан хэдий ч “За дөрвүүлээ орж киногоо үзье” гээд Амарыг чирэн алхвал араас нь Энэрэл Сүхээ 2 даган явна. Сүхээ Энэрэлтэй яриа өдөн “Энэ Өлзий намайг юу гэж чамд ярьж байна?” гэвэл Энэрэл “Мэдэхгүй” гээд өөр үг хэлсэнгүй. Сүхээ тэр охинтой өөр юм ярих гэтэл Энэрэл түүнийг огтхон ч тоохгүйгээр зөвхөн газар ширтэн алхаж байсан тул гүн бодолд нь саад болохгүйхэн шиг чимээгүй өнгөрөв.
Маргааш нь Өлзий нөгөө хоёртойгоо тааралдан Амарын хацар дээр үнсээд “Та 2 хаашаа юм байнга хамт явахын, арай Сүхээ чи намайг Амараатай явж байгаад хардаагүй биз дээ” гэхэд Сүхээ “Харин би их харддаг штээ, тэгэхдээ Амарааг чамтай байгаад биш, чамайг Амараатай байхад” гээд өнөөх зальжин инээдээрээ инээхэд Өлзийгийн сэтгэлд хөнгөхөн гуниг төрөн зүрх нь хүчтэй цохилоно. Гэтэл хажуу талаас Амараа “Өө заза нөгөө 2 чинь нүдэн дээр явалдчих юм байна л даа. Заза миний хайр наадахаа битгий тоо, найз охинтой байж охидоор ингээд л тоглоод явдаг юм наадах чинь. Өнөөдөр найз охиных нь төрсөн өдөр гэсэн. Миний хайр бид хоёртой хамт явж бэлэг сонголцож туслахгүй юм уу” гээд Өлзий рүү харвал Өлзий “За” гээд чимээгүй болов. ‘НАЙЗ ОХИН тэр найз охинтой гэж үү, үгүй байлгүй дээ, энэ талаар хэн ч надад хэлээгүй ш дээ, итгэж чадахгүй нь тэгээд юунд надад тийм сайн байсан юм бэ? Надаас юу хүссэндээ тэгсэн юм бэ? Чамайг үзэн ядаж байна, зүрхийг минь зүссэн чамайг би үзэн ядаж байна.’ Өлзийгийн саяхан баясан байсан сэтгэл тэрхэн 2 үгийг сонсоод 180 градус эргэв.“Миний хайр яасан? халуураагүй биз дээ, яагаад улаан лооль шиг улайчихваа” гээд Амарыг духан дээр нь гараа тавихад Өлзий гэнэт ухаан орон цочиж “Аан зүгээр зүгээр, харин бага зэрэг халууцаад” гэхэд нь “Заза ийм нимгэхэн хувцаслачихаад халууцдаг овоо чийрэг юм аа” гээд Амараа инээд алдав.
Сүхээг үдэж өгчихөөд Өлзий Амараад хандан “Чи өнөөдөр юу хийх гэж байна. Хоёулаа орой нэг газар оръё тэгэх үү?” гэхэд “Өө тэгсэн ч яахав би өнөөдөр хийх юмгүй. Ээж ажлаар нэг тийшээ явчихсан тэгэхээр орой гэр лүү санаа зовох асуудалгүй” гээд Өлзийг тэврэхэд түүний сэтгэлийг дулаацуулж чадаагүй ч ядаж л биеийг нь дулаацуулж чадаж байлаа. “Одоо ингээд л тэр найз охин дээрээ очно, тэгээд тэр 2 хамтдаа байна” хэмээн Сүхээг хардах хардалт нь охиныг үл тайвшруулах бөгөөд “Би ч гэж дээ, түүний хажууд Амараатай хамт яваад л яасан ч гэж Сүхээг хардах билээ, одооноос Амараадаа илүү сайн хандаж түүнийгээ жаргаана” хэмээн бодоод Амараагаа харвал нэг даарчихсан өрөвдөлтэй хүн хажууд нь алхах нь яг л жоохон хүүхэд шиг, өөрийн эрхгүй хайр нь хүрч хацар дээр нь үнсэв.
“Өлзий чи яасан их ууж байна аа, одоо ингээд согтлоо штээ. Хоёулаа явах уу?” гээд Амараа Өлзийгийн гарт байсан архийг авахад Өлзий “Өөөөөө чи миний архийг өг л дөө, өгөхгүй бол би уурлана шүү. Хоёулаа ерөөсөө танайд очьё ээж чинь байхгүй штээ тийм биз дээ. Чи намайг ерөөсөө гэртээ аваачиж байгаагүй штээ. Чи яагаад тэгдэг юм. Өнөөдөр л танайд очихгүй бол би чамтай дахиж дуугарахгүй шүү” хэмээн аль хэдийн согтчихсон тул юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Амараа Өлзийг гэрт нь хүргэж өгөх гэсэн ч Өлзий шалсаар байгаад тэднийд очихоор болов. Тэр 2 Амарын гэр рүү таксидан явах замд Өлзий Амараагийн мөрийг дэрлэн олон юм ярин сууна.
Урин дулаанаар ээх наран тэнгэрээс мишээн, олон хүн холхилдсон хотын гудамжийг ширтэнэ. Бөртийх ч үүлгүй тэнгэрт мандах нарны доор сэтгэл дүүрэн хүмүүс инээд алдан алхах бөгөөд айл гэрүүд жаргал дүүрэн өглөөний цайгаа хамтдаа ууцгаах нь Улаанбаатарын нэгэн сайхан өглөө эхэлснийг илчлэх мэт. Энэ л сайхан өглөө Өлзийгийн бие тун ч тавгүй байлаа. Сүхээд шарлахсандаа шөнөжингөө архидчихсан бас орой болсон зүйлсээс юу ч санахгүй байлаа. Ямар сайндаа одоо хаана байгаагаа ч мэдэхгүй байв. Тэрээр дотуураа өмсөж байсан подвольктойгоо танихгүй орон дотор толгой тархи нь дэлбэрэх нь үү гэлтэй өвдөнө. Хажууд нь ширээн дээр аяга ус бас нэг цаасан дээр бичиг байлаа. Бичгийг аван уншваас “За архичин охин арай гэж сэрэв үү. Чи манайхаас гараад би буруу таамаглаагүй бол надаас асуух асуултаар дүүрэн надтай уулзах байх. Ямар ч байсан өчигдрийг хамтдаа гоё өнгөрөөсөн шүү. Амараа” гэсэн байв. “Өчигдрийг хамтдаа гоё өнгөрөөсөн гэнэ ээ” гээд Өлзий айдсаар дүүрэн юу болсныг санах гэж оролдсон ч юу ч санахгүй байгаа нь үнэхээр шаналалтай. Бушуухан хувцасаа өмсөөд үс гэзгээ янзлан тэдний хаалгаар гартал хажуу талын хаалганаас Энэрэл гарч ирэв...

