Sunday, December 13, 2009

Надад халдварласан вирусны тухай...

Сайн байцгаана уу?
Би нэгэн төрлийн вирусээр өвчилчихөж ээ.

/сонсохоор татах/



Энэ хэлбэрийн вирусны тархалт нь сэкундэнд 2 метр буюу өөрөөр хэлвэл нүд ирмэхийн зуурд бүх л биеэр тархдаг гэсэн үг. Уг вирус нь олон зуун жилийн тэртээгээс хүн төрөлхтний дунд хамгийн түгээмэл байсан бөгөөд эрдэмтэд шинжээчид одоог хүртэл яг таарсан тодорхойлолтыг нээж илрүүлээгүй байгаа билээ. Хүн бүр уг вирусыг өөр өөрийн зүгээс дүгнэж өөр өөрийнхөөрөө тодорхойлж гаргаж ирдэг болохоор тэрээр хувьсамтгай, маш олон төрлийн шинж чанартайг нь илэрхийлж өгч байж болох юм. Анх тэрээр хаанаас үүсэлтэйг нь одоогоор би уншиж олж мэдээгүй байгаа. Магадгүй хүн төрөлхтөн бий болохтой зэрэгцэн нээгдсэн байж болох ч түүнээс өмнө одоогийнх шиг хүндээр биш ч их бага хэмжээгээр өөрөөрөө өвчлүүлэх арга хэмжээг авдаг байсныг нь сайн мэдэж байна.

Миний хувьд уг вирусыг энергитэй зэрэгцүүлж төсөөлдөг. Тэрээр нэг биеэс нөгөөд шилждэг, устаж үгүй болдоггүй. Халдварлах явц бол тун энгийн. Харилцан хоёр биетийн дундаас үүсдэг. Тэрээр халдварлагдсан тохиолдолд өглөө нүд нээмэгц халдварлуулсан хүнийхээ тухай бодож эхэлдэг. Бүүр сүүлдээ өөрөөсөө залхтал бодно гээч. Эдгээр нь магадгүй анхан шатны шинж тэмдгүүд байж болох. Цаашилбал яахыг ярихаас ч халширч байна.

За тэгээд миний халдвар авсан уг вирусэнд нөлөөлж байдаг нэгэн том хүчин зүйл байна. Үүнийг бидний хэсэг нөхөд ЦАГ ХУГАЦАА гэж нэрлээд байгаа юм. Уг Цаг хугацаа гэгч этгээдээр аялах явцад вирусны тархалт болон шинж тэмдэгэнд 2 өөрчлөлт гарна. Үүнд нэгдүгээрт вирус устаж үгүй болно аль эсвэл бүүр улам гаарна.
Вирус устаж үгүй болоход халдварлуулсан биетийн өвчтөнд хандах халамж анхаарал суларч улмаар холдон хөндийрөх мөн гадны бусад биетийн худал үнэн нөлөөллөөс хамаарч өвчтөнийг ул ойшоох гэх мэтээр вирусын нөхөн төлжих явцыг зогсоох зэрэг нь нөлөөлдөг байна. Гэхдээ мэдээж уг вирус нь маш хүчтэйгээр биед уусаж тархсан байдаг тул бүр мөсөн хэзээ ч алга болж устдаггүй бөгөөд яг миний урьд хэлсэнчлэн өөр биет рүү шилжих магадлал өндөртэй.
Цаг хугацааны 2 дахь нөлөөлөл буюу вирус улам гаарах. Үүнд итгэл гэдэг зүйл харилцан пропорционалиар тэнцвэрждэг. Юу гэх гээд байна вэ гэвэл итгэл хэдий чинээ их байна вирусны тогтворжилт болон улам цаашаа гааралт нь төдий чинээ их байдаг.

Эцэст нь хэлэхэд уг Вирусны хүмүүсийн дунд хэрэглэгддэг жинхэнэ нэр нь мэдээж ХАЙР юм шүү. Ингээд хайртай хосуудад бүгдэнд нь аз жаргал хүсье, та хэн нэгнээс вирус авсан бол эсвэл хэн нэгэнд вирус халдаасан бол түүнийгээ битгий эмчлээрэй, бүү эдгээгээрэй байнга түүгээр өвчилж байгаарай гэсэн өлзийтэй сайхан ерөөлөөр уг илтгэлээ дуусгая даа.

Уншиж сонирхсон таньд баярлалаа.

/БонБон 13.12.09/

17 comments:

  1. Та бүхэн

    http://www.4shared.com/file/172327578/7816690a/Nadad_haldwarlasan_virusnii_tu.html

    уг линкнээс сонсох хэлбэрээр татаж авах боломжтой шүү хэхэ.
    Би нь өөрөө уншсан ухаантайн хэрвээ сонирхвол :D

    ReplyDelete
  2. өө хөөрхөн юм биччихэж.
    Сонсох хэлбэрээр тавьсан нь аймаар таалагдав.

    тэр Физик шинж чанараас нь эхлээд юу гэдэг тов тодорхой болжийно хэхэ

    ReplyDelete
  3. Вэри найс~!!
    Цаашаагаа үргэлжлүүлэээд байгаарай... Анхны подкаст таалагдав!

    ReplyDelete
  4. tnx fuzzy saraa 2oo ^^
    hari tsaashdaa ingeshiij yawnaa ^^

    ReplyDelete
  5. chinii blog neeree unen saijirchee sonsohoor ene ter bolool... devshiltet technology bas ashigalagdaj l bgaan bna daa heheheheheh

    ReplyDelete
  6. goy hooloitoi huuhen bn shuu...kakaka

    ReplyDelete
  7. hey sainuu bon bon
    bi humuusiin blog unshih ih durtai
    sayhnaas bi uuruu yagad blogtoi bolj bolohgui gj bodoh bollo harin hamgiin turuund yu hiihe meddeggui nadad helj tus bolooch

    ReplyDelete
  8. Hun bolgon blogtoo tegeel sonirhdog meddeg zuilee bichdeg yum bn lee shte.
    Chi yu ch gsn blogger ch yumuu esuul mgl.iin zondoo blogiin site.uud bdag. teren deer haygtai bolood tigeel harj bgaal ehnii poston deeree sanaand buusan yumaa bicheel ehelj dee..

    yunii ch tuhai yu ch bichsen yahuudee, esuul zowhon oortoo zoriulj Diary maygaar hunuud bas blog hotoldog l yum bilee..

    Minii huwid heden ug useg holbool teriigee hun amitand unshuulaad magtaal shuumjlelees n uram awah durtai daa ^^

    ReplyDelete
  9. их л сүрхий юмны тухай яриад бгаам байна гэсэн сүүлдээ хайр гэдийн хэхэ гоё юмаа

    ReplyDelete
  10. us mus, blog mlog, shuleg muleg, backround maraund giid bugd shine bas cool bolchihjee bonbonoo ushuu tsaash n gogo bolgooroi tas tas
    LG BoGi

    ReplyDelete
  11. tihdee ene virus nadad tusaasai:-p

    ReplyDelete
  12. haanaas haldbar teegch olj boloh be

    ReplyDelete
  13. хэхэ өөрөө олоол ирнэ дээ
    өвчин гэдэг хэлж ирдгүү хийсч ирдэгээ гэдэг шиг л ^^

    ReplyDelete
  14. Хэхэ яанаа надаа бүүр мээр лизензтэй вирусны хамгаалт байдаг шдээ :(( энийг устгачихвал наадхийг чинь хэн нэгнээс авчмаар л байан

    ReplyDelete
  15. хэхэхэ яадаг янзы хамгаалалт вээ хэхэхэ. энэ вирус их өвөрмөц л дөө, хамгаалаад хамгаалаад нэмэргүй хэзээ нэг өдөр тусч л таарна, тусчихсан ч байгааг н чи мэдэхгүй ч байгаа юм билүү хихи

    ReplyDelete