Saturday, February 21, 2009

Ойлгох албагүй..


Madonna-Frozen /Уншжаахдаа энэ дууг сонсоороо/
...
.....
...

Амь тэмцэн тэр ёроолд би орилдог
Авраач намайг та минь, тарчилж дууслаа
Агаар салхи гэдгийг би мартаж орхижээ
Алга гэж үү, намайг сонсох хэн нэгэн

Хүсэлгүй бас мөрөөдөлгүй утсан хүүхэлдэй шиг
Хүлээсийг минь тайлаад өгөөч, намайг суллаач
Харгислал, үзэн ядалт, худал хуурмаг дунд
Хэнийг ч юм түүнийг сэтгэл минь далланa

Тэвчээр минь барагдаж дууслаа, чадахгүй
Түнэр харанхуй дунд яг л хар дарсан зүүд шиг
Тоос татсан гэрлийг асаах товчийг дарахгүй
Тэнэглэл мунхаглал дунд төөрсөөр замаа олохгүй

Сүүмийх гэрлийн үзүүр ч надад үзэгдэхгүй
Салхины өчүүхэн чимээ ч надад сонсогдохгүй
Санаа алдаж ч би чадахгүй, амьсгаа гарахгүй
Сэрүүн зүүднийхээ хар ертөнцөд би жаргахгүй

Мэдэхгүй чадахгүй холдооч намайг тайван орхи
Минийх бишээ наад бодол чинь, зайлаад өгөөч
Мөстсөн зүрхээ би цээжиндээ гуниглан тэврээд
Мөнхийн ёроолдоо чимээгүй үлдэе дээ.. баяртай...

Wednesday, February 18, 2009

Орд ордынхны үнсэлт

Ниг газраас орчуулж тавьсан болохоор ойлгомжгүй байвал уучилна буй заа..
Миний герман хэл тааруухан :D



Хонь – Зоригт хоньнууд

Хоньны ордныхны үнсэлт нь зэрлэг түрэмгий байдаг. Тэд бүхнийг мөн хамгийн шилдэгийг нь авахыг хүсдэг, үнсэлтэнд ч гэсэн. Үнсэлцэж байх үед нь түүний партнёр нь агаар авах ч боломж бараг байдаггүй. Эр хоньнууд нь хамгийн сайхан уруул, бусдаас огт өөр арга барилтай үнсдэг бүсгүйчүүдийн эрэлд гардаг. Эм хоньнууд үнсэлцэх үедээ санаачлагыг гартаа авах дуртай боловч шууд ингэж дайрахад нь нөхөрсөг чанар нь түүнд саад болно. Тиймээс тэд партнёраа анзаараагүй байхад нь илүү тачаангүй үнсэж чаддаг байна.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Нум, Арслан, Хилэнц
Бага тохирох: Үхэр, Матар, Мэлхий


Үхэр- Өмчирхөг үхэр

Үхрийнхний үнсэлт хүсэл дүүрэн бөгөөд Вэнусын билэгдлийн гүн сэтгэлийн хөдлөл болон дур хүслийг биелүүлж өгдөг. Уг билэгдлийн дотоод хүч нь үнсэлтийнх нь угт тусгагдсан байдаг байна. Хэрвээ Үхрийхний сэтгэл санаа таатай байвал, үнсэлтэнд нь ч бас нөлөөлдөг. Мэдрэмтгий зан нь давамгайлж байдаг. Сэтгэл нь таагүй тохиолдолд түрэмгий зан болон биеэ барих чадвар нь хэлбэлздэг. Эр үхрүүд тийм Фантаз дүүрэн үнсдэггүй, гэвч их эрчимтэй шунан үнсдэг. Партнёраа удаан хүлээлгэхгүйн тулд аль болох л хурдан эхэлдэг юм байна. Эм үхрүүд нь эрийгээ бодвол илүү сонирхолтойгоор үнсэлцдэг бөгөөд заримдаа түүний үнсэлт нь илүү сэтгэл татам байж чаддаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Жинлүүр, Мэлхий, Охин
Бага тохирох: Хонь, Нум, Арслан


Ихэр- Гайхалтай ихрүүд

Ихрийнхний үнсэлт өдөөж өгсөн байдаг бөгөөд партнёраа эрхэндээ оруулдаг. Уг хоёр нүүртэй ордныхон хүсэл тэмүүллээ айдсаасаа болж нууж өгдөг. Үнсэлт нь ч мөн үүнтэй төстэй байдаг байна. Тэд түрэмгий, өдөөж өгсөн байдаг боловч үнсүүлж байгаа хүн нь уг сэтгэл татах увидасных нь цаана ихрүүд юуг хүсэж байгааг голцуу мэддэггүй. Эр ихрүүд болгоомжтой, энхрий үнсэлцдэг. Түүний үнсэлт нь өөртөө татах хүч болон соронзлогдмол байдлыг агуулж байдаг. Нэг өдрийн дараагаар үнсэлт нь чамайг хатгаж ч мэднэ. Эм ихрийнхнийх эрээсээ илүү сонирхолтой, илүү тачаангуй байдгаас биш ондоо шинж чанаргүй юм байна.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Арслан, Жинлүүр, Хумх
Бага тохирох: Мэлхий, Матар, Охин