Sunday, November 23, 2008

Авна, зарна..


Хайрыг худалдаж авдаг болов уу
Хамгийн үнэтэйгээс нь тэгвэл авахсан
Хүсэл мөрөөдөл жаргал дүүрэн
Хэнд ч байхгүй хамгийн онцгой гоёос нь

Хагацал зовлонг зардаг болов уу
Хамгийн хямдханаар ч болов зарахсан
Хүссэн нэгэнд нь бүүр үнэгүй ч өгсөн болно
Худалдсан барааг гэхдээ буцаахгүй.


Wednesday, November 19, 2008

Би хөршдөө хайртай 4…

14-ний сар гэж байдаг бол тэр сарыг л хэлэх байсан биз. Яг бүтэн юмуу гэхээр үгүй гэмээр энэ сар, тунгалагхан тэнгэрт гялалзан айлгүйтэх ододтойгоо хамт цас нэвсийн орсөн талбайг гайхамшигтайгаар гэрэлтүүлнэ. Улаанбаатарчууд гэр гэртээ орон өдөржингөө ажилласан хичээллэсэн цэнгэсэн гэх мэт бүх л ядаргаагаа тайлан нойрсох шөнийн дөрвөн цаг. Хааяадаа зам даган давхих согтуу жолооч нарын сүртэй чимээг эс тооцвол нам гүм хотыг тэр аяар нь ноёрхоно. Энэ чимээгүй орой бяцхан зүрхний хүчтэй цохилох чимээ, гэнэхэн бодлууд нь Энэрэл охины нойрыг хулжаасаар өдийг хүргэв. Унтахын хичнээн хичээвч Өөгийгийн үнсэлт яавч санаанаас нь гарахгүй зовоох боловч тэрмүү бүдүүлэг амьтанд уурлах биш юундаа ингэж ихээр догдлон байгаагаа баахан гайхана. “Энэ дурлал биш, энэ дурлал биш зүгээр л тэрэнд уурлаад л би тайвширч чадахгүй байна” гэж бодовч энэ нь өөрөө өөрийгөө хуурах бяцхан заль нь гэлтэй. Яг үнэндээ өдийг хүртэл хэн нэгэн согтуу хүнээс ийм түрэмгий, тийм амттай үнсэлтийг авна гэж бодож байсангүй. Тэр байтугай тэр согтуу нь хажуу айлых нь өнөөх өөрийг нь тоодоггүй залуу байна ч гэж төсөөлөөгүй. Одоо санахнаа тэрмүү согтууг түлхэж хаячихаад галзуу хүн шиг гэртээ орсон бөгөөд ээжийнхээ асуусан асуултуудад хариулах завгүй хаалгаа зад хаагаад л өрөөндөө орон хэвтсэн байв. Тухайн үед ээж нь санаа нь зовон баахан асуусан ч харцнаас нь шууд л нэгэн хөвгүүнтэй холбоотой асуудал гэдгийг олон жилийн туршлагаасаа мэдсэн тул тэгээд л тайван орхисон байна. Тэр л шөнийг Энэрэл охин үнэхээр цурам хийлгүйгээр өнгөрөөсөнсөн. Бодвол өөрт нь хэлэлгүйгээр ирсэн хайр нь түүнийг сэрүүн байлгасан биз.
Хоёр хоногийн дараа орцны үүдэнд хөрш залуутайгаа зөрөн өнгөрөхдөө түүнийг өөрт нь ямар нэгэн юм хэлэх байх гэж найдсан боловч залуу нэг л өөрөөс нь айж дөлсөн янзтай бушуухан шиг ороод явчихав. Энэрэлийн уур нь үнэхээр хүрч араас нь “Хөөш тэнэг минь уучлалт гуйж мэддэггүй юм уу?” гэтэл Өөгий эргэж харангаа “Уучлаарай” гэж хэлчихээд л тэр чигтээ яваад өгөв. ‘Ямар тэнэг амьтан бэ? Намайг юу гэж бодсон юм бол тэгээд энэ муугийн төлөө би юунд бүтэн шөнөжин нойргүй хоносон юм бол, би л тэнэг, согтуу хүний тэнэг үйлдэлд хууртагдаж байдаг’ гэх мэт өөрийгөө нэг зүхэж түүнийг нэг хараан бодож байтал “Хөөе мөнгөө өгөөч, төлж чадахгүй бол алив буу буу хурдла” гэх кондуктарын уцаартай яриа дуулдах нь тэр. Охин сандрангуй оюутны билетээ нэг шалгуулчихаад ‘Хэзээдээ би автобусанд ороод ирчихсэн юм бол оо?’ гэж өөрийгөө нэг шоолонгуй бодчихоод сургуулийн зүг хүн ихтэй автобусанд чихэлдэн, даруулчих нь холгүй явсаар арай гэж буух буудал дээрээ бие бүтэн буужээ.
Тэр өдрөөс хойш багагүй хугацаа өнгөрч, Энэрэл Амарбаяртай эвлэрээгүй хэвээр тэр хоёр нэг л бие биесээсээ дөлж зугтсаар тийм үнсэлт байгаагүй юм шиг л болсон байлаа. Мэдээж Энэрэлийн хувьд яаж мартах билээ, хэдий бардам зантай охин болохоороо Амараас элдэв бусыг шалгааж бариагүй ч тэр үнсэлтийг одоо хүртэл бяцхан зүрх нь тээсээр өдийг хүрчээ. Нар халуун дулаан илчээ ертөнцөд харамгүй тараан, хүйтний эрч суларч хүүхэд шуухдын тоглон бужигналдах дуун хадсан хаврын урь орсон уу гэмээр нэгэн дулаахан өвлийн өдөр. Энэрэл охин өөрт тохиолдсон бүх зүйлсийг сайн найз Өлзийдөө А-Б-гүй ярьдаг байв. Тэгж ярих болгонд Өлзий залууг харахаар гэрт нь очдог ч тааралдадгүй байлаа. Гэсээр Өлзий бүүр тэр залууг “Үл үзэгдэгч” гэж нэрлээд амжсан бөгөөд Энэрэлтэйгээ уулзах бүртээ “Үл үзэгдэгч”-ийн талаар асуун шаналгаана. “Та 2 өнөөдөр тааралдав уу? Цаад чинь юм хум хэлсэнгүй юу? Хогийн залуу вэ? Би байсан бол тэр өдөр шууд л алгадаад авах байсан. Чи бас их тэвчээртэймаа тэгээд зүгээр орхичихдог. Тэгэхдээ л тэр залуу яагаад ч юм надаа аймар таалагдаад байгаа, хэдий хараагүй ч гэсэн нэг цаанаасаа л” гэснээ Энэрэлийн гуниглангуй хувирах царайг ажигласан тул “Заза хэрэггүй хүний тухай ийм гоё өдөр яриад яахав. Хоёулаа өнөөдөр кино үзэх үү? Эсвэл ямар нэгэн гоё зүйл хамт хийе. Ийм гоё өдрийг зүгээр өнгөрөөмөөргүй байна штээ. Найз нь хичээлээ тараад чам руу мсж бичье за” гэж хэлээд бас өөрийнхөө шинэ хайрыхаа тухай ам хумхилгүй баахан хуучлав. Охид бидний л ярьдаг зүйл болсон хойно Энэрэлийн Өөгий, Өлзийгийн хайр хоёроор тэр хоёрын яриа эхэлдэг жамтай байлаа. Таван цагийн алдад утасны чичиргээнээр Энэрэл гүн бодлоосоо цочин сэрэв. ‘tsagiin daraa Tengis.n uudend uulzii. Zaawal irii shuu goy kino hanindaa uzi’ гэх Өлзийгийн мсж байлаа. Угаас өнөөдөр онцын хийх зүйл байхгүй байсан тул нээрээ ч Өлзийгийн хэлдгээр ийм гоё өдрийг сайхан өнгөрөөхөөр шийдэн юу өмсөхөө бодож тольны өмнүүр баахан эргэлдсээр арай гэж л цагийн дараа автобусандаа сууж амжив. Өлзий байн байн залгасаар, Энэрэл хоцорч байгаа тул санаа нь зовон “очиж явнаа” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Гучаад минутын дараа Тэнгисийн үүдэнд амьсгаадсаар гүйж ирээд Өлзий рүү залган хаана байгааг нь асууваас “Дээшээ гараад ир хурдлаарай.”
Энэрэл өөрийгөө бага зэрэг цэгцлээд Тэнгис кино театрын шатаар дээш өгсөн Цагаан өнгийн куртиктай Өлзийг олж хараад очтол Өлзийгийн хажууд Өөгий тэр байтугай сугадуулчихсан зогсож байлаа. Өлзий Энэрэлийг олж хармагцаа “Өөө чи яасан уддаг юм бэ. Хүн чухал юм хэлэх гээд хүлээгээд байхад. За танилц АМАРБАЯР, Энэ миний хамгийн хайртай найз ЭНЭРЭЛ”....

Monday, November 17, 2008

12 жилийн зурхай

Энэ зурхай надаа айм таалагдсан болохоор тавьлаа. За тээд таарч барьжийвал хэлээрэй :D

Хулгана жилтэн
Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг. Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.

Үхэр жилтэн
Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. "Гэр бүлийн усан онгоцыг" тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.

Бар жилтэн
Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс.

Туулай жилтэн
Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх дургүй.

Луу жилтэн
Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.

Могой жилтэн
Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.

Морь жилтэн
Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой. Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно. Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.

Хонь жилтэн
Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно. Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг.

Бич жилтэн
Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг.

Тахиа жилтэн
Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.

Нохой жилтэн
Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай.

Гахай жилтэн
Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана. Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.

мэдээллийг хөөрхөн цэг мн-ээс

Saturday, November 15, 2008

Би хөршдөө хайртай.. 3

Brilliant Night Club-д зохион байгуулагдаж байгаа ТИС-ийн үдэшлэг тун ч давгүй өрнөж байлаа. Доргио доргио аясууд, ирсэн оюутнуудын хөөрөн орилолдох нь Улаанбаатарын нэгэн оройн нам гүмийг эвдэж байгаа мэт. Амараа өнөөх гэгээн дүрээ охидод харуулахаар баярт хоцрон орж ирээд найз нарыгаа хайн зогсож байх үед тайзан дээр баярыг зохион байгуулж буй Оюутны зөвлөлийн нэг залуу гарч ирэн олны анхаарлыг өөр лүүгээ чиглүүлнэ. Тэрээр “Одоо бүгдээрээ шагнал гардуулна аа. Юуны шагнал гэдгийг бүгд мэдэж байгаа биз дээ.” гэхэд түүний ярихыг сонсож байсан оюутнууд өөр өөрийн бодсон зүйлсээ ам мэдэн орилж байлаа. Өнөөх цагаан костьюмтай залуу “Одоо бүгдээрээ сургуулийнхаа Miss болон Mister-ыг шалгаруулна. Бяцхан санал асуулга та бүхний дундуур түрүүн явуулсан байгаа тэгээд шигшиж байгаад бид нар хоёр хүнийг сонгож авсан юм аа. За тэгээд өнөөдрийн манай Miss-ээр...”... Амарбаяр энэ сонирхолгүй зүйлэнд удаан анхаарал ч тавьсангүй найз нарыгаа хайж байгаад арай гэж хэдэн хөөрсөн хүмүүсийг олж харан очиж мэндлээд суудлаа эзлэв. Сүхээ түүнд нэг хундагалаж өгөнгөө “Ашгүй ирэв үү.” гээд шагнал гардуулах үйл ажиллагааг анхааран суув. Амараа урдахаа уучаад тайз руу өнгийтөл өнөөх л залуу олон юм ярин, хажууд нь Мисс болсон охин нь гарч ирээд зогсчихсон бололтой байв. Тэгээд үргэлжлүүлэн чагнавал “За одоо өнөөдрийн хамгийн сайхан залуу маань..
.. Барилгын 2-ын АМАРБАЯР.” Амарбаяр сонссондоо гайхан байтал найзууд нь орилон түүнийг тайз руу юу юугүй түлхээд хаячихав. Сандарсан амьтан тайзан дээр гарч ирээд олон хүний өмнө багагүй бантан “Баярлалаа ” гэж хэлчихээд зогсож байтал, хажуу талаас найзууд нь “Амараа чи шүү” хэмээн орилох нь улам түүнийг ичээнэ. Тэгээд өнөөх хөтлөгч залуу чинь “За ингээд уянгын дуунд Мисс болон Мистэрээ бүжиглэхийг урьж байнаа” гэж хэлээд өөрөө цаашаагаа яваад өгмөгц Амараа үнэхээр тэндээс буугаад явчихмаар байсан ч охиноо эвгүй байдалд оруулахгүйн тулд хамт бүжиглэхээр шийдэн тайз руу дагуулан буулаа. Хажууд нь зогсож байгаа алтан шаргал даашинзтай, торомгор хөөрхөн нүдтэй охин яахын аргагүй л Мисс шагналд тохирсон нэгэн байв. Enrique Iglesias-н “Hero” хэмээх гайхамшигтай дууны ая эгшиглэж эхлэмэгц, залуу охиныхоо бэлхүүснээс тэврэн уянгалаг тэр аянд намуухан хөдлөн бүжихэд, охидын анхаарал тэр л хоёр дээр тусан яг л ийм агшинг өөрсддөө мөрөөдсөн