Sunday, December 27, 2009

Love me... / Love me not...


Гартаа атгасан ганцхан улаан сарнай
Гарах шийдвэр нь ганцхан хариулт
Хайртай хайргүй гэх хоёр дэлбээ
Хариулт нь эцсийн ганцхан дэлбээнд...

Thursday, December 24, 2009

Миний хайр...

Зоо миний чөлөөт цагаа зөв ч зөв бус ч, боловсон ч боловсон бус ч байнга хамт өнгөрөөдөг хайрт маань Яахуу Мэссэнжэр бөлгөө.
Ингээд энэ завшааныг ашиглаад Яахоо.даа хайртай шүү гэдгээ хэляаа..
Миний мэссэнжэрт ийм ийм Грүппүүд бээдий бувайна :P




She is...


Миний өгсөн цэцгийг тэр голоод аваагүй
Магадгүй дотроос н аз жаргал ургахыг мэдээгүй
Миний бичсэн шүлгийг тэр голоод уншаагүй
Магадгүй дотор нь шаналал нуугдсаныг анзаараагүй

Чиний өгсөн чулууг би тэвчээд хаяагүй
Чимээгүй зовлон нуугдаж байсныг хараагүй
Чиний бичээгүй захиаг би айгаад дэлгээгүй
Чамаас сонсмооргүй үгс байна гэж бодоогүй


Tuesday, December 22, 2009

Шуурга...


Шуурганд цохигдсон мод чадах чинээгээрээ үндэснээсээ зуурна..
Шуурга хүчтэй гэхдээ чиний үндэс илүү гүн гүнзгий, чи чадна...
Тэвчээрээ мод минь чанга зуур, шуурга тун удахгүй өнгөрнө...
бүх юм зуурдынх гэдэг шиг шуурга ч бас зуурдых...
Шуурга чамайг орхин явах тэр агшинд магадгүй чи бага зэрэг шархдсан байж болох ч түүнд туугдан одоогүй л бол цаашдаа чи урганаа..
Илүү гоё мод болж илүү олон салаалж ургана..
Чамд итгэж байна, мод минь тэвч, чи чадна!!!


Sunday, December 20, 2009

365

Энэ нэг дууны үг айрр их таалагдлаа тиэд монголоор хөрвүүлээд тавьхаар шийдлээ..

Аура Даяон- Би чамайг Даваа гаригт хайрлана...

Dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
Dum dee dudedum da
dum dum de de dudedum ah
dum dee dudedum da
dum dum de de dudedum

Би чамайг Даваа гарагт хайрлана
тэгээд чи намайг Мягмар гарагт өвтгөнө
Хэрвээ чи Лхагва гарагт намайг зогсоохгүй бол
Би чамайг Пүрэв гарагт ална
Баасан гарагт чамайг уучилна
Хагассайнд буцаад нийлнэ
Бүх зүйл Бүтэнсайн гэхэд мартагдана


Жилийн 365 хоногууд
эргэлдэн урссаар эргэлдэн урссаар
тэгээд хаашаа ч очихгүйгээр
365 өдөр шөнүүд
үүнийг засах 365 оролдлогууд...


Broken smile...


Жаргалтай инээмсэглэл
Зовлонтой сэтгэл
Доголон нулимс
Шаналсан зураач...

PS: I draw it :D

Tuesday, December 15, 2009

Би халбагаа буруу харуулаад долоочихож...


Намайг өлгийтэй байхад дүү минь хаалга хүчтэй татан гаднаас сэгсийчээд орж иржийж билээ.

Өмнөх орой н гэртээ ирж хоноогүй болохоор би гэдэг хүн уурлаад загнах гэтэл ээж үг хэлүүлэлгүй ам руу мээмээ чихчихсэн.

Тэр өвөл гэрт утаатай байсан болохоор аав галаа улам сайн түлж өгөв. Одоо бодоход бид нарыгаа наршуулахгүй гэсэндээ л тэр байх даа хөөрхий..

Би ч тэр их утаанд ханиалгуулаад үхчихгүйн тулд чихэвчтэй хөгжмөө хамгий эцэс дээр н тавиал сонсож билээ. Анхны хайр киноны саундтрак Би чамд хайртай гэдэг дуу явж байсымдаг, тод санаж байна.

Дүү гэтэл согтуу орж ирчихээд над мэтэд агсам тавьна, би яахав сандал аваад шидэх гэсэн боловч өлгийнөөсөө мултарч чаддаггүй аргаа бараад ээжид уураа гаргаж жоол орилов, нэмэр алга.

Хөөрхий ээж минь архины мөнгө гэж авдраа ухсаар хэдэн ёотон гаргаж ирээд дүүд өгтөл өнөөх чинь амтархан идэж суусаар тасраад уначихваа зайлуул.
Ингэж л миний амьдралын 5 дахь өдөр өнгөрчийж билээ. Би ер мартдаггүй юм тэр нэгэн бүгчим өвлийн цастай зуныг...



Sunday, December 13, 2009

Надад халдварласан вирусны тухай...

Сайн байцгаана уу?
Би нэгэн төрлийн вирусээр өвчилчихөж ээ.

/сонсохоор татах/



Энэ хэлбэрийн вирусны тархалт нь сэкундэнд 2 метр буюу өөрөөр хэлвэл нүд ирмэхийн зуурд бүх л биеэр тархдаг гэсэн үг. Уг вирус нь олон зуун жилийн тэртээгээс хүн төрөлхтний дунд хамгийн түгээмэл байсан бөгөөд эрдэмтэд шинжээчид одоог хүртэл яг таарсан тодорхойлолтыг нээж илрүүлээгүй байгаа билээ. Хүн бүр уг вирусыг өөр өөрийн зүгээс дүгнэж өөр өөрийнхөөрөө тодорхойлж гаргаж ирдэг болохоор тэрээр хувьсамтгай, маш олон төрлийн шинж чанартайг нь илэрхийлж өгч байж болох юм. Анх тэрээр хаанаас үүсэлтэйг нь одоогоор би уншиж олж мэдээгүй байгаа. Магадгүй хүн төрөлхтөн бий болохтой зэрэгцэн нээгдсэн байж болох ч түүнээс өмнө одоогийнх шиг хүндээр биш ч их бага хэмжээгээр өөрөөрөө өвчлүүлэх арга хэмжээг авдаг байсныг нь сайн мэдэж байна.

Миний хувьд уг вирусыг энергитэй зэрэгцүүлж төсөөлдөг. Тэрээр нэг биеэс нөгөөд шилждэг, устаж үгүй болдоггүй. Халдварлах явц бол тун энгийн. Харилцан хоёр биетийн дундаас үүсдэг. Тэрээр халдварлагдсан тохиолдолд өглөө нүд нээмэгц халдварлуулсан хүнийхээ тухай бодож эхэлдэг. Бүүр сүүлдээ өөрөөсөө залхтал бодно гээч. Эдгээр нь магадгүй анхан шатны шинж тэмдгүүд байж болох. Цаашилбал яахыг ярихаас ч халширч байна.

За тэгээд миний халдвар авсан уг вирусэнд нөлөөлж байдаг нэгэн том хүчин зүйл байна. Үүнийг бидний хэсэг нөхөд ЦАГ ХУГАЦАА гэж нэрлээд байгаа юм. Уг Цаг хугацаа гэгч этгээдээр аялах явцад вирусны тархалт болон шинж тэмдэгэнд 2 өөрчлөлт гарна. Үүнд нэгдүгээрт вирус устаж үгүй болно аль эсвэл бүүр улам гаарна.
Вирус устаж үгүй болоход халдварлуулсан биетийн өвчтөнд хандах халамж анхаарал суларч улмаар холдон хөндийрөх мөн гадны бусад биетийн худал үнэн нөлөөллөөс хамаарч өвчтөнийг ул ойшоох гэх мэтээр вирусын нөхөн төлжих явцыг зогсоох зэрэг нь нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж уг вирус нь маш хүчтэйгээр биед уусаж тархсан байдаг тул бүр мөсөн хэзээ ч алга болж устдаггүй бөгөөд яг миний урьд хэлсэнчлэн өөр биет рүү шилжих магадлал өндөртэй.
Цаг хугацааны 2 дахь нөлөөлөл буюу вирус улам гаарах. Үүнд итгэл гэдэг зүйл харилцан пропорционалиар тэнцвэрждэг. Юу гэх гээд байна вэ гэвэл итгэл хэдий чинээ их байна вирусны тогтворжилт болон улам цаашаа гааралт нь төдий чинээ их байдаг.

Эцэст нь хэлэхэд уг Вирусны хүмүүсийн дунд хэрэглэгддэг жинхэнэ нэр нь мэдээж ХАЙР юм шүү. Ингээд хайртай хосуудад бүгдэнд нь аз жаргал хүсье, та хэн нэгнээс вирус авсан бол эсвэл хэн нэгэнд вирус халдаасан бол түүнийгээ битгий эмчлээрэй, бүү эдгээгээрэй байнга түүгээр өвчилж байгаарай гэсэн өлзийтэй сайхан ерөөлөөр уг илтгэлээ дуусгая даа.

Уншиж сонирхсон таньд баярлалаа.

/БонБон 13.12.09/

Thursday, December 10, 2009

Нэг ийм юм блог дээрээ биччихвэл яадаг бол...


Саяхан гурван хоног үргэлжилсэн хэрүүлд оролцоотоховоо хөөрхий.

Тэгээд дашрамд хэлэхэд миний бичсэнийг уншсан хэсэг хүн л ойлгох байх..
Тэгээд хүрэх хүндээ хүрсэн бол удахгүй устгачихноо хэхэ.


Би хэдэн найзтайгаа 6 ба 69 нэртээ нэмэх 18чууды нэгэн суваг нээгээд тэнд Альфа гээд манай үзэгч маань өөрийнхөө гар бие оролцсон киног ярьж эхэлж байлаа. Тэр нь хамгий гоё хэсэг дээрээ явж байгаад л дундуур нь реклам гарчихсым..
Тэгсэн яасан байх нь уу маргааш нь Хувьсгал гардаг юм байна. Хаа сайгүй хүн амьтан хөл үймээн дэгдээсээр. Наян настай чивганцаас найман настай хаана юу хийгээд байгаагаа үнэхээр ухаараагүй нялзрай биетэнгүүд хүртэл оролцож жигсаал хийж байв. Хувьсгалын нөлөөн доор Ардчилалыг дэмжигчид хангамж болон эрх мэдлийн хязгаарын улмаас Коммунист намыханд хуга дарамтлуулаад тэгээд ялагдаж байгаа тухай шуурхай мэдээгээр цацагдаж эхлэв. Энэ бүхнийг гэвч яг Хятад улсад жигсаал хийж байсан оюутнуудыг хүйс тэмтэрч маргааш н ор мөргүй юу ч болооогүй юм шиг устгасан лугаа адилаар цэвэрлэж юу ч үгүй болсон тул тухайн өдөр шуурхай мэдээг үзсэн хэдэн үзэгчид мэдэхээс бус бусад үзэгчид маань зарим нэгэн эд мөрийн баримтуудаас өөрсдөө дүгнэлт хийгээд сохроороо үлдээд өнгөрмой.

