Wednesday, February 10, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 2


Өнөөдөр 4н сарын 25ны өдөр

Өглөө минь яг л бусад өглөөний адил эхэлсэн. Саарал сэрүүлэг намайг унтраахгүй бол ингээд л дуугараад байна шүү гэсэн шиг л хорлонтой дуугараад л, би хэрцгийгээр саарлааг урд талын буйдан руу унтраачихаад саваад л гэх мэт. Хичээлдээ ирсэн мэдээж нөгөө бор хаалгаар орж ирсэн 3 дугаар салаа 4 дүгээр ширээ Алтан загас... Хааяа яг энэ урсгалт амьдралаас залхах шиг болдог. Би бол дуугүй нэгэн, миний амнаас олон үг унагана гэдэг нь бух тулаанаар бол зэрэг 2 бухтай улаан алчуураараа тулалдахаас ч хэцүү. За тэр бух тулаан ч яахав. Ангидаа олон найзгүй, олон ч гэж дээ ганц ч найзгүй гэж хэлж болно. Яахав Алтан загас бид 2 найзууд байж болох юм. Бид хоёрын шугамны талаарх яриа бол бас их гоё. Сонин санагдах. Тэр ер нь яагаад одоог хүртэл өөртөө нэг шугам авчихаж болдоггүй юм бол, байнга надаас гуйх нь өөрт нь төвөгтэй баймаарсан, эсвэл миний үг унадаггүй амны ид шидийг үзэх гэсэн юм болвуу, мэдээж шугамаа өгөх дөө би “май” ч гэж хэлдэггүй. Тэгэхээр найдваргүй дээ Алтан загас минь.

Хмм би өнөөдөр уул нь Алтан загасны талаар ярья гэж бодоогүй юмсан. Оронд нь өчигдөр болсон зүйлийн талаар өнөөдөр сонссон зүйлийн талаар. Уул нь ийм юм тохиолдсон хүн шоконд орж өөр зүйл бодох тэнхэлгүй баймаарсан. Гэтэл би тэгэхгүй юм, яг л бусад өдөр шиг маргааш гэхэд бүх юм хэвэндээ байх юм шиг. Гэхдээ үгүй гэдгийг мэдэж байна, би бодит зүйлийг бодитоор хүлээж авдаг, дэмий хийсвэрлэж сэтгэлээ хуурдаггүй. Би одоо гэхдээ маш гунигтай маш ихээр шаналсан байх ёстой, гэтэл миний бичиж байгаагаас тийм юм огт үнэртэхгүй байна.

Надад чамд хэлэх сайн муу хоёр мэдээ байна. Сайн нь, сайн гэж би бодож байгаа нь өчигдөр орой болсон, харин муу нь... өнөө өглөө, миний тайван амьдралыг өчигдөр орой эвдсэн шигээ л хайр найргүй гишгилсээр чихэнд минь ирж зивүүнээр шивнэсэн. Новш.

Төөгөө, түүнийг Төөгөө гэдэг, бүтэн нэр нь Төгөлдөр, Баярсайханы Төгөлдөр. Түүний бүх зүйл нь сайхан, хосгүй, учир нь би түүнд дурлачихсан, дурлал намайг сохор болгочихсон яг л бусад манай ангийн охидын адил. Тэд дуутай шуутай орилж хашгичиж инээж ханиадаг надаас огт өөр хүмүүс, гэтэл би яагаад тэдний дурласан хүнд шавар хааж дурласнаа одоог хүртэл гайхдаг. Бодвол дурлал хүнийг ялгаж харьцдаггүйгээс л байх. Энэ бүхэн тэр намрын өдөр л эхэлсэн, миний амнаас 2611н алхамын хооронд 13н үг гаргаж ирсэн анхны хүн болохоор би дурласан юм болов уу. За тэр дурласан шалтгаан хэрэггүй биз, өнгөрсөн юманд харамсах...

Яг тэр намрын өдөр шиг гэхдээ “н” үсэг нь “х” үсгээр солигдсон тийм улиралд тэр дахиад надтай 5222 алхсан. Иймэрхүү үйл явдал бас л миний өглөөнүүд шиг олон болдог л доо. Би яг энэ замыг бид хоёрын 5222 алхам гэж нэрлэхээр шийдсэн юм. Манайх түүний гэр рүүгээ харих замд нь байдаг болохоор гэхдээ жоохон хазайдаг л даа, тийм болохоор намайг хүргэж өөрөөр хэлбэл дөхүүлж үүдэнд хаядаг юм. Орой хүртэл давтлаганд суугаад тараад гарсан. Бид 2 чив чимээгүй алхана, ингэж алхаж байхдаа сая сургуулиас гарахад Чимгээгийн над руу муухай харж байсан харц бодогдов. Алтан загасныхаас ч аймар. Анги дунд явдаг “Дурсгалын дэвтэр” дээрхи 10 дахь асуулт “Ангиас таалагддаг охин, банди” гэдэг дээр Чимгээ тод хараар Төгөлдөр гэсэн ганц нэрийг биччихсэн байсныг санаж байна, бас бусад охид ч гэсэн биччихсэн байсан л даа, гэхдээ тод хараар биш байсан. Би гайхдаг юм. Чимгээ найз бандитай, тэр нь дээд ангийнх, хэрвээ би дурлалдаа сохроогүйсэн бол түүнийг Төөгөөгөөс царайлаг сайхан амьтан гэж хэлэх байсан. Гэхдээ би сохорчихсон л доо. Төөгөө илүү сайхан, яг л над шиг Чимгээ тийм юм болов уу, хэрвээ тийм бол яах гэж дээд ангийн ахтай үерхдэг юм бол.