Мэлхий-Сэтгэлийн хөдлөлтэй мэлхийнүүд

Мэлхийнхний үнсэлт эрчимтэй, удаан, цуцашгүй байдаг. Усны билэгдэлд багтдагаараа тэд хэзээ ч үнсэлтэнд ханадаггүй. Аяндаа мордохын тулд мэлхийнхэн ямар ч байсан тогтвортой харилцаа бүхий партнёрын эмоушнал найдвартай байдлалыг шаарддаг. Эр мэлхийнүүд үнсэлтийнхээ явцад мэдрэмжиндээ илүү их сэтгэгдэлийг өгч чаддаг. Тэд үнсэлтээрээ өөрийн партнёраа хангахыг эрмэлздэг. Голцуу маш удаан үргэлжлэх уг үнсэлтийнх нь ард өөрийнхөө сэтгэлийн найдвартай бус байдалд шаналсан, эмзэг мэдрэмтгий залуу нуугдаж байдаг. Эм мэлхийнүүд партнёртайгаа урт хугацааны үнсэлтээрээ Рекордын номонд бичигдэж ч чадна. Гэлээ ч уг удаан үргэлжлэх үнсэлтэндээ залхана гэж үгүй. Эрүүдтэйгээ харьцуулахад түүний үнсэлтэнд нь илүү их сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл агуулагдаж байдаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Загас, Охин, Хилэнц, Үхэр
Бага тохирох: Ихэр, Нум, Хумх


Арслан-Эзэрхэг арслан

Арслангууд чадварлаг, эзэрхэг үнсэлцдэг. Түүний эротик үнсэлт нь ялан дийлсэн, оргилсон байдаг. Энэ нь дотогшоогоо болон оюун санаанд нь тусгагдаж өгдөг. Арслан нь тайзан дээр уянгын жүжиг театрын маягаар гарч ирдэг. Түүний оргилуун үнсэлт нь партнёр нь түүний насан туршдаа мартахааргүй тийм идэвхитэй, чадварлаг. Эр арслан үс болон арьс оролцуулан үнсэлцдэг. Тэд үнсэлтийн хамтрагчаа экстасид аваачихыг зорьдог. Үүнд нь заримдаа бүр шүднүүд нь тус болж ч мэднэ. Эм арслангийн үнсэлт нь газар дээрх тэнгэр шиг. Уг галын билэгдлийн төлөөлөгч нар нь бүрэн дүүрэн төгс үнсэлцдэг байна. Партнёр нь цаг хугацаа зогсож, бүхэл дэлхий үнсэлцэж буй хүнийг нь тойрон эргэж байгаа мэт итгэдэг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Хумх, Нум, Хилэнц, Жинлүүр
Бага тохирох: Үхэр, Матар, Охин


Охин- Тогтвортой охин

Охины ордыг олж төрөгсдийн үнсэлт нь шийдэмгий, аятайхан байдаг. Магадгүй үүгээрээ тийм ч сэтгэл хангалуун бус бөгөөд бага хэмжээний зугааг авч чаддаг. Мэдээж өөрийн ёс суртахуун болон аминчхан зангаа хойш нь тавьбал партнёрыг нь гэнэтийн сайхан үнсэлт хүлээж байдаг. Түүнчлэн уг Газрын билэгдлийн хангалтгүй хүсэл тэмүүлэл нь иймэрхүү үнсэлтэнд мэдрэмтгий болж өгдөг. Охины ордны эрчүүд нь үнсэхэд бэлэн, шийдэмгий, нямбай, итгэлтэй болсон үедээ л үнсдэг. Дурласан Ромеогийн дүрд тоглоход түүнд хэцүү байдаг. Түүний романтик дүр төрхнийх нь хүч нь сул хөгжсөн. Эм охид үнсүүлэхийг, жолоодхыг хүсдэг. Партнёр нь энэ бүхнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Анхныхаа ичимхий үнсэлтээсээ л тэр жинхэнэ Үнсэлтийн аваргыг олж чадна. Тухайн өдрөөсөө хамаарах түүний хүсэл тэмүүлэл нь үнсэлтийн хамтрагчдаа гэнэтийн бэлэг барих болно. Бүх л үнсэлтээ, бүүр бяцхан зугаацал байсан ч чухлаар хүлээж авдаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Матар, Үхэр, Загас, Мэлхий
Бага тохирох: Хилэнц, Арслан, Жинлүүр