Зиа тэр хувьсгал ч яахуу. Энэ бүхнээс үүдэж бидний сайхан суваг ор мөргүй алга болсноор барахгүй хамгийн чухал нь Альфа ахын сайхан киноны төгсгөлийг үзэж чадсангүй. Тэр л тун харамсалтай байна.
Ингээд хэзээ нэгэн цагт уг киног хаа нэгтээгээс дахин олж үзэх байх гэсэн чин хүслийн углуургаар энэ постыг өндөрлөе дөө хэхэ...



Wednesday, December 9, 2009

Speechless...

Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ
Юу ч гэмээр юм бэ дээ






Sunday, November 29, 2009

Тайвширдаа охин минь... Тайвшир...

Өнөөдөр миний охин уйлчихсан 
Өглөө босоод нүд нь хавдчихсан
Өрөвдсөндөө би түүнийгээ энхрийлж хэвтүүлсэн
Өшөө илүүг би түүндээ өгч чадахгүй байсан

Намайг тэврээд чанга орилсон
Надад хэцүү байсан, шаналсан
Нууцхан мэгшээд би түүнийгээ дулаацуулсан
Нулимсыг нь өөртөө шингээж л суусан

Чи минь одоо сэтгэлээр уначихсан
Чаддагаараа наддаа л уураа гаргасан
Чичиртэл өвдтөл би түүндээ зодуулсан
Чамайгаа аргадаад би тэвчээртэй цохиулсан

Жаргалтай байвал чи намайг шөнө л санасан
Жаахан хүүхэд шиг хүлээж би хэвтсэн
Зуурдаар ирээд буцсан хайрын шаналалдаа мансуурахдаа
Зовлонгоо хуваалцахаар дэр намайгаа ирж тэвэрсэн...  

тайвширдаа миний охин...
тайвшир...


Monday, November 23, 2009

Шалиг залуу...

Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу

Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц сарнай байхад л болчихно

Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс

Зүрх минь охидыг багтаах томоос том зайтай
Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг залуу

Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз

Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно...


жич: хэхэ би эмэгтээ л дээ, дихтээ юм юмны зах зухаас оролдмоор санагдлаа л даа.
охид залуус минь уншаад юу бодогдов бичээрээ хэхэ


Wednesday, November 18, 2009

Үүнийг мэдэх үү...


Хоолой зангирах тэр мөчийг мэдэх үү
Хоёр нүднээс дуслууд бөмбөрдгийм
Хорсон шаналгах зүрхийг мэдэх үү
Хонзон өсийг араасаа дагуулдгийм

Охин минь дээ, үүнийг уйлах гэж нэрлэдэг
Овоорсон бухимдал гадагшаа тэмүүлдэг

Гунигтай шүлэгний амтыг мэдэх үү
Гашуун дурсамжинд чинь хөг нэмдгийм
Ганцаардсан хүний зовлонг мэдэх үү
Гар нь минийх шиг хүйтэн байдгийм

Залуу минь дээ, үүнийг эмгэнэл гэж нэрлэдэг
Зарим ганцаардал цангааг минь тайлдаг

Тоглуулсан хайрын жүжгийг мэдэх үү
Туг намируулсаар нулимс айлчилдгийм
Тоогдоогүй орхигдсон үгсийг мэдэх үү
Томоотой хүлээхээс залхаж эхэлдгийм

Найз минь дээ, үүнийг амьдрал гэж нэрлэдэг
Надад бас чамд ирэхгүй халамж гэж байдаг



Thursday, November 12, 2009

I Believed...


Хүлээсэн бол ирнэ гэж итгэсэн
Хүссэн бол авна гэж итгэсэн
Хашгирсан бол сонсоно гэж итгэсэн
Хайрласан бол жаргана гэж итгэсэн


**************************



She is in Rushh..
He just stays..
waiting with hopes..
..until she comes back


Friday, November 6, 2009

Намайг Зовлон гэдэг...

Сайн байна уу. Намайг Зовлон гэдэг. Би хэзээ төрснөө мэддэггүй. Гэхдээ хаанаас төрснөө мэддэг. Би ямар нэгэн амьд биетийн шаналал дээр дэлбээлсэн нулимсны дуслуудаас мэндэлсэн. Би төрөхдөө мэдээж уйлж л төрсөн, уйлж төрсөн аз жаргалтай нэгэн. Гэвч би бусдад аз жаргал бэлэглэдэггүй би зовлон бэлэглэдэг болохоороо би аз жаргалтай Зовлон юм болов уу. Өөрийнхөө үхэшгүй мөнх гэдгээ би ойлгосон. Би хэзээ ч үхэхгүй, амьд биет байгаа цагт би амьдарсаар байх болно, магадгүй тэднийг алга болвол тэднийг хайх ажилдаа гарна. Хэрвээ хэнийг ч олохгүй бол би ганцаардсан зовлон болж хувирна. Ганцаараа зовсоор хүүхэд төрүүлнэ. Хүүгээ би өөрийнхөө зовлон гэж нэрлэж болох юм.
Би бээр олон мөчирлөдөг, олон салаалдаг тийм л сонин хийсвэрлэгдсэн үнэн. Миний салаа бүр хэзээ ч нахиалдаггүй, үргэлж тоосонд дарагдан шалдан мөчрүүд болон амилж байдаг. Тэднийхээ нэрнээс дурьдвал хайрын зовлон, үхлийн зовлон, өвчингийн зовлон, ганцаардлын зовлон, гашуудлын зовлон, сэтгэлийн зовлон, ажилгүйдлийн зовлон, архичны зовлон, асуудлын зовлон гэх мэт тоочоод баршгүй.
Үгүй ээ бодоод байхад үгүй юм. Надаас бас бяцхан дэлбээ ургадаг юм байна. Тэр нь ухаарал гэдэг дэлбээ. Надтай учирвал магадгүй ухаарал хэмээх тэр бяцхан дэлбээг олж хардаг. Олж хардаггүй ч нэгэн байна. Учир нь тэр минь нуугдаж байдаг, мөчирнөөс минь тууштай зүүгдэж түүнийг даван гарч чадсан нэгэн тэр ухаарлын дэлбээнд хүрч чаддаг байх. Ухаарлын дэлбээнд хүрсэн амьд биет магадгүй аз жаргалаа олж авах үндсээ тарьж болох юм. Тэгэхээр би аз жаргалыг эхлүүлэгч нь юм болов уу. Аз жаргалаа олсон нэгэн нь түүнийгээ чанга атгаж чаддагүй улмаар надтай учирдаг. Тэгэхээр аз жаргал миний анхдагч юм болов уу. Ёстой сонин юм, энэ бүхнийг бодсоор байтал бүүр зовчихлоо. Би ингээд зовлонтой Зовлон болов. Одоо би зовлонгоосоо ухаарлын дэлбээг олж авахаар алхаж байгаа Зовлон. Надад амжилт хүсээрэй.

/Б. Хулан 06.11.09/

Thursday, October 29, 2009

Нэг л мэдсэн нэг жил....

Сайн байцгаана уу. 

 

  Би гэдэг хүн энэ блогоо нээгээд нэг л мэдэхнээ бүтэн жилийг ардаа орхичихож. Цаг хугацаа гэдэг үнэхээр харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Анх нээчихээд юу бичихээ мэдэхгүй байхдаа, шөнө нойр хүрэхгүй тэгээд үзэг цаас аваад нэг шүлэг бичиж орхисныгоо яаравчлан блог руугаа хуулаад л хамгийн түрүүнд мэссэнжэрт байсан найзууддаа хэлээд л орж үзээд коммэнт үлдээ гээд л хүчилж байж билээ хэхэ.

  Энэ нэг жилийн дотор блог нээснийхээ хүчинд үнэхээр том юм нэгийг хийсээн. Мэдээж тэр нь миний "Саарал үзэгнээс унасан үгс" хэмээх бяцхан хөөрхөн ном маань билээ. Би номондоо үнэхээр сэтгэл хангалуун байсаан. Амьд явсных бас нэг ном гаргаад л авсан маань 20 давхар байшингийнхаа цонхноос харахад олонд хүргэж чадсан хамгийн том зүйл минь байж магадгүй юм. Мэдээж номыг минь гаргаж өгсөн ээж аав хоёртоо маш их баярлаж байгаа. Бүх л зүйлийг нь үнэхээр сэтгэл гаргаж гоё хийж өгсөн. Миний ганц хийсэн зүйл бол хэдэн үг үсэг холбож өгсөн юм болвуудаа хэхэ. Мөн энэ хугацаанд блогоор минь орж гарч сонирхож уншиж бас урмын үгээр дэмжиж мөн шүүмжлэх үед н шүүмжилж байсан найз нөхөд та бүхэндээ маш их баярлалаа. Би нь цаашдаа хэдэн үг холбодог энэ сонирхолоо орхихгүй улам ихийг бичиж байхыг хичээнэ ээ.  Та нар маань хэдэн хормоо ч болов түр саатуулж, тэр саатсан хормондоо блогоор минь ороход магадгүй инээмсэглэл эсвэл гуниг, ер нь ямар нэгэн мэдрэмж төрүүлээд үдэж өгч чаддаг бол тэр л миний блогийн минь үүрэг юм болов уу гэж бодож байна. 

  За тэгээд дараагийн дахин нэг жилд БонБон нь юу хийх нь үү, харцгаая цөмөөрөө.

  Цаг гарган уншсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.


Wednesday, October 28, 2009

Лекцийн танхимаас...


Ногоон нүдтэй залуугийн дэвтэр дээрхи зүрх
Нүдний шилнийхээ араас ширтсэн миний харц
Нуугдаж ядаж байсан нойрмоглолын сэрэлт
Нойтон сормуусны нүдний шилэнд үлдээсэн будаг

Өнөөдөр танилцсан бүдүүн охины найрсаг инээд
Үг үсэггүй сараачилтанд өртөх түүний өрөвдмөөр дэвтэр
Өмнө минь бувар бувар шивнэн нялуурах хос хоёр
Үнсэлцэхийг нь харсан манай эгнээнийхэний анхаарал

Уснаасаа шуналтай уух шар үстэй бүсгүй
Утгагүй олон юм чалчих тарган халзан багш
Удалгүй өлсгөлөн ходоодны минь өр нэхэх чимээ
Урд талын залуугийн шоолонгуй инээмсэглэл

Он сараар тамгалсан дэвтрийн цагаан цаас
Ойлгохгүй биш харахгүй байгаа самбарын зурвас
Олигтой зүйл хийгээгүй хичээлийн ерэн минут
Одоохон жингэнэх хонхны дууны хүлээлт....

