Monday, September 7, 2009

Би шуналтай >:)

Дулаахан үгсийг халуун байхыг
Дуугүй мөрөөдлийг дүрэлзэж байхыг
Дундуурхан сэтгэлийг хальж байхыг
Дурласан зүрхийг шатаж байхыг хүсдэг
.....би шуналтай


Шиврээ бороог асгарч байхыг
Шивнэх үгсийг орилуулж байхыг
Шигтгээтээ бөгжийг алмаз байхыг
Шударга хүнийг олон байхыг хүсдэг
.....би шуналтай


Өдөр болгон дурсамжтай байхыг
Өглөө болгон үнсүүлж байхыг
Өөрийгөө үргэлж ойлгодог байхыг
Өвчин гуайнхаар зочилдоггүй байхыг хүсдэг
.....би шуналтай


Бодол болгонд тэр нэгэн байхыг
Болзоо болгон тэр нэгэнтэй байхыг
Битүүхэн хашгираан зүрхэнд байхыг
Биендээ багтахгүй жаргалтай байхыг хүсдэг
.....би шуналтай




2 comments: