Thursday, October 29, 2009

Нэг л мэдсэн нэг жил....

Сайн байцгаана уу. 

 

  Би гэдэг хүн энэ блогоо нээгээд нэг л мэдэхнээ бүтэн жилийг ардаа орхичихож. Цаг хугацаа гэдэг үнэхээр харвасан сум шиг л өнгөрдөг юм байна. Анх нээчихээд юу бичихээ мэдэхгүй байхдаа, шөнө нойр хүрэхгүй тэгээд үзэг цаас аваад нэг шүлэг бичиж орхисныгоо яаравчлан блог руугаа хуулаад л хамгийн түрүүнд мэссэнжэрт байсан найзууддаа хэлээд л орж үзээд коммэнт үлдээ гээд л хүчилж байж билээ хэхэ.

  Энэ нэг жилийн дотор блог нээснийхээ хүчинд үнэхээр том юм нэгийг хийсээн. Мэдээж тэр нь миний "Саарал үзэгнээс унасан үгс" хэмээх бяцхан хөөрхөн ном маань билээ. Би номондоо үнэхээр сэтгэл хангалуун байсаан. Амьд явсных бас нэг ном гаргаад л авсан маань 20 давхар байшингийнхаа цонхноос харахад олонд хүргэж чадсан хамгийн том зүйл минь байж магадгүй юм. Мэдээж номыг минь гаргаж өгсөн ээж аав хоёртоо маш их баярлаж байгаа. Бүх л зүйлийг нь үнэхээр сэтгэл гаргаж гоё хийж өгсөн. Миний ганц хийсэн зүйл бол хэдэн үг үсэг холбож өгсөн юм болвуудаа хэхэ. Мөн энэ хугацаанд блогоор минь орж гарч сонирхож уншиж бас урмын үгээр дэмжиж мөн шүүмжлэх үед н шүүмжилж байсан найз нөхөд та бүхэндээ маш их баярлалаа. Би нь цаашдаа хэдэн үг холбодог энэ сонирхолоо орхихгүй улам ихийг бичиж байхыг хичээнэ ээ.  Та нар маань хэдэн хормоо ч болов түр саатуулж, тэр саатсан хормондоо блогоор минь ороход магадгүй инээмсэглэл эсвэл гуниг, ер нь ямар нэгэн мэдрэмж төрүүлээд үдэж өгч чаддаг бол тэр л миний блогийн минь үүрэг юм болов уу гэж бодож байна. 

  За тэгээд дараагийн дахин нэг жилд БонБон нь юу хийх нь үү, харцгаая цөмөөрөө.

  Цаг гарган уншсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.


Wednesday, October 28, 2009

Лекцийн танхимаас...


Ногоон нүдтэй залуугийн дэвтэр дээрхи зүрх
Нүдний шилнийхээ араас ширтсэн миний харц
Нуугдаж ядаж байсан нойрмоглолын сэрэлт
Нойтон сормуусны нүдний шилэнд үлдээсэн будаг

Өнөөдөр танилцсан бүдүүн охины найрсаг инээд
Үг үсэггүй сараачилтанд өртөх түүний өрөвдмөөр дэвтэр
Өмнө минь бувар бувар шивнэн нялуурах хос хоёр
Үнсэлцэхийг нь харсан манай эгнээнийхэний анхаарал

Уснаасаа шуналтай уух шар үстэй бүсгүй
Утгагүй олон юм чалчих тарган халзан багш
Удалгүй өлсгөлөн ходоодны минь өр нэхэх чимээ
Урд талын залуугийн шоолонгуй инээмсэглэл

Он сараар тамгалсан дэвтрийн цагаан цаас
Ойлгохгүй биш харахгүй байгаа самбарын зурвас
Олигтой зүйл хийгээгүй хичээлийн ерэн минут
Одоохон жингэнэх хонхны дууны хүлээлт....

цаг харсааар....
одоо тавхан минут....


Хэхэ өнөөдрийн нэг лэкцэн дээр болсон үйл явдлыг л биччихлээ..
Би гэдэг хүн хичээлээ ч ойлгосон юм байхгүй цаг харж баахан суусөөөн..