цаг харсааар....
одоо тавхан минут....


Хэхэ өнөөдрийн нэг лэкцэн дээр болсон үйл явдлыг л биччихлээ..
Би гэдэг хүн хичээлээ ч ойлгосон юм байхгүй цаг харж баахан суусөөөн..

Tuesday, September 22, 2009

Mistletoe Legend


Mistletoe буюу Монголоор Цагаан бурз гэх энэ цэцгэн доор үнсэлцдэг жам н өөртөө нэгэн домгийг агуулдаг юм бн.

Хайрын бурханг Фригга мөн түүний хүүг Нарны бурхан Балдэр гэдэг байжээ. Нэгэн удаа Балдэр өөрийнхөө үхлийн тухай зүүдлэсэн бн. Уг хачирхалтай зүүдэндээ санаа н зовинон энэ талаараа ээждээ хэлжээ. Фригга ч мөн адил зовинож, учир н гагцхүү хүүгийнх нь амьнаас гадна Балдэргүйгээр дэлхий дээр ямар ч амьдрал байхгүү болохыг мэдэж байлаа. Иймээс хамаг чадлаараа уг муухай явдлаас сэргийлэн бүхий л газрууд руу очиж агаар, ус, гал, газар бүгдээс нь хүүд н ямар ч гэм хийхгүй гсэн амлалтыг авч чаджээ. Мөн газар дээр болон доор амьдрагч бүх амьтад ургамлаас ч адил амлалт авж гэнэ.

Гэсэн хэдий ч Балдэрийн дайсан, байнга муу зүйлийг сэтгэж явдаг Муу бүхний бурхан болох Локи, Фриггагий харалгүй өнгөрөөсөн ганцхан ургамал байсныг олж мэджээ. Тэр н алим болон царс модон дээр ургадаг Цагаан бурз хэмээх ургамал байв. Тэгээд Локи нум сум бэлтгэж үзүүрт н өнөөх ургамлыг хатгаад, Балдэрийн сохор ах болох Өвлийн бурхан Хөүдэрийг хууран өөртөө итгүүлж улмаар Балдэр лүү харвуулж орхих нь тэр. Балдэр тэр даруйдаа хордож удалгүй чад хийжээ. Дэлхий тэр аяараа хүйтэрч зэврүүн хөгжил баясалгүй болоход бүгд санаа зовж байлаа. Бүгд л Балдэрийг эргэн амьлуулахын төлөө гурван өдрийн турш зүтгэсэн ч гагцхүү Фригга л өнөөх цагаан бурз ургамлын хүчээр дахин амьлуулж чадсан юм. Түүний ургамал дээр дусаасан нулимс н сувдан цагаан жимсхэн болж тэрбээр уг ургамлын доор зогссон хэнд ч болов ямар ч гай зовлон тохиохгүйгээс гадна хайрыг хүртэж байна гэж ойлгон үнсэлцэх эрхийг олгосон юм байна.





Friday, September 11, 2009

Чи, Би, Бид 2


Чи тэгэхэд хайрладаг халамжилдаг харамладаг
Чи тэгэхэд хүсдэг үнсдэг энхрийлдэг
Чи тэгэхэд аргаддаг тэвэрдэг өхөөрддөг
Чи тэгэхэд зөвхөн минийх байсан

Чи анх гуйдаг гомддог гэгэлздэг
Чи анх эрхэлдэг хүлээдэг уучилдаг
Чи анх хамтдаа цугтаа дэргэд
Чи анх ганцхан минийх байсан

Бид 2 үүрд хамт юм шиг тэгэхэд
Бид 2 үлгэрт гардаг шиг тэгэхэд
Бодол бүхэн чамайг үгүйлдэг анх
Би чамайг хайрладаг хоёулаа...

Чи гэтэл хоосон харцтай хөндий үгтэй
Чи гэтэл холддог орхидог мартдаг
Чи гэтэл залхдаг зугтдаг залгадаггүй
Чи гэнэт минийх биш болсон

Чи одоо гуйлгадаг гунигладаг гутардаг
Чи одоо эргэж хардаггүй энгэрээ өгдөггүй
Чи одоо түүнтэй охинтой жаргалтай
Чи одоо өөр хүнийх болсон

Бид 2 хэзээ ч хамт биш гэнэт
Бид 2 хэлгүй жүжиг шиг гэнэт
Бодол бүхэн чамайг үзэн ядна одоо
Би чамайг хайрладаг ганцаараа...



коммэнт: Энэ шүлгээ бичиж дуусчаад, уншаад шүлгий гол дүрий бүсгүйг өрөвдөөд шаналсаан... Хэхэ магадгүү та гайхах бх өөрөө биччихээд тэрийгээ уншаад өрөвдсөн гэхээр. Тихдээ л би шүлгээ бичсэнийхээ дараагаар уншаад өөрөө бичээгүүм шиг хүний юмыг уншжаам шиг дандаа санагдды хэхэ.

Monday, September 7, 2009

Би шуналтай >:)

Дулаахан үгсийг халуун байхыг
Дуугүй мөрөөдлийг дүрэлзэж байхыг
Дундуурхан сэтгэлийг хальж байхыг
Дурласан зүрхийг шатаж байхыг хүсдэг
.....би шуналтай


Шиврээ бороог асгарч байхыг
Шивнэх үгсийг орилуулж байхыг
Шигтгээтээ бөгжийг алмаз байхыг
Шударга хүнийг олон байхыг хүсдэг
.....би шуналтай


Өдөр болгон дурсамжтай байхыг
Өглөө болгон үнсүүлж байхыг
Өөрийгөө үргэлж ойлгодог байхыг
Өвчин гуайнхаар зочилдоггүй байхыг хүсдэг
.....би шуналтай


Бодол болгонд тэр нэгэн байхыг
Болзоо болгон тэр нэгэнтэй байхыг
Битүүхэн хашгираан зүрхэнд байхыг
Биендээ багтахгүй жаргалтай байхыг хүсдэг
.....би шуналтай




Sunday, August 30, 2009

Зүрхийг би буруутгахгүй ээ...

Өглөө сэртэл зүрх минь надаас зугтжээ
Өнчин цээж өөрийгөө тэврээд мэгшинэ
Өр минь өвдөөд сэтгэлээ би аргадсан ч
Өчилгүй одсон зүрхийг би буруутгахгүй ээ...

Зүрх минь мэдрэмжээсээ хөтлөөд оджээ
Зай нь үлдсэн цээж энд ганцаар уйлна
Зовлонг нь хуваалцан сэтгэлээ би бүүвээлэвч
Зугтаад нисчихсэн зүрхийг би буруутгахгүй ээ...

Биенээс минь тасарсан улаахан навч минь
Бариандаа хүрч хайртыгаа олоо болвуу
Буруугүй ээ тэр минь ганцаараа дэвэн ниссэн ч
Буцаад ирвэл хэзээд ч гэртээ тавтай морилоорой

Зориод очиход нь тосоод авах нь байгаасай
Зориглоод ярихад нь сонсоод ойлгох нь байгаасай
Жаргалтай инээвэл дагаад баярлах нь байгаасай
Жиндээд даарахад нь өлгийдөөд тэврэх нь байгаасай.



Wednesday, August 26, 2009

Ганцхан "биш" хүсэл


Циклээр эргэлдэх бөөрөнхий өдрийн
Цэвэрхэн зам дээр солир унаасай
Цангаж ангасан борхон зүрхний
Цуурсан ангал дээр бороо ороосой

Манан татсан саарал ертөнцийн
Майхных нь дээвэр урагдан цоороосой
Мөнгөний дүрстэй линз зүүгчдийн
Мөрөөдлийнх нь өрөөнд гэрэл асаасай

Хараалд идүүлсэн гэх хип хопчдын амьдралын
Халаасанд нь үүрлэсэн хараал нь цөөрөөсэй
"Хайртай" гээд хамаагүй цацагдах үгний
Харамч зантайг нь битгий мартаасай

Дахин дахин давтагдах замын шонгуудын
Дараачийнх нь харин хугарчихсан байгаасай
Дарааллаад биднийг хүлээх он жилүүдийн
Дуусах өдөр нь жаргалтай инээмсэглээсэй

Бороонд л дурлах миний гүнзгий хайр
Будрах цасанд бүү бууж өгөөсэй
Буцаад л зориод ирдэг хар ганцаардлын
Буух хаягны нэрсээс би хасагдаасай...

Monday, July 6, 2009

Дурсамж....


Дурсамжинд чинь үлдэхийн тулд би
Д.. үсгийг зүрхэнд чинь зурсан

Ухаангүйгээр өөртөө дурлуулахын тулд би
У.. үсгийг уруул дээр чинь шимсэн

Эрхэлж энхрийлүүлж, тэвэрт чинь шингэхийн тулд
P.. үсгийг би цээжинд чинь шивчихсэн

Сайхан чамайгаан алдахгүйн тулд би
С.. үсгээр хөтлөсөн гарыг чинь гинжилсэн

Алдаж болшгүй эрдэнэ чинь байхын тулд би
А.. үсгийг хайранд чинь шигтгэсэн

Мартаж чадахгүй гэдгээ чамдаа амлахын тулд би
М.. үсгийг сэтгэлд чинь бүжиглүүлсэн

Жаргалтай амьдралын чинь үнэтэй түүх байсан бол би
Ж.. үсгийг булшин дээр чинь сийлэх болно


Sunday, July 5, 2009

Аз жаргалаа надаас нуу

Миний нз Сараагий зохиосон шүлэг.
Уншаад үзээрээ аааягүү гоё болсон бн лээ..
За тээд аз жаргалаа нууж яваарай ^^


Аз жаргалаа надаас нуу найз минь
Анд найзууд ч гэсэн би чамд атаархана
Агуу их хайр дурлал чинь бадран асахад
Алдаж байгаа хайраа бодож чамд атаархана

Харин найз минь хэцүү бүхнээ надад хэл
Хайр дурлалынхаа хэцүүг хэл
Хагацал, хайр хоёуланг нь амссан болохоор
Харин ч нэг сонсох болно найз нь

Итгэж байгааг чинь найз нь мэднээ
Итгэлийг чинь даахыг чи ч мэднэ
Ирээдүйн сайхан төлөвлөгөөгөө
Ирэх дөрвөн жилдээ найздаа битгий хэл

Алс холын нутгаас хайраа санагалзах
Ахархан сэтгэлээ найз нь татахгүйэ
Аз жаргалаа надаас нуу найз минь
Анзааралгүй хайрыг чинь атаархлаар манана

Харийн нутгаас хайрыгаа өгүүлэн найз нь
Хайраар баялхаж буй чамд атаархана
Хоёр сэтгэл нэг дор байхыг сонсоод
Хагацаж байгаа хайрандаа харамсана.

