Friday, March 12, 2010

Надаас очих үгс...


Надад чи ирсэн дулаан илч
Намайг дурлуулсан сонин ертөнц
Нүдэнд чинь миний жаргалтай инээмсэглэл
Нууцхан буланд шигдэх бяцхан айдас

Чамд амлая

Хайрлах зориг
Хээнцэр итгэл
Халуун таашаал
Халамжлах сэтгэл

Үнэнч бие
Үнсэх уруул
Галзуу үйлдэл
Гунидаггүй харц


Чамд амлахгүй

Гэнэн зүрх
Гинжлүүлсэн бие
Гомддоггүй ааш

Үүрдийн амьдрал
Үлгэрийн жаргал
Үнэмшилгүй жүжиг

Одоо би далавчаа дэвэх шувуухай
Оносон сум нь харин чинийх мөн...

9 comments:

  1. Аяаяаяая нүл хайр ханхлаад байх чинь ээ

    ReplyDelete
  2. tag baij baij genet garaad irsen chini ene ohini setgel hairaar jigyyrlechihej, kkk, saihan bichjee,

    ReplyDelete
  3. хайраар жигүүрлээд уджийш :)
    гилаалаа Анон, Сарнай

    ReplyDelete
  4. Чамдаа хайртай маааааааааш их :-*

    ReplyDelete
  5. wow istoi gogo bolson bn
    I love it too ^^

    ReplyDelete
  6. denduu goe heentser bas origluun nice yumaa BonBonoo chi duralchihjee :)

    ReplyDelete