Thursday, October 29, 2009

Нэг л мэдсэн нэг жил....

Сайн байцгаана уу. 

 

  Би гэдэг хүн энэ блогоо нээгээд нэг л мэдэхнээ бүтэн жилийг ардаа орхичихож. Цаг хугацаа гэдэг үнэхээр харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Анх нээчихээд юу бичихээ мэдэхгүй байхдаа, шөнө нойр хүрэхгүй тэгээд үзэг цаас аваад нэг шүлэг бичиж орхисныгоо яаравчлан блог руугаа хуулаад л хамгийн түрүүнд мэссэнжэрт байсан найзууддаа хэлээд л орж үзээд коммэнт үлдээ гээд л хүчилж байж билээ хэхэ.

  Энэ нэг жилийн дотор блог нээснийхээ хүчинд үнэхээр том юм нэгийг хийсээн. Мэдээж тэр нь миний "Саарал үзэгнээс унасан үгс" хэмээх бяцхан хөөрхөн ном маань билээ. Би номондоо үнэхээр сэтгэл хангалуун байсаан. Амьд явсных бас нэг ном гаргаад л авсан маань 20 давхар байшингийнхаа цонхноос харахад олонд хүргэж чадсан хамгийн том зүйл минь байж магадгүй юм. Мэдээж номыг минь гаргаж өгсөн ээж аав хоёртоо маш их баярлаж байгаа. Бүх л зүйлийг нь үнэхээр сэтгэл гаргаж гоё хийж өгсөн. Миний ганц хийсэн зүйл бол хэдэн үг үсэг холбож өгсөн юм болвуудаа хэхэ. Мөн энэ хугацаанд блогоор минь орж гарч сонирхож уншиж бас урмын үгээр дэмжиж мөн шүүмжлэх үед н шүүмжилж байсан найз нөхөд та бүхэндээ маш их баярлалаа. Би нь цаашдаа хэдэн үг холбодог энэ сонирхолоо орхихгүй улам ихийг бичиж байхыг хичээнэ ээ.  Та нар маань хэдэн хормоо ч болов түр саатуулж, тэр саатсан хормондоо блогоор минь ороход магадгүй инээмсэглэл эсвэл гуниг, ер нь ямар нэгэн мэдрэмж төрүүлээд үдэж өгч чаддаг бол тэр л миний блогийн минь үүрэг юм болов уу гэж бодож байна. 

  За тэгээд дараагийн дахин нэг жилд БонБон нь юу хийх нь үү, харцгаая цөмөөрөө.

  Цаг гарган уншсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.


7 comments:

  1. хөөөөх нэг жил болчиж байгаа юм уу
    ямар хурдан юм бэээ

    Блог-нх нь нэг жилийн ойн мэнд :D

    Ихийг бичиж тууриван, улам олон уншигчидтай болтугай гэдэг өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд урдахаа нэг сулалъяааа хахаха

    заза маазрах ч яаахав нээрэнгээсээ тэгэж ерөөөе өө.

    Амжилт хүсье чамдаа

    ReplyDelete
  2. Goe bdag shuu blogoor chini orohod

    ReplyDelete
  3. заа эгчдээ баяр хүргэе
    ямар ном юм???
    юуний тухай ном гаргасын???
    Заяаа н

    ReplyDelete
  4. sayhan anh orj uzleee... ungutshun harhad uneheer huurhun zuiluud bichsen bn , udahgui ihiig unshhad iluu medej oilgono bh gj bodjiino ...yamarchil setgel ugs 2 chine tsenher hoh tenger shig ariun yum...

    ReplyDelete
  5. Zaya: End bgaa shulegnuudiig negtgej neg nom gargasiimaa. Shuleg bolon oguullegee gehiimudaa.. Saaral uzegnees unasan ugsiin tuhai nom hehe.


    Zandaa: Gilaalaa ysn ch saihan magtdii hehehehe. blogoor min bas dahin nig unshigchtaa bolsond bayrlaj bnaa :D

    ReplyDelete
  6. dajgui niitleltei bna aa. 1 jiliin tursh zalhaj shantraagui bsand bayar hurgeed tsaashdiin uilsed ni Goodluck. Zarim 1 text deer font-n deer ni anhaarah heregtei bna aa. odoohondoo oor shuumj alga. Za tegeed "Bless you".
    ~~~Hundetgen yosolson Eegii33~~~

    ReplyDelete
  7. хөөх ямар мундаг охин бэ хэхэ мартчихгүй бол номыг чинь худалдаж авнаа хаана зарагдаж байгаа вэ Хулаан

    ReplyDelete