Аз жаргалаа надаас нуу найз минь
Аливаа зовлонгоо харин надад хэл
Аз жаргалаа бусдаас нуу найз минь
Ариухан хайраа та хоёр л мэдэр.

/Сараа 2007/



10 thing that ihate about you...

Нэг ийм кно бды. Надаа энэ хэдэн мөртүүүд дэндүү их таалагддаг. Үзээд таалагдсан бол таалагдсанаа бичээрээ.. Энэ видео н германаар, доор н англиар орууллаа.. Зарим нэг хэсэг н жоохон өөр юм бээлээ.. Мгл руу орчуулахаас залхуурав :D
Энэ дуу н бас аягүү гоё. ^^




10 things I hate about you poem

I hate the way you talk to me,
and the way you cut your hair.
I hate the way you drive my car,
I hate it when you stare.
I hate your big dumb combat boots
and the way you read my mind.
I hate you so much it makes me sick,
it even makes me rhyme.
I hate the way youre always right,
I hate it when you lie.
I hate it when you make me laugh,
even worse when you make me cry.
I hate it when youre not around,
and the fact that you didnt call.
But mostly I hate the way I dont hate you,

not even close
not even a little bit
not even at all...

Tuesday, June 16, 2009

Анхны хайр нь болохсон...

Эр хүний зүрх гэдэг дэлгэгдээгүй цэцэг юм уу
Эм хүн шиг дэлбээ бүрээр зориулагддаггүй юм уу
Эдлэх насанд нь бэлгэнд авсан ганцхан бүсгүй нь
Эмзэглүүлж хатаавал буцаагаад авах нь ховорхон юм уу


Тиймээс би...

Модоор урласан хүрэн сандлын дээр
Мөчирнөөс дусалсан шүүдрийн усан доор
Тэнгэрээс харвасан бяцхан одыг хараад
Тэндээс гуйсан хүсэл минь ганцхан байсан

Түүнийхээ би анхны хайр нь болох юмсан...



Хязгааргүйгээр хайрлах нь анхныхаар дуусдаг юм уу
Хэнд ч хэлээгүй гурван үг нь тэгэхэд л үнэн байдаг юм уу
Хууртагдсан цэцэг нь итгэлээ нэгэнт алдвал
Харцанд нь ганцхан хайр нуугдах нь ховорхон юм болов уу


Тиймээс би...

Модоор урласан хүрэн сандлын дээр
Мөчирнөөс дусалсан шүүдрийн усан доор
Тэнгэрээс харвасан бяцхан одыг хараад
Тэндээс гуйсан хүсэл минь ганцхан байсан

Түүнийхээ би анхны хайр нь болох юмсан...


Tuesday, June 2, 2009

Би байсан...


Намайг амьдралаас минь аваад явсан
Намрын тэр нэгэн жихүүн үдшээр
Нартад удах тавьлангүйдээ гунихдаа
Нүдэндээ биш цээжиндээ би мэгшсэн

Насан туршдаа хайрласан хайртыгаа
Нэг л орой ингээд орхиод нисэхдээ
Нуугдаж амжаагүй үхлийн жихүүн салхийг
Намайг сонгосонд нь үзэн ядсан

Тэнгэрт нисээд удаагүй байтал
Тамгалаад хаячихсан газарт намайг
Тэнд их хүйтэн бас тухгүй
Таарсан бүхэн дээрээс минь гишгэлдэг

Хайрттайгаа өнгөрүүлсэн жаргалтай зуныг
Хоолой зангируулан бодон хэвтэхдээ
Наймхан сарын дараа хорвоод мэндлэх
Нахиалан торьнох бяцхан үрээ өрөвдсөн

Амьддаа би хүмүүст жаргал хайрладаг
Амьд бүхэнд цэвэр агаар бэлгэлдэг
Алтан шаргал болоод ниссэн оддог
Анзаарч та ойлгосон бол би навч байсан...





Friday, May 22, 2009

Саарал үзэгнээс унасан үгс


Саарал үзэгнээс унасан үгнүүд

Сонин содон дүрсүүдээр дуулалдана
Сонссон таны унших нүдэнд
Сонгодог хөгжмийн аялгууг тоглоно

Хөл доороос гижигдэх өргөсгүй навчийг
Хэн нэгэн нь тасдаад шидчихсэн
Хорон санаатай тэр тэнгэрийн дагиныг
Хайсаар байгаад навчны ээжийг олсон

Дээвэр дээр ургасан цэнхэр модны
Дэлгэгдсэн навч нь улаан юмуу
Дээрээсээ уншигдах энэ шүлгийг
Доороос нь эхлүүлж болдоггүй юмуу

Утгаа 99 хувь алдахгүй тэгээд ч
Урдаасаа эхлэж бусдыг дуурайхгүй
Уншаад үзнэ биз итгэхгүй бол
Угаасаа миний 16н мөрт ойлгомжгүй.



Wednesday, May 20, 2009

Бороондох бодлууд...

Өнөөдөр гадаа бороо орж байна
Өнгөт орчлонг саарлаар будна
Өөр өөр хүмүүсийн сэтгэлд
Өнгө өнгийн аялгууг шивнэнэ

Гундайн зогсох тэр охины дээрээс
Гунигаар шивэрсэн бололтой энэ бороо
Гоцолж тоглосон хайрынх нь жүжгийн
Гал нь унтарч бөхсөн бололтой

Урагшлан алхах залуугийн зовлонг
Угаасан бололтой асгарах бороо
Учир нь тэр цалингаа авсан, өрөө төлсөн
Уут дүүрэн юмтай гэрийн зүг яарна

Тас тэврэлдчихээд үнсэлцэж буй хосыг
Тэнгэр шагнаж байгаа бололтой
Дурсамжийн цомогт нь нэмэгдэх энэ өдрийг
Дуслах бороо зурж өгч байгаа бололтой

Би харин хөгжмөө сонсоод
Бөнжигнөх дуслуудыг харан инээмсэглэж
Бороог миний л адил бишрэгч түүнийг
Бодон бодсоор цааш алхана


Танд мөн өөртөө зориулсан мөртүүд...


Эргэлдэх шоо шиг таахын аргагүй
Энэ амьдралыг
Эмгэнэлт жүжиг адил гомдоохын аргагүй
Энэ жаргалыг

Чамд гээд заяасан тэр амьдралыг
Чамлаж бүү хяс, нисээд одохвы
Чамаас л гуйгаад ирсэн энэ амьдын жаргалыг
Чанга атгаад ав, орхиод явчихвы

Ганцхан заяадаг юм гэнэ шүү тэр агуу хайр
Гараас нь бүү тавиарай, үүрд өөртэйгөө гинжил
Гуйгаад гуйгаад олддоггүй юм гэнэ шүү, тэр заяаны хань
Гэнэдээд алдаж болохгүй шүү, үүрд хайрлаж яв

Мөнхөд дэргэд чинь суудаггүй юм гэнэ шүү,
тэр сайхан залуу нас
Мөдхөн гундахаас нь өмнө зарцлаад ав,
босоод явчихвы
Мөч бүхнээр цохилж байдаг юм гэнэ шүү,
тэр үнэт цаг хугацаа
Маргаашийг хүлээлгүй бүхнийг амжуул,
жингэнэхээ больчихвы

Friday, May 1, 2009

Шүхэртэй залуу


Нууцлаг болохоор чинь би чамд татагддаг
Нуугддаг болохоор чинь би чамайг хайдаг
Хүлээдэг болохоороо би чамайг мартдаггүй
Хэлдэггүй болохоор чи намайг ойлгодоггүй

Чи надад нээгдээгүй шинэхэн хөзөр
Чихэнд шивэгнэх шидэт үгс
Чимээгүйхнээр дуслах шиврээ бороо
Чиглээд алхах шүхэртэй залуу

Гүүрний захад нэг нэгнээ ширтэн
Голдоо уулзахаар хоёул хүлээнэ
Хэн нь түрүүлж алхахаа мэдэхгүй
Харцнаас харцанд дайныг мандуулна

Чи надад нээгдээгүй шинэхэн хөзөр
Чихэнд шивэгнэх шидэт үгс
Чимээгүйхнээр дуслах шиврээ бороо
Чиглээд алхах шүхэртэй залуу


Tuesday, April 28, 2009

Өөө хорвоогий эрээн барааныг л...

Өөө хийх юмгүү зүэр юм бичдиймүү..

Блогтоо орж ирээл ниг мэдэхнээ энэ хэдэн дуугий н сонсоод уяраад наян юм бодцон бхымаа..
Одоо энэ хамгий эхэнд явжаагаа ая н бүүр гуниглуулаад ч байх шиг, эсүл бүр догдлуулаад ч бх шиг хэхэ.. Ойрын үед миний мөрөөдөл юу юм болоо ингэж бодон бодсоор яг л дээрээс алим унаад гэнэт ухаан орвуу гэлтээ ниг юм олвоо :P
яг л тэр, тэр л байх гэж бодсон..
Яг тэр тухай бодоод, тэрнийг хийхээр л яаадчийм айм жаргалтай байх юм.
Өөрийн мэдэлгүү инээмсэглэл төрөөл..
Одоо сурч байгаа мэргэжлээ солиод мөрөөдөл рүүгээ очий гэтэл ИРЭЭДҮҮГҮҮ штээ гэх ээжийхээ үгийг сонсоод сэтгэл санаа аянганд цохиулсан мод шиг л хугараатхав..
Гэтэл хүн ганцхан л амьдрана, тэр үедээ мөрөөдлийхөө төлөө ядаж зүтгээд бүткүүмаа гэхэд ядаж толгоогоо цухуйлгаад гаргахад л би мэлээн их аз жаргалыг амсах ч юм шиг.
Тээд бухимдсандаа ээждээ баахан үг хэлээд хаясоо.. Би л мөрөөдлөө биелүүлж байул ирээдүүтээ бнуу гүү бнуу ер н хэнд хамаатай юм.. Хүн ганц л амьдрана... яааг ингээл эхэлж байтал нулимс гараал эхэлдий бээн.. Тэхээр энэ милээн хүчтээ эд байх.. Би ч өөрөө бүүр нулимс гарсанд нэг хэсэг гайхав хихи..
Заа тээд миний л төлөө санаа тавьсан ээждээ баахан юм ярьцандаа бас санаа зовоод сэдвээ өөрчилсөн хэхэ.. Эээжээ охиныгоо уучлаараа.

Би их хатуу хүн бололтоо эсүүл дүнхүү ч юмуу.. Хүнд хайртай гэж хэлж чаддаггүү.. /тоглоомоор бишээр ^^/ Энэ үгийг хармалдаг юм болвуу, эсүүл миний үгсийн санд хэдхэн хувь л байдаг болохоор нандигнадаг юм болов уу. Хаа сайгүү л нз нар нэг нэгнээ хайраа хонгороо бла бла ингээл дуудах юм. Хэдий миний сайн нз байсан ч тэр үг нэг л эвлэж өгдөггүү юмаа. Яам сайндаа бүүр ээждээ ганц хоёр удаа л хэлж үзсэн байх. Уул н хэлмээр л байдаг юм. Даанч болдоггүү юмаа.. яаадчий бүү мэд.. Тихээр би хүүтэн хүн юм болвуу..