Жинлүүр- Амьдралын амт дүүрэн Жинлүүр

Жинлүүрийнхний үнсэлт олон талтай , солигдмол байдаг. Түүний эхэн үеийнх нь зураглал Агаарын билэгдлийг энхрий-романтик болон оргилуун-тачаангуй үнсэлтүүдийн хооронд хэлбэлзүүлдэг. Ямар ч үнсэлт нь хоёр дох шигээ байхгүй, Жинлүүрийн үнсэлтийн тоглоом нь сонирхолтой, гоё сайхан. Тэдний авьяас нь үнсэлцэх үедээ ч сэтгэгдэл үлдээж чаддаг. Даанч тэд өөрсдийн сэтгэл санааны хэлбэлзлийн золиос нь болохоос гадна заримдаа хэтэрхий олон ааш гаргадаг. Жинлүүрийн ордны эрчүүд дэлхий дээр жинхэнэ үнсэлтийн мэргэжилтэнгүүд юм. Тэд хамтрагчийнхаа юуг хүсэж байгааг нь маш сайн мэдэрдэг бөгөөд хамтрагчийнхаа ихэнх хувийг баярлуулж чаддаг. Тэд бараг цуцашгүй Үнсэх чадварыг эзэмшсэн. Эм жинлүүр нь амьдралд хайртай, таньлын хүрээ ихтэй хүмүүс. Үнсэлт нь тэдний хувьд харилцааны чиг хандлагатай. Уг сээтгэнэлийн төрөл нь сонголтонд нь нөлөөлдөг. Үнссэн хүмүүсийнх нь зарим нь шууд л түүний зорилгод автоматаар ордог. Уг Агаарын билэгдлийн бүсгүйчүүд сонгох дуртай бөгөөд эр жинлүүрээ бодвол мэдрэмж багатай.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Хумх, Ихэр, Үхэр, Арслан
Бага тохирох: Хилэнц, Матар, Охин


Хилэнц - Дүрэлзсэн хилэнц

Дурыг өдөөгч хилэнцийн үнсэлт нь зогсолтгүй, шунаг байдаг. Хэрвээ хамтрагч нь сайн дураараа дагахгүй бол түүнийг үл тоон ялан дийлдэг. Үнсэлцэхэд түүний оргилуун шинж чанар нь гол дүрд тоглодог. Хилэнцүүд жолоодлогоо маш дураараа дагадаг бөгөөд энэ нь түүнийг хэрцгий үнсэгчид мэтээр харагдуулна. Үнсэлт нь илүү их зүйлийн эхлэл хэсэг нь ч байж болох юм. Ямар ч хилэнцийг зүгээр үнсээд л орхих боломжгүй. Үнсэлтээрээ тэд асар их энэргийг өөрөөсөө чөлөөлж өгдөг. Хамрагчидад нь хөлөн доорх газар алга болсон мэт санагддаг байна. Хилэнцийн үнсэлт партнёраа бараг л идчихдэг. Энэ нь заримдаа бага зэрэг болгоомжгүй, хэрцгий байдаг. Хамтрагч бүр нь үүнийг нь зөвөөр хүлээж авч чадахгүй. Хилэнцийн эмэгтэй өөртөө соронзон татах хүчийг агуулдаг. Үнсэлцэх үедээ дээд зэргийн биеэ барих чадвар болон өөрийгөө үл хянах хоёрын хооронд хэлбэлздэг. Халуун гал дөлтэй үнсэлтэнд нь партнёр нь хайлдаг. Хилэнцийнхний үнсэлт үргэлж эротик үнэлгээг авдаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Үхэр, Хонь, Загас, Арслан
Бага тохирох: Ихэр, Жинлүүр, Хумх


Нум – Илэн далангүй нумууд

Галын билэгдэл болох нумын ордныхны үнсэлт нь хэтрүүлэх шинж аястай. Байнгын солио, адал явдлын дараа ч нумууд бууж өгөхийг хүсдэггүй. Нумынхан ялан дийлж чаддаг байх хэрэгтэй. Тэр өөрийгөө ялан дийлж чаддаггүй, энэ нь үнсэлцэх үед нь ч харагддаг. Түүнд дайралт дутагддаг бөгөөд үнсэлцэхдээ байнга хүйтэн хөндий байдаг. Хэрвээ тэр сэтгэгдэл үлдээхийг хүсвэл хамтрагчаа сэтгэлээсээ үнсдэг бөгөөд өөрийн үзүүлбэрээр гайхшруулахыг эрмэлздэг. Нумын эрчүүд өөрийнхөө илэн далангүй байдлаараа үнсэлтэндээ гайхуулахыг хүсдэг. Түүний хэтрүүлэх байдал нь хамтрагчид нь илүү сонирхолтой санагдаж магадгүй юм. Эмэгтэй нумыхан эртэйгээ адил үргэлж анд гардаг бөгөөд үнсэлцэхдээ хамтрагчаа агнахад бэлэн байхыг хүснэ. Ангийн олз маань үнсэлтэнд давамгайлж болохгүй. Хэрвээ тэгвэл нумын бүсгүйн сонирхол нь маш хурдан буурдаг. Тэд хэзээ, яаж гэдгийг, ялангуяа ритмыг тохируулж өгдөг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Хумх, Жинлүүр, Ихэр, Арслан
Бага тохирох: Охин, Матар, Үхэр