харцаар ажиглацгаана. Удалгүй талбай дүүрэн хайрандаа умбасан залуус гарч ирэн хос хосоороо бүжих нь ганцаараа суун тэднийг ширтэх хүмүүсийн хувьд үнэхээр атаархмаар дүр зураг байлаа. Амарбаяр ийм мөчийг яаж зүгээр орхихов, өнөөх охинтой бүжиглэж байхдаа сайхан танилцаад, ая дууссаны дараа ширээ рүү нь хамт явахыг урилаа. Охин ч татгалзсангүй даган явсаар ширээн дээр нь очиход Сүхээ өнөөх охинтой хэзээний таиьдаг байртай мэндлээд “За 2 найздаа баяр хүргье, та 2 ч сайхан тохирч байна шүү ” гээд Амарын чихэнд “Энэ чинь нөгөө чамд танилцуулна гээд байсан охин шүү дээ.” гээд нүдээ ирмэв. Баяр дөнгөж талдаа орж эхэлмэгц Амарбаяр ээжийгээ гэртээ ганцааранг нь байлгахаас санаа нь зовон тэгээд ч овоо халчихсан байсан болохоор харихаар шийдэв. Гуйвж дайвсан амьтан арай гэж босоход өөрөөс нь илүүдэнэ үү гэхээс дутахгүй согтчихсон Сүхээ “Алив чамайг хүргээд өгье, чи замаа олох нь уу ядаж суулгаад өгье” гэсээр нэг босох гэснээ буцаад сандал дээрээ унаад өгөв. Шинэхэн танилцсан гүнж охни маань тэднийг шоолон инээмсэглээд “За чи өөрийгөө яая гэж байж, алив би чамайг Taxi-нд суулгаад өгье” гээд Амарыг түшин гарчээ. Амарбаяр хэдий айхтар халчихсан байсан ч өөрийн ухаантайгаа байлаа. Тэрээр Taxi-нд суугаад нөгөөх охиндоо “За хөөрхөн охин минь баяртай. Тэгээд сургууль дээр тааралдана биз дээ. Чи бас эртхэн харьдаг юм шүү, тэгэхгүй бол би хардана шүү” гэж тэрүүхэн тэндээ тоглоомоор санаагаа ойлгуулчихаад унаандаа суув. Гэрийнхээ үүдэнд ирээд гуйвж дайван байж ашгүй нэг сандал олоод сууж байтал нэг нарийхан хоолой өөрөөс нь юм асууж байгаа бололтой дуугарахад толгойгоо өргөн түүн рүү харваас өнөөх их зантай хөрш маань зогсож байлаа. Халамцуу байсан болохоор шууд л -"Вөөөө сайнуу их зантаа чи надтай дуугардаг байжээ бас" гээд хэлээд тавьчихаж. Охин өөдөөс нь дүргүйлхсэн янзтай хэдэн юм хэлснээ, Амарыг хүчлэн босгож түшээд, орц руу авч явах нь тэр. Амараа түүний ярьсныг ч сайн ойлгосонгүй, чирүүлэх шахам алхсаар лифтний хажууд иржээ. Яг тэр мөчид Амараа охины царайг сайн ажиглавал өнөөх л ягаахан уруул гялтганаж, тэрбээр Амараагийн тэр уруулыг үнсэх хүслийг нь маш ихээр дахин өдөөх нь хэцүү байлаа. Гэвч Амараа энэ удаад тэвчиж дийлсэнгүй дээрээс нь архи уугаад халчихсаныхаа гайгаар шууд л охиныг хана руу түлхээд хүслэн болсон ягаахан уруулыг нь шуналтайгаар озон үнслээ....

(Санал бодлоо комментловол айм баярлана :D)
PS: үргэлжлэнэ....

Friday, November 14, 2008

Хүлээсээр л...

Яаран яаран болзоондоо гүйхэд
Яг тэр жаргаж буй нарны цацраг шиг
Ягааран туяарах өхөөрдөм хацар нь

Ямар их аз жаргалтайг нь илчлэх мэт

Зөвхөн хоёулхнаа байх энэхэн мөчийг
Зүүрлэшгүй ихээр мөрөөдсөн юм болохоор
Залуугаа хүлээх тэр л хэдхэн хоромд
Зүрх нь зогсолтгүй булиглан догдолсоор..

Харийн нутагт өнгөрүүлсэн олон сар хоногуудад
Хором бүхэнд алгасалгүй түүнийгээ үгүйлсэн
Хонгор минь чамдаа хайртай хэмээн сэтгэлдээ шивнэн
Хөнжилдөөн шигдэн уйлсан шөнүүд өчнөөн байсан

Дүүлэн нисэх хос тагтаа хайр дүүрэн жиргэх мэт

Дүрсгүйхэн түүний инээмсэглэл жаргал дүүрэн мишээх мэт
Дурлалт залуус хажуугаар нь сэтгэл дүүрэн алхах мэт

Дуулгаваргүй зүрх нь цээжинд нь догдлолоор дүүрэн цохилох мэт

Цагаа харлаа хорин минут, дахин харлаа гучин минут
Цэмцийх тэнгэр үүлээр бүрхэж эхэллээ, хүлээсээр

Цөхрөхгүй тэвчсээр, ирнэ гэсэн итгэлээр ширтсээр
Цаанаа л нэг гуниг түүнийг нөмөр ч эхлэв, хүлээсээр л

Бүртийх үүлгүй байсан тэнгэр зангаа өөрчилнө

Борооны бяцхан дуслууд хацар даган шиврэнэ
Болзоондоо ирэхгүй байгаа залууг горьдон хүлээнэ

Баяр хөөр, жөргөл дүүрэн харц гунигаар солигдоно

Хөөрч догдолсон сэтгэл нь бага багаар дундарсан ч
Хүсэл болсон түүнийх нь төрх сэм сэмхэн бүдгэрсэн ч
Хайрыгаа санагалзсан зүрх нь аажим аажмаар цөхөрсөн ч
Хүлээсээр л,ирэх зүгийг нь ширтэн хүлээсээр л...


