Wednesday, November 26, 2008

Би хөршдөө хайртай 5…


Өлзий өчигдрийн танилцсан эгдүүтэй залууг нүд бэлчүүлэн хайна. Өөрт нь уриалгахан тусласнаас гадна тун хөгжилтэй тэр залууг Сүхээ гэх бөгөөд өөрийн эрхгүй түүнд татагдсансан. Тэгээд өнөөдөр баярт ирнэ гэсэн болохоор зайлшгүй тааралдна гэж бодож байлаа. “За тэгээд өнөөдрийн манай Miss-ээр Барилгын 1-ийн Өлзий” гэж хэлэхэд оюутнууд алга нижигнүүлэн ташицгаана. Өлзий эхэндээ өөрийгөө гэж бодсон ч үгүй, ухаан санаа нь өөр газар байсан болохоор түүний яриаг анхаарч суугаагүй юм. Гэтэл түүний найз нар нь “Өлзий чамайг дуудаад байна штээ” гэж хэлэхэд нь гайхах ичих 2 зэрэгцэн, гэхдээ эвгүй байдалд орохгүйн тулд даруухан инээмсэглээд тайз өөд гарч зогсов. Удалгүй Мистерийг дуудахад ойрхон суух хэдэн залуус чанга чанга орилолдон, өнөөх Мистер болсон бололтой залууг тайз өөд түлхэх нь тэр. Бүжгийн талбайн голд тэр 2 бүжиглэж байхад залуу Өлзийг илт шохоорхсон бололтой олон юм асууна. “Намайг Амараа гэдэг” гээд Өлзийгийн чихэн дээр аяархан шивнэх мөчид түүний бие нэг л эрвэгнээд явчихав. Өлзий угаас иймэрхүү залуучуудад тийм ч талтай биш тул бүжгийг бушуухан дуусгаад ширээндээ суумаар санагдаж байлаа. Гэтэл тэр залууг Барилгын 2ых гэж дуулсан тул мэдээж Сүхээтэй нэг анги байх хэмээн дотроо бодов. Түүний бодлыг нь сонссон мэт Мистер маань ширээ рүү нь хамт явахыг урихад Өлзий өдөржин бодсон залуугаа тэнд л байгаа гэсэн итгэлээр дүүрэн түүний ширээг зүглэв. Ширээнд очмогц өнөөх эгдүүтэй залуу маань яг л өчигдрийнх шиг сэтгэл татам инээмсэглэлээр тэр хоёрыг угтан авахад Өлзийгийн цээжин доторх зүрх нь цохилох хүчээ нэмлээ. Найзуудтай нь хамт баярлан сууж байтал тэд ч овоо халаад эхлэх нь тэр гэтэл өнөөх Мистер бологчоон маань Өлзийг бүүр л хэзээний өөрийх нь охин мэтээр хамаагүй хандах нь жихүүцмээр. Харамсалтай нь энэ байдлыг Сүхээ ерөөс тоохгүй байлаа. Харин ч бүүр тэр хоёрыг “сайхан хосууд” гэж хэлсэнд нь Өлзий тун ч их гомдсон. Найзтай нь ойрхон байвал түүнийг тоох байх гэсэн гэнэхэн бодлоор Амараагаас зугтчихгүйхэн шиг тэнд суусаар байсан юм. Амарааг удалгүй явсны дараа түүнийг таксинд суулгаж өгчихөөд буцаад алхаж байтал түүний өөдөөс нэг гуйвсан амьтан алхах нь Сүхээ мөн бололтой. “Чи юу хийж байгаа юм бэ, алив буцаад оръё” гээд урд нь гараад алхах гэтэл мөрөн дээгүүр нь күртик нөмрүүлэнгээ “Сургуулийн маань Мисс ингэж нүцгэн шахуу хүйтэнд явж байгаад өвдчихвөл их л олон залуусын санаа зовох байх даа” гэж Сүхээ хэлээд түүн рүү инээмсэглэхэд Өлзийгийн бие нь мөн сэтгэл нь ч тэр халуун дулаанаар дүүрэн хацар нь ягаанаар гэрэлтээд л явчихав.
Сургууль дээрээ Өлзий Амараатай цуг байх нэрийдлээр Сүхээтэй уулзах дуртай байлаа. Сүхээ яагаад ч юм түүнийг зүгээр л энгийн найз шигээ хүлээн авч, түүний хичээлд нь тусалж бас байнга инээлгэнэ. Харин Амараатай сургуулиар алхахад олон охидын харц өөр дээр нь тусаж байгааг мэдэрдэг байлаа. Мэдээж л дээ жилийн Мисс Мистер 2 ингээд хамт явж байхад хэн ч гэсэн эргэж харах нь лавтай. Энэ бүхэн Өлзийд сайхан сэтгэгдэл төрүүлдэг ч Амараад үнэн сэтгэлээсээ сайн уу гэвэл үгүй, учир нь түүний зүрхийг тэр шинэ жилийн орой күртикээ нөмрүүлж байхдаа Сүхээ өөртөө авчихсан бололтой Амараад өгөх зүрх үлдээгүй байлаа. Гэсэн ч Амараагаас холдчихвол Сүхээ түүнийг тоохгүй юм шиг санагдах бөгөөд Амараатай хамт байгаа нь бас тийм ч муухай байсангүй.
“Өө энэ Энүк яачваа, кино хэдээс гэж байна, цаадах чинь ирж яваа гэсэн гурвуулаа билетээ авчихая” гээд “За чи миний хөөрхөн найзыг тайван байлгаарай Сүхээ гуай.” гэж Өлзийг хэлэхэд Сүхээ “Чи миний царайлаг найзыг зүгээр байлгаагүй л биз дээ, би ч өшөөгөө авдаг юм билүү л гэж бодож байгаа шт” гээд тэр 3 инээлдэн зогстол Энэрэл ирчихсэн шатны тэнд байж байлаа. Өлзий Энэрэлийг дуудаад түүнд Амарыг танилцуулангаа бас Сүхээг танилцуулаад “Энэ чинь нөгөө миний ярьдаг хэргийн эзэн дээ.” гээд инээхэд нь Сүхээ ”За энэ чинь юу болж байна. Намайг чамд тэгэхээр зөндөө ярьжээ.” гээд зальтай жуумалзахад Өлзий тачигнатал инээгээд “Чи л байнга намайг хийдэг биз дээ, чамайг дандаа муулдаг юм яадагийн” гэв. Гэтэл Энэрэл Амар 2 тэдний яриаг сонсоогүй мэт огтхон ч инээхгүй чив чимээгүй байгаад нь Өлзий тэрүүхэндээ гайхсан хэдий ч “За дөрвүүлээ орж киногоо үзье” гээд Амарыг чирэн алхвал араас нь Энэрэл Сүхээ 2 даган явна. Сүхээ Энэрэлтэй яриа өдөн “Энэ Өлзий намайг юу гэж чамд ярьж байна?” гэвэл Энэрэл “Мэдэхгүй” гээд өөр үг хэлсэнгүй. Сүхээ тэр охинтой өөр юм ярих гэтэл Энэрэл түүнийг огтхон ч тоохгүйгээр зөвхөн газар ширтэн алхаж байсан тул гүн бодолд нь саад болохгүйхэн шиг чимээгүй өнгөрөв.
Маргааш нь Өлзий нөгөө хоёртойгоо тааралдан Амарын хацар дээр үнсээд “Та 2 хаашаа юм байнга хамт явахын, арай Сүхээ чи намайг Амараатай явж байгаад хардаагүй биз дээ” гэхэд Сүхээ “Харин би их харддаг штээ, тэгэхдээ Амарааг чамтай байгаад биш, чамайг Амараатай байхад” гээд өнөөх зальжин инээдээрээ инээхэд Өлзийгийн сэтгэлд хөнгөхөн гуниг төрөн зүрх нь хүчтэй цохилоно. Гэтэл хажуу талаас Амараа “Өө заза нөгөө 2 чинь нүдэн дээр явалдчих юм байна л даа. Заза миний хайр наадахаа битгий тоо, найз охинтой байж охидоор ингээд л тоглоод явдаг юм наадах чинь. Өнөөдөр найз охиных нь төрсөн өдөр гэсэн. Миний хайр бид хоёртой хамт явж бэлэг сонголцож туслахгүй юм уу” гээд Өлзий рүү харвал Өлзий “За” гээд чимээгүй болов. ‘НАЙЗ ОХИН тэр найз охинтой гэж үү, үгүй байлгүй дээ, энэ талаар хэн ч надад хэлээгүй ш дээ, итгэж чадахгүй нь тэгээд юунд надад тийм сайн байсан юм бэ? Надаас юу хүссэндээ тэгсэн юм бэ? Чамайг үзэн ядаж байна, зүрхийг минь зүссэн чамайг би үзэн ядаж байна.’ Өлзийгийн саяхан баясан байсан сэтгэл тэрхэн 2 үгийг сонсоод 180 градус эргэв.“Миний хайр яасан? халуураагүй биз дээ, яагаад улаан лооль шиг улайчихваа” гээд Амарыг духан дээр нь гараа тавихад Өлзий гэнэт ухаан орон цочиж “Аан зүгээр зүгээр, харин бага зэрэг халууцаад” гэхэд нь “Заза ийм нимгэхэн хувцаслачихаад халууцдаг овоо чийрэг юм аа” гээд Амараа инээд алдав.
