Tuesday, February 16, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 5 Би солиорчихож...


Өнөөдөр 5н сарын 1ний өдөр


Шинэ сарын эхлэл, 4н сарын сүүлээс авхуулаад надад өдөр хоног алгасалгүй тохиолдсон учир битүүлэг, утгагүй, уур хүрмээр, гэвч зарим нэгэн нь сэтгэл догдлуулсан зүйлсүүд дуусахгүй үргэлжилсээр. 5р сарыг чимэглэж өгсөн их сайхан үдэш байна. Учир нь анхны бороо гадаа дур мэдэн газарт асгаран, түүний чийгний үнэр ухаан бодолд харамгүй шингэж, намайг маш ихээр тайвшруулахдаа тархинд эргэлдэх стрэсс зовлон түм буман асуулт бодлыг тэр чигээр нь элдэн хөөх нь яг л гэртээ их цэвэрлэгээ хийчихээд хийсэн ажлынхаа үр дүнг харангаа буйдангаа налан халуун сүүтэй кофэ уун сууж байгаа юм шиг тийм л цэвэрхэн, тансаг мэдрэмж төрүүлэхүйц сайхан. Гэхдээ чөтгөр надад гэнэтийн бэлэг барихаа ямар мартдаг биш дээ. Анхны бороо, анхны үхэл, анхны дарамтлал... анхны гээд цааш нь биччих гэгээн цагаан за ядаж цайвар саарал анхны юм орж ирэхгүй нь, муухай бүхнийг нь харин дурсвал дэвтэр дуусчих гээд байх шиг. Гэхдээ эхэн үеэ бодвол би юманд дасаж эхэлж байна, ядаж л Төөгөөгий талаар зүүдэлдэг байсан хар даралтууд өндрөөс унаж байгаа, өөрөө хүнд алуулж байгаагаар зүүдэлдэг болж өөрчлөгдсөн нь авууштай.

