Sunday, May 8, 2011

Би хааччихваа...

Блогоороо жаал хэсэв, ямар ч идэвхитэй байсан юм бэ дээ. Шүлгийн мөрнүүд гараад л гараад л өгүүллэг өгүүлэмж зохиогоод л, одоо тэр хүн хааччихсан юм бэ. Би хааччихваа. Амьдрал яг л нэг шугаман зураасаар үргэлжлээд л юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт боловч үнэндээ энэ гурван жилийн хугацаанд маш их зүйл өөрчлөгдөж ээ. Анх нэг найзтайгаа танилцаад насаа хэлэхэд гадарласан юмаа харцнаас чин мэдэгдэж байна гэж хэлж байсан санаанаас гардаггүй юм. Одоо тэр харц гурван жилийн дараа маш их өөрчлөгдсөн дөө гэж бодохоор гунигтай ч юм шиг. Их л цоглог байж дээ, бухимдаж уурлана гэдэг зүйлийг ховорхон үздэг байлаа, юманд тэгтлээ их санаа зовж , шөнө бодож хэвтдэггүй байж, сэтгэл амар сайхан байж ээ. Тархинд хуралдсан олон асуудал байхгүй болохоор шүлэг бичихэд амар байдаг юм болов уу, тархи илүү сул чөлөөтэй байдаг болохоор сэтгэх хүрээ илүү их байдаг юм болов уу. Нэг бодлын тийм боловч нөгөөтэйгүүр бол амьдрал үзэх тусам үзэг улам хурцлагддаг байх л даа. Гоё шүлэг, өгүүлэмж бичмээр байна, сая хуучин бичиж байсан "Намайг Зовлон гэдэг" хэмээх зохиомжоо уншлаа. Иймэрхүү санаа дахиж хэзээ орж ирэх юм бол доо гэж бодогдсон. Нэг ёсны өдрийн тэмдэглэл шиг л, ямарваа нэг шүлгээ уншихад тухайн цаг үед юу юу болж байсан гээд л дурсамжууд санаанд буух юм. Сайхан нь ч байна муухай нь ч байна. За даа мөн ч олон юм нуршлаа даа, блогтоо ямар ч байсан агаар оруулах цаг болсон гэж бодоод ядаж иймэрхүү дүгнэлт бичээд үлдээмээр санагдлаа. Блог минь сайн уу чамдаа удахгүй буцаж ирэхийг хичээнээ.

7 comments:

  1. amjilt ^^ xurdan ireerei bainga blogoor n ergej toirj bga shvv :)

    ReplyDelete
  2. hi chi neeree haashaa alga bolchihvoo! 3jiliin umnuh minii medh Bonbon -oos yu uldsn be?! chi haana ch bhgui boljee blogtoo ch Facebookd ch msjerd ch utsaar ch chamaig olhoo boljee! zuvhun um bichihgui ch bish yer ni amidrald chi min yu hiiged haaguur yavaad bgaa um be hoo? nuuugdaj nuugdaj bgaad genet tesrelt hiih gj bh shig bn teen!!!!!kk

    ReplyDelete
  3. би нээрээ хааччихваа, та нар мин сайну
    миний блогоор бүүр хүн орохоо больсс гж бодож байтал шагайдаг хүмүүс байдаг л юм байна баярлалаа хэхэ

    ReplyDelete
  4. Sainu? Amidral sainu? Suuliin uyd jaahan gunigtai baiga mudaa. Chi ch ugaasaa tsoglog ym chini ineegeel guij baigaa bailguide. Za amjilt. Sunny ni

    ReplyDelete
  5. Өө тэгээд нас явахаар хүн юмыг олон талаас нь харж шүүмлээд байдаг юм бишүү? Нэг юм бичээд л өөртөө таалагдахгүй буцааж урж хаяад л..

    ReplyDelete