Wednesday, November 18, 2009

Үүнийг мэдэх үү...


Хоолой зангирах тэр мөчийг мэдэх үү
Хоёр нүднээс дуслууд бөмбөрдгийм
Хорсон шаналгах зүрхийг мэдэх үү
Хонзон өсийг араасаа дагуулдгийм

Охин минь дээ, үүнийг уйлах гэж нэрлэдэг
Овоорсон бухимдал гадагшаа тэмүүлдэг

Гунигтай шүлэгний амтыг мэдэх үү
Гашуун дурсамжинд чинь хөг нэмдгийм
Ганцаардсан хүний зовлонг мэдэх үү
Гар нь минийх шиг хүйтэн байдгийм

Залуу минь дээ, үүнийг эмгэнэл гэж нэрлэдэг
Зарим ганцаардал цангааг минь тайлдаг

Тоглуулсан хайрын жүжгийг мэдэх үү
Туг намируулсаар нулимс айлчилдгийм
Тоогдоогүй орхигдсон үгсийг мэдэх үү
Томоотой хүлээхээс залхаж эхэлдгийм

Найз минь дээ, үүнийг амьдрал гэж нэрлэдэг
Надад бас чамд ирэхгүй халамж гэж байдаг



2 comments: