Thursday, February 11, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 3


Өнөөдөр 4н сарын 26ны өдөр


Тэсвэрлэшгүй хүнд өдөр байлаа. Тэдний над руу хаялсан хүйтэн зэврүүн харцнууд, ууртай уурласан үзэн ядсан ауранууд, надад албаар сонсгох гэж чангаар гэхдээ хоорондоо шивнэх хэлбэрээр ярих нь гэх мэт, тэр бүгд намайг галзууруулах дөхсөн. Энэ нь магадгүй надад оноогдож байгаа шийтгэл байсан байх. Байх биш шийтгэлийн эхлэл юм уу, энэ цаашдаа яаж үргэлжлэхийг би мэдэхгүй байна, үнэндээ мэдэхийг огтхон ч хүсэхгүй, зүгээр би өөрийнхөө, өөрийнхөө байнга өөрчлөхийг хүсдэг байсан тэр л жирийн нэгэн өглөө, жирийн нэгэн өдрүүдээ вампир цусаа уухгүй бол яаж хүсдэг бол яг л тэрүүн шигээр хязгааргүй их хүсэж байна.

Төөгөө чи надад хэрэггүй, би чамаас илүүг хүсээгүй, би зүгээр л сар руу хараад “сайхан ч юм даа чи минь” гэчихээд дөхөж чаддаггүй бяцхан од шиг байхыг хүссэн. Надад илүү зүйл хэрэггүй, би чам руу харвахыг эсвэл сар над руу нүүхийг би огтхон ч төсөөлөөгүй, энэ тухай мөрөөдөж ч байсангүй. Гэтэл гэнэт чи над руу нүүж ирсэн шигээ, гэнэт надаас холдсон, гэхдээ чи буцахдаа олон том жижиг оддын үзэн ядалт, дургүйцлийг надад “май Мөөжий алгаа тосоод ав” гээд гэмгүй сайхан инээмсэглэн өгчихөөд явчихлаа, үхчилээ. Новш.
Би амиа бодогч, тийм болохоороо л би одоо чиний үхлийн тухай биш, чи яагаад намайг ийм болгочихоод орхиод явсан тухай хором мөч алгасалгүй бодож сууна. Анх удаа би чамайг үзэн ядаж байна. Хайр үзэн ядалт хоёрын хооронд ганцхан алхам байдаг гэдэг бол дурлал үзэн ядалт хоёрын хооронд ганцхан үхэл байдаг юм байна. Миний хувьд ердөө ганцхан алхам, ердөө ганцхан үхэл тийм их ялгаа ер нь байхгүй мэт учир нь хоёулаа л эцэст нь үзэн ядалтыг авчирж байгаа нэг л үр дүнтэй.

Төөгөө, Төөгөө яагаад яагаад чи ингээд явчихав, би чамд ямар гай хийсэн юм бэ, үнэндээ миний амьдралын тагийг хөмрүүлэх эрх чамд байхгүй, тэр тагаа би өдий олон жил хэнд ч нээхгүйгээр чимээгүй хааж ирсэн, Алтан загас ч миний тагны бариулаас барьж үзээгүй. Бүүр бариулаас нь ч барьж үзээгүй байхад, чи , чи, дурлуулсан хүндээ ингэж хатуу хандаж бай гэж чиний бурхан чамд зааж өгөө юу, дурлуулсан хүн чинь дорой, хүссэнээр чинь байна тийм болохоор чи түүнийг яасан ч болно гэж Улаан ноолууран цамцтай хорголоо тоолсон захирал авгай чамд хэлсэн үү.


Юу гэхээ мэдэхгүй хэсэг бичихээ болилоо, үнэндээ нулимс урсаж байна, том өрөөнд 24н инчийн зурагт үзэж суугаа ээж дүү хоёр намайг өрөөндөө шорвог дусаал нүднээсээ гаргаж байгааг таамаглаа ч үгүй, таасан ч тоох ч сөхөөгүй Солонгос үхдэлүүдийнхээ үхэхийг нь хүлээгээд хумсаа мэрэн тэсч ядан реклам дуусахыг хүлээж суугаа биз. Өнөөдөр зүгээр л бүх юманд уураа гаргамаар байна, учир нь өглөөнөөс хойш хичээл таран тартал би бүх хүний уурны, үзэн ядалтын шуудай тор ёроолгүй хонгил нь болж дууссан. Хэн ч намайг өрөвдөөгүй, учир нь би хэний ч найз биш. Өнөөдөр Алтан загас хүртэл надаас шугам асуугаагүй, би хэзээ ч түүнийг надаас шугам асуугаасай гэж тэгтлээ их хүсэж хүлээж байсангүй. Хэн ч надад яагаад ийм юм болоод байгааг тайлбарлаагүй, зүгээр л бүгд дор бүрнээ живэр авир хийцгээнэ. Тэр дундаас сонссон үгнүүд гэвэл: “Хамгий сүүлд”, “наад чинь шт”, “ичдэггүй”, “арай ч дээ, дуугүй царайлчихаад” гэх мэт уучлаарай би цааш нь бичмээргүй байна, чамаас ичиж байна, энэ бүгдийг мартмаар байгаа болохоороо энд бичиж мөнхрүүлмээргүй байна.