PS: "Хайртыгаа битгий удаан хүлээлгэж байгаарай! :D"

Би хөршдөө хайртай.. 2

Нүүж сууна гэдэг бөөн ажил болдогийг хэн хүнгүй л мэдэх биз. Тоос болсон хувцас ялимгүй халтартсан нүүрийг нь ажваас яг л барилгачин шиг харагдах энэ залууг Амарбаяр гэнэ. Тэрээр хэдэн хоног тав тухтай унтах ч завгүй нүүх суух ажилтай ноцолдсоор. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг тул ганц тусалж байгаа хүн нь байлаа. Зөөлхөн сэтгэлтэй бас ч үгүй охидын харцыг булаасан сайхан залуу, хичээлдээ ч давгүй. Гэм нь олон охидтой нэр холбогдон явдаг нэгэн. Гэсэн ч одоог хүртэл сэтгэлийг нь булаах охинтой учрахгүй явсаар л. “Ээжээ энийг дээшээгээ зоочих үү? Алив Сүхээ туслаарай. Хамдаа энийг дээшээгээ өргөлцөөд өгчих?” гэсээр Амараа том буйдангийн нэг талаас нь өргөчихсөн зогсож байлаа. Тэгээд лифт дуудаад хүлээтэл лифт явж байгаа шинж алга. “Хоёулаа ч азтай байна шүү Сүхээ. Лифт гацчихаж, дээрээс нь энэ жижүүр нь ч алга, дээшээгээ мацаждээ” гэж хэлээд бухимдангуй шат өөд харлаа. Тэрээр зургаан давхарт арай гэж гарч ирээд хаалгаа онгойлгох гэтэл хөршийн хаалганы түлхүүр нь байхгүйгээ санав. “За гайхамшигтай энэ л дутаж гэнэ дээ” гэж бодоод, буцаж бууж ээжээсээ түлхүүр асуух гэснээ дахиж доош дээшээгээ явна гэхээс дотор нь муухай оргиж байлаа. Удаан бодсон ч үгүй хөршийнхөө хаалганы жижигхэн улаан хонхон дээр дарав. Тайлах шинж алга, дахиж дарах гэснээ санаа нь зовон зогсож байтал найз Сүхээ нь “Мань доошоо буугаад өөр юм зөөнгөө, түлхүүрийг чинь асуугаад ирье.” гээд шатны уруу гүйгээд өгөв. Найзыгаа олон хоног сайн амрахгүй яваад байгааг нь Сүхээ мэдэж байгаа учраас аль болох бололцоогоороо л туслахыг хичээж байлаа. Амараа найзыгаа юу юугүй доошоо буугаад өгөхөд нь араас нь “хөгшөөн баярлалаа” гэж нэг орилчихоод зогсож байтал хөршийн хаалгыг хэн нэгэн хүчтэй гэгч нь савах нь тэр. Уйлаад будаг нь урсчихсан юм уу гэмээр нүднийх нь доогуур хав хар болчихсон, тэгэхдээ цаанаа л нэг өхөөрдмөөр жижигхэн охин Амарааг дээрээс нь доош нь ууртай гэгч нь ширүүн харцаар ажиглав. Амараа цочин, сандарсандаа ээрч гацан байж -"Сайн байна уу? Танай хажууд чинь нүүж ирж байгаа юм аа. Тэгээд гадаа хаалганы түлхүүр байдаггүй хонхыг чинь дарчихлаа". Охин өөрийг нь шоолсон байртай инээмсгэлэн хаалга онгойлгож өгчөөд гэртээ орон хаалгаа түгжив. Амараа өөрийг нь шоолон инээсэн учрыг хараахан ойлголгүй “хөөрхөн охинтой хөрш болж байгаа юм байна даа” гэж өнөөх л сурсан зангаараа “найрах” талаар бодон найзыгаа хүлээн, халуухан буйдангаа налан суув.
Амараа хичээлдээ явахаар яаран, цүнхээ шүүрэн авч хаалгаар гарахдаа яг үүдэндээ нөгөөх охинтой таарлаа. Хөрш охин анх харж байснаас ч хөөрхөн харагдаж байв. Сормуусаа дэрвийлгэн будсан нь, ягаанаар өнгөлсөн уруул нь гэрэлд гялтганаж байгаа нь түүнийг улам өхөөрдөм харагдуулна. Яг тэр ягаахан уруулыг үнсэхийг, түүний бяцхан гараас хөтлөөд алхахыг тэр л үед Амараа хязгааргүй ихээр хүсэж байв. Тасралтгүй ширтэж байгааг нь охин анзаарсан уу эсвэл үнэхээр яарч байсан уу лифт хүлээлгүй шууд шатаар уруудаад гүйчихэв. Амараа ядаж “Сайн уу” гээд мэндэлдэг байж дээ хэмээн бодоод лифт хүлээн зогслоо.
Амарбаярын ээж гайгүй дээд албан тушаалын ажил эрхэлдэг, нөхрөөсөө салсан хэдий ч хоёр хүүгээ юм хумаар дутаалгүй өсгөсөн бөгөөд хөөцөлдөн барин байж том хүүгээ гадаадад сургахаар явуулчихсан үнэхээр чадалтай эмэгтэй ажээ. Тэрээр бага хүүгээ бас Германд ах руу нь явуулах бодолтой байдаг ч Амарбаяр үүнийг нь зөвшөөрдөггүй, ээжийгээ ганцааранг нь орхихгүй гээд тэр талаар ярихад нь тун дүргүйцдаг байлаа. Тэрээр хөршийн эгчтэй тун чиг найзархаг байгаад нь Амараа хувьдаа багагүй баярлаж байв. “Ашгүй дээ муу ээж минь ажил ажил гэж гүйсээр найз нөхөд ч багатай ингээд ярьж алжаалаа тайлах хүнтэй болж байгаа нь яамай дээ” хэмээн бодож, мөн хөршийндөө орон өнөөх хөөрхөн охиныг харахыг багагүй хүсдэг байлаа. Гэвч тэр охин нэг л Амарбаярт дургүй мэт. Таарах болгондоо өөрийг нь үл ойшоон үг сольдоггүй, хааяа бүүр хараагүй юм шиг хажуугаар нь зөрнө. Тийм болохоор Амарбаяр тэр охинтой ярьж ч үзээгүй боловч, түүний хөөрхөн царайг харах болгондоо битүүхэндээ догдолдог байсан юм. Хөрш охиныхоо талаар найз нөхөддөө цухуйлгахад Амарбаярыг анх удаа сонирхсон охинтойгоо яриа дэлгэж чадахгүй байгаад нь гайхацгаасан бөгөөд найз Сүхээ нь “За тэр чинь их л тасарчихсан охин байх нь л дээ. Манай муу залууг тоохгүй өдийг хүртэл яваад байдаг. Би танайхаар очиж нэг харъяаа” гээд шоолонгуй инээж байсансан.