Буцаад бид 2 алхаж байсан хэсэг рүү очьё. Алхаж байсан, гэрийн үүд будаг нь халцарсан төмөр ногоон хаалга, би үүдэндээ ирсэн байлаа. Яагаад энэ хүртэл 2611хэн алхам байдаг юм бол гэж бодогдох юм. Новш.


“Мөөжий хоёулаа үерхэх үү?” яг энэ асуулт, бүүр яг ингэж асуусан. Төөгөө надаас яг ингэж асуусан. Өчигдөр орой болсон нөгөө сайн мэдээ чинь энэ. Юу гэж хариулсан бэ гэж үү. Би юу ч дуугараагүй, цочирдсон байсан болохоор хэлэх үг олдоогүй юм. Төөгөө гэтэл над руу зөөлхөн инээгээд нөгөө миний дурласан нүдээр, “За гайхахаа болихоорой хариугаа хэлээрэй, би дахиж асууна шүү” гэж хэлчихээд надаас хариу хүлээлгүй цаашаа яваад өгсөн л дөө. Би араас нь удаан харж зогсож байгаад надад миний дурласан бие харагдахаа болих тэр үед гэртээ орох хэрэгтэй гэдгээ санах.

Одоо муу мэдээ нь юу вэ гэж үү. Асуух хэрэггүй байсан юм. Учир нь.. учир нь энэ их муу, чиний бодож байгаагаас муу. Хариулт нь тэр, Төөгөө, тэр үхчихсэн, би өглөө мэдсэн...

10 comments:

  1. oooooo
    happy ending-d dastsan bolohoor muuhai sanagdjinaa hhe

    ReplyDelete
  2. яаанаа яажийгаан
    яаж байгаад тэр золгүй амьтан үхчихвээ
    яасан сонин юм бэ
    миний төсөөлж байснаас шаооол өөр тийшээ хазайчихлаа
    би Чимгээ Мөөжий Төөгөө 3ын дунд нөгөө л нэг пирамид үүсэх нь дээ гэж бодож байлаа
    бас нэг сонин юм хэлэхүү "БАЙМААРСАН" энэ үгийг сонсохоор дотор нэг л бачимдаад уур хүрээд явчхы энэ одоо хайрыхуу ???
    хаха чамаас сурсан хамгийн гоё өгүүлбэр XD

    ReplyDelete
  3. хэхэ дуусаагүй ш тээ
    хүнүүдээ үргэлжлэл байгаа
    хүлээгээрээ

    ReplyDelete
  4. вааааа... Төөгөө үерхэх үү гэж асуучихаад Мөөжийг орхидог ёстой валаийн... T_T

    @ChrysanThemum Цаг агаарын мэдээ яагаад өдөр болгон +20 градусыг зарладаггүй вэ? тэрэнтэй л адилхан гэж Чойном ах маань бичсэн байдаг :P

    ReplyDelete
  5. Яаая тийм шүү
    Гэхдээ энэ бол төгсгөл биш л дэ..
    цаашдаа цаг агаар хэдийг ч зааж магадгүй :D

    ReplyDelete
  6. huuy hulaan horvoogiin en olon ner dotroos chi zaaval minii neriig Horolmaaagiin durd uguud baihdaa yaadag chutguriin uuhed ve chi aaan!!!(ps.Zohiol chin uul ni taalgdaj bna)

    ReplyDelete
  7. хахаха чи яаж хорлох гэж байгааг мэдэж байгаан.
    гснээс би ёстоо анзаарсангүү
    чамааг хэлэхээр л мэдлээ
    сорри гэхдээ бүх юм оройтсон уучлаараа
    ингээд чи Хоролмаа яиахахахха

    ReplyDelete
  8. хаха эхний болон сүүлий үсэг н л зөв байхад монгол хүн бол зөвөөр ойлгочды
    битий баг алаадай чи :))

    ReplyDelete
  9. hehe sonirholtoi ymaa bugdiig ni unshnaa hehe gehdee 10jildee bol nadad ymar ch uerhel durlal bgaagui shde sonin ym

    ReplyDelete