Thursday, July 26, 2012

Bette Midler - Caрнай

Сайхан ч ая сайхан ч үгийг өөртөө багтаасан нэгэн дууны үгийг өөрийн ойлгосон хэмжээндээ монголоор нь орчуулсан бөлгөө



Bette Midler- The Rose


Хайрыг хүмүүс гол гэж хэлдэг
Хүч муутай хулсыг живүүлж чаддаг
Хайрыг хүмүүс үзүүртэй хутга гэдэг
Хүний сэтгэлд шарх үлдээж чаддаг


Хайрыг хүмүүс өлсгөлөн гэж хэлдэг
Хязгааргүй ихээр өвддөг хэрэгцээ
Харин би хайрыг цэцэг гэж хэлнэ
Хөөрхөн бяцхан үр н чамайг гэж хэлнэ

Гэмтэхээс айсан зүрх
Хэзээ ч бүжиглэж чадахгүй
Сэрэхээс айсан зүүд
Хэзээ ч боломж олж чадахгүй
Ганцаардахаас айсан тэр
Хэзээ ч өөрийгөө нээж чадахгүй

Ихээр ганцаарддаг үдшүүд байдаг бол
Ирэх зам чин дэндүү урт байдаг бол
Зөвхөн азтайд н бас хүчтэйд н
Заяадаг н хайр гэж боддог бол

Хархиран хайрах цасны доор
Хэвтээд хүлээх үр үндэс маань
Хаврын нарны хайраар ивээгдэн
Хосгүй сайхан сарнай болон ургадгийг санаарай...


Bette Midler - The Rose (Lyrics)





3 comments:

  1. Чамайг бичээгүй байсан бол би хэзээ ч сонсохгүй байсан байх энэ дууг... гоё дуу байсан байна шд

    Гүүд жооооб (:

    ReplyDelete
  2. би харь орчуулаагүү байсан бол ийм гоё үгтээг н мидкү байх байлаа
    сонсоол өнгөрөөхкү юу хэхэ
    баяллаа магтсанд
    дууны санг чин нэгээр нэмлээш
    нөгөө юмаа авы шүү :))

    ReplyDelete
  3. гоё үгтэй дуу вайна
    блогдоо тавьсан ая нь ч гэсэн нэг л тайван намуухан гого бнаа өмнө нь нэг өгүүллэгийг уншаад нэг өдөржингөө блогоос чинь гарч чадахгүй шимтэн уншиж билээ Бонбон минь

    ReplyDelete