Өнөө өглөө эхэлдэг зарчмаараа л эхэлсэн, би аварга том айдсыг халааслан сургууль руугаа явдаг болоод бараг 7 хонож байх шиг, гэхдээ Цагдаа ахтай ярилцсанаас хойш, түүний тэдэнд өгсөн Төөгөөгийн талаарх мэдээллээс хойш өчигдөр өнөөдөр 2 лав гайгүй өнгөрөх шиг. Үгүй дээ үгүй юм байна, юуных нь гайгүй байхав дээ, нэг бодлын улам л дордчихсон юм шиг. Хичээл тараад тохиолдсон хачирхалтай, магадгүй надаас өөр хүн байсан бол шоконд орчихоод одоо дэвтрээ юу ч болоогүй юм шиг гөлийж суух ч тэнхэлгүй байхаар тийм л сонин зүйл, надад баяр ч, гуниг ч алийг нь ч авчраагүй. Чи гайхах байх, би ч одоог хүртэл гайхсаар, гэхдээ нэг бодлын энэ бүхэн худлаа байсан, миний хуурамч төсөөлөл байсан байх магадлалтай гэж бодсон болохоороо одоо ийм тайван байгаа юм болов уу, мэдэхгүй юм даа.
Тавдугаар цагийн завсарлагаан болж багш юу юугүй л яарч сандран ангиас гараад явчихав. Тэгээд л би дайны талбар дээр хамгаалагч, за хамгаалагч биш юм аа гэхэд ядаж жижүүргүйгээр үлддэг юм байжээ, яг л ийм мөчийг үзэн ядна. Багш нарыг дараагийн багш орж иртэл урд талын ширээний хоёртой амьдралаа яриад ч болов суугаасай гэж залбирдаг, гэтэл тэр багш тэгсэнгүй, яараад л гараад явчихав. Чимгээ суудлаасаа босон дөхөж ирнэ ардаас, би бүүр яг мэддэг болчихсон, түүний гутлын түг таг хийсэн дотор муухай оргимоор чимээг. Мэдээж зүгээр хажуугаар өнгөрсөнгүй, яг зөрөхдөө “Манай ангийнхаан, өнөөдөр Төөгөөг маань хөдөөлүүлнэ гэж байна лээ. Би очиж гэрийнхэнд нь туслая гэж бодож байна, өөр хамт явах хүн байна уу. Алуурчид нь бол ирээд хэрэггүй биз дээ.” гэчих нь тэр. Ангийхан юу ч хэлсэнгүй, ам амандаа ярилцана, би алуурчин биш, би алаагүй, би юу гэж сайн хүнээ алах юм бэ.... Аааааааааааааааааааааааа. Би тэсээгүй ээ, тэснэ тэснэ дуугай дуугай гэхэд бас арай ч дээ, дахиж чадахгүй тийм ч учраас бие минь өөрийн эрхгүй суудлаасаа ширүүн өндийхөд сандал хоошоо түлхэгдсэн байсан. “Би түүнийг алаагүй, би алуурчин биш, та нар яагаад намайг ингэж ад үзээд байгаа юм, арай ч дээ, би ямар гэм хийчихсэн юм” гэх зэргээр хоолой мэдэн хэлмээр санагдсан, бодсон, асуумаар байсан, тархинд буцалж байсан бүх л зүйлээ хурдан хурдан амжуулан орилж гарсан. Уурандаа ширээн дээрх дэвтэр номоо шидлэн газарт унагаачихсан байсан л даа, яг л солиотой хүн шиг, би ер нь солиорсон ч байж магадгүй. Бүгд чимээгүй, нам гүм ноёрхох нь ёстоо нөгөө ялаа байсан бол нисэх нь сонсогдох дөхөхөөр яг л тийм мэдрэмж. Би ч өөрийнхөө ухаангүй үйлдэл хийснээ гэнэт мэдэн, яах учраа ололгүй зогсож байтал, нам гүмийг Чимгээгийн тахир дутуу хоолой “Төөгөө чамтай хамт яваагүй бол, чи Төөгөөгөөс зуурч дагуулж яваагүй бол тэр амьд байх байсан юм. Тэхээр чи шууд биш ч гэсэн миний, манай ангийнхны хувьд алуурчин нэрээрээ байна” гэсэн хорлонтой өгүүлбэрүүдээр чихийг ирж бөмбөрдөв.
Жүжигчин "новш" ингэж хэлчихээд бас уйлж байна лээ, тэнд хэн нь уйлах ёстой юм бээ, би үнэндээ яах учраа бүүр ч олохоо байлаа, өөрийгөө хамгаалж үг хэлэх гэсэн боловч тийм зүйл сонсчихсон би гэдэг хүн хөшөө больж хувирах нь тэр. Багш орж ирснээр “Мөөжий хөшөө” сандалдаа чимээгүй суувал, хүүхдүүд дэвтэр номоо гаргах тэр мөчид сул дорой, хүчгүй, цөхөрсөн хэдэн нулимсаа дуслуулж суусан юм. Гэвч ялахдахыг хүсээгүй дээ хажууд биеэ хураан суух Алтан загасаас “Өнөөдөр надтай хамт Төөгөөгийнх рүү явахгүй биз” гэж асуувал “Манай гэрт зочин ирнэ, уул нь хамт явмаар байна.....” бла бла бла тэр явахгүй гэнэ ээ, гэхдээ би ганцаараа очсон юм шүү, очсон, яадаг юм.

Төөгөөгийн талаар миний мэдэх зүйл тун ховор, хаана, хэнтэй амьдардаг, ямар зүйл сонирхдог, юунд дуртай зэрэг би алийг нь ч мэдэхгүй. Би тэр хүнийг зүгээр л яг байгаагаар нь харж, урд талын ширээнд хөгжилтэй зүйлс ярин бусадтай инээлдэх тэр инээд, харц, хөдөлгөөн бүрд нь дуртай байж билээ. Сэмээрхэн харж байгааг минь анзаардаг юм болов уу гэнэт над руу харахад нь харцаа маш хурдан доошлуулж амждаг ч улайсан хацрыг минь ажиглачих болов уу гэж санаа зовдогсон.

Бумбар багшаас түүний гэрийн хаягийг мэдэж аваад өдөр тийшээ тэднийх руу сажилж байх замдаа “чи юу хийж байна аа, бушуухан буцаач” гэж өөртөө мянгантаа хэлсэн ч хөл минь өөрийн эрхгүй урагшилсаар нэг л мэдэхэд тэдний үүдэнд ирчихсэн байсан. 52р байрны 22 тоот. Хэхэ итгэмээргүй юм, энийг би сая бичээд л анзаарлаа. Бид 2ын 5222 алхам. Уйлчих юм даа, би ч бүүр уйланхай болчихжээ, гашуун нулимсны амтыг өдөр алгасалгүй амталдаг болчихож, өглөө өдөр оройн зоогны даруулга гэж хэлж бараг болохоор.