Өнөө өглөө босоод нүүрээ угаажийтал ниг үс үзүүрээсээ цагаарч байн хөөе.
Гүээээ бүүр уйлчмаар л санагдлаа.. Тиэд зүв зүэр бжаад цагаармааргү юмдаа ингэж бодоод бодоод ниг бодол гэнэт орж ирэв. Ойрын үед байнга шөнө нойргү өглөө н худлаа үнэн унтсан болно. Учир н яаадчий сүүлий гурван шөнө унтаад орондоо хэвтээд нүдээ анихаар л дээрээс ниг хүн тонгоогоод ширтээд байгаа мэт мэдрэмж төрөхий.. Tиэл тэсэлгүү нүдээ нээж харна. Мэдээж юу ч байхгүү л дэ. Гэтэл айсан хүнд аргал хөдлөнө гэгчээр ор хөдөлж бариад ч байх шиг. Бүүр чимээ бүрийг чагнаад унах юмаа. Би ер н солиорч байгаан болвуу ч ингэж бодогдох шиг.. Хэт их ПиСи.ний урд сууж, хэт их ачаалалта, яджийтал хэт их аймшгий кно үздэгээс л ниг болжийх шиг бн даа чиолт ингэж...
Заза айм айм юм бичээд хүн амьтанг айлгацан бхвийдээ хэхэ..

Sunday, April 19, 2009

Үнсье...

Шатна бие минь, халуун байна
Шуурна гадаа, хүйтэн байна
Хурдлаач над руугаа, дөхөн ирээч
Хүлээж тэсэхгүй нь, намайг үнсээч

Уусан дарсныхаа амтанд би согтжээ
Урдаас ширтэх харцанд би мансуурчээ
Зүрхэн уруулыг чинь сорон үнсье
Зөрөх хүмүүсийг анзаартал үнсье

Гашуун байна чиний уруул, гэхдээ амттай
Галзуу байна чиний үйлдэл, гэхдээ зугаатай
Зөөлнөөр хүзүүг дагуулан илбэнэ
Зүрх сэтгэлийг аажмаар гижигдэнэ

Олзлоё биеийг чинь би, чанга тэврье
Озъё уруулыг чинь би, зөөлхөн үнсье
Хайлан жаргах дурлалдаа умбана би
Халуухан хайрын үнсэлтэнд уусна чи




Sunday, April 12, 2009

Чамд сайхан уу...

Дуудаагүй байхад миний ертөнцөд
Дур мэдэн орж ирчихээд
Дайрч намайг хардаж яншин
Дусал дуслаар нулимсыг минь барах чамд сайхан уу

Алдсан тэрэнтэйгээ намайг жишин
Алдаа болгоныг минь өлгөж аваад
Арчаагүй занг надруу шидлэн
Амсуулах зовлонгууд чинь чамд сайхан уу

Итгэлээ нэгэнт гээсэн юм бол
Хайртай дуртай гэж худлаа улиад
Инээсэн бүхэнтэй намайг хардан
Хөмгөмсөг хуурмагийг минь гайхах чамд сайхан уу

Жаргалтай төгсөөгүй хуучин хайраа бодон
Зовлонтой өрнөлийг надад бэлэглэх
Журамтай дүрэмтэй энэ харьцааны чинь эхлэлд
Зогсоох товчлуурыг дарчихвал чамд сайхан уу....


Жич: Хуучин нз охиндоо итгэлээ алдаад дараа дараачийнхдаа зовлонг нь үүрүүлэх дуртай хогий хартай залууст зориулсан бөлгөөө...


Friday, March 27, 2009

We Belong Together...

Түүдэг галыг ширтэн чамдаа би дулаацахсан
Тэврүүлээд үүрд хайранд чинь би жаргахсан
Тэвчээд алдаа бүхнийг чинь би уучлахсан
Тэсээд чамтайгаа зовлон бүхнийг би туулахсан

Орчлонд ганц чамдаа үнэнчээ би андгайлахсан
Одот тэнгэрийн доор чамтайгаа би бүжихсэн
Олсон юм чинь мөнхөд чамайгаа би хадгалахсан
Олон бүүр ч олон жилээр чамайг л би хайрлахсан

Дахин дахин дурлах хүн минь ганцхан чи байгаасай
Дасал, сэтгэлийг хулгайлагч нь ганцхан чи байгаасай
Дэргэд минь байж энхрийлэгч нь ганцхан чи байгаасай
Дундрашгүй хайрын минь илч ганцхан чи байгаасай

Намайг шагнадаг хөөрхөн инээд ганцхан чинийх байгаасай
Нуугаад хэлдэггүй гурван үгс ганцхан чинийх байгаасай
Нулимсыг минь арчдаг гар ганцхан чинийх байгаасай
Нандин хайрын минь түлхүүр ганцхан чинийх байгаасай

Чи минь ханхүү бол чамайг би гүнж чинь болон хүлээе
Чи минь нар бол чамаасаа би илч чинь болон цацрая
Чи минь салхи бол чамайг би навч болон даган хийсэе
Чи минь мод бол чамаасаа би мөчир чинь болон салаалъя...





Tuesday, March 24, 2009

Nipaaa ^^

Ниг мидсэн блогтоо болоод хагас жил болчиж..

Тиэээд миний блогийг умшжийсан, умшдаг, умшахжаа бүх найзууд, танилууд, танькуунууд бүгдэнд н ёстоо их баяллаа..

Шүлэгнүүд маань жаахан ч ингэсэн таалагдсан бол баяртаа бээнаа..

Зиа тиэд дараагий хагас жилд бичиж магадгүү юмнууд минь хичнээн цаг хугацааг туулж, танд хүрч, аз жаргал, инээд хөөр, гунигий алийг н авчрахыг Балхаа ах бид 2 таашгүээ :D

Зүүдэнд ирсэн залуу

Зүүдэнд ирсэн тэр залуугийн зураг
Зүрхэнд минь сум харвачихлаа
Зөөлөн салхинд илбүүлэн сэрээд би
Зуурдаар ирээд буцсан харцыг үгүйлнэ

Сар гийсэн намуухан шөнийн зүүд
Сайхан түүнийг минь над руу заллаа
Сахилгагүй уруулууд нэгнээ шүргэхүйд
Сэрүүлэгний дуугаар бүгд замхран одлоо

Болзоондоо яаран шөнийг би хүлээнэ
Бороо шивэрсэн уянгат тэр үдшээр
Бодлоороо би чамтай хэдийнээ уулзжээ
Бухимдан чарлах утас гэнэт саад болло

Энэ оройн зүүдэнд чи минь ирсэнгүй
Эцэс төгсгөлгүй ойд би ганцаар төөрнө
Эндээс намайг гаргаач гэж ориловч
Илбэх салхи, бүлээн уруул бүгд алга...




Sunday, March 15, 2009

Дайсны цэрэг

Дуугарах бүрд чинь би чамайг
Дэндүү ихээр үзэн яддаг
Багалзуурдаж байгаад чамайг
Балконаараа гаргаад шидчихсэн

Дурлал дунд умбаж явахад минь цочоон
Дутуу нойрноос минь байнга сэрээдэг
Бүлтийчихээд өөдөөс орилоод байдаг
Балиар амьтан чамайг даа...




Миний бодлууд...


Хааяа би боддог, хайр хаагуур яваа болоо гэж
Халаасаа ухаад бас боддог мөнгө яаж олох вэ гэж
Хажуу дахь дэвтрээ хараад боддог хичээлээ яана даа гэж
Харандаагаа аваад нэг боддог ямар шүлэг бичнэ дээ гэж
Хөшгөө онгойлгоод нэг боддог хэзээ нар гарна даа гэж
Хөнжилдөө ороод бас л боддог өглөө яаж босно доо гэж


Saturday, February 21, 2009

Ойлгох албагүй..


Madonna-Frozen /Уншжаахдаа энэ дууг сонсоороо/
...
.....
...

Амь тэмцэн тэр ёроолд би орилдог
Авраач намайг та минь, тарчилж дууслаа
Агаар салхи гэдгийг би мартаж орхижээ
Алга гэж үү, намайг сонсох хэн нэгэн

Хүсэлгүй бас мөрөөдөлгүй утсан хүүхэлдэй шиг
Хүлээсийг минь тайлаад өгөөч, намайг суллаач
Харгислал, үзэн ядалт, худал хуурмаг дунд
Хэнийг ч юм түүнийг сэтгэл минь далланa

Тэвчээр минь барагдаж дууслаа, чадахгүй
Түнэр харанхуй дунд яг л хар дарсан зүүд шиг
Тоос татсан гэрлийг асаах товчийг дарахгүй
Тэнэглэл мунхаглал дунд төөрсөөр замаа олохгүй

Сүүмийх гэрлийн үзүүр ч надад үзэгдэхгүй
Салхины өчүүхэн чимээ ч надад сонсогдохгүй
Санаа алдаж ч би чадахгүй, амьсгаа гарахгүй
Сэрүүн зүүднийхээ хар ертөнцөд би жаргахгүй

Мэдэхгүй чадахгүй холдооч намайг тайван орхи
Минийх бишээ наад бодол чинь, зайлаад өгөөч
Мөстсөн зүрхээ би цээжиндээ гуниглан тэврээд
Мөнхийн ёроолдоо чимээгүй үлдэе дээ.. баяртай...