Матар – Үнэнч Матар

Матрууд дэг журам, контроллтой үнсэлцдэг. Газрын билэгдэл нь байнга түүнийг харилцаанд анхаарахад нөлөөлдөг. Үнсэлцэхдээ Матрууд томоотой, биеэ барьсан, удирдлагатайгаар ханддаг. Үнсэлцэгч партнёр нь матрынхны өөрийгөө үнсэлтэнд тэр чигт нь зориулахыг ховорхон амсана. Үнэнч, тэнцвэртэй, хариуцлага хүлээх чадвартай байдал нь матрын гол шинж чанарууд юм. Матрын эрчүүд партнёрынхаа төсөөлж байснаас ч илүү тэвчээрийг үзүүлж чадна.Үнсэхдээ ч мөн адил түүний тэсвэр хатуужил, хүсэл эрмэлзлэл, хичээл зүтгэл нь эхний эгнээнд жигсаж байдаг. Матрууд хэзээ ч бууж өгдөггүй бөгөөд сул чөлөөтэй үедээ ул суурьтай үнсэлцдэг. Матрын бүсгүйчүүл маш амархнаар үнсэлцэх зүйлд нь туслалцаа хэрэгтэй мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Түүний биеэ барих байдал нь хамтрагчидад нь ийм сэтгэгдлийг өгдөг байна. Уг газрын билэгдлийн бүсгүйчүүл нь харагдаж байгаа шигээ тийм ч фантазгүй хүмүүс биш юм.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Үхэр, загас, Мэлхий, Охин
Бага тохирох: Хонь, Нум, Арслан, Хилэнц


Хумх – Уран бүтээлч хумх

Хумхын үнсэлт сэргээж өгдөг. Тэр хараат бус хайр, байнга шинийг эрэн хайх сонирхлоо үнсэлтэндээ ч бас өгч чадна. Сээтэгнэл, үнсэлт аль алинд ерөнхий байдлыг хадгалдаггүй. Түүнийг Үнсэлтийн өөрчлөгч, шинийг нээгчээр тодорхойлж болно. Хумхынхан их сониуч бөгөөд зөвхөн үнсэлтэнд ч бус бүх зүйлд байнга шинийг оролдож үзэхийг хүсдэг. Ямар нэгэн шинэ зүйл түүнд байнга эрч хүч өгдөг бөгөөд үнсэлцэгч хамтрагч ямартаа ч уйдахгүй. Агаарын билэгдэл нь байнгын бүтээлч байдлаар дүүрэн бөгөөд үнсэлтэнд нь ч мөн адил үүгээрээ нөлөөлдөг байна. Хумхын эмэгтэй партнёртайгаа үнсэлцэхдээ байнгын шинэ төрлөөр угтдаг. Түүний нээх чадварын баялагт хязгаар гэж үгүй.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Ихэр, Нум, Хонь, Жинлүүр
Бага тохирох: Охин, Үхэр, Хилэнц


Загас – Фантаз дүүрэн загас

Загасныхны үнсэлт идэвхгүй, эмзэг мэдрэмтгий. Тэд амьтдын тойрогтоо хамгийн идэвхгүй үнсэгчид. Түүний хаагдмал байдал, дотоод биеэ барилт нь үнсэлтийг өөрийн гартаа авахад нь хэцүү болгож өгдөг. Үнсэлцэхдээ тэд өөрсдийн нууцлагдмал Аурад халхагдаж байдаг. Тэд үнсэлтэндээ гэхдээ бүхнээ ч бас зориулж чадна. Загасны эрчүүд үнсэлцэхдээ байнга нэг зүйлийг өөртөө амладаг. Хамтрагчийнх нь сэтгэлийн итгэл нь загасынхны дотоод үнсэлтнийх нь уг үндэс болж өгөх. Үнсэлт нь өөртөө үргэлж хүсэл тачаал, романтикийг агуулж байдаг. Эм загас үнсэлцэх үестээ өөрийн мэдрэмжтэй хүсэл, сэтгэл хөдөлгөмөөр уруу таталтаараа дур булаадаг. Тэд биеэ барьсан, маш мэдрэмтгий үнсэлцдэг. Загасын бүсгүйчүүд харилцаанд сэтгэл хөдлөлөө дарж сурах, гэхдээ хувиа бодсон байхаас зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал түүнийг Партнёртай нь ямар ч үггүй холбож өгч чадна.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Мэлхий, Матар, Үхэр, Охин
Бага тохирох: Хонь, Нум, Хумх, Хилэнц

