Saturday, February 21, 2009

Ойлгох албагүй..


Madonna-Frozen /Уншжаахдаа энэ дууг сонсоороо/
...
.....
...

Амь тэмцэн тэр ёроолд би орилдог
Авраач намайг та минь, тарчилж дууслаа
Агаар салхи гэдгийг би мартаж орхижээ
Алга гэж үү, намайг сонсох хэн нэгэн

Хүсэлгүй бас мөрөөдөлгүй утсан хүүхэлдэй шиг
Хүлээсийг минь тайлаад өгөөч, намайг суллаач
Харгислал, үзэн ядалт, худал хуурмаг дунд
Хэнийг ч юм түүнийг сэтгэл минь далланa

Тэвчээр минь барагдаж дууслаа, чадахгүй
Түнэр харанхуй дунд яг л хар дарсан зүүд шиг
Тоос татсан гэрлийг асаах товчийг дарахгүй
Тэнэглэл мунхаглал дунд төөрсөөр замаа олохгүй

Сүүмийх гэрлийн үзүүр ч надад үзэгдэхгүй
Салхины өчүүхэн чимээ ч надад сонсогдохгүй
Санаа алдаж ч би чадахгүй, амьсгаа гарахгүй
Сэрүүн зүүднийхээ хар ертөнцөд би жаргахгүй

Мэдэхгүй чадахгүй холдооч намайг тайван орхи
Минийх бишээ наад бодол чинь, зайлаад өгөөч
Мөстсөн зүрхээ би цээжиндээ гуниглан тэврээд
Мөнхийн ёроолдоо чимээгүй үлдэе дээ.. баяртай...

6 comments:

  1. Хихи ниг ийм сонин шүлэг бичлээ..
    Яг яаад ийм юм бичих болсноо мэдэх ч юм алга
    Энэ Мадонна сонсжийсан чин л ийм юм болчлоо хихи...

    ReplyDelete
  2. Сонин биш гоё шүлэг байна

    ReplyDelete
  3. hihi bayllaa :D
    yag yaaj bgaa hund zoriulsan shuleg yum bol doo ingedgee bodood bodood olohgui bgaam
    magadguu gun gantsaardald orson hun yum bolwuu??

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Надад зориулсан шүлэг байна шд =P

    ReplyDelete
  6. hihi guu beelgude :P
    dihtee naad madonnagii duunaas l boljaam hihi
    sonsool beesen chin aim haranhui ru orood yawtsiim shig sanagdjiilee sht.. :P dihtee l tsaanaa l niih goy

    ReplyDelete