Wednesday, February 18, 2009

Орд ордынхны үнсэлт

Ниг газраас орчуулж тавьсан болохоор ойлгомжгүй байвал уучилна буй заа..
Миний герман хэл тааруухан :D



Хонь – Зоригт хоньнууд

Хоньны ордныхны үнсэлт нь зэрлэг түрэмгий байдаг. Тэд бүхнийг мөн хамгийн шилдэгийг нь авахыг хүсдэг, үнсэлтэнд ч гэсэн. Үнсэлцэж байх үед нь түүний партнёр нь агаар авах ч боломж бараг байдаггүй. Эр хоньнууд нь хамгийн сайхан уруул, бусдаас огт өөр арга барилтай үнсдэг бүсгүйчүүдийн эрэлд гардаг. Эм хоньнууд үнсэлцэх үедээ санаачлагыг гартаа авах дуртай боловч шууд ингэж дайрахад нь нөхөрсөг чанар нь түүнд саад болно. Тиймээс тэд партнёраа анзаараагүй байхад нь илүү тачаангүй үнсэж чаддаг байна.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Нум, Арслан, Хилэнц
Бага тохирох: Үхэр, Матар, Мэлхий


Үхэр- Өмчирхөг үхэр

Үхрийнхний үнсэлт хүсэл дүүрэн бөгөөд Вэнусын билэгдлийн гүн сэтгэлийн хөдлөл болон дур хүслийг биелүүлж өгдөг. Уг билэгдлийн дотоод хүч нь үнсэлтийнх нь угт тусгагдсан байдаг байна. Хэрвээ Үхрийхний сэтгэл санаа таатай байвал, үнсэлтэнд нь ч бас нөлөөлдөг. Мэдрэмтгий зан нь давамгайлж байдаг. Сэтгэл нь таагүй тохиолдолд түрэмгий зан болон биеэ барих чадвар нь хэлбэлздэг. Эр үхрүүд тийм Фантаз дүүрэн үнсдэггүй, гэвч их эрчимтэй шунан үнсдэг. Партнёраа удаан хүлээлгэхгүйн тулд аль болох л хурдан эхэлдэг юм байна. Эм үхрүүд нь эрийгээ бодвол илүү сонирхолтойгоор үнсэлцдэг бөгөөд заримдаа түүний үнсэлт нь илүү сэтгэл татам байж чаддаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Жинлүүр, Мэлхий, Охин
Бага тохирох: Хонь, Нум, Арслан


Ихэр- Гайхалтай ихрүүд

Ихрийнхний үнсэлт өдөөж өгсөн байдаг бөгөөд партнёраа эрхэндээ оруулдаг. Уг хоёр нүүртэй ордныхон хүсэл тэмүүллээ айдсаасаа болж нууж өгдөг. Үнсэлт нь ч мөн үүнтэй төстэй байдаг байна. Тэд түрэмгий, өдөөж өгсөн байдаг боловч үнсүүлж байгаа хүн нь уг сэтгэл татах увидасных нь цаана ихрүүд юуг хүсэж байгааг голцуу мэддэггүй. Эр ихрүүд болгоомжтой, энхрий үнсэлцдэг. Түүний үнсэлт нь өөртөө татах хүч болон соронзлогдмол байдлыг агуулж байдаг. Нэг өдрийн дараагаар үнсэлт нь чамайг хатгаж ч мэднэ. Эм ихрийнхнийх эрээсээ илүү сонирхолтой, илүү тачаангуй байдгаас биш ондоо шинж чанаргүй юм байна.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Арслан, Жинлүүр, Хумх
Бага тохирох: Мэлхий, Матар, Охин


Мэлхий-Сэтгэлийн хөдлөлтэй мэлхийнүүд

Мэлхийнхний үнсэлт эрчимтэй, удаан, цуцашгүй байдаг. Усны билэгдэлд багтдагаараа тэд хэзээ ч үнсэлтэнд ханадаггүй. Аяндаа мордохын тулд мэлхийнхэн ямар ч байсан тогтвортой харилцаа бүхий партнёрын эмоушнал найдвартай байдлалыг шаарддаг. Эр мэлхийнүүд үнсэлтийнхээ явцад мэдрэмжиндээ илүү их сэтгэгдэлийг өгч чаддаг. Тэд үнсэлтээрээ өөрийн партнёраа хангахыг эрмэлздэг. Голцуу маш удаан үргэлжлэх уг үнсэлтийнх нь ард өөрийнхөө сэтгэлийн найдвартай бус байдалд шаналсан, эмзэг мэдрэмтгий залуу нуугдаж байдаг. Эм мэлхийнүүд партнёртайгаа урт хугацааны үнсэлтээрээ Рекордын номонд бичигдэж ч чадна. Гэлээ ч уг удаан үргэлжлэх үнсэлтэндээ залхана гэж үгүй. Эрүүдтэйгээ харьцуулахад түүний үнсэлтэнд нь илүү их сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл агуулагдаж байдаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Загас, Охин, Хилэнц, Үхэр
Бага тохирох: Ихэр, Нум, Хумх


Арслан-Эзэрхэг арслан

Арслангууд чадварлаг, эзэрхэг үнсэлцдэг. Түүний эротик үнсэлт нь ялан дийлсэн, оргилсон байдаг. Энэ нь дотогшоогоо болон оюун санаанд нь тусгагдаж өгдөг. Арслан нь тайзан дээр уянгын жүжиг театрын маягаар гарч ирдэг. Түүний оргилуун үнсэлт нь партнёр нь түүний насан туршдаа мартахааргүй тийм идэвхитэй, чадварлаг. Эр арслан үс болон арьс оролцуулан үнсэлцдэг. Тэд үнсэлтийн хамтрагчаа экстасид аваачихыг зорьдог. Үүнд нь заримдаа бүр шүднүүд нь тус болж ч мэднэ. Эм арслангийн үнсэлт нь газар дээрх тэнгэр шиг. Уг галын билэгдлийн төлөөлөгч нар нь бүрэн дүүрэн төгс үнсэлцдэг байна. Партнёр нь цаг хугацаа зогсож, бүхэл дэлхий үнсэлцэж буй хүнийг нь тойрон эргэж байгаа мэт итгэдэг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Хумх, Нум, Хилэнц, Жинлүүр
Бага тохирох: Үхэр, Матар, Охин


Охин- Тогтвортой охин

Охины ордыг олж төрөгсдийн үнсэлт нь шийдэмгий, аятайхан байдаг. Магадгүй үүгээрээ тийм ч сэтгэл хангалуун бус бөгөөд бага хэмжээний зугааг авч чаддаг. Мэдээж өөрийн ёс суртахуун болон аминчхан зангаа хойш нь тавьбал партнёрыг нь гэнэтийн сайхан үнсэлт хүлээж байдаг. Түүнчлэн уг Газрын билэгдлийн хангалтгүй хүсэл тэмүүлэл нь иймэрхүү үнсэлтэнд мэдрэмтгий болж өгдөг. Охины ордны эрчүүд нь үнсэхэд бэлэн, шийдэмгий, нямбай, итгэлтэй болсон үедээ л үнсдэг. Дурласан Ромеогийн дүрд тоглоход түүнд хэцүү байдаг. Түүний романтик дүр төрхнийх нь хүч нь сул хөгжсөн. Эм охид үнсүүлэхийг, жолоодхыг хүсдэг. Партнёр нь энэ бүхнийг болгоомжтой хийх хэрэгтэй. Анхныхаа ичимхий үнсэлтээсээ л тэр жинхэнэ Үнсэлтийн аваргыг олж чадна. Тухайн өдрөөсөө хамаарах түүний хүсэл тэмүүлэл нь үнсэлтийн хамтрагчдаа гэнэтийн бэлэг барих болно. Бүх л үнсэлтээ, бүүр бяцхан зугаацал байсан ч чухлаар хүлээж авдаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Матар, Үхэр, Загас, Мэлхий
Бага тохирох: Хилэнц, Арслан, Жинлүүр


Жинлүүр- Амьдралын амт дүүрэн Жинлүүр

Жинлүүрийнхний үнсэлт олон талтай , солигдмол байдаг. Түүний эхэн үеийнх нь зураглал Агаарын билэгдлийг энхрий-романтик болон оргилуун-тачаангуй үнсэлтүүдийн хооронд хэлбэлзүүлдэг. Ямар ч үнсэлт нь хоёр дох шигээ байхгүй, Жинлүүрийн үнсэлтийн тоглоом нь сонирхолтой, гоё сайхан. Тэдний авьяас нь үнсэлцэх үедээ ч сэтгэгдэл үлдээж чаддаг. Даанч тэд өөрсдийн сэтгэл санааны хэлбэлзлийн золиос нь болохоос гадна заримдаа хэтэрхий олон ааш гаргадаг. Жинлүүрийн ордны эрчүүд дэлхий дээр жинхэнэ үнсэлтийн мэргэжилтэнгүүд юм. Тэд хамтрагчийнхаа юуг хүсэж байгааг нь маш сайн мэдэрдэг бөгөөд хамтрагчийнхаа ихэнх хувийг баярлуулж чаддаг. Тэд бараг цуцашгүй Үнсэх чадварыг эзэмшсэн. Эм жинлүүр нь амьдралд хайртай, таньлын хүрээ ихтэй хүмүүс. Үнсэлт нь тэдний хувьд харилцааны чиг хандлагатай. Уг сээтгэнэлийн төрөл нь сонголтонд нь нөлөөлдөг. Үнссэн хүмүүсийнх нь зарим нь шууд л түүний зорилгод автоматаар ордог. Уг Агаарын билэгдлийн бүсгүйчүүд сонгох дуртай бөгөөд эр жинлүүрээ бодвол мэдрэмж багатай.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Хумх, Ихэр, Үхэр, Арслан
Бага тохирох: Хилэнц, Матар, Охин


Хилэнц - Дүрэлзсэн хилэнц

Дурыг өдөөгч хилэнцийн үнсэлт нь зогсолтгүй, шунаг байдаг. Хэрвээ хамтрагч нь сайн дураараа дагахгүй бол түүнийг үл тоон ялан дийлдэг. Үнсэлцэхэд түүний оргилуун шинж чанар нь гол дүрд тоглодог. Хилэнцүүд жолоодлогоо маш дураараа дагадаг бөгөөд энэ нь түүнийг хэрцгий үнсэгчид мэтээр харагдуулна. Үнсэлт нь илүү их зүйлийн эхлэл хэсэг нь ч байж болох юм. Ямар ч хилэнцийг зүгээр үнсээд л орхих боломжгүй. Үнсэлтээрээ тэд асар их энэргийг өөрөөсөө чөлөөлж өгдөг. Хамрагчидад нь хөлөн доорх газар алга болсон мэт санагддаг байна. Хилэнцийн үнсэлт партнёраа бараг л идчихдэг. Энэ нь заримдаа бага зэрэг болгоомжгүй, хэрцгий байдаг. Хамтрагч бүр нь үүнийг нь зөвөөр хүлээж авч чадахгүй. Хилэнцийн эмэгтэй өөртөө соронзон татах хүчийг агуулдаг. Үнсэлцэх үедээ дээд зэргийн биеэ барих чадвар болон өөрийгөө үл хянах хоёрын хооронд хэлбэлздэг. Халуун гал дөлтэй үнсэлтэнд нь партнёр нь хайлдаг. Хилэнцийнхний үнсэлт үргэлж эротик үнэлгээг авдаг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Үхэр, Хонь, Загас, Арслан
Бага тохирох: Ихэр, Жинлүүр, Хумх