Saturday, February 14, 2009

Сонголт... /өгүүллэг/

Солонго яг тэр мөчид түүнийг ингээд бүр мөсөн алдах гэж байгаагаа ухаарсан мэт сандрангуй араас нь гүйж яваад цасан дээр хүчтэй гэгч хальтарч унав. Дагзаараа хүчтэй унаснаас болж түрхэндээ толгой нь балартаж, арай гэж толгойгоо өргөн урагшаа харваас хажууд нь нэг хүний сүүдэр үл ялиг бүдэгхэн сүүмийнэ.

- Анхаа намайг уучлаарай. Найз нь чамайг тэгж гомдооё гэж бодоогүй штээ гэхэд нь

- Анхаа чинь чамайг уучлах байлгүй дээ гэж нэгэн танил хэрнээ тэрхэн зуур санаанд нь орж ирэхгүй байсан хоолой аажуухан шивнээд, Солонгоог эелдгээр тэврэн босголоо.

Тэр дулаахан цээж Баясаагийх байсан юм. Яагаад ч юм Солонго Анхаа хоёрыг ам муруйхад Баясаа гараад ирдэг бөгөөд байнга Солонгын талд орж түүнийг тайвшруулан өөр зүйлд санааг нь сатааруулах гэж бүх байдгаа зориулдаг нэгэн байлаа. Солонго ч Баясаад итгэж, хамаг зүйлээ ярин ийм найзтай байдагдаа өөрөө өөртөө ч атаархдаг байв.

-Чи энд юу хийж байгаа юм бэ?


- Сая харин нохойгоо салхилуулангаа энэ хавиар алхаж яваад, чамайг гүйж байгаад хальтраад унахыг чинь харан санд мэнд гүйгээд ирлээ.


-Баярлалаа. Би чамд баярлалаа гэдэг үгнээс өөр юм хийж чадахгүй их муу найз юм даа гээд Солонго санаашран бодсоноо гэнэт Анхаагийн явсан зүг рүү зог тусав. Гэтэл ч удсангүй түүний бодлыг таслан


- Манайд очиж халуун юм уугаач, одоо энэ харанхуй гудамжаар явж болохгүй ээ. Тэгээд ч өдийд Анхаа мэлээн холдчихсон байх. Маргааш утсаар яриад үзэхгүй юу даа гэж ахын ёсоор түүнд санаа тавих Баясаагийн үгийг Солонго анхааралтай сонсов.

“Нээрээ ч тийм дээ. Би одоо хаашаа ч гэж түүнийг хайх билээ” гэж бодон Баясааг даган алхсан ч түүний зүрх байн байн Анхаагийн явсан зүг рүү харахад хүчлэнэ.
Баясаагийн гэрт тэрээр хэд хэдэн удаа ирж түүний хийсэн амттай хоолыг иддэг байсан. Эгээтэй л гэрийх нь нэгэн хүндэт зочин мэт байдаг байв. “Үнэндээ Анхаа бид хоёрын хэрүүл миний одоо энэ хүнтэй байгаагаас л болсон шүү дээ. Анхаа л муухай хартайгаараа бүхнийг ургуулан бодож, надад итгээгүй штээ. Ер нь би ямар буруу юм хийсэн юм. Миний сайн найзыг хүлээж авахгүй бол би ч бас Анхааг хүлээж авч чадахгүй” гэж нэг өөрийгөө буруутган эргүүлж өөрийгөө зөвтгөн нэг л мэдэхэд гүн бодолд автчихсан сууж байлаа. Түүний бодлыг яг таасан мэт Баясаа

-Анхаа чамайг ойлгох байлгүй дээ. Би чиний буруу юм хийгээд явахгүй гэдгийг чинь мэдэж байна. Миний найз битгий санаа зов доо. Бүх юм зүгээр болох байх гэхэд нь


-Хэхэ чи хүний бодол уншдаг юм биш биз Баясаа айн.Намайг надаас илүү мэдэх юмаа гээд бага зэрэг инээхэд нь


-За ашгүйдээ юутай ч инээлгэж чадлаа шүү гээд доош харан суухад нь Солонго Баясаа руу сэмээрхэн ширтэв. Хоёр жилийн турш найз гэж явахдаа Солонго Баясааг хэзээ ч ингэж нягталж ажиж байгаагүй мэт. Өтгөн хөмсөг түүндээ хөөрхөөн зохицчихсон хос нүд, монхордуухан хамар, уруул,,, уруул нь ямар гоё юм бэ, эр хүний уруулыг анх удаа ингэж шуналтай ширтэнэ. “Манай Анхаагийн уруул тэгэхдээ илүү гоё л доо” гэж өөртөө хэлсэн ч Баясаагийх харааг нь булаасан хэвээр. Баясаа гэнэт толгой өргөн түүн рүү харвал Солонго хэрэг хийсэн хүүхэд шиг сандран аягатай цай руугаа хурдхан харж амжив.