Сүхээг үдэж өгчихөөд Өлзий Амараад хандан “Чи өнөөдөр юу хийх гэж байна. Хоёулаа орой нэг газар оръё тэгэх үү?” гэхэд “Өө тэгсэн ч яахав би өнөөдөр хийх юмгүй. Ээж ажлаар нэг тийшээ явчихсан тэгэхээр орой гэр лүү санаа зовох асуудалгүй” гээд Өлзийг тэврэхэд түүний сэтгэлийг дулаацуулж чадаагүй ч ядаж л биеийг нь дулаацуулж чадаж байлаа. “Одоо ингээд л тэр найз охин дээрээ очно, тэгээд тэр 2 хамтдаа байна” хэмээн Сүхээг хардах хардалт нь охиныг үл тайвшруулах бөгөөд “Би ч гэж дээ, түүний хажууд Амараатай хамт яваад л яасан ч гэж Сүхээг хардах билээ, одооноос Амараадаа илүү сайн хандаж түүнийгээ жаргаана” хэмээн бодоод Амараагаа харвал нэг даарчихсан өрөвдөлтэй хүн хажууд нь алхах нь яг л жоохон хүүхэд шиг, өөрийн эрхгүй хайр нь хүрч хацар дээр нь үнсэв.
“Өлзий чи яасан их ууж байна аа, одоо ингээд согтлоо штээ. Хоёулаа явах уу?” гээд Амараа Өлзийгийн гарт байсан архийг авахад Өлзий “Өөөөөө чи миний архийг өг л дөө, өгөхгүй бол би уурлана шүү. Хоёулаа ерөөсөө танайд очьё ээж чинь байхгүй штээ тийм биз дээ. Чи намайг ерөөсөө гэртээ аваачиж байгаагүй штээ. Чи яагаад тэгдэг юм. Өнөөдөр л танайд очихгүй бол би чамтай дахиж дуугарахгүй шүү” хэмээн аль хэдийн согтчихсон тул юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Амараа Өлзийг гэрт нь хүргэж өгөх гэсэн ч Өлзий шалсаар байгаад тэднийд очихоор болов. Тэр 2 Амарын гэр рүү таксидан явах замд Өлзий Амараагийн мөрийг дэрлэн олон юм ярин сууна.
Урин дулаанаар ээх наран тэнгэрээс мишээн, олон хүн холхилдсон хотын гудамжийг ширтэнэ. Бөртийх ч үүлгүй тэнгэрт мандах нарны доор сэтгэл дүүрэн хүмүүс инээд алдан алхах бөгөөд айл гэрүүд жаргал дүүрэн өглөөний цайгаа хамтдаа ууцгаах нь Улаанбаатарын нэгэн сайхан өглөө эхэлснийг илчлэх мэт. Энэ л сайхан өглөө Өлзийгийн бие тун ч тавгүй байлаа. Сүхээд шарлахсандаа шөнөжингөө архидчихсан бас орой болсон зүйлсээс юу ч санахгүй байлаа. Ямар сайндаа одоо хаана байгаагаа ч мэдэхгүй байв. Тэрээр дотуураа өмсөж байсан подвольктойгоо танихгүй орон дотор толгой тархи нь дэлбэрэх нь үү гэлтэй өвдөнө. Хажууд нь ширээн дээр аяга ус бас нэг цаасан дээр бичиг байлаа. Бичгийг аван уншваас “За архичин охин арай гэж сэрэв үү. Чи манайхаас гараад би буруу таамаглаагүй бол надаас асуух асуултаар дүүрэн надтай уулзах байх. Ямар ч байсан өчигдрийг хамтдаа гоё өнгөрөөсөн шүү. Амараа” гэсэн байв. “Өчигдрийг хамтдаа гоё өнгөрөөсөн гэнэ ээ” гээд Өлзий айдсаар дүүрэн юу болсныг санах гэж оролдсон ч юу ч санахгүй байгаа нь үнэхээр шаналалтай. Бушуухан хувцасаа өмсөөд үс гэзгээ янзлан тэдний хаалгаар гартал хажуу талын хаалганаас Энэрэл гарч ирэв...

