Wednesday, October 28, 2009

Лекцийн танхимаас...


Ногоон нүдтэй залуугийн дэвтэр дээрхи зүрх
Нүдний шилнийхээ араас ширтсэн миний харц
Нуугдаж ядаж байсан нойрмоглолын сэрэлт
Нойтон сормуусны нүдний шилэнд үлдээсэн будаг

Өнөөдөр танилцсан бүдүүн охины найрсаг инээд
Үг үсэггүй сараачилтанд өртөх түүний өрөвдмөөр дэвтэр
Өмнө минь бувар бувар шивнэн нялуурах хос хоёр
Үнсэлцэхийг нь харсан манай эгнээнийхэний анхаарал

Уснаасаа шуналтай уух шар үстэй бүсгүй
Утгагүй олон юм чалчих тарган халзан багш
Удалгүй өлсгөлөн ходоодны минь өр нэхэх чимээ
Урд талын залуугийн шоолонгуй инээмсэглэл

Он сараар тамгалсан дэвтрийн цагаан цаас
Ойлгохгүй биш харахгүй байгаа самбарын зурвас
Олигтой зүйл хийгээгүй хичээлийн ерэн минут
Одоохон жингэнэх хонхны дууны хүлээлт....

цаг харсааар....
одоо тавхан минут....


Хэхэ өнөөдрийн нэг лэкцэн дээр болсон үйл явдлыг л биччихлээ..
Би гэдэг хүн хичээлээ ч ойлгосон юм байхгүй цаг харж баахан суусөөөн..

7 comments:

  1. бүүр нүдэнд харагдтал өнгөтөөр биччихэж хэхэ

    ReplyDelete
  2. Он сараар тамгалсан дэвтрийн цагаан цаас...
    энэ асар танил санагдалаа :D

    Орой гэртээ ирээл харангуут он сар л байжийдаг

    ReplyDelete
  3. uunjii ni bnaa bbe mini yostoi goy bolsn bna amjilt

    ReplyDelete
  4. N!ce N!ce goy bolson bna shuu!

    ReplyDelete
  5. хэхэ хичээл дээр иймэрхүү дүр төрхтэй
    самбар дээрээс хичээлээ харахгүй болохоор хичээлээ хийх хамаг урам алга болчды тэ

    ReplyDelete