Saturday, February 13, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 4 Би Алуурчин биш...

Жич: Мөөжийгийн Тэмдэглэлдээ ариухан гэгээхэн хайр бичихгүй, бага зэрэг бараан тал руугаа болохоор хэрвээ та тийм юманд дургүй бол уншихгүй байгаарай гэж зөвлөе ^^


Өнөөдөр 4н сарын 29ний өдөр


Амралтын минь өдрүүд, нам жим хоёрын хоёр хос нүд шиг өдрүүд гэрлэн дохио солигдох мэт өнгөрч, ногоон гэрэл асан битгий болоосой гэж мянгантаа залбирсан ч нөгөө бурхан нь бодвол завгүй байсан юм уу намайг тоож сонсоогүй өнөөх өглөө тамынхаа бор хаалгыг өөрөө хамаг хүчээ шавхан нээгээд орсон, хар Даваа гараг эхлэх нь тэр. Боломжтой бол энэ ертөнцөөс зүгээр л явчих юмсан, намайг гэсэн хүн байдаг биш, хар бараан тас хар зузаан манан татсан амьдралаасаа би ер нь гэрлийн үзүүр олно гэдэг одоо бол бүүр бүтэшгүй тулаан, мөрөөдөл. Амиа хорлох талаар бодож үздэг болчихлоо ойрын өдрүүдэд, гэхдээ яагаад чи амиа хорлох гэж байгаа билээ гэсэн асуулт гарч ирэхээр би шалгалтандаа унасан сурагч шиг үг дуугүй болчихдог юм. Надад ядаж дүн гуйх багш ч байхгүй болохоор, чи унасан л бол унасан, аврал байхгүй, чамд шалтгаан байхгүй, тийм болохоор дуугүй дарлуулаад амьдарч бай гээд хэн нэгэн өөр би дотроос минь захиргаадаад байх юм. Сул дорой ч амьтан бол доо.

Чимгээ болон түүний бүлэг нөхдийн намайг дарлах нь түрүүгийн долоо хоногоор дуусаагүй бололтой. Ер нь энэ бүхэн хэзээ дуусах бол. Би хэзээ инээх бол, хэзээ хэн нэгэн гарч ирж намайг энэ ангалаас татаж авах юм бол. Хэн ч надад, ямар ч шалтгаан хэлэхгүй, яагаад гэдгийг хэлэхгүй хэрнээ тэр их зэмлэсэн уурласан өшөөтсөн харцыг яаж өгч чадаж байнаа. За яахав зүгээр яриад, шивнэлдэхийг би тэсч чадна, гэтэл өглөө хичээлдээ ирэх болгондоо өөрийнхөө байранд байх ёстой сандалыг энэ ангид ямар ч байсан байгаа гэсэн итгэлээр хайх үнэхээр хяслантай, өнөөдөр бүүр сандалаа олсон ч үгүй,ийм үед сандал минь хүртэл надаас нүүр буруулж дөрвөн хөл нь алхдаг болчихмооргүйсэн, би өөр арга олоогүй болохоороо Бумбар багшид хэлж үзлээ. Надаас үг сонссондоо итгэхгүү гайхан харснаа арай гэж итгэв үү гэлтэй ёжтой инээгээд “Та нар тэр сандалыг нь гаргаад өгчихөөч?” гэж хэлэв. Ангийхан тэр чигээрээ шоолон инээлдэнэ, чухам юу нь тийм инээдтэй байсныг ганцхан би л тэнд ойлгоогүй. Би ч хошин шогийн мэдрэмж муутай хүн гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ л... “За яахуу би сандалгүй, яадаг юм би сандалгүй, та нарын сэтгэл ханаж байна уу муусайн новшнуудааааа” яг ингэж орилмоор байсан ч үдүүлчихсэн юм шиг ам хөдөлсөнгүй, тэдний өмнө сул байхгүйг хичээсэн ч хоолой зангираад ирсэн, өөрийгөө тэд нартай нийлж үзэн ядах. Новш.

