Tuesday, February 9, 2010

<Мөөжийгийн Өдрийн Тэмдэглэл> - 1


Өнөөдөр 4н сарын 22ны өдөр.

Нартай гэхдээ үүл өмнүүр нь нарийхаан зурайчихсан, дулаахан өдөр байсан. Би нөгөө л нэг дургүй ягаан цүнхээ үүрээд гэрээс гарсан, өглөөнөөс л эхлээд урвайсан дүнсийсэн, сэтгэл тавгүй, сургуульдаа явахаас уур хүрсэн тийм л өдөр. Яахвээ жам юм хойно өнөөх муруй тахир замаараа яг миний тоолсноор 2611 алхаад чигээрээ харахад 10н жил тасралтгүй харж байгаа нөгөө балиар том, бор, хүнд хаалга намайг угтдаг юм. Би хамаг хүчээ шавхан онгойлговол нөгөө бор хаалга бие арзасхийм хяхтнаж тос нь дутагдсан эдэлгээ нь аль 2р дайны үед дууссан гэмээр дууг надад бэлэглэж, яг тэр мөчид мэдээж биднээс хураасан тэр их мөнгөөрөө саяхан өөртөө улаан өнгийн том захтай ноолууран цамц худалдаж авсан захирлыг үзэн ядлаа. Улаан муур шиг авгай хаалгандаа тос авч түрх гээд хүний урманд 5000 цаас жижүүрт өгчихгүй хорголоо тоолоод тэрийгээ өөрөө хүлхэж идээд сууж байгаа биз. За тэр улаан авгайг ярихаа больё.

Миний өдрүүд их гунигтай, ер нь ийм л байсан байдаг ирээдүйд байх л байх, ирээдүй ч гэж дээ, ээж бол байнга хэлдэг юм "чамд ирээдүй алгаа" гээд л.. Би тэгэхээр ирээдүйгүү л дээ хөөрхий, одоохондоо яахав энэ том хаалга онгойлгож эхэлдэг өдрүүдээ нэг нэгээр нь цувуулж л байхаас. Гутранги үзэлтэн биш л дээ уул нь, гэхдээ юм ийм л байна, байгаа юмыг байгаагаар нь л бичиж байна, хэнээсээ ч нуухав, өөртөө л зориулж бичиж байгаагаас хойш. За бас тэр яахав..

Хичээл дээрээ ирээд сүүлийн 2 долоо хоног сууж байгаа 3р салааны 4 дүгээр ширээнд нөгөө олны хэлдгээр Алтан загасны дэргэд ирж суулаа. Тэр их том нүдтэй л дээ, тэр нүд н бүүр нүднийхээ алимнаас илүү гарчихсан, өөрөөр хэлбэл яг л алтан загас шиг. Хааяа надаас шугамаа өгч бай гэж гуйхад нь санаандгүй нүд рүү нь харчихвал цоччих гээд байдаг хэцүү талтай. Өөрийгөө тайвшруулж "биеэ барь чи ийм юмнаас айдаг хүн биш зоригтой" гэж дотроо бодоод пиналаа ухаж цэнхэр өнгийн 15н см.ийн урттай, гэхдээ 15н тооных нь 5ын тоо н арилчихсан шугамаа гаргаж өгдөг юм. Энэ үйл явдал бол өнөөх Дэ Жаву гэдэг шиг маш их тохиолддог. Ердөө дасахгүй байнга цочих гээд байдаг. Нэг бол би хэт шинийг хүлээж авахдаа удаашралтай, аль эсвэл тэр "Ертөнцийн ер бусын сонин хачин" гэдэг номонд бичигдэхүйц Алтан загас...

За ингээд эхэлвүү гүү юу 2ын хоёр хүн муулчихлаада би ч..
Өөрийгөө хүнд дурлаж сайн болох чадвартай юм байна гэдгээ ухаарсан тэр нэгэн намрын, од ерөөсөө түгээгүй сар ч байхгүй, үүлтэй тэгээд салхитай яг л надад таарсан мангар армаанчик өдөр урлагийн үзлэгт бэлдэнэ гэж орой цуглацгаан, ширээ сандлаа самбар луугаа түлхчихээд илүү гарсан том зайнд нь хөвгүүдийн маазрахыг хардаг, орон тооны нэмэгдэлд Бумбар багшийн хүчингийн хэргийн золиос болж оролцон, хүний урманд 2 үйлдэл 3н үг дарааллаж хийхгүйгээр суусаар байгаад дуусдаг үйл ажиллагаанаас тараад гэрийн зүг өнөөх надад дурлалыг мэдрүүлэгчээрээ хүргүүлж байхдаа "миний алхдаг 2611н алхамыг бид хоёр хамтдаа 5222 алхам болгож байна" гэж бодоод явж байснаа ёстой ч нэг өчигдөрхөн болсон шигээр л санаж байх чинь.
Аааааа яааг ингээл түүний талаар ярьюуу гэтэл ээж дуудах аястай, унт л гэж орилоод байгаа бололтой, унтахаас, гэрлээ унтраа гэж байна, унтраахаас..
За чамд баяртай гэх нь ч хаашаа юм, тэгж байгаад бичимз, эндээ ингээд үхдэл царайлаад хэвтэж бай даа л гэж хэлэе хахаха...

10 comments:

  1. Үргэлжлэлтэй шүү
    уншаарай
    хүлээгээрээ
    намайг дэмждэг ахан дүүсээ хэхэ

    ReplyDelete
  2. neereel 10 jild yavah neeh durgyi bjuu tee, uul n ih l heregtei bgaam, za ter 1 minutin unshlaguu shal teneg ed bgaam, 1 minutand hed unshih n bus her oilgoj bgaad l chuhal sanagddag bj bilee, bi tegeed dandaal 3 avnaa, azaar haaya gertee olon unshij davtsan sedev taarval doroviin dyng dungui hadtal n avch bgaam chini, 10 jild durlaj murlaad iim goyhon saihan bsangyi ee, matarin zaya gomdom tsarai muutai bolhoor, kkkkk, za tsaash n unshina shyy, bicheed bgaarai, yu boloh bol gesen asuult ooriin erhgyi torj bnaa,

    ReplyDelete
  3. Хэхэ энэ тэхдээ тийм матар шиг охин бишээ, зүэр л аягүү дотогшоогоо хүн

    за цааш н уншаараа ^^

    ReplyDelete
  4. хөөрхөн юм бичиж байгаам бн шд...^^
    Үргэлжлэл нь ч удахгүй бэлэн болж байна
    ашгүй хүлээхгүй :P

    ReplyDelete
  5. гүү мөн авьяас нь ундарсан бүсгүй шүү :x

    ReplyDelete
  6. Blog chini ih taalagdlaa
    Best Wishes

    ReplyDelete
  7. Өө вэррий наайс... Хүний өдрийн тэмдэглэл унших боломж тэр болгон гардаггүй болохоор их сонирхолтой санагдаж байна шүү~!

    ReplyDelete
  8. Хаха тэр л хамаг сонирхол түрүүлж байгаа зүүл н

    ReplyDelete
  9. Chrysan баяллаа
    Дандаа орж ирж уншжаара ^^

    ReplyDelete
  10. Ih goy blog bn aa :D theme songnuud ni ih dajgui yum

    ReplyDelete