17 comments:

  1. Үргэлжлэл байгаа мэдээж хихи. За удаан хүлээлгэсэн болохоороо айм ихийг бичсэн шүү. Утга мутга харилцаа холбоон дээр нь алдаа байвал гүнээ хүлцэл өчиййй хаха..

    ReplyDelete
  2. зиа яанааа.. айхтар юм болох гээд л байдаг :D

    ReplyDelete
  3. chi ingej zevuun duusgahaa bolioch

    ReplyDelete
  4. uu laitai laitai heheh odoo goe boljiin shd shuumjleh um alga gsn hehehe

    ReplyDelete
  5. aaaaaaaaaaaaaaaaaaaa ter 2 taarchlaashdeee
    nogoodox ni tgd buruu oilgogdoood boon budlian bolood beeshdeeeeee

    xurdan shireldeeg ni gargaarai:p

    ReplyDelete
  6. marzan boljiin shyy,

    ReplyDelete
  7. aaaaaaaaaa yu bolj bnaaa ain

    ReplyDelete
  8. aldrai ohin chi amgalan tsengen jarga, aaviin hyygiin zyrhiig amgalan amidralaas n suga tatan av, avsan zyrheen avdarandaa hiin tsoojil, nam tsoojil tyyniig, ahin durlahgyi boltol n avdarnihaa eroold nuutsal, aan tiin martah n dohloo aldrai ter zyrhiig aminchhan hairaar tetgej yavaarai,

    ReplyDelete
  9. hihihi ene nadaa zoriulj bichsiimoo esuul Olziidiimo :P yamartaich gogo yum bichsend dnks hen ingedegiig ni medku blr haramsaltai yumoo

    ReplyDelete
  10. yadjiihad taaraldchihiin. humuus solongos kinon deer dandaa neg n deeshee haraad, nuguu n dooshoo harjiigaad yylzaj chadahgui zurchxiin geed shuumjleed l bdag. Jinhneesee tegj zurdug l yum bna lee.tegsen chin ene deer taarchlaa shd, odoo yanaa.

    ReplyDelete
  11. hihi ene chini mongol zohiol beehgu yo :P

    ReplyDelete
  12. yoo urgeljlel ni hehe uhlee shu ntr goy boljee

    ReplyDelete
  13. goe goe yadgiin sain shireldyyleed l bai gsn hehe

    ReplyDelete
  14. Хөөе ямар эгзэгтэй дуусчихваа, үргэлжлэлийг нь хүлээж байна шүү.

    ReplyDelete
  15. dajgui bnaa hehe harin suhee chin hen bilee sorry

    ReplyDelete
  16. suhee chini Amaraagiin naiz sht.

    ReplyDelete