Гэхдээ энэ өдрийг ганц чимэгтэй, баяртай баясалтай болгож өгсөн зүйл байсааан. Би сандалгүй, яахаа мэдэхгүй, яадаж нулимсаа яаж нүднээсээ дусаахгүй байхаа бодоод зогсож байтал Алтан Загас минь, тэр минь надад сандалныхаа талыг тавьж өгөөд толгойгоороо “энд суу” гэж байгаа бололтой дохио өгсөн гээ бод доо. Би цурхираад уйлчихмаар л санагдсан, болдог бол, чаддаг бол хүзүүгээр нь тэврээд “чи бол хамгийн сайн найз” гээд л хэлчихмээр байсан. Дуугүйхэн суусны дараа тэсч чадалгүй дэвтэр дээрээ дуслуулж байсан нулимсыг минь Алтан Загас харсан, тэр дөрвөн хана, гурван цонх, нэг цагаан таазтай анги доторх ганцхан хүн л намайг мэдэрч, өрөвдөж, ойлгосон. Хөөрхий минь яахаа мэдэхгүй барьц алдаж байсныг нь би хэнээр ч хэлүүлэлтгүй анзаарсан болохоороо аль болох эвгүй байдалд оруулахгүйн тулд хурдхан нулимсаа дотогшоогоо залгихыг хичээж байлаа.
Хичээл дуусах дөхөж байхад ангийнхны шивнэлдэх чимээ чихнээ ирж сонсогдож эхлэв. Мэдээж л дээ одоо тэд Алтан Загаст дургүй болчихсон, уучлаарай чамайг ийм байдалд оруулсанд Алтан Загасаа. Бид 2ыг хооронд нь янз бүр болгон шивнэлдэж байгаа нь хорин хутга зэрэг билүүдэж байгаа юм шиг л дотор муухай оргиулна. Энэ бүхнийг гэхдээ ашгүй нэгэн хүний хаалга татан орж ирэх нь зогсоосон, нэгэн цагдаа ахын.

Түүний орж ирээд багштай сэмхэн ярилцах, тэгээд ангийхан руу нэг нэгээр нь харах, удалгүй тэр харц над дээр тогтох, тэр тогтолт бусад дээр байснаас удаан байсан зэрэг энэ бүхэн огтхон ч таалагдсангүй. Над руу яг л цоо ширтээд байгаа юм шиг санагдсан, би чинь юу болвоо нээрэнгээсээ Төөгөөг би алчихсан юм болов уу, яагаад энэ бүхэн надад аймшигтай, би жинхнээсээ буруутай юм шиг мэдрэмж төрүүлж, тэр ангиас цагдаа ахад баривчлуулж гав зүүхээсээ өмнө гараад зугтчихмаар санагдаад байсныг одоо энд бичиж суухдаа ч ойлгохгүй байсаар..

“Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт буюу 4 дүгээр сарын 24ний шөнө Төөгөөтэй уулзсан хүн байна уу” гэж асуусан. Мэдээж тэр нь би, би уулзсан, тэхх “Надтай үерхээч” гсн санал сонссон, гүн шоконд орж гайхсан, дурласан түүнийгээ нүдэнд харагдахаа болих хүртэл нь харцаараа үдэж өгсөн тэр орой. Бүгд чимээгүй хоорондоо ярилцах нь. Удалгүй манай гол дүр Чимгээ босч ирээд “Тэр орой бид нар давтлага тарахад хамгийн сүүлд Мөөжийг хүргэж өгнө гээд Төөгөө хамт гарсан” гэж хэлэв. Хэн чамаас гуйв аа, хэн чамайг ийм нийгмийн идэвхитэй болгоод төрүүлчихвээ, ээ бурхан минь яадаг муу тамаас над руу илгээсэн сахиусан тэнгэр минь вэ. Муу адгийн охин, түүнийг үзэн ядах, бүх л биеийг нь, тэр чигээр нь, яс үндэс, ур удам, угсаа гарал, түүнд хамааралтай бүх юмыг үзэн ядах, түүний барьсан хогийн ягаан өнгийн үзгийг хүртэл үзэн ядаж байна. Новш.

Цагдаа ах намайг нүдээрээ хайж олоод “миний дүү санаа зоволтгүй, ах нь хэдэн асуулт л асууя, бас хэлэх юм байна” гээд намайг нөгөө миний дургүй ангиас авч гарахаар гарнаас зуурав. Үгүй ээ би дургүй ч гэсэн энэ ангидаа, сандалгүй ч гэсэн ширээнийхээ ард үлдэе гэж хичнээн их хэлмээр байсан гээч. Цагдаа ах надад зөндөө л юм ярив, бас асуув, би чадахаараа л олон үг дуугарахыг хичээж, дэлгэрэнгүй ярихыг оролдож байв. Гэхдээ түүнтэй ярилцсанаар би маш том гурван асуултын хариултыг авч чадсан юм. Юу вэ гэвэл:

1. Төөгөө үхсэн, энэ бол үнэн.
2. Төөгөөг би алаагүй, тэр буцах замдаа хүнд алуулсан, надад биш өөр хүнд, гэвч алуурчин нь олдоогүй.
3. Төөгөө надад үнэхээр сайн байсан. Учир нь түүний түрийвчнээс миний зураг олдсон.