Нум – Илэн далангүй нумууд

Галын билэгдэл болох нумын ордныхны үнсэлт нь хэтрүүлэх шинж аястай. Байнгын солио, адал явдлын дараа ч нумууд бууж өгөхийг хүсдэггүй. Нумынхан ялан дийлж чаддаг байх хэрэгтэй. Тэр өөрийгөө ялан дийлж чаддаггүй, энэ нь үнсэлцэх үед нь ч харагддаг. Түүнд дайралт дутагддаг бөгөөд үнсэлцэхдээ байнга хүйтэн хөндий байдаг. Хэрвээ тэр сэтгэгдэл үлдээхийг хүсвэл хамтрагчаа сэтгэлээсээ үнсдэг бөгөөд өөрийн үзүүлбэрээр гайхшруулахыг эрмэлздэг. Нумын эрчүүд өөрийнхөө илэн далангүй байдлаараа үнсэлтэндээ гайхуулахыг хүсдэг. Түүний хэтрүүлэх байдал нь хамтрагчид нь илүү сонирхолтой санагдаж магадгүй юм. Эмэгтэй нумыхан эртэйгээ адил үргэлж анд гардаг бөгөөд үнсэлцэхдээ хамтрагчаа агнахад бэлэн байхыг хүснэ. Ангийн олз маань үнсэлтэнд давамгайлж болохгүй. Хэрвээ тэгвэл нумын бүсгүйн сонирхол нь маш хурдан буурдаг. Тэд хэзээ, яаж гэдгийг, ялангуяа ритмыг тохируулж өгдөг.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Хумх, Жинлүүр, Ихэр, Арслан
Бага тохирох: Охин, Матар, Үхэр


Матар – Үнэнч Матар

Матрууд дэг журам, контроллтой үнсэлцдэг. Газрын билэгдэл нь байнга түүнийг харилцаанд анхаарахад нөлөөлдөг. Үнсэлцэхдээ Матрууд томоотой, биеэ барьсан, удирдлагатайгаар ханддаг. Үнсэлцэгч партнёр нь матрынхны өөрийгөө үнсэлтэнд тэр чигт нь зориулахыг ховорхон амсана. Үнэнч, тэнцвэртэй, хариуцлага хүлээх чадвартай байдал нь матрын гол шинж чанарууд юм. Матрын эрчүүд партнёрынхаа төсөөлж байснаас ч илүү тэвчээрийг үзүүлж чадна.Үнсэхдээ ч мөн адил түүний тэсвэр хатуужил, хүсэл эрмэлзлэл, хичээл зүтгэл нь эхний эгнээнд жигсаж байдаг. Матрууд хэзээ ч бууж өгдөггүй бөгөөд сул чөлөөтэй үедээ ул суурьтай үнсэлцдэг. Матрын бүсгүйчүүл маш амархнаар үнсэлцэх зүйлд нь туслалцаа хэрэгтэй мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Түүний биеэ барих байдал нь хамтрагчидад нь ийм сэтгэгдлийг өгдөг байна. Уг газрын билэгдлийн бүсгүйчүүл нь харагдаж байгаа шигээ тийм ч фантазгүй хүмүүс биш юм.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Үхэр, загас, Мэлхий, Охин
Бага тохирох: Хонь, Нум, Арслан, Хилэнц


Хумх – Уран бүтээлч хумх

Хумхын үнсэлт сэргээж өгдөг. Тэр хараат бус хайр, байнга шинийг эрэн хайх сонирхлоо үнсэлтэндээ ч бас өгч чадна. Сээтэгнэл, үнсэлт аль алинд ерөнхий байдлыг хадгалдаггүй. Түүнийг Үнсэлтийн өөрчлөгч, шинийг нээгчээр тодорхойлж болно. Хумхынхан их сониуч бөгөөд зөвхөн үнсэлтэнд ч бус бүх зүйлд байнга шинийг оролдож үзэхийг хүсдэг. Ямар нэгэн шинэ зүйл түүнд байнга эрч хүч өгдөг бөгөөд үнсэлцэгч хамтрагч ямартаа ч уйдахгүй. Агаарын билэгдэл нь байнгын бүтээлч байдлаар дүүрэн бөгөөд үнсэлтэнд нь ч мөн адил үүгээрээ нөлөөлдөг байна. Хумхын эмэгтэй партнёртайгаа үнсэлцэхдээ байнгын шинэ төрлөөр угтдаг. Түүний нээх чадварын баялагт хязгаар гэж үгүй.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Ихэр, Нум, Хонь, Жинлүүр
Бага тохирох: Охин, Үхэр, Хилэнц


Загас – Фантаз дүүрэн загас

Загасныхны үнсэлт идэвхгүй, эмзэг мэдрэмтгий. Тэд амьтдын тойрогтоо хамгийн идэвхгүй үнсэгчид. Түүний хаагдмал байдал, дотоод биеэ барилт нь үнсэлтийг өөрийн гартаа авахад нь хэцүү болгож өгдөг. Үнсэлцэхдээ тэд өөрсдийн нууцлагдмал Аурад халхагдаж байдаг. Тэд үнсэлтэндээ гэхдээ бүхнээ ч бас зориулж чадна. Загасны эрчүүд үнсэлцэхдээ байнга нэг зүйлийг өөртөө амладаг. Хамтрагчийнх нь сэтгэлийн итгэл нь загасынхны дотоод үнсэлтнийх нь уг үндэс болж өгөх. Үнсэлт нь өөртөө үргэлж хүсэл тачаал, романтикийг агуулж байдаг. Эм загас үнсэлцэх үестээ өөрийн мэдрэмжтэй хүсэл, сэтгэл хөдөлгөмөөр уруу таталтаараа дур булаадаг. Тэд биеэ барьсан, маш мэдрэмтгий үнсэлцдэг. Загасын бүсгүйчүүд харилцаанд сэтгэл хөдлөлөө дарж сурах, гэхдээ хувиа бодсон байхаас зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал түүнийг Партнёртай нь ямар ч үггүй холбож өгч чадна.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Мэлхий, Матар, Үхэр, Охин
Бага тохирох: Хонь, Нум, Хумх, Хилэнц

Saturday, February 14, 2009

Сонголт... /өгүүллэг/

Солонго яг тэр мөчид түүнийг ингээд бүр мөсөн алдах гэж байгаагаа ухаарсан мэт сандрангуй араас нь гүйж яваад цасан дээр хүчтэй гэгч хальтарч унав. Дагзаараа хүчтэй унаснаас болж түрхэндээ толгой нь балартаж, арай гэж толгойгоо өргөн урагшаа харваас хажууд нь нэг хүний сүүдэр үл ялиг бүдэгхэн сүүмийнэ.

- Анхаа намайг уучлаарай. Найз нь чамайг тэгж гомдооё гэж бодоогүй штээ гэхэд нь

- Анхаа чинь чамайг уучлах байлгүй дээ гэж нэгэн танил хэрнээ тэрхэн зуур санаанд нь орж ирэхгүй байсан хоолой аажуухан шивнээд, Солонгоог эелдгээр тэврэн босголоо.

Тэр дулаахан цээж Баясаагийх байсан юм. Яагаад ч юм Солонго Анхаа хоёрыг ам муруйхад Баясаа гараад ирдэг бөгөөд байнга Солонгын талд орж түүнийг тайвшруулан өөр зүйлд санааг нь сатааруулах гэж бүх байдгаа зориулдаг нэгэн байлаа. Солонго ч Баясаад итгэж, хамаг зүйлээ ярин ийм найзтай байдагдаа өөрөө өөртөө ч атаархдаг байв.

-Чи энд юу хийж байгаа юм бэ?


- Сая харин нохойгоо салхилуулангаа энэ хавиар алхаж яваад, чамайг гүйж байгаад хальтраад унахыг чинь харан санд мэнд гүйгээд ирлээ.


-Баярлалаа. Би чамд баярлалаа гэдэг үгнээс өөр юм хийж чадахгүй их муу найз юм даа гээд Солонго санаашран бодсоноо гэнэт Анхаагийн явсан зүг рүү зог тусав. Гэтэл ч удсангүй түүний бодлыг таслан


- Манайд очиж халуун юм уугаач, одоо энэ харанхуй гудамжаар явж болохгүй ээ. Тэгээд ч өдийд Анхаа мэлээн холдчихсон байх. Маргааш утсаар яриад үзэхгүй юу даа гэж ахын ёсоор түүнд санаа тавих Баясаагийн үгийг Солонго анхааралтай сонсов.

“Нээрээ ч тийм дээ. Би одоо хаашаа ч гэж түүнийг хайх билээ” гэж бодон Баясааг даган алхсан ч түүний зүрх байн байн Анхаагийн явсан зүг рүү харахад хүчлэнэ.
Баясаагийн гэрт тэрээр хэд хэдэн удаа ирж түүний хийсэн амттай хоолыг иддэг байсан. Эгээтэй л гэрийх нь нэгэн хүндэт зочин мэт байдаг байв. “Үнэндээ Анхаа бид хоёрын хэрүүл миний одоо энэ хүнтэй байгаагаас л болсон шүү дээ. Анхаа л муухай хартайгаараа бүхнийг ургуулан бодож, надад итгээгүй штээ. Ер нь би ямар буруу юм хийсэн юм. Миний сайн найзыг хүлээж авахгүй бол би ч бас Анхааг хүлээж авч чадахгүй” гэж нэг өөрийгөө буруутган эргүүлж өөрийгөө зөвтгөн нэг л мэдэхэд гүн бодолд автчихсан сууж байлаа. Түүний бодлыг яг таасан мэт Баясаа

-Анхаа чамайг ойлгох байлгүй дээ. Би чиний буруу юм хийгээд явахгүй гэдгийг чинь мэдэж байна. Миний найз битгий санаа зов доо. Бүх юм зүгээр болох байх гэхэд нь


-Хэхэ чи хүний бодол уншдаг юм биш биз Баясаа айн.Намайг надаас илүү мэдэх юмаа гээд бага зэрэг инээхэд нь


-За ашгүйдээ юутай ч инээлгэж чадлаа шүү гээд доош харан суухад нь Солонго Баясаа руу сэмээрхэн ширтэв. Хоёр жилийн турш найз гэж явахдаа Солонго Баясааг хэзээ ч ингэж нягталж ажиж байгаагүй мэт. Өтгөн хөмсөг түүндээ хөөрхөөн зохицчихсон хос нүд, монхордуухан хамар, уруул,,, уруул нь ямар гоё юм бэ, эр хүний уруулыг анх удаа ингэж шуналтай ширтэнэ. “Манай Анхаагийн уруул тэгэхдээ илүү гоё л доо” гэж өөртөө хэлсэн ч Баясаагийх харааг нь булаасан хэвээр. Баясаа гэнэт толгой өргөн түүн рүү харвал Солонго хэрэг хийсэн хүүхэд шиг сандран аягатай цай руугаа хурдхан харж амжив.


Дүүд дүүд дүүд дүүд дуудсаар л утсаа авах шинж алгаа энэ Анхаа. Ингэж Солонгоогийн дуудлагаас татгалзсан өдрийн тоо гуравт хүрэв. Солонгоогийн өдөрт бичдэг байсан мэссэжнийх нь ч тоо ч буурч цөхөрч эхлэв.

-Odoo uurlahaa boli l doo. Namaig oilgood itgeed uuchilchih l daa.