Энэ бүхнээс хамгийн аймшигтай нь 3р цаг талдаа орж байхад болсон зүйл. Шугам зургийн хичээл орж байсан, Алтан загас ард талын Сэлэнгээгээс шугамыг нь авсан, төмөр шугам, минийхаас илүү гоё, тавын тоо нь арилаагүй гоё шугам. Мэдээж тэр хамаагүй л дээ, Алтан загас яагаад надаас нүүр бууруулав, гомдонгуй түүн рүү сэмээрхэн харах. Намайг үл тоон хичээлээ үргэлжлүүлэн хийж байсан, би бүүр огтхон ч айхгүйгээр түүний бүлтгэр нүд рүү цоо ширтэж харсан, анх удаа түүнээс нүдээ бууруулж дальдчаагүй, зөвхөн над руу хараад ганц удаа мишээгээсэй гэж хүссэн дээ. Гэхдээ ингэж харсан минь мэдээж удаан үргэлжлээгүй, буцаад л дэвтэрээ ширтэн түүний харцыг горьдсондоо бантан суухдаа багшийн хэлэх үгийг чихнийхээ хажуугаар хурд мэдэн зөрөхийг мэдрэх. Ганц ч найзгүй болчихлоо, Алтан загас ч миний найз биш байж гэж бодсон юм.

Гэхдээ зүгээр дээ, харин зүгээр биш зүйл гэвэл гэнэт ширээн дээр нисэж ирсэн базаж бэлэн болгосон цаас. Түүнийг би дэлгэн унших ёсгүй байсан юм. Надад биш байсан байж болно шүү дээ, хаягаа андуурсан базуулсан цаас байж болох байсан. Гэхдээ би азгүй би дэлгээд уншчихсан, учир нь тэр цаас яг л эзнээ олсон гөлөг шиг надад зориулагдсан юм шиг дотно мэдрэмж төрүүлсэн юм. Гэвч энэ дотно мэдрэмж чиний мэдэх дотно мэдрэмжээс тэс өөр, цаасан дээгүүр хар утаа, хар үүл байгаа юм шиг санагдаж байсан. Тэр хар үүлэн дээр Мөөжийд гээд улаанаар биччихсэн юм шиг. Дэлгэв, бичгийн хэлбэр, тод хараар, Чимгээгийнх, яг мөн байсан . Яагаад гэвэл энэ бичгийн хэлбэрээр яг л тэр хэлбэрээр Чимгээ Төгөлдөр гээд “Дурсгалын дэвтэр” дээр биччихсэн байсан болохоор бүдэг биш маш тодоор санаж байна. Юу гэсэн бичиг байсан бэ гэж үү. Юу гэж таамаглаж байна, чи ч таамаглахгүй л дээ, би ч таамаглаагүй юм. Цаасан дээр “Алуурчин, чамаас болсон!” гэсэн байсан...

9 comments:

  1. Мэдээж үргэлжлэлтэй ^^

    ReplyDelete
  2. цаашаа юу болох бол
    Таамаг 1:Мөөжий ганцаараа л бусадтай тэмцэлдэнэ
    Таамаг 2:аль эсвэл алтан загас туслана эсвэл өөр найз гарч ирнэ
    Таамаг 3:Мөөжий үхсэн юм шиг алга болоод дараа нь гарч ирнэ
    Таамаг 4:Мөөжий өөр зүйл хийнэ амиа хорлодог ч юмуу

    ReplyDelete
  3. Таамаг 5: Мөөжий ангийхаа бүх хүүхдийг хүйс тэмтрэнэ гсс
    хахаха заза тиэл хүлээжил бай даа ^^

    ReplyDelete
  4. таамаг 6: Төөгөөгийн үхэлд Мөөжий буруугүй нь танигдаад, эсвэл яах ч аргагүй буруутан нь болоод ер нь яаж ч үргэлжилж магад... :P

    ReplyDelete
  5. миний бодлоор Төгөлдөр үхээгүй, зүгээр өөр сургууль ч юмуу эсхүүл энэ түүх өрнөж буй орон зайгаас явцан байх, тэгээд л үхсэн гээд байгаа байх, хэрвээ үхчихвэл энэ түүхий цаашдын өрнөл тийм ч удаан явахгүй болов уу, бас нэг хөгжилтэй таавар нь Бонбоны бичих дуртай нэг хэлбэр байдагдаа, яг нэг юмыг хэлээд явж байсанаа сүүлдээ Навч болоод дуусдаг, түүн шиг л зохиолын баатрууд нь шаал өөр юм байгаа байхаа, ккк,

    ReplyDelete
  6. өө тийн бас нэг юм хэлэхээн мартаж, блогийн чинь шинэ өнгө зохиомж гоё болжээ,

    ReplyDelete
  7. Хэхэ үнэндээ цаашаа яаж бичихээ өөрө ч мэдэх юм алга
    тэхээр та нарт шипи өгч чадкүүнээ сорри :P
    Анон нээрэ хэн юм болоо
    Тнкс ^^

    ReplyDelete
  8. мөөжий алуурчин, she will be serial killer

    ReplyDelete
  9. Бүүүр хамаг эрч хүч аваа явчлаааааа
    Өчдөр орой унтахад л унтарч бсан эрч хүч
    өглөө жооохон сэлбэгдэжийсан чинь дуусчлаа
    Мөөжий шиг дэвтэрээ ширтээл суухаас :P

    ReplyDelete