Tuesday, June 26, 2012

Амраг минь...

Чиний өвөрт өнгөрүүлэх шөнө бүхэнд
Царайгаа инээмсэглэлээр чимэглэвч
Цээжиндээ би шархаа тодруулан будлаа, амраг минь

Шөнийн жаргалдаа хоёул бүхнийг мартаад
Шарзанд согтох шиг мансууравч
Шинэ өглөөг чи гэргийтэйгээ угтахаар одлоо, амраг минь

Тэмүүлэх сэтгэлээ нуулгүй илчлээд
Тэвэрт чинь эрхлэх дэндүү их жаргалтай ч
Тайлж чадахгүй бөлзөг ядам хуруунд чинь байлаа, амраг минь

Зөөлөн үнсэлтэнд чинь нэгэнтээ дасаад
Зүрхээн чамд бэлэглээд явуулсанч
Зүг нийлэхгүй гэрийн чинь үүдэнд өнчирлөө, амраг минь

Минийх болохгүй
Маргаашийг хүлээхгүй
Үүрээр босоод явахад
Үнэр чинь хүртэл замхран замхарсаар...


9 comments:

  1. Eniig yaaasan nuguu " hend" zoriulsiimuu? Haha tuuhiig ni sonssoor bgaad hehe

    ReplyDelete
  2. хэн нэгэнд зориулаагүйээ, амьдралын эргэн тойрондох хайры олон хувилбаруудаар үсэг холбохыг л оролдож бн даа ооё :P

    ReplyDelete
  3. би одоо нууц амрагий шүлэг хэндээ зориулды хахахаха, нууц амраг байтугай ил амраг ч алга :))

    ReplyDelete
  4. aimar amidral uzsen ohin geed bgaazde xp

    ReplyDelete
  5. үзсэн үзсэн юм юм үзсэн толгойдоо хэхэ

    ReplyDelete
  6. Hey Hulaan, owoo butsaad yumaa bicheed ehlewuu :D :D :D nice ene zuragiig n haanaas olsiin dandaa goe zuragnuud tawichihsan bh yum <3

    ReplyDelete
  7. гүүгл ахаас л авдыштэ хэхэ, харин mamma is back :))

    ReplyDelete