6 comments:

  1. saihan Bityyrch bna uu, sonirholtoi ogyylel say l zangilaagaa taillaa tee, saihan bichsen bnaa, gehdee gantshan yumiig chavgants shig yanshaadhii tehyy, hehe, bi gutaaj huuchinsag setgelt geeree tehyy, uul n Mongol hyn bnadaa iim saihan Sar shine garch bhad arai ooroor duusgachihgyidee, yhyylchihiin, zaza uul n anh ehlehdee tiimch saihan togsgolgyi shyy bitii unshaarai gesen bsan l daa, daanch setgel gozolzood unshaad hehe, goy bichsen bgaag davtaj heleh n zyitei shyy,

    ReplyDelete
  2. ooo tiin neeh baahan Mongol hyn, Sar shine enee teree gecheed oor esgyi zagnasan bnashde,
    Saihan dursamjaar setgeleen byalhuulan Yher jileen ydej, Saruul byhniig hurailsaar Bar jileen ugtahig hysen erooe, erool byhnii deed n chamaig tetgen shingej, ertonts duulan bayasah gaviya byteeleer uhaanaa chimj, eson eson Tsagaan hysel tani tsetseglen delgerch bhig erool orgon devshyylj bna, Saihan Bityyrch tansag Shineleeree.
    Chinii unshigch,

    ReplyDelete
  3. bang bang who shot the toogoo bang bang i like this song bang bang my noir mair mair xvrjiin untiidaa bang bang

    ReplyDelete
  4. вуааалалала яасан армаантик ен
    яадаг ч байсан алуурчин биш нь тодорхой
    хөөрхөншд дотроос нь зураг нтр нь гарч ирээд
    яасан ч гоёын атаахаад үхэх нь

    ReplyDelete
  5. Алтан загас надаа аймаар хөөрхөн санагдчихлааа хихихи
    Тэр том нүд Мөөжөө-д байвал сандалаа дороо олох байхдаа :P

    ааа тий тэр 3н зүйлийг нь хэлээд дууссанд би их сэтгэл хангалуун байгаа. Хэлэхгүй байжийгаа дуусчихсан бол галзуурах байсан байх хэхэ

    Одоо Төөгөө яаагаа үхсэн, хэн алсан нь аймаар сонирхол татаж байна

    10н жилийн хүүхдийг хэн л занаж мөрдөж алав гэж тэгэхээр замд таарсан дээрэмчин юм болов уу гэж бодогдоод байна.

    Ер нь үргэлжлэл нь ямар байхыг угаасаа Балхаа ах бид 2 таах биш.
    Хурдан дараагийн хэсэг ээ гаргаарай
    Хажуунаас чинь хүлээгээл харж байгаа шүү :p xexe

    ReplyDelete
  6. Анон: Харь тиймээ шинэ он гарж байхад ерөөлгүй юм бичцц, гэхдээ анхнаасаа тийм санаагаар бичсс болохоор цаг хугацаа орон байранд тааруулж бичих бас утгагүйн болвуу. За тэр яахуэээ баааяллаа, чи бас сайхан шинэлээрээ, влохыг минь коммэнтороо мялааж өгдөгт айрр баяллдаг шүү. Үргэлжлүүлэн умшаараа :D


    Someday: Байнг байнг баяллаа, байнг байнг цаашаа уншаарай, байнг байнг сайхан шинэлээрэй.


    Precious: Овоо муу гар харь хаанаас зургий н олчив гэдэг их сонин хэхэхэ


    Сарнай: Алтан загас чин аймар эвгүү гар ш, чи лав нүд рүү харж чадкүүдээ, би чаддаггүүний хэхэ

    Хэлкү үлдээвэл өдрийн тэмдэглэлийн утга жоол алдагдкаад байсан л даа хэхэ

    Мөөжий алуурчин биш :D

    Аахам Балхаа ах, Долгор эгч бид 3 таашгүү ^^

    ReplyDelete