Хаалганы хонх, хар хонх, бөөрөнхий хэлбэртэй, ганцхан удаа маш хурдтай дараад л гараа авав. Хэсэг хугацаа өнгөрч, хүн байгаа шинжгүй байхаар нь дахиад нэг дарах уу болих уу гэж бодож байтал хаалга түчигнэн цаанаас нь онгойлгох гэж тэмцэж байгаа бололтой. Хүрэн хаалга, саарал хар цамц, гуниг шингэсэн харц, би үүнээс цааш хараагүй, тэндээс юу ч хэлэлгүй, чадах чинээгээрээ хурдлан шатаар доош буухдаа өөрийгөө солиорчихож гэсэн бодолдоо гүн гүнзгий итгэсээр орцны хаалгыг нээн гэр хүртлээ бараг зогсолтгүй гүйсэн юм.

Би солиорчихсон, би Төөгөөг харсан.

16 comments:

  1. Дараагийхын хурдан гарга гэсс...........

    ReplyDelete
  2. чадкүэ чадкү, мөнгөө төл :P

    ReplyDelete
  3. ene harin ovoo dogi zohiol boloh ni uu daa ain hehehe ymar ch bsn uridnii zohioluudaas anh udaa l ingej daraagiinhiig ni unshih umsan gj bodjiin shd heheh

    ReplyDelete
  4. ter Tuuguug harsan gdg ni ah ni bh doo

    ReplyDelete
  5. дараагийхийн хурдан гарга үгүү бол зоды шүү

    ReplyDelete
  6. Төөгөө ихэр байхаа

    ReplyDelete
  7. мөнгөө төлцгөө өөш :P

    ReplyDelete
  8. Bonbonoo chi buseniss-t hol tavih amjiltaan naiz naraasaa ehelj bnaadaa, kkkkk, mongo mongo geed l, kkk, za mai av tehyy, teden togrog teden boodol, hehehe, za ene marzaganahch yahav, bi odoo hyrtel urid n helj bsangaal bodood bna, nogoo Navch, Der gedeg shylegyyd shig ene zohiolin syyld oor yum bolj duusah bhaa geed, ayagyi bol ene zyyd ch bh, sonirholtoi bichsen bnaa, tsaash PC-niihee tovchig balbaad bai za yu, araso,

    ReplyDelete
  9. харь энд тэнд тэгдий бээлээш төгсгөлий тэдэн ангийг үзэхий тулд мөнгө төлөөл байдаг ш
    хэхэ заза зүэр маазарчийхгү юу доооо..

    Хэхэ харь сонирхолтоо болгохыг хичээжаа
    үргэлжлүүлэн умшаара ^^

    ReplyDelete
  10. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  11. mmmm nogoo xunaju geg ntr gardag bxdaa togsgoliin angiig kano teatrt ochij vznvv gdg bsan shig sanagdchlaa er ni duusax boljaamuu???

    ReplyDelete
  12. Өчигдөр 5-р хэсэг дээр нь сонин коммент харсан гэсэн дээ...
    Ёоо... бүүр хэлэхэээс ч ичмээр... Цэндээ, Сарнай 2-н комментыг уншаад 2 хоног бодлоо шд... Тээд гайхаад сая дахин эхнээс нь уншлаа... анх уншихдаа сүүлийн 1 өгүүлбэрийг хараагүй өнгөрөөсөн байх юм. *толгой сэгсрэв*

    Paypal-р төлбөр хийдэг болгоод, төгсгөлийг нь тавиарай xD

    ReplyDelete
  13. хаха чи тиүл төлөх үү :))
    гснээс сүүлий өгүүлбэрийг уншаагүү блроо тээд асуугаадайсы бийвий
    би бүүр гайхаад байсымаа :P

    ReplyDelete
  14. заза одоо цаасаа хайчлаад дээр нь чингис зурааты чи хурдан бичааачаа новш гэж энэ тэр

    ReplyDelete
  15. энэ Бонбон унтчихаж эсхүүл солиорчихож юу ч бичихгүй байгааг бодход, ккккк, :-P,

    ReplyDelete
  16. ааа та нар хүлээжийнэ уу
    муахахахаха жоохон бооноооо гсс хэхэххэ
    найз н харь жоол завгүү байноо
    тигжаад орууламз :D

    ReplyDelete