Friday, November 14, 2008

Хүлээсээр л...

Яаран яаран болзоондоо гүйхэд
Яг тэр жаргаж буй нарны цацраг шиг
Ягааран туяарах өхөөрдөм хацар нь

Ямар их аз жаргалтайг нь илчлэх мэт

Зөвхөн хоёулхнаа байх энэхэн мөчийг
Зүүрлэшгүй ихээр мөрөөдсөн юм болохоор
Залуугаа хүлээх тэр л хэдхэн хоромд
Зүрх нь зогсолтгүй булиглан догдолсоор..

Харийн нутагт өнгөрүүлсэн олон сар хоногуудад
Хором бүхэнд алгасалгүй түүнийгээ үгүйлсэн
Хонгор минь чамдаа хайртай хэмээн сэтгэлдээ шивнэн
Хөнжилдөөн шигдэн уйлсан шөнүүд өчнөөн байсан

Дүүлэн нисэх хос тагтаа хайр дүүрэн жиргэх мэт

Дүрсгүйхэн түүний инээмсэглэл жаргал дүүрэн мишээх мэт
Дурлалт залуус хажуугаар нь сэтгэл дүүрэн алхах мэт

Дуулгаваргүй зүрх нь цээжинд нь догдлолоор дүүрэн цохилох мэт

Цагаа харлаа хорин минут, дахин харлаа гучин минут
Цэмцийх тэнгэр үүлээр бүрхэж эхэллээ, хүлээсээр

Цөхрөхгүй тэвчсээр, ирнэ гэсэн итгэлээр ширтсээр
Цаанаа л нэг гуниг түүнийг нөмөр ч эхлэв, хүлээсээр л

Бүртийх үүлгүй байсан тэнгэр зангаа өөрчилнө

Борооны бяцхан дуслууд хацар даган шиврэнэ
Болзоондоо ирэхгүй байгаа залууг горьдон хүлээнэ

Баяр хөөр, жөргөл дүүрэн харц гунигаар солигдоно

Хөөрч догдолсон сэтгэл нь бага багаар дундарсан ч
Хүсэл болсон түүнийх нь төрх сэм сэмхэн бүдгэрсэн ч
Хайрыгаа санагалзсан зүрх нь аажим аажмаар цөхөрсөн ч
Хүлээсээр л,ирэх зүгийг нь ширтэн хүлээсээр л...


PS: "Хайртыгаа битгий удаан хүлээлгэж байгаарай! :D"

2 comments:

  1. ene ni goy shuleg bna shuu Hen zohiosii?

    ReplyDelete
  2. Enchee bi uul zohioson shulgee bicheelaaganii chi oihgu beenoo :P

    ReplyDelete