Өглөө гэрээсээ гартал хараахан гэгээ ороогүй ч шөнөжин орсон бололтой байрны гадаах талбай тэр чигээрээ цагаахан цасанд хучигдчихсан байгаа нь харанхуйг гэрэлтүүлнэ. 43 размерийн гутлаараа чанга гишгэлэн шинэхэн цасан дээр хос хос мөр үлдээн алхахад Амарбаярт цаанаа л нэг хайран санагдсан ч (яалтай ч билээ нисээд явалтай биш) гэж бодсоор, цагаа харан яаран гүйв. Сургууль дээрээ очвол өнөө орой болох сургуулийн Шинэ жилийн үдэшлэгийн тухай найз нар нь ярилцан сууж байлаа. Сүхээ Амарааг тэдэнтэй нэгдэн суухад “Хөгшөөн өнөө орой хамт явах юм байгаа биз дээ? Өчигдөр хам нь 1-р курсын нэг дажгүй охинтой танилцаад авав. Би ч яахав найз охинтой хүн. Чи харин нэг юм бодно байгаа. Тэр охин баярт ирнэ гэсэн, мань нь чамайг тэр охинтой танилцуулнаа за юу? Эсүүл нөгөө их зантай охиноо бодсоор л байна уу?” гээд инээхэд Амараа “Заа би ямар охиноор дутсан биш. Гэрт засвар хийгээд, хийх ажил ихтэй, мань зүгээр орой зав гарвал гэгээн дүрээ тэр охидуудад чинь харууламз ” гэж сүртэй бардам хэлээд инээд алдав.

(ахиад үргэлжлэл бээгаа :D)

Tuesday, November 11, 2008

Би хөршдөө хайртай.. 1

Гадаа хүн орилж дээш доошоо ачаа зөөж байгаа бололтой чимээнээр Энэрэл сэрчихэв. Нойрондоо хармыг ч хэлэхүү ундуйцан хөнжлийнхөө доор толгойгоо шургуулан буцаад дуг хийхийг хичээн хэвтэж байлаа. Яг зүүрмэглээл ирэхийн даваан дээр хаалганы хонх дуугарах нь тэр.
Өчигдөр Баасан ахын төрсөн хэдэн ч юм насных нь баярыг өвөр түрийдээн орж өссөн багын хайрт найз Өлзийгийн төрсний 18-н насны баяртай хамт зад тэмдэглэн үүрийн дөрвөн цагт төмөр хаалгаа тачигнуулан байж онгойлгоод, басчхүү бага зэргийн юм үнэртүүлчихсэн байсандаа ээж ааваасаа айн тэр чигтээ орондоо орж унтаад одоо яг л ойн зэрлэг иргэн шиг сэгсийчихсэн, нүдний будаг нь хацрыг нь дагаад урсчихсан сайхан амьтан орноосоо ууртай гэгч нь өндийн цаг харлаа. Дөнгөж 9-н цаг. "Бурхан минь, дөнгөж 5хан цаг унтаж" хэмээн бодоод гэрийн халатаа нөмрөн хаалга руугаа сажилав. Тэрээр "Хэн бэ?" ч гэж асуулгүй шүррдхийлгэн хөршийн хаалгаа хүчтэй онгойлгон ууртай гэгч нь харлаа.
Өөрөөс нь толгой өндөр, өтгөн хөмсөг том биш хирнээ цаанаа л өөрт нь зохисон ширүүн харцтай нүдтэй , хацраа муухай гараараа мэдэхгүй арчсан болвуу гэмээр халтар болчихсон тийм нэгэн залуу Энэрэлийн ууртай хаалганы савалтанд чоцсон бололтой нөгөө ширүүн харц нь өрөвдөлтэй гэгч нь өөрчлөгдөн -"Сайн байна уу? Танай хажууд чинь нүүж ирж байгаа юм аа. Тэгээд гадаа хаалганы түлхүүр байдаггүй хонхыг чинь дарчихлаа" гэв. Энэрэл залуугийн хацрыг хараад өөрийн эрхгүй инээд нь хүрэн амаа даран инээснээ -"Аан сайн уу би харин унтаж байгаад дутуу сэрчхээрээ ингээд бухимдалттай байгаад байдын. Заза ор ор" гэж хэлээд гэртээ орон хаалгаа түгжив. Тэгээд хана налан зогсоод саяын залуугийн тухай толгойноос гарахгүй байлаа. Түүний харц хоолой мөн өөрөөс нь айсан тэр өхөөрдөм төрх. Удалгүй ухаан орон толинд өөрийгөө очиж хартал БУРХАН МИНЬ. Өөрөөсөө маш ихээр ичээд бас өөрийгөө мэдэхгүй тэр хүнийг шоолон инээсэндээ бантан баахан шаналж суужээ.
Ингэж л Энэрэлийн зовлонтой ч юм шиг жаргалтай ч юм шиг хайрын түүх эхэлсэнсэн.