Send товчийг дараад Солонгоо хариу хүлээлгүйгээр утсаа ор руугаа шидчихээд эргээд явах гэтэл хариу мсж ирэх янгинасан чимээ өрөөгөөр хадав. Солонго чихэндээ итгэж ядан, баярлах сандрах 2 давхцаад утсаа шүүрч аван уншваас

-Araas mini ireh bolwuu gej bi ter zamaar udaan alhsan daa. Butsaad ochtol chi Baysaataigaa baisan shte. Bi buruu bodooguiee. Odoo buh yum duussan.

Утасны дэлгэцэн дээр нэг юм дусахад Солонгоо өөрийн мэдэлгүйгээр уйлж байгаагаа анзаарав. “Бүх юм яагаад ийм болчихвоо. Одоо би юу гэж тайлбарлах вэ. Баясаад би яав ч буруу өгч чадахгүй. Миний л тэнэгийх... миний л тэнэгийх...” Түүнийг уйлахтай зэрэгцэн тэнгэрээс намуухан цас хаялж эхэллээ.

Хоёр хоног гэрээсээ толгой цухуйлгалгүй, үхсэн мэт орондоо хэвтэнэ. Утсанд нь дуудлага байн байн ирэх бөгөөд ангийнх нь найзууд мөн хэргийн зангилаа болсон Баясаа хамгийн ихээр залгана. Утсаа аваад

-Байна уу

-Гэртээ байгаа юм уу


-Харин тийн. Бие жаахан өвдөөд гармааргүй байж л байна даа. Яасан?


-Би танай үүдэнд байна. Надтай хальтхан уулзаач тэгэх үү?


-Аан за ок одоо гараад очлоо.

Төмөр хаалгыг түчигнүүлэн онгойлгоод харваас Баясаа нэг даарчихсан амьтан Солонгоогийн гар руу нэг юм сарвайна. Ажиглаад харвал жижигхэн зүрхэн төмөр сав байлаа. Баясаа тэрийгээ Солонгоогийн гарт атгуулвуу гүй юу сандраад шатны уруу гүйхээрээ нэг алга болов. Солонго хэсэг бодолд автаад гайхах сандрах давхцан яаравчлан савыг нээн харваас дотроос нь мөн адил гурван ширхэг жижигхэн зүрхэн шоколад, ёроолд нь дөрөв нугалсан цаас байх нь тэр. Задлан уншвал..

-Чамайг одоо гайхахыг чинь мэдэж байнаа. Гэхдээ Солонго өнөөдрийг хүртэл би чамд сайн байсан юм шүү. Гэхдээ би Анхаа та 2т төвөг удахыг хүсээгүй. Гэхдээ өнөөдөр л би чамд сэтгэлээ нээхгүй бол дахиж хэзээ ч чадахгүй юм шиг санагдаад. За юутай ч чамд гэгээн Валентины өдрийн мэндийг хүргье.

Энэхүү захиаг уншаад Солонгын сэтгэл яагаад ч юм уужраад явчихав. “Тэр надад сайн юм байжээ. Одоо би хэдийг хүртэл Анхааг бодож шаналахав дээ. Нэгэнт өнгөрсөн юман дээр. Надад хайртай хүн байхад, над руу ирэхээ өнгөрсөн тэр хүнийг хүлээгээд ч яах юм билээ. Ухаанаа дагасан нь энэ удаад зөв байхаа. “ хэмээн бодоод нэг шоколадаа гарган амтархан идэж суув.

....

“Энэ бүхэн өнгөрөөд нэгэнт хоёр жил болчихож, яг энэ өдөр тэр муу новш надад хайртай дуртай гэж байж билээ. Гэтэл одоо би түүний надад үлдээсэн зүйлийг устгахаар эмнэлэгт сууж байдаг. Амьдрал чи надаар юунд ингэж хатуу тоглоно вэ. Энэ бүхэн хэрвээ тэр л үед би тэрмүүг дагаж яваагүйсэн бол, тэгсэн л бол бүх юм өөр байх байсан.” гэж бодонгоо өглөөхөн Баясаатай хэрэлдсэнээ бодон суулаа...


-Баясаа найз нь чамд гоё мэдээ хэлэх үү?


-Юу вэ. Би завгүй байна штээ, маргаашийн тайлан хамгаалах гээд хийх юм их байна штээ


- Заа боль л доо, яасан өөдгүй юм. Хүн чухал юм хэлэх гэж байхад, тэгээд ч би аавд хэлчихнэ ээ, маргааш чамайг харж үзээрэй гэж. Аав дандаа л зөвшөөрдөг штээ.


-Чи юу яриад байгаа юм. Би ямар танай аавын хүчээр энэ хэмжээнд хүрсэн юм уу. Чиний муу эцэг чинь дандаа миний мууг үздэг, хийсэн ажлыг хэзээ ч үнэлдэггүйг чи ч мэдэхгүй л дээ. Бушуухан энэ газраас гарахсан. Аав охин хоёрын боол нь болж гүйцэх нь.


-Чи юу гээд байгаа юм бэ. Миний аав дандаа чиний талд байдаг шт. Тэгээд ч би чамайг хэзээ боолчилчихсон юм. Харин ч чи манай аавын компанид ажилж байгаа даа баярламаар юм. Чамд ийм том ажил олдохгүй шт ээ гэж хэлчихээд арай хатуу хэлчихлээ дээ гэж тэрүүхэндээ Солонго бодон харамсав.


-Чи битгий солиор. Олон юм өөдөөс битгий ярьж бай гэж чамд хэлээ биз дээ гээд яагаад ч юм Солонгоог буйдан руу хүчтэй түлхээтхэв. Солонгоо юу болсныг гайхаж ядан буйдан дээрээс Баясаа руу ширтэхэд Баясаагийн харцанд илт хийсэн хэрэгтээ гэмшсэн төрх тодорсон ч тэрийгээ нуун


-Дахиж битгий надад саад болоорой гээд эргэж харвал Солонгоо


-Баясаа би жирэмсэн штээ. Чи яагаад намайг ингэж түлхэж байгаа юм бэ? гээд нүд дүүрэн нулимстай хоолой нь зангиран хэлэхэд


-Юу гэнээ юун жирэмсэн гээд Баясаагийн дуу түрүүнийхаасаа илүү чангарч


-Юун жирэмсэн, наадхандаа намайг итгэнэ гэж бодоо юу. Тэгээд чи наадхаа миний хүүхэд гэж ичих ч үгүй хуцна даа. Чи тэр муу Анхаатайгаа одоог хүртэл миний араар явдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Балиар бузар эм. Би лав наад хүүхдийг чинь тэжээж чадахгүй шүү.


-Баясаа чи өөрийнхөө юу ярьж байгааг мэдэж байна уу. Чи солиорчихсон юм уу? Яагаад ингээд байгаа юм бэ? Чи надад хайргүй юм гэж үү? Бас юун Анхаа. Бид 2 аль олон жилийн өмнө холбоо тасарсныг чи мэднэ штээ.


-Хааан юун хайр үхсний чинь хайр, чи ийм тэнэг шт ээ. Хэрвээ би чамтай холбоотой болохгүй бол мөрөөдлийн ажилдаа хүрч чадахгүй байсан юм. Тиймээ хүлээн зөвшөөрье танай аав надад тэгэхэд л их тус хүргэсэн. Одоо маргаашийн тавих илтгэл дуусмагц би чиний тэр эцгийн хяналтнаас гарах болно. Яах вэ би чамайг харж явдаг байсааан. Эхэндээ чи нэг л их сэхүүн охин намайг тоож харахгүй тэрмүү балиар юмтайгаа нийлчихээд намайг өөрийхөө зугааг гаргадаг хүн шиг ээ л ханддаг байсан биз дээ. Үгүй гээч чи. Үнэнийг хэлэхэд танай харин тэр халтар чинь чамайг бодвол их ухаантай юм билээ. Над дээр байнга ирж чамаас холдохыг гуйхыг нь яана. Аавыг чинь миний ажиллахыг хүсдэг газарт томоохон байр суурьтайг сонссоноос хойш аманд орсон шар тосыг би тэгээд зүгээр мэдээж алдчихгүй л дээ. Заза чи харин сонсох ёсгүй юмаа сонсчлоо. Одоо нүднээс тонилоотох, чамайг харах хүсэл алга..

Үнэндээ Солонгоод хэлэх үг, уурлах сэдэв ч олдсонгүй. Зүгээр л тэнэг хүн шиг хаалгаар тэр чигтээ гараад явсан бөгөөд сая л ухаан орж одоо эмнэлгийн сандал дээр ирчихсэн сууж байгаагаа анзаарав.” Авхуулах хэрэгтэй, авхуулах хэрэгтэй” гэж бодон сууж байтал түүний нэрийг эмч дуудаадхав....

Тэсэшгүйеэ хүндээр түүний бие өвдөнө. Хойш урагшаа алхаж ч чадахгүй байрандаа зогсож байхдаа гэдсэн дээрээ зөөлхөн дарж “Миний бяцхан хорвоод мэндэлж амжаагүй үр минь, тэнэгхэн ээжийнхээ хийсэн нүглийг уучлаарай. Энэ муухай хорвоод чи минь гарч ирж амьдраагүй нь ч бараг дээр байсан юм болов уу?” гэж зөөлхнөөр шивнэхэнд нь шалан дээр нэг.. хоёр.. гурав дахь нулимс дусахтай зэрэгцэн, Солонгоо хөл нь сулбайж тэр эрчээрэй газарт ухаан алдан уналаа.....


...
Толгой эргэн нүдээ аажуухан нээвэл урд нь нэг хүн зогсоод түүнийг түшин босгож байлаа. Сайн харвал Баясаа

-Алив зүгээр үү? Хамаагүй цасан дээр хурдан гүйж болохгүй шт ээ, толгой нь зүгээр үү?
Солонго эргэн тойрноо нэгд нэгэнгүй харвал өнөөх салаа замын уулзвар дээр Анхаагийн араас гүйж байсан газар зогсож байлаа. Бие нь ямар ч өвчин алга.
-Тиймээ энэ бүхэн зүүд байж зүүд байж гэж чангаар орилоод Баясаагийн гарыг хүчтэй түлхэн, чи надаас холд битгий дахиж надтай холбоо бариарай. Анхаа бид хоёрын замд битгий саад бол гэж орилох шахам хэлээд Анхаагийн явсан зам руу “Тиймээ би энэ замыг сонгоно, би зүрхээ сонсоно... зүрх худлаа хэлэхгүй..” гэж бодоод гүйхээрээ ниг очвол урдаас нь Анхаа түүнийг тосон авав. Чангаас чанга тэврээд
-АНХАА БИ ЧАМДАА ХАЙРТАЙ. гээд баярын нулимсаар өмссөн күртикийг нь мялаажээ.

/Зохиогч: Б.Хулан/