Дүүд дүүд дүүд дүүд дуудсаар л утсаа авах шинж алгаа энэ Анхаа. Ингэж Солонгоогийн дуудлагаас татгалзсан өдрийн тоо гуравт хүрэв. Солонгоогийн өдөрт бичдэг байсан мэссэжнийх нь ч тоо ч буурч цөхөрч эхлэв.

-Odoo uurlahaa boli l doo. Namaig oilgood itgeed uuchilchih l daa.

Send товчийг дараад Солонгоо хариу хүлээлгүйгээр утсаа ор руугаа шидчихээд эргээд явах гэтэл хариу мсж ирэх янгинасан чимээ өрөөгөөр хадав. Солонго чихэндээ итгэж ядан, баярлах сандрах 2 давхцаад утсаа шүүрч аван уншваас

-Araas mini ireh bolwuu gej bi ter zamaar udaan alhsan daa. Butsaad ochtol chi Baysaataigaa baisan shte. Bi buruu bodooguiee. Odoo buh yum duussan.

Утасны дэлгэцэн дээр нэг юм дусахад Солонгоо өөрийн мэдэлгүйгээр уйлж байгаагаа анзаарав. “Бүх юм яагаад ийм болчихвоо. Одоо би юу гэж тайлбарлах вэ. Баясаад би яав ч буруу өгч чадахгүй. Миний л тэнэгийх... миний л тэнэгийх...” Түүнийг уйлахтай зэрэгцэн тэнгэрээс намуухан цас хаялж эхэллээ.

Хоёр хоног гэрээсээ толгой цухуйлгалгүй, үхсэн мэт орондоо хэвтэнэ. Утсанд нь дуудлага байн байн ирэх бөгөөд ангийнх нь найзууд мөн хэргийн зангилаа болсон Баясаа хамгийн ихээр залгана. Утсаа аваад

-Байна уу

-Гэртээ байгаа юм уу


-Харин тийн. Бие жаахан өвдөөд гармааргүй байж л байна даа. Яасан?


-Би танай үүдэнд байна. Надтай хальтхан уулзаач тэгэх үү?


-Аан за ок одоо гараад очлоо.

Төмөр хаалгыг түчигнүүлэн онгойлгоод харваас Баясаа нэг даарчихсан амьтан Солонгоогийн гар руу нэг юм сарвайна. Ажиглаад харвал жижигхэн зүрхэн төмөр сав байлаа. Баясаа тэрийгээ Солонгоогийн гарт атгуулвуу гүй юу сандраад шатны уруу гүйхээрээ нэг алга болов. Солонго хэсэг бодолд автаад гайхах сандрах давхцан яаравчлан савыг нээн харваас дотроос нь мөн адил гурван ширхэг жижигхэн зүрхэн шоколад, ёроолд нь дөрөв нугалсан цаас байх нь тэр. Задлан уншвал..

-Чамайг одоо гайхахыг чинь мэдэж байнаа. Гэхдээ Солонго өнөөдрийг хүртэл би чамд сайн байсан юм шүү. Гэхдээ би Анхаа та 2т төвөг удахыг хүсээгүй. Гэхдээ өнөөдөр л би чамд сэтгэлээ нээхгүй бол дахиж хэзээ ч чадахгүй юм шиг санагдаад. За юутай ч чамд гэгээн Валентины өдрийн мэндийг хүргье.

Энэхүү захиаг уншаад Солонгын сэтгэл яагаад ч юм уужраад явчихав. “Тэр надад сайн юм байжээ. Одоо би хэдийг хүртэл Анхааг бодож шаналахав дээ. Нэгэнт өнгөрсөн юман дээр. Надад хайртай хүн байхад, над руу ирэхээ өнгөрсөн тэр хүнийг хүлээгээд ч яах юм билээ. Ухаанаа дагасан нь энэ удаад зөв байхаа. “ хэмээн бодоод нэг шоколадаа гарган амтархан идэж суув.

....

“Энэ бүхэн өнгөрөөд нэгэнт хоёр жил болчихож, яг энэ өдөр тэр муу новш надад хайртай дуртай гэж байж билээ. Гэтэл одоо би түүний надад үлдээсэн зүйлийг устгахаар эмнэлэгт сууж байдаг. Амьдрал чи надаар юунд ингэж хатуу тоглоно вэ. Энэ бүхэн хэрвээ тэр л үед би тэрмүүг дагаж яваагүйсэн бол, тэгсэн л бол бүх юм өөр байх байсан.” гэж бодонгоо өглөөхөн Баясаатай хэрэлдсэнээ бодон суулаа...