Энэрэлийн ээж сайхан ааштай найрсаг хүн тул тун ч удалгүй хөршийнхөө эзэгтэйтээ танилцаж цай цүү уун буу халан сайхан найзууд болоод ирэх нь тэр. 2 ээжүүд нэг нэгнийхээрээ байнга орж гарна. Энэрэл тэднийд орохоос байнга зугтаадаг байлаа. Тэр болсон зүйлээс болон ичсэндээ ч тэр үү эсүүл тэр залууг харахаараа сандраад олон үг хэлж чадахаа больчихдог болоод ч тэр үү тэднийд орохоос айдаг байлаа. Тэгсэн ч гэсэн түүний ээж байнга гэрт нь орж Энэрэлийн ээж Цэндтэй шинэ орчин тойрон шинэ ажил хүүхдүүдийнхээ тухай ярьдаг болохоор бага ч үгүй мэдээлэл сайн цуглуулсан байлаа. Түүний Өөгий(Өхөөрдөм гэдэг үгийг товчлоод өөрийх нь оноож өгсөн нэр)-гийн жинхэнэ нэрийг Амарбаяр гэнэ. Тэрээр 19-н настай ТИС-ийн 2-р курсын оюутан гэх мэтийг мэдэж авав. Тэднийх хоёр хүүтэй бөгөөд том хүү нь Германд сурдаг гэж бас дуулсан. Энэ мэтээр ээжээс нь л элдэв бусын юм сонсон өдөр хоногийг сүүлийн үед хүчтэйгээр зүрхийг нь догдлуулж байгаа тэр нэгнийг бодон, тоотой хэдэн удаа хальт харан өнгөрөхдөө өөрөө ч үг дуугарахгүй зөрөн өнгөрч тэр ч юм хэлэхгүй өнгөрөхөд нь бухимдан байдаг байлаа.
Нэг орой найзуудтайгаа баахан гадуур зугаалан хорвоогийн элдэв бусыг хамж шимэн яриад цаг хугацааг ч мартчихсан байтал гэрээс залгахад утасных нь чичрээ яг л бөмбөр дарж байгаа мэт чанга пиржигнэн араас нь залгуулан сүүлийн үед салахаа байсан Shayne Ward-н No Promises дуу уянгалав. Сандран утсаа автал ээж нь- "Залуухан бүсгүй минь цагаа нэг өнгийж харна байгаа. Хэзээ гэртээ гэгээн дүрээ харуулах гэж байна?" хэмээн ёжтой асуухад Энэрэл инээн -"За харилаа ээжээ" гээд найзууддаа баяртайгаа хэлээд ойрхон байсан болохоор гэрийн зүг алхахаар шийдэв. Орцныхоо үүдэнд ирэн гэртээ орох гэтэл хажуу талын сандал дээр нэг л танил күртиктай хүн тонгойн сууж байх нь тэр. Дөхөж очоод харваас сүүлийн хэдэн хоног өнөө л нэг гайтай бодлоос гарахгүй байгаа Өөгий маань сууж байлаа. Гэхдээ тэрээр багагүй халамцуу зүүрмэглээд ч байгаа юм шиг гуйван барин арай гэж тэнцвэрээ олон сууж байлаа. -"Хүүе чи юу хийж суугаа юм бэ? Гэртээ орооч" гэтэл Өөгий өөдөөс нь далжийтлаа инээмсэглээд -"Вөөөө сайнуу их зантаа чи надтай дуугардаг байжээ бас" гээд зивүүнээр инээв. Энэрэл тухайн үед (өөрөө дуугардаггүй байсым байж) гэж бодоод -"За сонин юм яриад бай би чамтай дуугардаг л байсышт, алив гэртээ ор би чамайг түшээд оруулаад өгий өөрөө алхаж чадна биздээ. Өдий багаасаа ямар их архи уудаг юм чи одоо" гэж хэлээд (би одоо эхнэр нь биш дээ юун ч олон юм ярьчихав даа) гэж бодон гарыг нь мөрөн дээгүүрээ давуулан түшиж босгоод шатаар дээж өгсөн лифтээ дуудаад хана тулан зогсов. Тээд дурлачихсан байж тун болзошгүй нэгэн залуутайгаа ийм ойрхон ингээд байж байна гэдэгтээ итгэж ядан нэг бодлын баярлаж нөгөөтэйгүүр архины муухай үнэрэнд нь дургүй нь хүрэн зогсож байтал Өөгий түүнийг хана руу түлхэн тэврээд юу ч хэлэхийн завдалгүй уруул дээр нь шуналтай гэгч нь үнсчих нь тэр. Юу болоод байгааг үнэндээ ойлгож амжилгүй Энэрэл охин нүдээ байдгаараа том нээчихсэн нэг том залуугийн тэвэр дотор гар нь салганан зогсож байлаа....

үргэлжлэл байгаа шоо :D

Sunday, November 2, 2008

Салшгүүүүшт..

Чамаас би тайтгарлыг мэдэрдэг
Чамайг би хүсдэг, дэндүү ихээр

Чиний тансаг үнэр салахын аргагүй
Чамд би донтсон, тиймээ мансуурдаг

Амтлаад амтлаад ханашгүй жаргал
Амсаад амсаад салшгүй тэмүүлэл
Аргагүй миний анхны хайр
Ай даа тэр бол шоколад :D



Saturday, November 1, 2008

Уйл, охин минь уйл...


Хаврын салхитай хүйтэн тэр орой
Хамгийн сайн байсан найзыг чинь дагаад
Хайрт чинь чамайг орхиод одсон бол
Хорсон шаналах сэтгэлээ онгойтол одоо уйл

Хоолой чинь зангирах тэр мөчид
Хорвоо чамаас жаргалыг аваад явахад
Хонгорхон охин минь цурхиран уйл
Хэн ч чамайг хорихгүй нулимсаа дуустал уйл

Азгүй хүн гэвэл тэр залуу азгүй
Анзаарч чиний хайрыг таниагүй тэр мулгуу
Алдсан бишээ чи оносон түүнийг март
Ахиад тэр мууг санахгүй болтлоо уйл

Зүрх чинь зүсэгдчихсэн энэхэн мөчид
Зөрөх хүн бүр жаргалтай алхаад байвал
Зовлонгүй дүр үзүүлж ичих хэрэггүй ээ
Зүгээр л уйл, шархаа нулимсаараа идгээ

Тэр найз чинь чамайг мэхэлсэн бол
Тэврээд хайрт чинь чамтай үлдээгүй бол
Тэвчээд чи нулимсаа тэднээс нуусан бол
Дэрээ тэврэн одоо уйл, бүхнийг мартан уйл...

Thursday, October 30, 2008

Тэврээд үлдээгээч...

