Monday, November 23, 2009

Шалиг залуу...

Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу

Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц сарнай байхад л болчихно

Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй тэр гурван үгс

Зүрх минь охидыг багтаах томоос том зайтай
Зүүд минь тэднийг зөгнөх олонгоос олон хоногтой
Замнал минь тэдэнтэй учрах салаа салаа жимтэй
Зоригтой хэлнээ яадаг юм би шалиг залуу

Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз

Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно...


жич: хэхэ би эмэгтээ л дээ, дихтээ юм юмны зах зухаас оролдмоор санагдлаа л даа.
охид залуус минь уншаад юу бодогдов бичээрээ хэхэ


15 comments:

  1. Woo lag bichsen bee shd Hulaan hehe

    ReplyDelete
  2. Өө шалиг ч гэсэн сайхан шудрага залуу...

    ***

    Гараа тосоод л хүлээгээд авдаг тэр дөрвөн үсэгийг нь бол гадарлах гээд байгаа...
    Гагцхүү охидуудад хэзээ ч очихгүй тэр гурван үгс нь харин юу юм болоо?

    ReplyDelete
  3. Ваааааааа "3 үсэг" гээд бодцон байна шд!
    коммент биччихээд 3 үсэгтэй үгээ бааахан бодлооо *siiigh*

    ReplyDelete
  4. hehe ygaaw nogoo aldarch 3n ug l bhgu yu hehe zochilsond tnx

    boldoo tnx hehe

    ReplyDelete
  5. xaxaxa, goy boljee, hair-247 hoyorin tuhai mor n goy yumaa, ohiduud neereel unaj tustal gyilgedeg zaluu bnaa tee, kkk, shalig geheeseen ilyy ohidin tengertei gevel yamruu ain, hehe

    ReplyDelete
  6. hehe hari huuhnii tengertee zaluu geheer chin aim surguu sonsogdood bhii beesh..
    shalig geul hehe esuul don juan esuul casanova ch gj nerledeg bjuu :P
    za yutaa ch zochilj unshsand tnx hehe

    ReplyDelete
  7. Хэхэ.Энэ хүн нэг л өдөр тэр олон бүсгүйнхээ нэгэнд дурлаад тэс өөр хүн болно доо.

    ReplyDelete
  8. Үнэхээр хөөрхөн шүлэг болжээ... Бонбон эгчдээ амжилт ;))

    ReplyDelete
  9. Bi ter 4 useg gdgiig ni 3 gdegtei ni soliod Sex gj oison shd heheheh zaza end neg buruu gariin hun bna geh vii dee heheh goe sak zaluugiin tuhai shuleg bna

    ReplyDelete
  10. hahaha sexs gsn ug sh geedahgu yu haha

    ReplyDelete
  11. hairaa amiaar taalagdaj bnaa
    amjilt husey oron garan bnaa

    ReplyDelete
  12. хэхэ хайнга хэрнээ аятайхан шүлэг байна

    ReplyDelete
  13. chinii blog vneheer shn sanagdlaa. ymarch olon goy goy shvleg ntrtei yum.. chamd amjilt, hamgiin sn shniig hvsiye.

    ReplyDelete