Wednesday, April 18, 2012

Учраагүй түүндээ зориулж бичсэн шүлэг

Би чамтай учрахгүй бол яанаа
Будилж төөрч хууртаж явсаар
Бундан зүрх минь итгэл сэтгэлээ алдаж
Бусдад чамайг өгөөд явуулчихвал яанаа

Тэр минь надтай учрахгүй бол яанаа
Тэнэгхэн охидуудад ашиглуулж хууртсаар
Тэвэртээ хайраа үүрд гинжилж
Танихгүй хэвээрээ зөрчихвөл яанаа

Чи бид хоёр учрахгүй бол яанаа
Чамаас надад надаас чамд заяагдсан
Час халуун хайрын балыг амтлахгүйгээр
Чулуун гэртээ нэгэнт мөнхөрвөл яанаа

5 comments:

  1. Chi mini yaasan depressive bgaamuu oird... Ene shulegnees tiim feeling unertlee hehe

    ReplyDelete
  2. энийг бас бичээд уджийнаа хэхэ уулн гаагүү бгаш нзн хэхэ

    ReplyDelete
  3. taalagdalaa.... :) ushuu zunduu shvleg nemeerei

    ReplyDelete
  4. хөөрхөн хөөрхөн шүлгүүдтэй юмаа
    блог чинь үнэхээр таалагдав :)

    ReplyDelete