-Баясаа найз нь чамд гоё мэдээ хэлэх үү?


-Юу вэ. Би завгүй байна штээ, маргаашийн тайлан хамгаалах гээд хийх юм их байна штээ


- Заа боль л доо, яасан өөдгүй юм. Хүн чухал юм хэлэх гэж байхад, тэгээд ч би аавд хэлчихнэ ээ, маргааш чамайг харж үзээрэй гэж. Аав дандаа л зөвшөөрдөг штээ.


-Чи юу яриад байгаа юм. Би ямар танай аавын хүчээр энэ хэмжээнд хүрсэн юм уу. Чиний муу эцэг чинь дандаа миний мууг үздэг, хийсэн ажлыг хэзээ ч үнэлдэггүйг чи ч мэдэхгүй л дээ. Бушуухан энэ газраас гарахсан. Аав охин хоёрын боол нь болж гүйцэх нь.


-Чи юу гээд байгаа юм бэ. Миний аав дандаа чиний талд байдаг шт. Тэгээд ч би чамайг хэзээ боолчилчихсон юм. Харин ч чи манай аавын компанид ажилж байгаа даа баярламаар юм. Чамд ийм том ажил олдохгүй шт ээ гэж хэлчихээд арай хатуу хэлчихлээ дээ гэж тэрүүхэндээ Солонго бодон харамсав.


-Чи битгий солиор. Олон юм өөдөөс битгий ярьж бай гэж чамд хэлээ биз дээ гээд яагаад ч юм Солонгоог буйдан руу хүчтэй түлхээтхэв. Солонгоо юу болсныг гайхаж ядан буйдан дээрээс Баясаа руу ширтэхэд Баясаагийн харцанд илт хийсэн хэрэгтээ гэмшсэн төрх тодорсон ч тэрийгээ нуун


-Дахиж битгий надад саад болоорой гээд эргэж харвал Солонгоо


-Баясаа би жирэмсэн штээ. Чи яагаад намайг ингэж түлхэж байгаа юм бэ? гээд нүд дүүрэн нулимстай хоолой нь зангиран хэлэхэд


-Юу гэнээ юун жирэмсэн гээд Баясаагийн дуу түрүүнийхаасаа илүү чангарч


-Юун жирэмсэн, наадхандаа намайг итгэнэ гэж бодоо юу. Тэгээд чи наадхаа миний хүүхэд гэж ичих ч үгүй хуцна даа. Чи тэр муу Анхаатайгаа одоог хүртэл миний араар явдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Балиар бузар эм. Би лав наад хүүхдийг чинь тэжээж чадахгүй шүү.


-Баясаа чи өөрийнхөө юу ярьж байгааг мэдэж байна уу. Чи солиорчихсон юм уу? Яагаад ингээд байгаа юм бэ? Чи надад хайргүй юм гэж үү? Бас юун Анхаа. Бид 2 аль олон жилийн өмнө холбоо тасарсныг чи мэднэ штээ.


-Хааан юун хайр үхсний чинь хайр, чи ийм тэнэг шт ээ. Хэрвээ би чамтай холбоотой болохгүй бол мөрөөдлийн ажилдаа хүрч чадахгүй байсан юм. Тиймээ хүлээн зөвшөөрье танай аав надад тэгэхэд л их тус хүргэсэн. Одоо маргаашийн тавих илтгэл дуусмагц би чиний тэр эцгийн хяналтнаас гарах болно. Яах вэ би чамайг харж явдаг байсааан. Эхэндээ чи нэг л их сэхүүн охин намайг тоож харахгүй тэрмүү балиар юмтайгаа нийлчихээд намайг өөрийхөө зугааг гаргадаг хүн шиг ээ л ханддаг байсан биз дээ. Үгүй гээч чи. Үнэнийг хэлэхэд танай харин тэр халтар чинь чамайг бодвол их ухаантай юм билээ. Над дээр байнга ирж чамаас холдохыг гуйхыг нь яана. Аавыг чинь миний ажиллахыг хүсдэг газарт томоохон байр суурьтайг сонссоноос хойш аманд орсон шар тосыг би тэгээд зүгээр мэдээж алдчихгүй л дээ. Заза чи харин сонсох ёсгүй юмаа сонсчлоо. Одоо нүднээс тонилоотох, чамайг харах хүсэл алга..