Би явах гэж байна хайрт минь
Болзоонд дахиж ирэхгүйгээр одох гэж байна
Эргэж харалгүйгээр эндээс зугтах гэж байна
Эргэлзээд зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Чамаас салах гэж байна хайрт минь
Чиний хүйтэн хайраас татгалзаж байна
Дахиж уулзахгүйгээр холдох гэж байна
Дуугүй зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Халамжгүй сэтгэлийг чинь үзэн ядаж байна
Хариугүй мессежийг чинь хүлээсээр удаж байна
Хайртай болохоороо чамаас би гэвч хагацмааргүй байна
Хараад зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Салаа замын уулзвар дээр би зогсож байна
Сална салахгүй гэсэн хоёр чиглэл байна
Сэтгэлдээ нулимстай салах чиглэлийг сонгож байна
Санаашраад зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үлдээгээч

Зүрх минь чиний төлөө удаан шаналж чадахгүй нь
Зөөлөн уруулыг чинь удаан хүлээж чадахгүй нь
Завгүй хайрыг чинь удаан санагалзаж чадахгүй нь
Цөхрөөд зогсож байхаар зүгээр л намайг
тэврээд үл......

......
......
......

Тиймээ баярлалаа
Тэврэлт чинь халуун байна
Үлдэнээ би
Үүрд үлдэнэ хайрт минь ...




Thursday, October 23, 2008

Ертөнцийн Дөрвөн Сайхан


Хаялах цасанд үнсүүлээд алхах сайхан
Хаврын бороонд үнсүүлээд гүйх сайхан
Хайртай залуудаа үнсүүдээд тэврэх сайхан
Хамгийн гоё нь Ээждээ үнсүүлээд эрхлэх сайхааан гэж..

Ээждэээ мааш их хайртай..

Хайр байсан...

Анхны харцаар чамд дурлаад
Араас чинь харан хоцрохдоо
Анхаарахаа больсон бусад хүмүүсийг
Анзаарахаа ч больсон орчлон хорвоог

Чамтайгаа анх дуугарч үзээд
Чаас улаан хацартай бучахдаа
Чичрэн догдолж байсан юм тэр мөчид
Чанга орилоод нисчихмээр л байсан юм шүү

Чамтай л уулзах гэж би сургууль руугаа яардаг байлаа
Чамд л харагдах гэж би бүтэн цаг тольддогсон
Чамаас л халамжийг мэдрэх гэсэн өөрийгөө би зүхсэн
Чамаар л хайрлуулах гэсэн сэтгэл зүрхээн би өрөвдсөн

Удаан чамайг харж хүлээж явсаан
Улаахан уруулыг чинь амтлахыг хүсдэг байсан
Ухаан жолоогүй дурлачихсан байсийм
Утга учиргүйн дунд мөрөөдөн ниссээр байсийм

Олон жил ард нэгэнт хоцорчихжээ
Одоо чи хэн ч бишээ
Оюутан насны минь гэгээн дурлал байсан
Ондоо хүн түрүүлээд надад хайраа илчилчихсэн

Хожимдсон хойно нь чи ирээд
Хайртай байсан штээ би чамдаа гэж
Хэлсэн үг чинь дэндүү оройтож
Хэлээд хэрэггүй байсан юм даа наад үгээ...

Дөрвөн мөртүүд..


Хайрлана гэсэн чинь худлаа байсан тиймээ, мэдсийм..
Хамтдаа байна гэсэн чинь үлгэр байсан тиймээ, анзаарсым...
Хүний хүн рүү шунадаг байсан тиймээ, харсым..
Хагацъя хоёулаа гэсэн чинь үнэн байсан тиймээ. итгээгүйм... (18.06.08)


Хүсээгүй энэ хайрыг үзэн ядаж байна
Хүйлээд сугалаад гаргачих юмсан зүрхнээсээ
Хорсож шархдаад өвдөнө л биз тэр зүрх
Хайрлаж шаналахаас хамаагүй дээр... (16.06.08)

Tuesday, October 21, 2008

Жижкээн шүлэгнүүд.

Дурлалын далайд нэгэн хөлөг онгоц
Давалгаанд нь цохигдон ийш тийш шидэгдсээр
Дурлуулсан нэгэн нь тэр өрөвдөлтэй онгоцыг
Татаад аваачдээ гуйя, тэр живэх нь...

Хайртдаа үнсүүлсэн хацраа зуун жил арчмааргүй
Хүлээн суудаг сандлаасаа мянган жил босмооргүй
Хайртай байдаг сэтгэлээ сая жил мартмааргүй
Хүсэн хүлээснийхээ тоогоор үүрд чамаас холдмооргүй...

Хөөрхий зайлуул :P

Gantshan tuuniigee dulaatsuulaad bid 2 hamdtaa
Garaas ni salahgui tawihgui bainga derged ni
Gutarsan uyd chini nulimsiig chini archdag baisan
Gurwan sariin tursh chiniihee hoorhon garnaas salaagui

Owol bolj tsagaahan tsasnaar bas l 2uulhnaa
Ooroos chini oor hun nadad bhgui, bi zowhon chamtai
Odorjingoo gaduur neg negnee dulaatsuulan alhana
Ono monhod ingeel hamt baihsan daa hairt mini


Tsas negent orohoo bolij owoliin tsag uliran ongorohod
Tselmeg tengerees naran haluunaar eegeed ehelchihej
Tsewdeg huiten ch gesen bi owliin ulirald durtai
Chiniihee hajuud baih gants bolomj bolohoor l bi durtai

Hawriin uliral bolj chi mini namaigaa orhiod odloo
Helj chadahgui bolohoor bi chini gansarsan setgelee tewcheed
Hairt chiniihee hoinoos duuguihen haraad hotsrohdoo
Horwoo yertonts deer beelii bolj torsondoo uneheer ih gomdsonson...
(28.06.08 BonBon)

Хүний нутгаааа гэж...

Салхи сэвэлзэн бороо шиврэнэ
Санаашран би өдрийг өнгөрөөнө
Сэтгэлийн гүндээ Монголоо яасан ихээр
Санаж байгааг хэн ч үл анзаарна

Гудамжаар би алхлаа ганцаараа
Гунигтай ч гэлээ нууцхан жаргалтай
Гутрахгүй ээ тэмцэнэ би чадна
Гундахгүй ээ хичээнэ би харуулна

Өдөр болгон яг л адилхан урсана
Өглөө сэрүүлэг дуугарна би босно
Өөрчлөлт байхгүй ийм амьдралыг
Өрөвдмөөр ч юм шиг, үгүй ч юм шиг

Тиймээ тэд эелдэг сайхан ааштай
Тэр инээмсэглэл нь ч бас хоосон хүйтэн
"Танд баярлалаа өдрийг сайхан өнгөрөөгөөрэй"
"Талархлаа та ч бас" улиг болсон харилцан яриа..