Saturday, February 13, 2010

Би түүнд ХАЙРТАЙ...

Жич: За хар бараан юмнаас болиод Валэнтинь өвөөд зориулж бас нэгэн гэгээлэг юм оруулъя даа энэ чинь.
Мөн бас нэгэн зүйлийг нэмж хэлэхэд энэ зүгээр л нэгэн гэнэт төрсөн бодлууд тэд нарыгаа хольж хутгаж гаргасан өгүүлбэрүүд минь шүү хэхэ.






Би түүнд хайртай. Түүнийг сонсох, түүнийг мэдрэх, түүнтэй амьдралын хязгааргүй уудам руу өөрсдийн хязгааргүй гүн төсөөллөөрөө сэлэн орж, тэндээ нэг нэгнээ зөвхөн бид 2 л бие биенээ мэдрэн суух гоё байдаг.


Үнэнийг хэлэхэд би түүнтэй уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ энэ бүхэн одоогоор миний төсөөлөл, ирээдүйд заавал ирэх ёстой биелэл. Түүнийг би анх хараад л дурласан, гэвч хажуугаас нь биш, өөр газраас. Хэнээс ч, юунаас ч мэдрүүлж чадахгүй тийм их эрч хүч, тийм их тэмүүллийг тэр надад өгч чаддаг. Энэ хорвоод эгээ л тэрэнтэй уулзаж, уулзаад төлөвлөсөн бодсон бүхнээ хамтдаа хэрэгжүүлэх гэж төрсөн мэт сэтгэгдэл толгойг минь өдөр шөнөгүй гашилгах боллоо.

Түүний хажууд ердөө л ганцхан хором ч болов байлгаж өгөөч гэж та бидний хүслийг дуулгавартай сонсогч өнөөх Бурхан гэгчид нь хүртэл залбирч үзсэнээ нуумааргүй, нуух ч үгүй. Ямарваа зүйлд, хэн нэгэнд ингэтлээ их хүсэж тэмүүлэн, зорьж зорилгоо болгож байсан тохиолдол амьдралд минь анхных бөгөөд эцсийнх л болов уу.

Түүнийхээн гүн гүнзгий, тум буман нууцыг өөртөө шингээсэн ариун тунгалаг харцыг тогтон ажиглах гэж, хархиран чангаар дур мэдэн орилох хэрнээ чихэнд минь ирж наалдахдаа уянгаас уянгын, яруугаас яруу тийм л ер бусын хөгжмийн нотыг тоглож байхыг сонсох гэж, хүйтнээс хүйтэн тэр л хүчтэй мэдрэмжийг төрүүлэхдээ ийм юм гэж байх үгүй байлгүй дээ гэмээр час халуунаар ирж тэврэн, өөрөөсөө салгалгүй халуун дулаан илчээр төөнөхийг нь амсах л гэж би чамайг хүсдэг, би чамайг хайрладаг.

Хорвоо дэлхий гариг ертөнц дээр ганцхан үнэн ээ чангаас чангаар хэлээч гэж хүн төрөлхтөн надаас асуувал:


Далай тэнгис минь Би чамдаа л хайртай..

гэж хэлэхсэн... (BonBon 22.01.10)

4 comments:

  1. tiim shyy tee, dalai tengis odor bolgon ergeen elegdtel n maylaan ynsdeg shig uruulaa nimgertel n himlyylj, setgeleen halital n soronzduulj, shunald avtagdsan saihan bodoldoon daragdsan oron zai tsag hugatsaag algasan "Bi chamd hairtai" gej heleh goy bas tyyntei uraldahch goy, hairig ongolohoor yu gardag geech, 2-r sarin 14 gardag gesen, dulaan engert n erhlen shingeh, dusal nulimsig chini hariulan jargaah, dun tsagaan tsaraind chini burhani gerliig asaah, durlalt harhyygeesee Hairin odriin diiltsen beleg avaarai, Happy Valentine's day for you,

    ReplyDelete
  2. Happee Valentine's Day~!!

    гэгээн хайрыг аз жаргалын хамтаар хүсье...

    ReplyDelete
  3. ёооооё Аноонооо хаамгий тасарцан валинтины мэндчилгээ байлаа.
    Би хайраасаа дийлцэн бэлгээ авсаа, тээд царай марайнд бол бурханы гэрэл асццц хэхэхэ
    Баяллаа чамдаа ^^

    Fuzzy: For u too.. Хайраа илчилдэг өдөр гсн шүү. Хайр майраа харамлалгүй илчлээрэй, би бол илчилцц хэхэ ^^

    ReplyDelete
  4. wow ter Annoo yass gogo mendchilgee dewshvvldii ^^

    ReplyDelete