Үнэндээ Солонгоод хэлэх үг, уурлах сэдэв ч олдсонгүй. Зүгээр л тэнэг хүн шиг хаалгаар тэр чигтээ гараад явсан бөгөөд сая л ухаан орж одоо эмнэлгийн сандал дээр ирчихсэн сууж байгаагаа анзаарав.” Авхуулах хэрэгтэй, авхуулах хэрэгтэй” гэж бодон сууж байтал түүний нэрийг эмч дуудаадхав....

Тэсэшгүйеэ хүндээр түүний бие өвдөнө. Хойш урагшаа алхаж ч чадахгүй байрандаа зогсож байхдаа гэдсэн дээрээ зөөлхөн дарж “Миний бяцхан хорвоод мэндэлж амжаагүй үр минь, тэнэгхэн ээжийнхээ хийсэн нүглийг уучлаарай. Энэ муухай хорвоод чи минь гарч ирж амьдраагүй нь ч бараг дээр байсан юм болов уу?” гэж зөөлхнөөр шивнэхэнд нь шалан дээр нэг.. хоёр.. гурав дахь нулимс дусахтай зэрэгцэн, Солонгоо хөл нь сулбайж тэр эрчээрэй газарт ухаан алдан уналаа.....


...
Толгой эргэн нүдээ аажуухан нээвэл урд нь нэг хүн зогсоод түүнийг түшин босгож байлаа. Сайн харвал Баясаа

-Алив зүгээр үү? Хамаагүй цасан дээр хурдан гүйж болохгүй шт ээ, толгой нь зүгээр үү?
Солонго эргэн тойрноо нэгд нэгэнгүй харвал өнөөх салаа замын уулзвар дээр Анхаагийн араас гүйж байсан газар зогсож байлаа. Бие нь ямар ч өвчин алга.
-Тиймээ энэ бүхэн зүүд байж зүүд байж гэж чангаар орилоод Баясаагийн гарыг хүчтэй түлхэн, чи надаас холд битгий дахиж надтай холбоо бариарай. Анхаа бид хоёрын замд битгий саад бол гэж орилох шахам хэлээд Анхаагийн явсан зам руу “Тиймээ би энэ замыг сонгоно, би зүрхээ сонсоно... зүрх худлаа хэлэхгүй..” гэж бодоод гүйхээрээ ниг очвол урдаас нь Анхаа түүнийг тосон авав. Чангаас чанга тэврээд
-АНХАА БИ ЧАМДАА ХАЙРТАЙ. гээд баярын нулимсаар өмссөн күртикийг нь мялаажээ.

/Зохиогч: Б.Хулан/



Thursday, February 12, 2009

Хайрын өртэй...



Сэтгэлийн чин чавхдас намайг гэсээр зүглэнэ
Сайхан бүхнээ чи ганцхан над руу илгээнэ
Санах сэтгэл чинь зөвхөн над руу чиглэнэ
Сахиусан дагинаа намайг гэж бодон зүүдлэнэ

Тиймээ би чамд хайрын өртэй
Тэвэрч энхрийлж халамжлах өртэй
Тэр бүхнийг чамдаа би эргүүлж өгөх өртэй

Үгс бүхэн чинь аажмаар зүрхийг минь гавлана
Үнэндээ бодолд чинь ганц би л зурагдсан мэт
Үргэлж хамт нэгнээ хайрлья гэж амлана
Үүрдийн жаргалд хөтлөгдсөн би чамд ховсдуулна

Тиймээ би чамд хайрын өртэй
Тэвэрч энхрийлж халамжлах өртэй
Тэр бүхнийг чамдаа би эргүүлж өгөх өртэй

Чамдаа эрхлэх бие минь хорвоод ганцхан байдаг
Чиний намайг хайрлах сэтгэл нарнаас халуун байдаг
Чамаас над руу нисэх цэнэг үргэлж эерэг байдаг
Чи бид 2 тэгээд л нэг нэгэндээ байнга татагддаг

Тиймээ би чамд хайрын өртэй
Тэвэрч энхрийлж халамжлах өртэй
Тэр бүхнийг чамдаа би эргүүлж өгөх өртэй


Monday, February 2, 2009

Мэдэрч байна уу...


Баяртай байна уу миний сэтгэлд байгаа даа
Бахдаж байна уу бодолд минь цэцгэлсэндээ
Жаргалтай байна уу зүрхэнд минь зурагдсандаа
Зугаатай байна уу хүслийг минь хөтлөсөндөө

Дурлаж байна уу тэнэгхэн аалинд минь
Догдолж байна уу холын болзоонд минь
Сонсож байна уу зүрхний аялгууг минь
Санаж байна уу хэлсэн амлалтыг минь

Мэдэж байна уу байнга санадгийг минь
Мөрөөдөж байна уу байнга хамт байхыг
Хүсэж байна уу байнга үнсүүлэхийг
Хүлээж байна уу байнга тэвэртээ хадгалахыг....